Алдарт ээж нь гэр бүлээ цуцлуулсаан… /2/

Дахин сайн байна уу гэж мэндчилэе. Учир нь би хэдхэн хоногийн өмнө захидал илгээж түүнийгээ сая хартал нилээдгүй талцсан сөрөг /нэг талаараа зөв гэх байх/ сэтгэгдлүүдийг уншлаа. Маш харамсалтай санагдавч би бас ийм сэтгэгдэл төрүүлэх утга оруулсан юм бол уу гээд залруулах санаатай. Түүхийг эхнээс нь бичиж бусдад эрэгцүүлэх бодох зүйл болог гэж бодож бичихээр шийдлээ.

Юуны өмнө өөрийхөө тухай цухас дурдъя. Би эхээс олуулаа айлын бага хүүхэд. Аав ээжтэйгээ бага насаа өнгөрөөсөн сургуульд ортлоо. Сургуульд орж гэрээсээ хол ах эгч нар бүгд том болоод төгсөөд явчихсан /олон ахтай/ 2, 3-р ангиасаа биеэ дааж дотуур байранд өссөн дөө. 12 настайдаа аавыгаа автын ослоор алдаж хэцүү ч гэсэн хатуужилтайгаар сурлага номоо алдалгүй гэрээсээ бүр хол аймгийн төвд ганцаараа айлд сууж байлаа. /БИДНИЙ ХЭН АЛЬ НЬ Ч ЭЦЭГГҮЙ ХҮҮХДИЙН ТОЛГОЙ ТОМ ДУРААРАА БУРУУ ӨСӨӨГҮЙ/

7 ангид үеэл дүү маань 1-р ангид орж тусдаа гэр бариад сургууль соёлоо нэр төртөй дүүргэж нийгмийн идэвх сайтай биерхүү охин байсан даа. Би өсөх насандаа аав ээжийгээ муудалцаж байгааг нэг удаа ч хараагүй. Ээжийг үг хэлэхэд аав за яахав би аргалнаа гээд л өнгөрөх. Аавыг уурлахад ээж дуугардаггүй байсныг санаж байна. Нэгнийгээ чи гэж дуудадгүй аав нь ээж нь гэж хоорондоо ярьдаг тийм л сайхан аав ээжүүд байлаа. Би тийм л гэр бүл байдаг гэж бодож би ч ээж шигээ л хүн болно гэж эр хүн бүр миний ах нар шиг аав шиг л байдаг байх гэж бодож өссөн юм.

Их сургууль төгсөх жилээ нөхөртөйгөө танилцаж ах дүү шиг жил шахуу явсан. Танил төдий сүүлдээ нэгнийхээрээ орж гардаг болж арай дотно ярьж хөөрдөг боллоо. Их өрөвдмөөр хүн шиг санагдаж гэрт нь очиж хувцас хунарыг нь угааж өгч хамт гэр орныг цэвэрлэж байхдаа яанадаа ганц бие эр хүн ийм өрөвдмөөр юмаа гэж бодсон нь миний маш том алдаа байсан. Би тэднийд хэд хэдэн удаа оройтож хонолоо. Намайг иймээ тиймээ гэж татаж чангаасангүйд анх удаа хүндлэх сэтгэл төрж байсан юм. Ингээд нэг их удалгүй нэг гэрт орж би жирэмсэн боллоо. Намар нь ах нар маань ирж танилцах юм болов манай хүн төдийлөн нааштай байсангүй ч би өмөөрөөл өнгөрлөө.

Ингээд гэрийхэн маань за чи л амьдарна ээж ах нар нь чамтай амьдрахгүй тул чиний шийд бид юу гэхэв гээд нэг их юм хэлэлгүй харцаараа сэтгэл нь дундуур байгааг мэдэрч үлдэж байж билээ. Нөхөр маань өмнө нь гэр бүл болж байгаагүй дунд ангийн боловсролтой. Манай ах нараас ч бас тийм хүн байсан болохоор би нэг их чухалчлаагүй юм гол нь л надад хайртай учир намайг хэлэхээр муу зуршилаасаа сална гэж бат хатуу итгэсэн байсан. Тэр үедээ хөдөө хотын хооронд тогтсон ажилгүй хүн байсан. Айлын дунд хүүхэд ээж нь насаараа багш аав нь ажилчин. Би хайраа гэж дууддаг. Тэр мааньч надтай ижил хайраа л гэнэ. Секс нтрийг бол надад заадаг байсан.

