Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

babies in eggs on white background

Бид ямар хүүхэдтэй болохоо бурханд даатгадаг. Бурханы явуулсан бэлэг учраас шийдэх боломжгүй гэж бүгд тархиндаа шингээсэн байдаг. Хэрвээ ямар хүүхэд төрүүлмээр байгаагаа шийдэж болдог ямар сайхан бэ гэж та бодож байсан уу?

2, 3 хүү, охин төрүүлээд дараагийн хүүхдээ төлөвлөж гаргах юмсан гэж бодож байгаа бол заавал энэ бичлэгийг уншаарай.

Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөж үнэхээр чадах уу??

Хариулт нь ТИЙМ. Гэвч 100% биш гэдгийг та ойлгоорой. Энэ арга нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд зүгээр нэг дам эсвэл домог яриа биш юм шүү.

Хүүхдий хүйсийг төлөвлөх тухай судалгаа 40гаруй жилийн өмнөөс хөгжсөн бөгөөд Америкт өндөр хөгжсөн гэж хэлж болно. Тэр байтугай хүүхдийн хүйсийг төлөвлөж гаргахад тусалдаг клиник хүртэл байдаг байна.

Хүүхдийг төлөвлөж гаргаад амжилт олсон нь 80 хувь гэж гарсан байна.Үлдсэн хувийг бурханд даатгана гэсэн үг юм.Тиймээс та охин эсвэл хүү гаргамаар байгаа бол таны хүссэн хүүхэд гарахгүй байж магадгүй. Гэвч таны л хөөрхөн үр учраас адилхан хайрлах нь ойлгомжтой.

★Гэвч та ганцаараа төлөвлөөд бүтэхгүй. Яагаад гэвэл нөхрийн дэмжлэг, оролцоо маш чухал үүрэгтэй юм. Нөхрийн тань хамтын ажиллагаа амжилтын түлхүүр шүү.
★Хүүхдийн хүйсийг төлөвлөж олох хамгийн гол зорилго нь удмын өвчинг хүүхэддээ гаргахгүйн тулд судалсан гэж хэлж болно.

Эмэгтэй хүн сард нэг удаа нэг өдөр нэг өндгөн эс ялгардаг бөгөөд харин эрэгтэй хүн өдөр бүр эр эс үйлдвэрлэж байдаг. Тийм учраас жирэмсэн болохын тулд өндгөн эс ялгарах өдрөө мэдэх нь хамгийн чухал. Өөрийн биеийн үндсэн дулааныг хэмжиж өндгөн эс ялгардаг өдрөө мэднэ.
Эр бэлгийн эс олон сая байдаг бөгөөд тэдгээр эсүүд X Ү гэсэн хоёр янз байдаг байна. X,Ү эсүүд эм бэлгийн эстэй нийлэx тэр мөчид охин эсвэл хүү гэж хүйс нь шийдэгддэг. Тиймээс хоол унднаас хүйс шийдэгдэнэ гэж байхгүй гэсэн үг юм.
X эр бэлгийн эстэй нийлбэл ОХИН-X эс нь хүчиллэг орчинд тэсвэртэй бөгөөд шүлтлэг орчинд тэсвэр муутай.

Ү эр бэлгийн эстэй нийлбэл ХҮҮ төрдөг байна.-Ү эс нь хүчиллэг орчинд тэсвэр муутай боловч шүлтлэг орчинд тэсвэртэй байна.

ТЭГВЭЛ ЭНЭ ХҮЧИЛЛЭГ , ШҮЛТЛЭГ орчин ямар утгатай вэ??

Эрэгтэй хүүхэд бүтээдэг Ү эс нь X эснээс тооны хувьд 2 дахин их байдаг байна. Гэвч төрж байгаа хүүхдийн тооны харьцаа бараг ижил хүү 105:охин 100 төрдөг байна. Яагаад тэр юм болоо? Уг нь хүү төрөх магадлал их байх ёстой санагдаж байгаа байх.

Тэгвэл түүний тайлбар нь эмэгтэй хүний үтрээ гаднах орчинтой шууд холбогдож байдаг учраас гаднах бохир юм орохоос хамгаалж шүлтлэг ихтэй байдаг байна. Тиймээс шүлтлэг орчинд тэсвэр муутай эр эс Ү олон тоотой байдаг нь байгалийн тэнцвэрээ олох гэсэн зохилдлого гэж хэлж болно.

