ҮНЭЭН БИ ЭРЭГТЭЙ НАЙЗДАА ДУРЛАСАН…

Сайн байцгаана уу. Би 33 настай эрэгтэй. Би өөрийнхөө хамгийн дургүй, хамгийн үнэн, намайг жаргалтай болгодог ч намайг хамгийн ихээр хямраадаг, хамгийн логик зөрчилтэй жинхэнэ paradox мэдрэмжээ та бүхэнтэй хуваалцъя. Энэ л мэдрэмж намайг 2 хуваадаг. Би тантай л адил энгийн нэгэн залуу, хүсэл мөрөөдөлтэй, гэр бүлтэй, өглөө ажилдаа яардаг, орой гэрлүүгээ яарсаар очдог тийм л нэгэн залуу.

Дурлал бол ямар ч хүнийг сансарт нисгэдэг хамгийн гоё мэдрэмж, хорвоогийн амь-хайр дурлалаас уйдсан хүн гэж үгүй. Дурлал танд ирлээ гэдгээ урьдчилан хэлж мэдэгддэггүй, нэг л мэдэхэд таны сэтгэлийн хойморыг эзэлчихдэг нэг тийм увиагүй, танхай нэгэн. Та залуу юу, хөгшин үү, туранхай юу, тарган уу, эрэгтэй юу, эмэгтэй юу, улс төрч үү, жолооч уу ер нь тэр дурлалд юу ч, огтхон ч хамаагүй. Заримдаа хамаагүй хамаагүй гэхэд арай ч хамаагүй мэт надад санагдана.

4 жилийн өмнө найз минь надтай мөр зэрэгцэн ажиллах болж, хамт ажилласан цагаасаа л бид нэгэндээ ойрхон, бүх зүйлийг хамт хийдэг байлаа. Бид 2-лаа single байлаа. Үдийн хоол, оройн хоол хамт иднэ, хамт тамхилна, хамт спортоор хичээллэнэ, хамт шоудна, хамт ажиллана өдрийн ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байлаа. Хол яваад ирэнгүүтээ харанхуй шөнө ч байсан уулзаад л пиво уугаад л суудаг байлаа. Тусдаа байхдаа байнга чатлана. Ингээд би гэдэг хүн найздаа дасан дассаар дурлачихсан байна. Тэнэг сонсогдож байгаа ч ҮНЭЭН БИ ЭРЭГТЭЙ НАЙЗДАА ДУРЛАСАН. Би найздаа хайртай, шөнө би түүнийг зүүдэлдгээ ч нуулгүй хэлмээр байна. Би өөрөө өөртэйгөө зөрчилддөг, дотоод сэтгэл минь түүнийг хүсдэг, тэвэрч унтаад, хүзүүн дээр нь үнсмээр санагдаж байна. Гэхдээ илүү зүйлийг дотор сэтгэл минь хүсээд байгаа ч би хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Хүн дурлахаараа яадаг билээдээ, миний дурласныг найз минь аль хэдийнээ анзаарсан байлгүй, тэглээ гээд надад муухай аашлахгүй байгаад талархаж байна. Тэр л намайг ойлгож, тэр л надад санаа тавьдаг юм шиг санагдаад байх юм дурлачихаар… Өнгөрснийг бодоод байхад найз минь надад яг над шиг дурлаж байсан юм шиг санагдаад байна. Бас л над шиг хэлж чадалгүй өнгөрсөн байх… Заза ийм нэгэн дурлал оршин байдаг юм шүү та бүхэн өөрсдийнхөөрөө ойлгож, тунгаана бизээ.

Найздаа хандаад хэлчихье. БИ ЧАМД ХАЙРТАЙ, ЧИ НАДАД АЛДАА ДУТАГДАЛ, САЙХАН БҮХЭНТЭЙГЭЭ ТЭР ЧИГЭЭРЭЭ, БАЙГААГААРАА Л ТААЛАГДДАГ. БИ НЬ ХАЙРААР ДҮҮРЭН ТАС ТЭВРЭЭД ҮНСМЭЭР БАЙНА ЧАМАЙГАА…

23 Comments

  1. ..... says:

    Энэ чинь зүгээр л бэлгийн чиг хандлага. Ямар нэгэн гаж гэх зүйл байхгүй

  2. Sn bodood uzeerei says:

    Minii bodohoor chi nzdaa durlaagu ch bj boloh ym. Chi zuer nzdaa bayrlaad talarhaad Setgel chin hodlood degdeed bgaagaa durlal gej bodson ch bj magadgui

  3. bat says:

    Чи найзынхаа баас дүүрэн үмхий нүхрүү хийхийг хүсээд байна уу хаха баастайгаа хутгалдсан үмхий бүдүүн гэдэс шүү дээ чи эрүүл үү!

  4. bat says:

    Чи найзынхаа баас дүүрэн үмхий нүхрүү хийхийг хүсээд байна уу хаха баастайгаа хутгалдсан үмхий бүдүүн гэдэс шүү дээ чи эрүүл үү!

  5. Zaluuuuuuuuuuuuu says:

    GALZUURAA YU MEDRELTEED BAY YOOY

  6. xxxxx says:

    humuu ingeed yamar ih yum dotroo nuuj,bodoj yawdag ni ene site-s ilerch bgaan. naiz nuhdnii hariltsaa bgui bolwol yaana.zawaan gaj dondonguud

    • Би гаж донтон гэж хүмүүс бодоосой гэж хүсээгүй юм сан. Харин яг эсрэгээрээ хүн зүгээр гаж хүслээсээ биш өөрийн мэдэлгүй л хэн нэгэнд дурлаж болдог тэр мэдрэмжийг ойлгоосой л гэж хүссэн юм. Найздаа хэлэх гээд аман дээр гарч ирдэг ч хэлэх зүрх хүрэхгүй л байна. Бавалцчихсан бол харин гаж гэж болох л байх…

      • Lol says:

        naizdaa ” bi chamd neg zuil helmeer bna, chinii sanaand orohoorgui zuil baival namaig uzen yadah uu, esvel namaig oilgoj handah uu” geed ehleed tandaach.

      • sonirhogch says:

        sain gdgee naizdaa helsen bolowuu? yu bolson bol nadad hariulaach 😆

  7. Xvv says:

    Oirin ued muu erchud min ymar ixer huwirtsgaaj bna daa

  8. Good guy says:

    naiztaigaa yariltsaad uzdee,

  9. Sandy says:

    brokeback mountian geed kino uzej baigaagui bol zaaval uzeerei, ter kinotoi ih adilhan nuhtsul baidal bna

  10. gay says:

    Exleed yag eeriigee todorhoilohgui yu daa. Durlal menuu, esvel zugeer setgeliin dald sex fantazuu gedgee togtoo. Minii bodloor 2 dahi ni yum shig. Ugui neg deh ni geed zereed baival yahavdaa naizaa hairlaad, hundleed l yvna biz. Bolohgui yum alga l baina

  11. Зочин says:

    Их тэнэгтдэг болжээ энэ эрчүүд

    • Өөр хүн амьтантай холбогдоод байх шаардлага алгаа. Тэгсэн дор бол найздаа үнэнээ хэлсэн нь дээр байлгүй.

  12. batzul says:

    сэтгэлдээ бгаа зовлонгоо хуваалцаарай. batzul123@yahoo.com

  13. zochin says:

    odoo ter naiziiga bavah umu ter naizdaa bavuulah l uldejdee kkk

  14. Даваасүрэн даажаа says:

    Заваан гаж донтон, бохир гажуудал.

  15. Good guy says:

    baix l zuil

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.