Анхны хүүхдээ төрүүлээд ой хүргээд хүүхдээ ээждээ орхиод ажилд орвоо. 3 сар ажиллаад анхны цалингийн зээл авч шугамын микро авч ар гэрээсээ бас хагасыг нь хагас мөнгийг нь ажилдаа яваад өгөх нөхцөлтөй наймаа хийгдэж шугаманд явдаг болов. Би худалдаанд ажилдаг тул өдөр шөнө аль алинд нь ажиллаж байж хэдэн төгрөгний бараа харна. Нөгөө талдаа би өсөж хөгжих боломжоо бас хайж ажлын хажуугаар бие даан суралцах юм их байлаа. Одоо бол би өөрийгөө мэргэшисэн түвшинд хүрч байгаа гэж боддог. Худалдаа бол цаг тутам суралцдаг юм билээ. Ингээд л 2 талд ажиллаад л байлаа. Цалингийн зээл төлөгдсөнгүй ээ. Би төллөө. Машин тэрэг ний мөнгө гээд хэцүү байгаа байх гэж итгээд л тэр.

Одоо бодохдоо би дэндүү бага амьдралын эвээ олоогүй байхдаа ах хүнд итгэж за өөрчлөгдөнө байх би засаж хэлээд болно байх гээд бага сага алдааг нь уучлаад урагшгүй хойрого байдлын урдуур нь би өөрөө гүйж ороод болоод байна гэж андуурсан маш том алдаа. Нөгөө талаасаа аав шиг ар гэр гадуур асуудлаа даах байх гэсэн гэнэн итгэл минь хүчтэй байжээ. Ингээд оройдоо гэртээ 2 талаасаа уулзана. Хааяа ирж авна ажлаас. Хардаж эхэлсэн дээ. Би яагаад хардаад байгааг нь ойлгодгүй дотроо чимээгүй гомдоол уйлахаас өөр юм хийж мэдэдгүй байваа. Гэрээ санах ээжийгээ санах автусанд суугаад л явчихмаар байдаг байвч алгын чинээ улаан нүүрнээсээ ичээд л нутаг усныхан муу ярина байх за маргааш2 гэсээр нэг мэдэхнээ 5 жил болсон байв.

Би дунд шатны удирдах ажил хийнэ ачаалал бол хангалттай. Харин би хардаж мэдэлгүй л явсаар яалтгүй өөр хүнтэй явж байгааг сууснаасаа хойш 3, 4 жилийн дараагаас нь гадарлаж хааяа хэлэх гэж үзнэ эвлэж өгөхгүй учраа олохгүй өнгөрөнө. Зээл төлөх мөнгө гуйх болохоороо сайхан загнаад яаж ийгээл би цалингаасаа зээлийг нь төлөлцөөл. Ингэсээр байдал хурцдаж хардахад нь би үг шөргөөж хэрүүл хийдэг боллоо. Нэг удаа гэрээсээ хөөж билээ оройд халамцуу орж ирээд би дуугай байсангүй утсаа авалгүй таг яав ийв гэсэн чи залгаагүй шдээ гэж үү ингээд би ч хэрэлдэж сурлаа.

Гэхдээ би ажлаа алдалгүй хийж байсан юм. Өнгөтөй өөдтөй хувцас өмсөнө зодох зууралдахын хооронд ноолж байгаал ураад хаячихна. Мөн ч сонин амьдрал байсан даа. Бичих би чичирч байхад унших та нарт таагүй л байх бол уу. Том хүүхдээ 5-тай байхад 6 сар орчим тусдаа байваа. Хүүхэд санаад хэцүү юм билээ. Хадмын бие муудлаа гээд анхны ээлжийн амралтаа авч таараад хөдөө очиж бид эргэн эвлэрсэн юм. Ингээд би 2 дахь хүүхдээ тээж байтал БЗХӨ тусдаг юм байна. Би гайхаад хүүе хаая яав ийв би эхний хяналтандаа зүгээр байсан хүн түүний өмнө бас нэг удаа халдаасан ёстой уучлаарай болоод эргэн нийлсэн гэтэл 7 сартай давтан хяналтаар өвчтөй гардаг байгаа.

