Би энэ бүхнийг мартаж чадах болов уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийн зовлон гэхүү үйлийн үр гэхүү нэг тохиолдсон зүйлээ бичиж хуваалцмаар санагдлаа. Нөхөртэйгөө танилцаад 10 жил болж байгаа бид 1 охинтой одоо 9 настай 2 дахь үр минь хэвлийд минь 5 сартай болж байнаа. Надад тохиолдоод байгаа зүйлийн талаар хуваалцаад зөвөлгөө авч гаргалгаа хайж байнаа.

Өнөөдөр 2018 оны 10 сарын 04-ны өдөр. Энэ өдрөөс 2 сар 9 хоногийн өмнө буюу 07-р сарын 24-ны өдөр нөхрөөсөө ажлын хүүхэндээ хайртай чамаас сална наад хүүхдээ авахуул гэдэг үгийг сонссон. Тэр хүүхэн миний удирдлаган доор ажиллаж байсан хүүхэн буюу нөхрийн ажилд ороод 2 сар болж байсан барилгын засал чимэглэлчинээр ажилладаг нөхрөөсөө салсан 3 настай 1 хүүтэй хүүхэн.

Энэ асуудлаас өмнө буюу 2016 оны 11 сард нөхрөө өөр хүүхэнтэй 7 жил орчим нууц амрагийн харьцаатай буюу намайг ийш тийшээ явсны ард уулздаг эсвэл сална гэж хэлээд 2-3 сар алга болох үедээ сексийн хэрэгцээгээ нөхдөг харилцаатай тэр хүүхэн нь бас нөхөргүй 2 хүүхэдтэй хөдөө амьдардаг ажилгүй хүүхэн байсан. Тэрийг мэдээд нилээн гомдсон ч би салаагүй юмаа.
Дээрх 2 хүүхэнээс гадна тохиолдолын харилцаанд орж байсан хүүхэнүүд бол бас байдаг ганц нэгийг нь мэдсэн. Мөн манай нөхөр маш ихээр PC тоглодог байсан сургуулиа төгсөөгүй хаясан байсан. Энэ жил ичнээгээр сургуулиа төгссөн.

Мөн дээрх ажлынхаа хүүхэнтэй бүр хайртай чамтай сууна би эхнэр хүүхдээсээ сална. Намайг одоо жирэмсэн болчихсон надад гай болж байна тэр хүүхэд нь зулбачихаасай тэр үед би хэвтэрийн дэглэмтэй доошоо цус гараад дан хэвтдэг байсан юмаа доошоо цус гараад байгаад болохоор удахгүй тэр хүүхэд нь зулбачих байх тэгвэл чам дээрээ шууд ирнэ гэж хүртэл хэлсэн байсан. Надад хүртэл наад хүүхэд чинь надад гай болж байна авахуул би ганц олдох насандаа өөрийнхөөрөө амьдармаар байна чи 2 хүүхэдтэй байснаас нэг хүүхэдтэй байсан дээр шдээ гэж хүртэл хэд хэдэн удаа хэлж байсан.

Мөн тэр хүүхэн нь танай нөхөр архи уудаггүй дээр нь их халамжтай учир би салахгүй алдмааргүй байна гэж хэлж байсан. Нөхөр болохоор надад их халамжтай бас би тэр хүүхнийхээ хажууд өөрийнхөөрөө байдаг гэж хэлсэн. Тэр үед би нөхрөө их гуйсан тэгж байгаад тэр өдөр ажлынх нь гадаа цус алдчихсан маш ихээр өмд хүртэл нэвтэрээд л урсаад л байсан тэндээсээ 1-р төрөх ороод үзүүлэхэд хүүхэд гайгүй байна ихэс ховхорсон байна гээд эмчилгээ хийлгүүлээд тогтсон. Тэр үед нөхөр бүр ашгүй өөрөө гарчихна угаасаа олон өдөр цус гарсан наад хүүхэд чинь өсөлтгүй байх гэх мэтээр хэлж бүр баярлаад ч байгаа юм шиг байсан.

Мөн түүний дараа шинэ хаяг нээж санхүү өгнө авна гэсэн групүүдээр явж янханууд руу мессеж бичиж зураг бичлэг худалдан авч уулзая хоногийн хэдээр явах уу цагийн хэд үү хаана байна уулзая гэх мэт маш олон хүүхэнтэй харьцсан байсан. Тэр ажлынхаа хүүхэнтэй холбоогоо тасалсан гэж хэд хэдэн удаа хэлж байсан ч тэгж худал хэлчихээд л уулзаад утсаар ярьж байсанг нь мэдсэн. Мэдээд бас л их гомдож уйлсан даанч би одоо энэ бүх зүйлийн ард салах байсан уу ингээд хамтдаа байх байсан уу гэдэг сонголтын ирмэгт байнаа. Одоо бол салаагүй хамтдаа л байгаа.

