Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг нь л энэ байх

Сайн байна уу? Та бүхэнд энэ хүү захидлыг очих мөчийн мэндийг дэвшүүлнэм. Амьдрал гэдэг таахын аргагүй сорил ихтэй байдаг юм байна. Эд хийж бүтээх насан дээр надад яагаад ийм хүнд зүйлүүд тохиолдоод байдгийг бодоод бодоод олохгүй юм. Үнэнч шудрагаар хөдөлмөрлөж төдийгөөс өдийг хүртэл зугаа цэнгэлийг ч умартан шүд зуун явсан ч эргээд харахад юу ч үгүй сууж байгаадаа өөрөөсөө ичих юм. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг нь л энэ байх.

Туг барин мандаж явсан үе байдаг ч энэ бүхэн 1 л зуднаар үгүй болно гэж хэн төсөөлөх вэ? Магад үгүй хүн таньж чаддаггүй, өдий 27 хүрчихээд амьдрал үзээгүй гэнэн хүүхэд зангаа хаяж чадаагүйтэй минь ч холбоотой юм шиг. Хэтэрхий үнэнч шудрага даруу явсны минь шагнал ч юм шиг. Сөхөрч унаад босох тэнхэлгүй болсон мэт. Нуулгүй хэлэхэд би хэн нэгэн хүн харанхуй нүхэнд сөхрөн суугаа над дээр гэрэл тусган гараа сунгах боловуу хэмээн горьдож сууна.

Эр хүн ийм байж болохгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг ч би үнэхээр ганцаардаж шантарч байна. Уг нь боломжийн цалинтай ажил хийдэг ч олсон хэдэн бор юм нь хоногийн хоол буудлын өрөөний хөлсөнд л явчих юм. Буудал сав ярьлаа гээд буруугаар ойлгов!!!

Тэнд хүн бас хоног төөрүүлхийн тулд ордог юм шүүдээ. Залуу хүн эд хөдөлмөрлөж бий болгох насан дээрээ ингээд ямааргүй байх юм. Байр сав хөлслөхөөр тэндээ үсрээд л 9 хоног байхын тулд 300-400.000-р нь өгөөд баймааргүй. Нийтийн байранд орчихоор эзгүй хойгуур хамаг юм аваад явчихсан байх юм. Адилхан л амьдрах гэж ядаж яваа юм байж яагаад нэгнээ ингэж урж тастдаг юм бээ гэсэн гомдолтой л үлдэх юм. Энэ бүхнээс гарах гарцыг хайгаад олохгүй юм. Заримдаа бодох юм. Хэн нэгэнтэй байр хөлслөөд хөлсөө хуваагаад төлөөд 1 жил амьдраад өөрийн гэсэн юмтай болтлоо өөртөө ч тэр өрөөлд ч тэр дэм болоод явхыг хүсэх ч хэн л миний төлөө ийм зүйл хийхэвдээ. Найз залуу эсвэл найз бүсгүйтэйгэй хамт байхыг л хүсэх биздээ ч гэж бодох юм.

Энэ бүхнээс яаж гарч хуримтлал үүсгэж хүн шиг амьдрах аргаа олохгүй та бүхнээсээ зөвөлгөө авмаар санагдаад бичиж байгаа юм шүү. Сөрөг биш эерэг сэтгэхүйгээр хандаад үзээрэй та бүхэн минь.

14 Comments

  1. бат says:

    Боломжын үнэтэй нэг жижиг гэр авчих хэрэглэж байсан нь 300 400 л гэж байгаа тэгээд хашаандаа үнэгүй айл буулган гэсэн зар түм бумаараа байна. заавал байр орон сууц гэх хэрэг байна уу! бөөрөнхий гэрт байх чинь зүгээр шүү дээ өвөл бол жоохон гал хийхэд л дулаацан.

  2. Ах хүү. says:

    Би 48 тай энгийн Монгол эр хүн. Өдий болтол өчнөөн удаа өндөрт гарч үзлээ. Төчнөөн удаа унаж үзлээ. Уурлаж уйлж, шантарч няцаж, гомдож гутарч явсан ч харин хэзээ ч бууж өгөөгүй. Хэн нэгэн туслах болов уу? гэж хүлээсэн бол би өнөөдөр хоногийн хоолгүй хоосон сууж байх байлаа. Би хэнээс ч юу ч гуйгаагүй, хэнээс ч ямар ч тусламж хүсээгүй. Манайханд надад туслах чадалтай мөнгөтэй төгрөгтэй, ажил амьдрал хангалуун хүн байгаагүй. Тийм болохоор би өөртөө л итгэсэн, өөрөө л зүтгэсэн, өөрөө л хичээсэн, өөрөө л хөдөлмөрлөсөн. Банкнаас анх 50К зээл авсан одоо 28 жил болсон байна. Амьдралаа хангалттай босгосон байна. Эгч дүү нартаа байр хашаа байшин машин гээд хэрэгтэй бүхнийг авч өгсөн. Бусдад хариу нэхэхгүй тусла. Хариу нь заавал ирдэг. Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Хэн нэгэнд битгий гомд, Хэн нэгнийг битгий хүлээ. Орлого зарлагаа сайн тооцоол. Илүү хэрэггүй зүйлд мөнгө битгий зарцуул. Хэрэгтэй зүйлд хөрөнгө оруул. Ажилтай бол давхар орлого оло арга зам хай. Тогтмол орлого ол. Хураа хураа хөрөнгө оруул хураа хуримтлуул зарчимаар ажилла. Хаяа амарч цэнгэж бай. Залуу нас маш богинохон. Насны ханиа зөв сонго. Зуурдын мөнгөнийн хүүхэн, архины найзуудаас зайгаа барь. Архи битгий уу. За баахан юм солиорсон бол уучлаарай. Амжилт.

  3. ganuuk says:

    yun ert shanaldag nus be chi. naadah chin yuch bishee

  4. uno says:

    тэгж шүд зуун үхтлээ зүтгэх хангалтгүй бараг шаардлага ч үгүй, зөв сэтгэхүйтэй байхад л болдог. чи үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. ном уншдаггүй чинь харагджына

  5. 789 says:

    секс ярьдаг саитанд юу бичээд суудаг юм бэ дээ, мангар юм

  6. Naraa says:

    manai dvv bair tureesledeg sar bur 440000 tuldug chi yagaad 9hun honog boldogiin

    • Jjjjjj says:

      Bodvol 9 honog amardg busad ved ajiltai bdin bolvuu eeljind ajildg tm humuus bdg ymbnlee uurhai d tiim ajiltai. Bolvuu

    • Oilgohiig hicheew says:

      Ishsh sard heden ajliin honog bdgiig ch medehgui yumnuud end zowlogoo ogoh geed hun zagnaad suuj bh yum daa

  7. hub says:

    30 нас гэхэд ухаан сууж, 40 гэхэд хуримтлал үүсгэнээ гэдэг. Тэгэхээр чиний насанд сэтгэлээ цэгцэлж, арга зүйгээ олноо л гэсэн үг. Буудал, түрээсэнд мөнгөө үрэх хэрэггүй. Чадвал үнэгүй байрлуулж ажлаар хангадаг газрыг сонго, тэгээд хураасан мөнгөө банканд хүүтэй хадгалуул. Ингээд жаахан хуримтлалаараа мөнгөө өсгөх аргаа бод эсвэл гадаад хэл сураад тэр улсдаа гарч хэсэг ажиллаад мөнгө хий. Товчхоноор амьдралаа төлөвлө, юу хүсэж буйгаа тодорхойл, дараа нь тэрэндээ яаж хүрэх арга зам оролдлогоо хий. Хэдийгээр амьдрал яг төлөвлөснөөр болохгүй ч ингээд сурчихвал хожим амьдралд олон гаргалгааг чамд өгнө. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлд. Хэзээд аливаа зүйлийг эерэг сайн талаас нь харж үнэлж, хажуугаар нь гарах эрсдэлийг нь бас бодолц. Энэ чамд амьдралыг харамсах зүйлгүй туулахад туслана

  8. xoxoxo says:

    shudarga baisnii hereg gej baidaggui yum bilee, tanihgui hund tusalchihaad, tanih negendee bol mend ustai, hundii bhad boloh yum shg sanagddag bolson.

  9. Shagdar says:

    dongoj 27 toi bj yuniihaa ch tug barij giiguulev gej ergej harahad aldaad bh ch yumgui nas ugaasaa. dugai l neg gazar orood togtvortoi tuushtai ajillaval ter chigleleeree busdaas iluu amjilt olj 40 garjiij bie daaj ajillaad jinhene yumaa huraana gej bod. yarah l yum bol suirel huleej bdagiig sanaj yav. chamd nas bn ene bol buh yum bn gesen ug. er ni teed yaj ch zutgesen ooriin IQ nii hemjeegeer l yavna.

    • Зочин says:

      Үнэн. Хөдөлмөр зүтгэл чухал гэхдээ хүн тархиныхаа л хэмжээгээр дээ. 27-хон нас бол амьдралд сөхрөх энэ тэр том юм ярих нас биш. Дөнгөж л өөрийгөө олж таньж эхлэх үe. Чиний насан дээр түрээсийн байранд л амьдардаг байлаа. Одоо 40 дөхөөд санхүүгийн эрх чөлөөнд хүрч эхэлж байна даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.