Ёстой учраа олдгүй юм билээ. Очиж очиж тэмбүү шүү бүүр нүүр хийх газаргүй эмнэлэг дээр ганцаараа үзүүлж яваад манараад унасан байсан. Би энэ бүгдийг туулаад энэ хүрснээ бодохоор хэний төлөө амьдарснаа бодохоос гутмаар шүү. Гэрээс нь хөөгдөснөөс хойш байр хөлсөлж амьдарч байгаад сүүлдээ гэр худалдан авч амьдарч хүртэл үзсэн. Хөдөө улиралын чанартай ажилд орсон тул 3 сард яваад 11 сар гаргаж ирдэг байлаа хүүхдээ сургуульд зөөнө. Багыгаа тэврээл. Өвөл ирэхдээ зэрэгцээд ажилдаа орвоо.

Гэтэл хөдөө кэмпийн манаачаар явлаа гэх. Би 14 хоног л хүлээчих сургууль тараад яваач гэж гуйв. Үгүй гэв. Ажлын хүн ах дүү ярьсангүй хүн байсангүй 14 хоног хойшлуулж өгөөч гээд гэтэл тэр нь худлаа гэдгийг мэдээд яаран гэртээ иртэл яг явах гээд бүх юмаа боогоод тавьцан байж билээ. За ингээд ч зогссонгүй ээ хөхүүл гээд нэг их тоолгүй байтал дараагийн хүүхдээ олчихлоо. Би өсөх наснаасаа л аборт бол байж боломгүй зүйл гээд лоозон тархиндаа хийчихсэн хүн хүүгээ тээж төрүүллээ. Хөдөө байхад нь бие давхар болсноо хэллээ дуртай биш байгаа нь анзаарагдав. Яанаа авахуул гэхвий гэж айгаад бушуухан утсаа тасалснаа санадаг юм. Нөгөө их хартай хүн чинь хөдөө олон сараар явахдаа хардахаа мартав. Ирээд намайг төлийлөн хүсэхгүй байгаа нь ч анзаарагдаж би битүүхэн гомдоод ажлаа хийгээл төрлөө.

Төрөөд нэг их удалгүй нууц амрагтайгаа хос дугаартай. Надаас нууц данстай багагүй их мөнгөтөй болохыг олж мэдэв. Гол нь дансандах мөнгө нь дууссан байсан л даа. Байранд орох гэж урьдчилгаагаа хийх гэж бүх цалингаа цааш нь хийж нөхрийн цалингийн картанд орсон 240-600к аар ар гэрээ авч явдаг байлаа. Тв хөргөгчнийхөө лизинг л мөнгөгүй гээл би төлдөг байсын гэтэл тэр нууц дансан нь 7 хонгийн 1 сая төгрөгий зарлагатай тансаглалыг олж мэдээд хэсэгтээ шоконд орвоо. За уучлаарай би ингэсэн юмаа гэж нэг удаа надад үнэнгээ хэлж үзээгүй дээ. Би хүүхдүүдээ бодож өнөө маргаашаа өнгөрөөж хэрэг хуучирч тэр хүн ч ажлаасаа гарч гэрт хүүхэд харагч болов 1.5жил. Дахин нэг ажилд орсон юм.