Үтрээнд орсон X.Ү эсүүд цааш сэлж савны хоолойгоор орж, сав луу орно. Үтрээнд X эс давуу эрхтэй байсан бол савны хоолой, саван дотор тэр хэвээрээ байж чадах уу?Савны хоолой, савны дотор тал шүлтлэг орчинтой байдаг. Шүлтлэг орчинд хоёр эс хоёулаа идэвхитэй болох боловч охин бүтээдэг X эс илүү идэвхтэй бол давуу эрхтэй болох юм.

Өндөг боловсрох өдөр ойртоход сав шүлтлэг шингэн ялгаруулж савны дотор шүлтлэг орчин ихэсдэг.Энэ нь ерөнхийдөө эс шүлтлэг орчинг илүүд үзэх бөгөөд хоёр эс идэвхитэй болдог орчинг бүрдүүлж аль аль эс эм бэлгийн эстэй нийлэхэд таатай орчинг бүрдүүлэхийн тулд байдаг байгалийн зохилдолгоо гэж хэлж болно.

Үтрээний хүчиллэг орчинд амьд мэнд үлдэж амжилттайгаар сав хүртэл хүрч чадсан Ү эсэд шүлтлэг орчин эм бэлгийн эстэй нийлэхэд давуу талтай байх юм. Гэвч саванд хүрсэн X, Ү эсүүдийн тоо нь адилхан юмуу, нэг нь нэгнээсээ их юмуу бага юмуу тодорхой биш юм.
Эндээс харахад, өндөг боловсрох өдөр ойртох тусам шүлтлэг ихсэж,эрэгтэй хүүхэд төрөх магадлал ихсэнэ гэсэн үг юм.Бусад үед X эс идэвхитэй учраас охин төрөх магадлал ихсэнэ гэсэн үг болно.

★ОРГАЗМ(эмэгтэй хүн тавих)холбоотой юу?

Эмэгтэй хүн тавих үед үтрээний орчин шүлтлэг болдог байна. Яагаад тэр вэ? Хосууд амттай секс хийж эмэгтэй хүн нь дур тавих үед савнаас хүчтэй шүлт ялгарч үтрээ руу ялгарч үтрээ шүлтлэг орчинтой болдог байна. Гэвч эмэгтэй хүний дур тавилт түүний ялгарах шүлтний хэмжээ өөр учраас яг үтрээний хүчиллэгийг дарж чадна гэж хэлж чадахгүй юм.
Тиймээс эндээс хараад хэлэх зүйл гэвэл хүү хүсэж байгаа бол үтрээний орчмыг аль болох шүлтлэг орчинтой байлгах. Энэ нь дур тавих юм бол илүү давуу гэсэн үг юм.
Охинтой болохыг хүсвэл эмэгтэй нь дур тавихгүй байх гэсэн үг гэж хэлж болно.

★ ХЭЗЭЭ СЕКС хийх хэрэгтэй вэ?

Энгийн үед хүчиллэг үтрээ боловч өндөг ялгарах үед савнаас шүлтлэг гардаг гэж ярьсан.Тиймээс хэзээ секс хийвэл охин , хүү гэж төлөвлөж болох вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэдэж болох юм.
Охинтой болохыг хүсвэл:Өндөг боловсрохын хоёр хоногын өмнө савнаас шүлтлэг ялгараагүй байх үед хийх. Үртээ хүчиллэг байна.Ү эсээс X эсээс давуу байна гэсэн үг юм.Тиймээс охинтой болох магадлал өндөг гэсэн үг.