Харин би түүнд одоо итгэж чадахгүй байна мөн энэ бүх болоод өнгөрсөн зүйлийг мартаж ч чадахгүй байна ийм зүйлийн дараа тэр хүнийг зүгээр л явуулдаг ч байжуу гэж хүртэл харамсаж байна. Намайг өөрийг нь гуйсан салж чаддаггүй арчаагүй шалны алчуур инээ тэрээ гэж хэлдэг болсон. Гэдэс маань томроод нэг үеэ бодвол бие маань дээрдсэн хүүхэд минь эрүүл саруул өссөөр би ч ажилдаа орсон.

Харин одоо мөнх айдастай байна дахиад л хуурах байх би яах уу одоо эсвэл хуурч байгаа байх гэх мэтээр мөнх стрисстэй заримдаа өөрөө ганцаараа үедээ уйлж тайтгардаг. Энэ байдлаараа байвал би уйлсаар байгаад төрөх байх мөн хүүхдэд минь ч муу өөрийгөө хүчлээд ч нэмэргүй нэг л мэдэхэд бодогдож зүрх минь шаналчихсан нүднээс нулимас урсаж байх юм. Гэр бүл судлаачаас зөвөлгөө авсан ч үр дүн алгаа байна мөн дандаа уулзаад байж бас чадахгүй юм 1 цаг уулзах д 30-60 мянга гэхээр бас боломж ч тэр бүр олдохгүй юм.

Би энэ бүхнийг мартаж чадах болов уу? Би цэвэр ариун хайрыг хүсдэг ч миний амьдрал ийм муухай бохир заваанаар дүүрчихлээ. Салах уу? эсвэл энэ хэвээрээ ингээд л явах уу? дээрдэх болов уу? гэх мэт олон зуун асуултанд хариул хүсч байна заримдаа аль зам нь зөв болохыг хэлээд өгөөч гэж хүртэл бурханаас гуйж хүртэл сууна. Өөрийгөө олоход минь харамсахааргүй амьдралд шийдвэр гаргахад минь туслаач… Би яах бэ???

17 Comments

  1. jjj says:

    Ygaad iim asuult asuuj bgaa yum 10 jil zowson zowlon chini bagadsan yumuu? Ter hunii chamd yaj handaj baisniig sana. Torolhiin yvdaltai hun bol hezee ch zasrahgui harin arhichin hun bol arhinaas garch bolhiin. Chamd gants l songolt bn odoo ch oroitoogui bn gantshan naad huneeree amidralig tosoolj harah heregui chamd dahiad amidrah hden jil bgaa bile magadgui margaash ch uhehiig hen medhev de odor buriig uilj bish odor buriig jargaltai ongoruul oorinhoo toloo ur huuhdiinhee toloo. Yunaas ni aidag yum 2 huuhdee etseggui osgohoos aigad bga yumuu? barag iim etsegtei baisnaas bgaagui n der zuger l naad novshoo ambaardaad hoogood yvuul. Nemj helehed arhi uudaguui tamhi tatdaggui hun geheeree sain hun bolchdoguin ene chini zuger l hunii hereglee harin zavhai doodoh n zagatsan hun bol minii medher hezee ch zasardaguin shuu

  2. J says:

    Hudlaa. Herev nuhur chin tegej yvdag bol Chi yagaad salahgui bgaa um? Setgel medreliin uvchteimuu? Esvel nuhur chin yvdaggui, chi heterhii ih hartai, urguulj bodoh uvchtei

  3. Гэрэл says:

    Чи л ийм болтол нь даврааж дээ хүнийг

  4. Гэрэл says:

    Би чиний оронд байсан бол салаад сэтгэл тайван сууж байх байсан. Үр хүүхдээ өсгөөл ажлаа хийгээд л тайван. Явах замд олон ч эртэй учирна эрчүүд ховор гэдэг боловч яс юман дээрээ ажлаа хийгээл явж байхад олон ч хүнтэй таарч учирна заяаны хань чинь хаа нэгтэй байж л байгаа

  5. Jjjjj says:

    Nuhruus chn awaad bh ym alga mdku ystoi uiliin ureer uchirjdee. Iim nuhurtei bsnaaas bgaaguin dr. Hair mair yriltgui

  6. same woman says:

    Чи тийм хүн тоохооргүй хөлдүү хүүхэн юмуу
    Чамд эмэгтэй хүний бардам зан байн уу
    Өөрт хайргүй эр хүнийг гуйж бж үлдэгэл чич бас арчаагүйл бнадааа
    Гэхдээ чи одоо салаад /хүүхэддээ хамаг анхаарлаа хандуул тэгээд хаясан нэгнийг нь хармастал нь амьдрах хэрэгтэй ажилдаа амжилт гарга эдийн засгийн хувьд хэнээс ч хамааралгүй чадалтай хэн ч харсан сэтгэл булаам сайхан бүсгүй бол за тэгээд адилхан эмэштэй хүн болхоор амжилт хүчтэй тэвчээртэй эрхэмсэг бардам бай жич чи эрийн оронцогтой суучич бас нөгөө нөхөртэй чинь учирч бгаа хүүхнүүд ёстой эрийн тэнгэргүймдаа.