Гэхдээ хардах аашлах арчаагүй хүн шүүмжлэх бусдыг буруутгах байдал нь засраагүй ээ би тэр бүрт нь битгий тэг гэж хэлэвч нэмэргүй ээ миний үг бол үг биш. Ер нь 30 хүртлээ илүү дутуу хараад сул явсан хүн засарнаа гонж юм билээ. Хэрүүл салахгүй сүүлдээ залхана. Дуугай өнгөрөөнө тэгэхээр хий хардалт нь үнэн болоод хувирна. Яг гарсан өөрийнх нь улаам цайм явалдаж байгаа байдал намайг хардаж зовоодог нтрийг нь гэрийнхэн ах дүү нар нь мэддэг хэрнээ намайг ч тоохгүй дүүгээ ч хүүе хаая гэхгүй сонин. Гэрийхнийхээ үгийг бол аваад байх шиг л байдын. Намайг үнэнч байгааг юман чинээ тоодгүй үнэлдэггүй байсан юм. Бага хүүхдийг гэдсэнд байхад дээр суучихаад хоолой боож байж билээ. Хүн чинь амиа тулахаар гэдсэн дэх хүүхдээ бодохоор аймаар чадалтай шууд л түлээд боссон. Энэ бүхний ард би бодсон ЭНЭ ХҮН НАДАД ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ХАЙРТАЙ БИШ ЮМ БАЙНА би андуу бодож ХАРИН БИ Л ХАЙРТАЙ БОЛОХООР БҮХ ЗҮЙЛИЙГ ТЭВЧИН өнгөрөөж байжээ гэж бодох болсон ингээд л өнгөрөөсөн амьдралаа эргэн нэг харж.

Магадгүй хайртай хүнтэйгээ байсан бол хүн шүү дээ тэнэг л биш бол өөрчлөгдөнө ш дээ гэж бодохын зэрэгцээ салж явуулъя даа л гэх бодол толгойд орсон доо. Гэр орондоо халуун дулаан биш. Тэр нэг эх шүү юм чинь гэж хүүхдүүдэд хэлдэг хүүхдүүдийн хажууд я***н п****а г***й нтр бол зүгээр амны уншлага шиг гарна. Нүүрэн дээр нь хэрэлдэх маргах нь гүнзгийрч гар хүрэх нь нэмэгднэ. Би зүгээр суухгүй шүү дээ биеэ хамгаална. Өт хүртэл атирдаг байхад энэ мэт зүйлийг өсөж яваа хүүхдүүд харах нь аймаар байсан тул бүтэн 2 жил шахуу салах үйл явц маань нэг тийш болсон юм. За 14 жилийн хамтын амьдрал маань товчхон хүүрнэвэл ийм.

Одоо ч тэгээд эрх чөлөөтөй нтр гээд гэр бүл эхлүүлэх нь тоглоом биш гэдгийг ухаарсан. Би энэ хорвоод чин үнэн хайр байдаг гэдэгт итгэдэг. Ариун сайхан хайр сэтгэлээр хамтын амьдралаа эхлүүлж чин шудрага шаргуу зүтгэлээр баялаг бүтээж халуун дулаан гэр бүлд хариуцлагатай чин шудрага эрүүл саруул Монгол улсын иргэдийг бий болгож өсгөн хүмүүжүүлэх нь миний, манай гэр бүлийн үүрэг гэж боддог доо. Эх орон энэ байгаа хувь заяа амьдралдаа хязгааргүй хайртай иргэн хүн дээ би.

Энэ бүх асуудалтай ч гэлээ амьдралын нугачааг таниулж өгсөн тэр хүнийг уучилсаан одоо муу санах юм бол байхгүй ээ. Энэнээс өөр газар өөр хүнд хэлж яриад ч яахын билээ. Эцэг хүнийх нь үүргийг нь үүрүүлээд л хүүхдүүд маань ч өснө дөө одоо юухан байхав.

29 Comments

  1. Даваасүрэн даажаа says:

    Тэмбүүрчээд хүүхэд гаргаал яваад ыдаг нь чиний зөв юмуу тэгээд???🤪

    • Davaasuren daajaa-d says:

      Chi ch gesen balai avgai mine nuhriinhuu hajuugaar bas 1 zavaan har ymtai zavaarch yavj bgad jiremsleed heniih n hvvhed gedgiig medehgui buun ym bolson gej chi uuruu bichsen bsan daa. Nuhur ch vgvi yu ch vgvi hotsorson geel gaslaad bsan bizdee chi? Odoo bas hvn tavlahtaigaa.

  2. ??? says:

    unen bol hetsuu l yum. Gehdee hezee ch, hezee ch shvv ger buliin 2 hunii neg ni buruutai nuguu buruugui bn gej baidaggui. Tegeheer chame ch gem bii. Chi yagaad uuriinhuu uildel, ug helnii talaar bichsengui ve?