◎Өндөг ялгарахаас хоёр хоногийн өмнө сүүлийн секс хийх.Өндөг ялгарах өдөр хүртэл сексээ хорих хэрэггүй. Яагаад гэвэл хүү төрүүлдэг Ү эс их учраас аль болох өндөг ялгарахаас хоёр хоногийн өмнөх өдөр хүртэл 3 хоногийн зайтай сексдэж Ү эсийн тоог багасвал зохино.
◎Тэр өдрөө сексдээд нэг долоо хоног унтахгүй эсвэл хамгаална. Яагаад гэвэл төлөвлөсөн өдөр хийгээд хоёр эс нийлээгүй байж байгаад дараагийн унталтаар нийлээд хүү төрөх магадлал ихсэнэ.
◎Аль болох дур тавихгүй, эсвэл дур тавихаас өмнө эрэгтэй нь тавих. Хэт хүчтэй гүн секс хийхгүй бөгөөд нэг нэгнийгээ энхрийлсэн ялдам секс хийх хэрэгтэй

Хүүтэй болохыг хүсвэл:

◎Өндөг ялгарах өдөр секс хийх. Яагаад гэвэл Ү эсэд давуу болсон байна.
◎Төлөвлөсөн өдөр хүртэлх 5 өдөр унтахгүй байх. Өндөг ялгарах өдөр хүртэл эрүүл идэвхитэй Ү эсийг аль болох хадгалбал зохино.
◎Байгалийн гаралтай кальцийг өдөрт өглөө орой 2 удаа 2оор 4ширхэгийг 4 сар уухад хүүтэй болох магадлал ихэсдэг байна.
◎Аль болох гүн оруулж, эмэгтэй нь хүчтэй дур тавилтыг мэдэрсний дараа эрэгтэй нь тавих.

Өндгөн эс боловсрох хугацааг яаж мэдэх вэ?

Өндгөн эс боловсрон гадагшилж байгаа нь уг эмэгтэй үр тогтоож чадна гэдгийг илэрхийлж байгаа явдал юм. Өндгөн эс боловсрон гадагшилдаг ганц өдөр нь хүн бүрт адилгүй бөгөд тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг үүнд ихээхэн хамааралтай.

“Механикаар” бодвол сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг гурван тэнцүү хувааж үзээд, дундах хоногуудын гол хавьд өндгөн эс боловсордог гэж ойлгох хэрэгтэй. 28-29 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд 14 дэх хоног дээр өндгөн эс боловсрон гадагшилдаг байна.

Харин өөрийнхөө хувьд яг өндгөн эс боловсорч буй өдрийг зөв мэдэхийг хүсвэл шулуун гэдэсний юм уу үтрээний халууныг хэмжиж тогтоох нь хамгийн найдвартай арга юм. Энэ аргыг биеийн үндсэн дулааныг хэмжих арга гэж нэрлэдэг. Насанд хүрсэн эрүүл хүний биеийн дундаж дулаан 36.5 байдаг. Харин өндгөн эс боловсрон гадагшилсан өдөр эмэгтэй хүний биеийн дулаан 0.5 – 0.6 хэмээр огцом нэмэгддэг байна.

Өглөө бүр, сэрэнгүүтээ халууны шилийг үтрээ юм уу шулуун гэдсэнд хийж хэмжээд гарсан дулаан бүрийг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн мөчлөгийн эхний 10 хоногт биеийн дулаан тогтмол нэгэн хэмжээнд, жишээлбэл 36.5 градус байна. Ингэж явсаар 7-10 хоногийн дараа биеийн дулаан огцом өсч 37 градус болсон байна. Яг энэ өдөр өндгөн эс боловсорчээ гэсэн үг. Үүний маргаашнаас эхлэн биеийн дулаан хэвийн үеийнхээс 0.37 градусаар нэмэгдсэн хэмжээс гарна. Өөрөөр хэлбэл өндгөн эс боловсорсон өдрийнхөөс 0.13 градусаар буурсан гэсэн үг.

Ийм хэмжээтэйгээр хэд хоносны дараа биеийн үндсэн дулаан нь эргээд 36.5 болно. Ингэж тэмдэглэснээр та өндгөн эс сарын тэмдгийн яг хэд дэх өдөр боловсорч байгааг мэдэх юм. Хэрвээ өндгөн эс боловсорч чадахгүй байвал биеийн дулаан өөрчлөгдөхгүй. Тиймээс үр хүүхэдтэй болохыг хүсч буй эмэгтэй энэ өдрийг алдахгүй байх нь чухал.

Өндгөн эс яг хэдийд боловсорч байгааг хамгийн тодорхой мэдье гэвэл үтрээ юм уу шулуун гэдэсний дулааныг гурван сарын турш тасралтгүй хэмжих ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.