Халзан эрчүүд илүү ухаалаг, амжилттай байдгийг судалгаагаар баталжээ

Халзан залууг хараад танд ямар санагддаг вэ? Хүчирхэг, өөртөө итгэлтэй, сэтгэл татам харагддаггүй гэж үү? Үүний хариултыг олохоор хэсэг бүлэг судлаачид халзан залуусын тухай, тэдний амжилт, эмэгтэйчүүдэд ямар сэтгэгдэл төрүүлдэг зэргийг судалж үзсэн байна. Барри Их Сургуулийн профессор доктор Фрэнк Мускареллагийн хийсэн судалгаагаар халзан эрчүүд бусад эрчүүдтэй харьцуулахад нийгмийн амьдралд илүү давамгайлдаг гэж үзжээ.

Үс нь эрчүүдийг гадаад байдлын хувьд илүү нүдэнд дулаахан харагдуулах боловч, халзан эрчүүд нь илүү сэтгэл татам, хүчирхэг, халдаж боломгүй хана хэрэм мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Үүнээс үүдэж, тэд илүү өндөр нийгмийн статустай байдаг. Судалгааны явцад доктор Фрэнк сайн дурын хүмүүсийг цуглуулж, тэднийг хоёр бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр бүлгийн хүмүүст энгийн үстэй эрчүүдийн зургийг үзүүлж, сэтгэл татам байдал, төлөвшил, түрэмгий байдал, хүчирхэг байдал гэх 4 үндсэн шалгуураар шүүж үзэхийг хүсэв. Хоёрдугаар бүлэгт хувиарлагдсан хүмүүс халзан эрчүүдийн зургийг үзүүлж, мөн адил 4 шалгуураар дүгнэхийг хүссэн байна. Харин судалгааны үр дүнд халзан эрчүүдийг илүү шударга, ухаалаг, хүчирхэг гэж дүгнэсэн байв.

Доктор Фрэнк Мускареллагийн явуулсан судалгааны үр дүнг Пенсильванийн их сургуулийн хийсэн судалгаагаар ахин баталжээ. Сэтгэл судлаач Альберт Э. Маннес нь халзан эрчүүдийг илүү хүчтэй, илүү ухаалаг, амжилтанд хүрэх хандлагатай байдгийг нотолсон байна.

Гэхдээ халзан эрчүүдийг зөвхөн хүчтэй, тачаангуй гэж ойлгож болохгүй, үүн дээр ухаантай харагддаг гэх үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй. Саарланд их сургуулийн судлаачид 20,000 хүний санал асуулгад үндэслэн мэдээллийг шинжилжээ. Үр дүнд нь халзан эрчүүдийг ихэвчлэн наснаасаа бага зэрэг овортой харагдах боловч хүмүүс тэднийг илүү ухаалаг, илүү мэргэн цэцэн гэж үздэг байна.

Үсээ хусуулж халзан болно гэдэг хэн бүхний хувьд амаргүй сонголт. Өөрт нь халзан үс зохихгүй бол яана гэх айдас хүн бүрийн дотор нуугдаж байдаг нь гарцаагүй. Харин энэ мэтийн жижиг зүйлсээс эмээлгүй, өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй хүмүүс л үсээ хусуулдаг учир тэднийг хүчирхэг хэмээн нэрлэхгүй гээд яах билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.