  3. Ax xvv says:

    Ai dee g*ch*. Tembvvgui mongol bvsgvig haanaas olno doo

  4. Naiz says:

    Ямар аймар доромжлол ямар их тэвчээр вэ? Эрчүүд залуучууд минь дээ жирэмсэн эхнэртээ өвчин аваачиж өгтлөө ухамсар дорой байж болохгүй ш дээ. Боовоо толгой хийсэн гэх үү толгойгоороо боов хийсэн гэх үү. Хэлэх ч муу үг олдохгүй юм байна. Миний эхнэр жирэмсэн байхад юун өөр хүүхэн шуухантай орооцолдох манатай болсон санагдах юм. Би ч бас 4 хүүхэдтэй чиний үеийн залуу. Бидний бүтээж байгаа нийгэм хүүхэд, хөгшид ер нь иргэндээ мөн ч харгис нийгэм шүү. Амжилт хүсье 4-ийн дөрвөн хүүхдээ тоохгүй байгаа эцэг хүнийг юу ч гэмээр юм бэ дээ. Тэгээд бас сайхан залуу эхнэртэй гэж байгаа. Хэдэн жилийн дараа муухай царайлаад, гэрийн чинь хаяаг дэрлэчихээд хормойноос чинь зүүгдээд салахгүй юм байна даа. Цаасан дээр салсан ч амьдралд тйим ч амар салахгүй л болов уу даа. Наана хүний чинь хүмүүжил гэж хог шаар. Өөрөө тэгж өссөн болоод хүүхдүүд минь тэгчих вий ингээд өсчих вий гэж санаанд нь ордоггүй юм байна л даа. Чамд амжилт хүсье. Бүр их хатуужилтай үр хүүхдийнхээ төлөө алхах алхам бүр чинь зөв байг.

  5. хүрлээ says:

    тэр нэг дэндүү их хайрч тэгээд ингэж дуусдаг л юм даа хэрэв давуу эрх л өгөөд байвал эмэгтэй хүн цаашаа гэхээс наашаа эргэхгүй дээ өшөө ч чамайг доош нь хийгээд байхаас харин хэрүүлтэй уруултай хүүхдүүдийн сайханаар үр ач гучынхаа буянаар нэг оршин тогтнохоос харагдах нь гоё хөшигний цаана нөгөө л амьдрал эрээнтэй бараантай гэдэг чинь явагдана эмэгтэй хүн хэзээ ч тэргүүн байхгүй тэд өөрсдийгөө дээш нь тавьдаг ч ахидаггүй зүгээр зохицуулж найруулж шогтсоноо л би чаддаг гэсэн ойлгоцоор ойлгодог мөчид амьтад шүү дээ хэн бай ч энэ сексгүйгээр ажиллахгүй амьдрахгүй болгож чадахгүй

  6. Эвий says:

    За даа нийтлэг нийгмийн гажуудал мөн ч их байгаа даа. Харах нэг нь харж ойлгох нэг нь ойлгоно л биз. Энэ хүрээд өндрөлсөн нь их юм даа.

