Нууц амргатай гэж бодохоор ээж гэж бодогдохгүй байна…

Сайн байцгаана уу, би оюутан бас эмэгтэй. Манай гэр бүл үнэхээр хүндхэн байна. Ээж маань нууц амрагтай одоо тэрийг нь гэрийнхэн гэлтгүй хамаатан садангууд бүгд мэддэг боллоо. Ээж маань яагаад ч юм юунаас ч болоод байдаг юм их л уур бухимдалтай хүн орой гэртээ ирээд гэр бүлийнхнээ хүчирхийлээд охин дүүг минь зодож бөөн юм болсон. Энэ нь
нэг биш удаа. Анхны удаад нь би айгаад цагдаа дуудсан харин цагдаа ээжийг шүүхэд шилжүүлээд 7 хоног хорих ёстой гэсэн шийдвэр гаргаад гарч ирсэн тэр үед дүү бид 2 ээжийгээ хориулна гэсэн санаагаар цагдаа дуудаагүй ч тийм юм болчихсон.

Гэтэл саяхан дахиал дүүг минь зодоод хажуу хөршүүд 3 айл дуудлага өгсөн байсан бас аваад явсан. Аавыг минь гэрээс хөөгөөд бага дүүгээ гэртээ авчраад хамт амьдарч байна. Ээж бас эгч дүү нартаа бүх юмаа яриад тэд нар манай амьдралыг шүүн хэлэлцэж ээжид ингэ тэг гэж зааж 2 охиноо аавтай нь цуг хөөж явуул гэсэн байх юм. Амьдралд оролцоод маш их хэцүү байна. Ээж одоо хамт амьдарч байгаа дүүтэйгээ хүртэл хэрэлдээд гэртээ тайван амрах хичээл номоо хийх
сэтгэл тэнэгэр явах боломж алга боллоо.

Би 2 дүүтэй, 2 дүүгээ ийм зовлонт байдлаас авармаар байна. Аавтайгаа хамт амьдрмаар байна. Яах вэ хүмүүсээ. Надад зөвлөөч? Ээжтэй ярилцаж үзсээн. Тэгтэл за тэгвэл би хэрүүл хийхээ болилоо гэсэн ч маргаашаас нь дахиад л эхэлсэн. Ер нь яах вэ маш хэцүү байна. Нууц амргатай гэж бодохоор бурхан минь ээж ээж гэж бодогдохгүй байна…

15 Comments

  1. htsuum be says:

    teneg l bhgui yu. Tsevershiltees boldog bol oiroltsoo nasnii emegteitei ail bur iim asuudaltai bh bishuu. tsevershilteer, jiremslelteer, uvchnuur buhniig halhlah gedeg ni uuruu teneg uildel. hun tarhiaraa, oyun uhaanaar amidardagaas bish, uvchnuur amidarch, uvchind meduuleed, assh aviraa uvchnuus bolson geed bh ni her zuv yum bol.

    humuujliin, udamshliin, setgetsiin asuudal bna.

    • Zochin says:

      Энэ сайтаас уншсан хамгийн ухаалаг сэтгэгдэл байлаа. Ааш авираа хүн дарж бусадтай нийгэмшин амьдрах ёстой юм шүү. Би ааш муутай гээд хөөрөөд байдаг хүмүүс ялангуяа хүүхнүүд тэнэг харагддаг

  2. A says:

    цэвэршилт нь эхлээд балайрч байгаа авгай байна даа. Хөөгдөнө гэж юу байдаг цагдаад өгөөд нэгэнт рекорд үүсгэсэн юм чинь хуулийн зөвлөгөө авч шүүхэд өгөөд байрныхаа 4/5-ыг нь аваад наад авгайгаа өөрийг нь хөөж явуул, шүүхээр албан ёсны тэтгэвэр тогтоолгуулчих тэрийгээ байрных нь 1/5 д тооцох хэлцэл хийгээд бүр хая хая. Эсвэл ёстой тэр сэтгэцийн түргэн дуудаад өг.

