Бөгж зүүхэд учир бий

Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм.

Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бөгжөө зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш гэдгийг танд зөвлөе. Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.

Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн бэлгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ.

Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг бэлгэддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг бэлгэддэг.

Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг бэлгэддэг байна. Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг бэлгэддэг байна.

Ядам хуруунд хуримын бөгж зүүдэг учрыг сонирхолтой байдлаар тайлбарласан байх нь бий.

  • Эрхий хуруу- Эцэг эх
  • Долоовор хуруу- Ах, эгч, дүү
  • Дунд хуруу-Та өөрөө
  • Ядам хуруу-Заяаны хань
  • Чигчий хуруу-Үр хүүхэд гэж бодъё.
  1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг. Гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.
  2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг, эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.
  3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.
  4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байна. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.
  5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу. Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал, зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.