  7. Sascha says:

    Ёооё энэ ажил төрөлгүй, доожоо муутай, ядуу, боловсролгүй, иймэрхүү нөхдүүдийг би бүр хогийн амьтад бдаг гэж цаанаасаа мэдээд бсын. Олигтой хүүхэнд тоогдохгүй болохоороо, өлөв дөлөв хийж олдсонтой нь, хэнтэй ч хамаагүй банзалтаж явдаг, цаашлаад янхан, биеэ үнэлэгчтэй нөхцөж нуль өвчний үүр болдог байхаа. Тэгээд тэрийгээ эхнэртээ гэргийдээ халдаана. Сул дорой, залхуу эр хүн хэзээ ч хүнд хань болдоггүй гэж үнэн юм бна. Ганц бие өрх толгойлсон эхчүүдэд тусалдаг янз бүрийн бгууллага юу бна сайн судалж үзээрэй. Үнэндээ таны нөхөр шиг иймэрхүү доожоогүйчүүд бол дотроо өөрийг нь огт хүндэлсэнгүй гэж гутарч явдаг бх магадлалтай, амьдралдаа нэмэргүй эрийг эхнэр нь юу гэж хүндлэх вэ дээ. Одоо хүүхдүүдийнхээ төлөө өөдрөг байж, хамгийн гол нь өөрийгөө хайрла, халамжил. Эцэг нь ийм дорой амьтан юм бол хүүхдүүд чинь таньгүйгээр бж чадахгүй. Хоосон итгэл өвөрлөж явсаар ийм урт удаан цаг хугацааг өнгөрөөх гэж. Гар хүрэхэд, худлаа ярихад нь, араар тавихад нь, муухай үгээр хэлэхэд, өвчин халдаахад гээд ийм үед шийдэмгий бх хэрэгтэй бж дээ. Салах хангалттай шалтгаанууд мөн бна. Тэр нутаг усны хүмүүс юу гэх хэнд ч сонин биш ш дээ. Хэсэгхэн амны зугаа болгож яриад л таг мартацгаана. Би харзана, тэвч гэсэн үгэнд дургүй. Хайргүй хүнтэйгээ амьдрах, дургүй ажлаа тэсэн тэвчин хийх, нүдээ аних, шүдээ зуух…Юуны төлөө??? Болохгүй бүтэхгүй бгаа зүйлийг заавал болгоно гэж үзэлцээд ямар ч нааштай үр дүн бдаггүй л бхгүй юу. Цаг хугацаагаа алдахын нэмэр. Гэхдээ анх өрөвдөөд суусан гэхээр сонин л юм. Эмэгтэй хүмүүс чинь эх амьтны зөнгөөрөө хүчтэй, эрүүл саруул, амьдралаа авч явж чадах эрэгчинд татагддаг биш билүү? Юуны төлөө, хэний төлөө амьдарч бна вэ, би аз жаргалтай бнуу гэж өөрөөсөө асуух ч завгүй явсан бололтой. Одооноос эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө анхаар, юу хүсч бна, яаж жаргалтай байх вэ гээд дотоод сэтгэлээ сонсож байгаарай.

  8. Даваасүрэн даажаа says:

    Утга найруулга гэж.хог. энэ бичсэн чинь чамайг өөрийг чинь илэрхийлчихлээ.

  9. Mogi says:

    Их юм бичвэл хүмүүс чамайг өмөөрч ойлгоно гэж бодсон уу. Тийм бишээ энэ чиний бичсэний хэмжээгээр чамайг өмөөрөн хайрлаж буй хүмүүс бол яааг чамдаа таарсан чиний өрөөсөн дугуйнууд. Хүний үгээр үг хийж явдаг үхэр малнаас нэх дээрдэхгүй сэтгэхүйтэйг нь бичсэн яриснаас нь харахад болно. Энэ хүмүүс яг чиний ижил салж нийлж бгаа. Алдаагаа бас л яг чам шиг бусад руу чихэгсэд. Бусдыг буруутгасаар үхнэ угаасаа. Чи нэх баатар болох гээд жүжиглээд дэмжлэг авах гэж бгаам шиг дахин дахин тодруулж бичиж малтах аа болиул яасы. Чамд илүү сайн нөхөр, хүүхдүүдэд чинь илүү сайн аав 1000 насалсан ч олдохгүй за юу. Элэг цусыг чам шиг авгай нөхөхгүй шүү. Чиний бж бгаа нөхөрийн чинь бидэн явжаагаа чааваас таарсан таар шуудайы л амьдрал бдым. Чи нэх цагаан хун, нөхөр хар хэрээ гэх юм бол бж болшгүй эндүүрэл гэдгийг арай дөнгүүрүүд нь мэдэж бгаа, дүнхүүнүүд нь чамайг дэмжиж бгаа. Нөхөр салаад чи шавраас үсрээд гарчих амьдрал биш шүү дээ. Ерөөсөө огт өөрчлөгдөхгүйг чиний ухаан одоогоор ухахгүй. Ийм жижиг юм хөөцөлдөж гүйсээр чи юу ч ухаарахгүй бх. Яаг үнэндээ чи бол жаргал даахгүйн зовлон болжээ гэдэгээ ойлгох цаг ирнэ. Чи өөрөө амьдралаа асуудал зовлон болгож хардаг.