  3. A says:

    цэвэршилт нь эхлээд балайрч байгаа авгай байна даа. Хөөгдөнө гэж юу байдаг цагдаад өгөөд нэгэнт рекорд үүсгэсэн юм чинь хуулийн зөвлөгөө авч шүүхэд өгөөд байрныхаа 3/4-ыг нь аваад наад авгайгаа өөрийг нь хөөж явуул. Эсвэл ёстой тэр сэтгэцийн түргэн дуудаад өг.

  4. Ганбаа says:

    Уншаад бүр өрөвдчихлөө. Хоёр дүүгээ дагуулаад миний нэг илүү байранд сууж бай. Аяндаа учир нь олдох байх. jganbat@163.com мэйл бичээрэй.

  5. GegeenCom says:

    Eej n 1-3 jil tur l tegeh bh. 89267267 setgelzuichtei holbood ugchih. Ar ger n oilgohgui ur huuheddee ch neree baraad balarsiin. Aaviig chini zailuul gj egch duu n zuvluj l bdg. Ih l gomdoojdee yanz n. Deer n dund nasny hyamral tsevershipt zalgaad yostoi galzuurch ugch bga bhda. Urid n iim bgaguin bol heseg tusdaa bdymu tesdimu yer n hamt bh ch hen hendee teertei shu te.

    Burmusun salahguigeer jiliin hugatsaatai tur tusdaa baiy gvl yadiin. Uur meshok olj avaad eliireed bj l bhas. Uul n ger buliinhen n hamgiin ih oilgoj demjih baital cagdaad uguud horiulaal bjidag. Setgelzuichiin tuslamj nemer bolohyn bolu

    • D says:

      1-3 jil bishee buur olon jil bolj bna. Zodoj tsohiod bhad ni aav ch hurtel salgaj diileegui blhor tsagdaagas uur hun ndd bodogsongui l dee

  6. Данзан says:

    Зүгээр л 2 дүүгээ аваад аавруугаа явчихаж болдоггүй юм уу?

  7. Зочин says:

    Аавтайгаа ярьж зөвлөлдөөд цаашид цуг амьдараа. Ээж чинь дуртайяа явужлах биз та нарыг тэр нөхөцсөн амьтанаа авчрах гээд

  8. Dfasdff says:

    Aav chine tegeed yavad ugdug. Ntsss.. naad eej … xelex ch ug alga. Bodvol ta nariig ix l uzen yadaad bga yum bn. Aav chine tusdaa bair xulsluud garval tiim chadaxgi xunuu… yariad uzvel yadag bl.

  9. Emegtei says:

    Eej chin heden nastai we emegtei hun tsewershilt bolhoor aash zan yanz bur ilerdeg gsn bas nuutstaigaa asuudal garhasr ter uur stressee gertee irj gargdag bh.buur tolgoi n erguutej guitsejee zugeer zund n orhiod heseg hugatsaand hol bai ayandaa oilgoj haramsaad zasrah bhaa

    • Ezen says:

      Harin odoo emegtei hun tiim huntei bolhoro tolgoi tarhi ni ergeed tiim blno gj baihuu, esvel odoo ter hunteigee hamt bh geed bidniig hajuunaasaa holduulah ged bdag ch ymuu medehgui ymaa. Duug ch geltgui nmg ch hurtel hussen uyde zodno. Nom unshxar chi yuga oilgodin duu sonshor chi naanasa yuga oilgodin cho yunda uhaantai tsarailad bga ym geh met nadtai amidarj bga bol mini durmeer bai geh ymoo. Yg yachaad bdg ym boldoo

  10. dondog says:

    Болдог бол сэтгэцийн эмчид үзүүлмээр юм байна даа. Аавтагаа ярьж байгаад байр эсвэл гэр хөлслөөд холдохгүй бол зүгээр болохгүй дээ. хамгийн гэмгүйг нь буюу дүүг чинь сонгож зодохыг бодвол нэлээд хорсож дээ. ахиад хүн амьтан барьж зодоод байвал сэтэгцийн түргэн тусламж дуудаад өгчих. 17 цагаас хойш дуудлага авдаг юм. сайн бичлэг хийгээд ямар шалтаанаар яаж зодсон энэ тэрийг нь баталгаажуулаад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.