  7. Guerilla says:

    gehdee medeej dandaa nuhriin buruu bna gej yu bha , chinii zugees yamar neg nitstoi asuudal, shaltgaan bgaa daa? Aash avir, haraal zugel, doromjlol bnuu? orood irehed uuriig ni , etseg ehiig ni , ax duu nariig ni doromjildog uu? Tiim bol ternees bolood bgaa bh.

  8. Iljig modon hudargandaa jargaltai says:

    Shal teneg huuhen

  9. Onon says:

    Sainu Mogi , bi chinii bichsen setgegdluudiig unshih durtai ulaan fan chini shu de . Uzel bodol chini uneheer ih taalagddag . Sain saihniig husye

  10. Хмм says:

    Над шиг зүрхтэй хулгайч бол наад лаларыг чинь анхны доромжлолтон дээр нь толгойг нь хага цохиод хөөж явуулаад дахиж хүүхэдтэй нь хэзээ ч уулзуулахгүй энэ яваа насандаа дахиж надтай таарахгүйхэн шиг зугатаж айж амьдраарай гэж хэлнэ.

  11. балт says:

    Ѳѳрийгѳѳ хүндэлвэл яасан юм бэ. Ѳѳрийгѳѳ хайрлаач. Гайхаад байх юу байнаа. Аль эрт салаад ѳѳр хэн нэгэнтэй аз жаргалтай амьдарч болох байсан шүү дээ. Одоо ч оройтоогүй. Наад хүн чинь чамайг дорд үзээд байхад ойлгохгүй байгаа юмуу. Зоригтой хүчтэй ѳѳртѳѳ итгэлтэй бай л даа. Ямар дорой байнаа. Чи эсвэл угийн ийм дорой ноомой хүн болгонд дээрэлхүүлээд л инээгээд явдаг мангардуу хүүхнүүдийн нэг юмуу.

  12. сэтгэгдэл13 says:

    10 жил доромжлуулсан байж одоо гэнэт салах гээд байгаа юм уу. 10 жил доромжлуулсан байж дасаагүй шаналаад яваа юм уу. 10 жил олон хүүхэнтэй учирсан байж хүүхэд шиг хэвээрээ байгаа хүнийг цаашид засарна гэж хүлээх хэрэг үү. 10 жилийн өмнө танилцаад л хүүхэдтэй болчихсон хэрнээ одоо хүртэл ухаан ороогүй 10 жилийн өмнөх сэтгэл хөдлөлдөө автсаар л яваа юм уу. Юугаа асуугаад байгаа юм бэ. Яаж амьдраад байгаа юм бэ. Бусдын бодлыг асуух биш өөрийнхөө туулж өнгөрүүлсэн 10 жилийг тунгаан бод. Эргэцүүл. Цаашид яах талаар бод. Жаахан юм бод.

  13. hi says:

    Naad bichij bgaa baidalaa hurtel haraach, mash sul doroi bgaa chin medegdej bna, ohid busguichuud min gants amdrah amdralaa bitgii denduu ert ihel deer n bolovsroltoi bol, hatuu changa, daichin bail daa. Chamaig deerelhej bna, 100% oorchlogd, amdral urgelj shine belegeer duuren bdag, ooroo jokon shineleg bail daa,,,

    • Ал минь өөрөөсөө эхлэ says:

      Иш чааваас эргүү ал өөрөө нил алдаатай бичиж байж бас боловсрол ярьчихжээ халтар янхан чинь хаха

  14. hi says:

    Chinii buruuch dee, ooroo surhii bj ymar ch bolovsrolgui teneg amtniig tejeegeel, doromjluulaal. manai ohidiin buruu ih bna. Chi ooroo muu bna. Odiid iim ymtai zuuraldaagui bol shaal oor huntei uchirah ch ymuu, ydaj naadah chin oor bh bsan. Chi iim amdralaasaa zalhahgui, tsagaa ureel gevch eej aav tushij tulah hun bdag bol huuhdee haruulaad naadah tenegee hoogood yvuulaach. Chinii buruu ih bna,,,,,

  15. Zulaak says:

    Yaaj hairtai heveer n bailgah vee

    Eoi ene teneg mongol erchuudiig har daa enebol barag engiin uzegdel um bishuu huuhnuud l hudlaa magtaal urduurn orj hamag yumiin hiiseer bgad iim sonin setgehuitei bolgotson. Odoo 2010 onoos hoish gadaad huntei suuj bgaa huuhnuud zunduu bn a. Yaanaaa mongolchuuda.

  16. Mogi says:

    Er hun huurah huuhendeh asuudal bol bnaa bn. Harin ehnertee hairgui bolson bol duusaa doo. Tiim bolson hunees naidvar huleegeed demii chamd tegj heldeg bol buurch ongorson horvoo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.