    • блабла says:

      Миний найз эхнэртэй хаягдаад их зовж яваан байна хөөрхий, иймхэн юмыг уншаад ойлгохгүй байгаа бол насаараа эмэгтэй хүнийг үзэн ядсаар хорвоог ганцаар туулах юм байх, ккк

    • hate says:

      mogi eeguu al min.nuhur n huuraad tembuu hurtel haldaagaad bhd salkuu tgeed yahii erguu gichiii min.muu goshnogo min olj ochood muchluj alna shuu

      • Zochin says:

        Tembuu haldaah zereg baga hereg zasaj emchlej bolno. Amidralaa aldah bol asar tom yum nohoroo aldah bol buh yumaa aldaj bgaan hohi chin. Ene avgai odoo hezee ch deeshlehgui.

  10. nn says:

    aaw maan yg iimerhu hun, ystoi tm erchuudiig gadarlana, bi jhndaa l mddeg bsn tgd barag salchihaasai iim setgelgui har ami bodson hunii hajuud huuhed chn duriana, za tgd tm hun neg l ih hair yrisan bas zowhon hussen hunees awaad bh sonirholtoi orowdmoor ghuu l bdiimdaa,

  11. ... says:

    OMG хүн тэгээд ийм зовлонг даваад л гарах юмдаа. Ёстой гэр бүлийн суурь хүмүүжил сайн тулдаа л ийм аймар амьдар туулж тэсэж давж гар байгаа юм. Эндээс хэд хэдэн зүйл дүгнэв. Хүн сохолтлоо дурлахгүй сохор ухаантай байх ёстой. Хайртай гээд хамаг юмаа зориулаад барьж гүйх биш хязгаар тавих ёстой. Хэзээ ч өөрийгөө доромжлуулж тэвчиж амьдрах ёсгүй. Асуудал гарвал байх ёстой зүйлийг байранд нь тавих ёстой юм байна. Эцэст нь хүүхнүүд өөрсдийгөө + хүүхдүүдээ бодож эрэгтэй хүнийг мөнгөний араас хөөцөлдөж амьдруулах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна. Хэзээ ч эр хүний урдуур битгий гүйж юм хий гэдгийг эндээс маш сайн харлаа. Ямартай ч сургамж болохоор олон зүйлийг энэ нийтлэлээс харлаа. Эрийн оронцог хариуцаж байхын оронд өөрийгөө хүүхдээ хариуцах нь хамаагүй дээр юм байна.

  12. Гэгээн says:

    Учиртай болоод л уулзаж бсн бн. Flo гээд апп татаад Улаанаа найзынхаа зочилсон өдрүүдээ зөв оруулаад жирэмслэх өдрүүдээ харчиж байгаарай. Ахиад 10 гаруй жил ганцаараа аргалж үнэхээр чадахуу зөвхөн санхүү биш шүү. Яахав 50 гараад хүүхдүүд чинь түшигтэй сайхан болоод томроод ирэх л байх. Тэр болтол өөрийгөө болгоод л гүйгээд байждээ.

    Учиргүй зөв бурууг нь шүүх нь ч хаашаан. Өөрийнхөө аз жаргалыг олсон л бол яахав. Монголд бол эмэгтэй, өрх толгойлсон байх тусмаа дорд үзэгддэг хүнд хэцүү бдаг болтойм блэ, ухаан муутай залуус хүүхнүүдийн л хандлага шүү. Гадаадад бол ч падгүй л дээ, сервис сайн хөгжцөн.

    4 хүүхэд нь аавдаа хэр юм байгаан. Хойшид өөрийгөө хайрлаж сураад давхар бодолтой л амьдрахгүй юү дээ. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ номыг уншаарай. Чи өөрөө эхнэр байх эрдэмд суралцаж, эр хүниыг залж чиглүүлэх хүсэлгүй бол ганцаараа хэсэгтээ сэтгэлээ баясгаад бж л бхгүй юү дэ. Өөртөө анхаар. Үр хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулж байхын бгаздэ

  13. Hvn says:

    Bid neerei hvnii heregt aimar durtai hvmvvs shv minii unshij oilgosnoor chi hicheejee ih ch zowj odo ongorsniig martaad heseg taiwan amardaa chi mundag tewcheertei saihan setgeltei hvniig hairalsan shig hairlaj olonch udaa uuchilj ter nuhriig zasaj zalj ywah gj hicheesen bahrahmaar eej ehner bj amidarsan bn chamd ymar hetsvv bsniig vnheer ichij vhmeer amidralaas zalhaj ywsaniig oilgoj bn gewch chi amidraliin olon hetsvv nugchaag dawj garsan bn tsaashdaa ch dawna vr hvvhdee gsn ene ih setgel hicheel zvtgel jine neg l odor chamd saihan amidral awchirah bh gj bdoj bn chamd bayr hvrgey uragshaa naizaa amjilt delhii deerh 7n terbum hvn bvgd uur uur jinii hvsdeg shig jinhene hair baigaa zvgeer l tvvniig hvlee hiih yctsoigoo hiigeel ywj bai

  14. Зочин says:

    Иймэрхүү гэр бүлүүд Монголд олшроод л байна. Нөхөр нь олигтой ажил төрөл хийдэггүй, хормой хот садар самуунд л бүх эрч энeргиэ зарцуулдаг, хүүхнүүд нь амьдралын ачааллаа үүрч явдаг болж дээ. Нөхөр нь амьдралд тулхгүй болохоор эхнэр нь ч хүндлэхээ болидог, гэрт гадаагүй амьдралаа үүрч яваа хүүхнүүд их эршүүд болж эмэгтэйлэг шинжээ алддаг эсвэл бүр янхан шинжтэй болж амьжиргааны төлөө чөтгөртэй ч сeксдэхээс буцахгүй болдог

  15. Уншигч says:

    Энд бичсэн нийтлэлүүд чинь үнэхээр үнэн бол чамд хэлэх үг алга … нийтлэгээр манайхны эрчүүдэд жаргал даахгүйн зовлон гэж нэг том өвчин байна даа даанч дээ… идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрна үйл үйлээ дагдаг хорвоо шүү дээ амжилт хүсье

  16. сэтгэгдэл13 says:

    Нэгэнт шийдчихсэн, түүндээ хүрнэ итгэлтэй байгаа учраас чадна гэж найдаж байна. Өнгөрснийг одоо дурсаад, бодоод, бусдад тайлбарлаж ойлгуулах гээд байх шалтгаан алга. Харин одоо хамгийн түрүүнд жирэмснээс хамгаалах сорил тавиул гэж зөвлөе.

  17. BDB says:

    Harin ch suuliin ueiin huuhnuud haraal heleh ni ih bolood bgaa. Zarim huuhnuudiin huvid ur huuhdee sheej pizda huur gej haraah bol amnii unshlaga bolson shde. Emegtei hun hov yrihdaa ooriigoo orovduulj yridag ni gem bish zan ni shude. Dandaa l erchuudiin buruu oorsdoo ymar ch oo bhgui sahiusan tengeruud.

  18. Зочин says:

    Hanilj yavaad nohoroo, unaj yavaad morio gedeg. Chi oodgui avgai bn daa. Nohoroo hooson hayaj ooroo buhnii ezen ain kk. Huuhduudee nohortoo ogood ooroo zailuul yasii. Alsiin zamd hanilgaagui shulam avgaitai taarch dee hoorhii nohor chin. Chi zugeer l nohoroo avj yavj chadaagui bn. Aldahad ni tulhsen buzar em.

    • Deerh t1 mald says:

      T1 novsh yu hurltsaad bgaan

    • baagii says:

      хамгийн эхэнд нийтлэлчийг бузар эм гэсэн этгээдэд…
      харин чамайг албал таарах мангар байна гэж хэлий, ккк.
      бараг чамайтай ижил залхуу амьтны тухай бичсэн байна уу кк,
      нэг бол хэргийн эзэн өөрийгөө олж уншаад үхэх гэж байна уу. ккк
      тэр нөхөр ирээдүйд хүүхдүүдээ үзэн ядагдсан тэмбүүтэй өвгөн болох байх …

    • nn says:

      nuhuruu awch ywdag horwoo bolooyu hahahhahahahhaha, helj bgaa shgee utgatai zaluu bhdaa

  19. d says:

    кино кино

    • Mr says:

      Ухаантай тэвчээртэй бүсгүй юмаа. Хүн бүр давтагдашгүй өөрийн амьдралаар амьдарна. Амьдралд нь сайн сайханыг хүсье. Олон хүн уншиж ухаараасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.