Алдаа, боломж, оноо…

Өдрийн мэнд сайтын байнгын уншигч миний бие 28-тай эрэгтэй билээ. Өнөөдөр өөрийн амьдралаас хуваалцая хүмүүсээс үг авая өөртөө анализ хийе гэж бодож хараал идсэн амьдралаа эргэн дурсая…

4-н хүүхэдтэй айлын ууган хүү би доороо 3 гүнжтэй том агаа юмаа. Аав ээж маань ажилтай үед арыг нь даана хоол унд, түлээ нүүрс ус, цэцэрлэг сургууль гээд нэгийг тэвэрч үүрч нөгөөг нь хөтлөөл яаж амжуулдаг байсан юм хөөрхий бацаан. Одоо бодоход аав маань харин сайхан уудаг гар байсаан байсан тийм дээ ч богино насалсан. Харин агсам согтуу тавьддаггүй мөрөөрөө сайн хүн байжээ.

Манай гэрийнхэн харин хэзээ ч ямарч үед бие биедээ үнэндээ л амь одоо ч тийм. Дүү нар маань охидууд гэхэд ахдаа юм нуудаггүй ээжээсээ ч илүү харьцдаг тийм л байсан. Араггүй дээ хөөрхий ээж минь ажил ажил дахин ажил гэртэй ирэхэд нь унтсан байна өглөө сэрэхэд нь явсан байдаг. Ааваас хойш их зовсон доо ингэд бичиж байхад хоолой зангирч байх чинь золиг гэж.

Би 11-р ангиа дүүргэсээн тэгээд шууд ажил хийж эхэлсэн машин угаалгад ээж маань хүсээгүй л дээ ээж нь болгоноо миний хүү сур гэж л байсан. Би тоогоогүй дажгүй сурдаг байсан шилдэгүүдийн самбарт зураг минь байж л байдаг байсан, одоо ч байдаг юм. Аз болж том дүү маань миний амжуулдаг арын албаны ажлыг амжуулдаг болсон юм даа. Бид ч ар араасаа хурдан өсөж байсан юм. За залхаж байгаа байх жоохон товчхон яаравчлая даа.

Надад сүүлийн 4 жилээс өмнөх хугацаанд хийж үзээгүй ажил байсангүй машин угаалга, нарийн боов, зайрмагны цехүүд, барилга, гал тогоо, оёдлын газар, түгээлт борлуулалт гээд л тэнэж өгсөн бас уудаг ч болсон. Ихэнх газар нь хөдөлмөрийг минь үнэндээ л шулж байсан. Тэгээд жоохон эвдэрч эхэлсээн том дүү маань ч хүнтэй сууж хүүхэдтэй болдог юм байна. Суусан залуу нь новш байсаан чухам сайхан юм ярьж дүүг минь дагуулж явсан яасан гуйлгачин түүлэгчин өнчин өрөөсөн гээд их дарамталж гэрийнхэнтэйгээ бүлэглэн зодож нүдэж байсныг нь би мэдсэн юм.

Би гэдэг эргүү хулгайч тэр үед эвдэрч зэвэрч явсных хүнд гаруудтай нилээн зуз байсан хамуудтайгаа тэр гөлөгний бөөс шиг бөөгнөрөлдөж хаашаандаа багтахгүй чихэлдэж байсан ар гэрийнхэн ах дүү дээр очиж орон гэр эрчүүдийн жинхэнэ түйвээсээн. Дүүгийн нөхөр тэрийг нээрээ хэдэн яс, хэдэн шүдийн ч яасын тэгээд аавынд залардаг юм. Новш гэж 2 жил гэхдээ жил хагас арай болоогүй суллагдлаа. Гэртэй ирэхэд хашааны үүднээс анзаарагдсан эр хүний орон зай их дутагдсан байж билээ. Ээжийгээ гурван гүнжийгээ их өрөвдсөн тэднийгээ хараад л бүдэрч унасан бяцхан жаал шиг зогсоо зайгүй асгаруулсан даа.

Миний өнгөрсөн бараан түүх энэ юмаа гэхдээ юу гэх гээд байгаа вэ гэхээр аз гэж үнхээр байдаг юмаа ухаан ороод эргээд амьдралын төлөө зүтгэж байхад нэг ахтай танилцаж хааяа сүүлдээ байнга уулздаг итгэлийг нь дааж дотны дүү нь болж тэр хүн надад ашигтай хэвийн явагдаж байгаа бизнесээ 50 хувиар нь үнэлж зарсан. Зарсан мөнгөө ашигаасаа бага багаар төлөхийг даалгаад өөрөө одоо амарч байна. Би гэдэг хүн ч итгэлийн алдаагүй байх тэгэхэд байсан 2 салбар одоо 3 болжээ.

Ах маань надад хэлэхдээ чиний амьдрал чи яаж явж одоогийн дүү минь болсон нээх чухал биш цаашдаа яаж явах чинь л чухал надад хүнд цаг байсаан гэхдээ би шантраагүй надад энэ бизнес байгаа бүхнийг нэг том мундаг хүн чиний боломж чи чадвал өөр хүнд боломжийн өгөөрэй гэсэн юм байна лээ. Одоо харин энэ чиний боломж чи харин яахаа мэднэ л гэж л хэлсэн. Би сайн санаж байна цаг ирэхээр би өөр нэгэнд боломж өгнө хүнд шунал хэрэггүй. Та бүхэнд бас боломж гарч ирнэ итгээрэй.

Аан тийм дээр дурдсан сургуулийн маань самбар дээр одоо ч байгаа зураг юу гэхээр би ч дүү нар маань ч төгссөн сургууль. Би багагүй хандив тусламж үзүүлсээн материаллаг гэхүү дээ тэр тал дээрээ тааруу байсан болохоор одоо үзвэл манай сургуулийн алдартнууд гэсэн самбар дээр зураг маань тууж явна лээ. Ээж маань зээгээ хараад амар жимэр дутагдах зүйлгүй сайхан байна. Том дүү маань их сургуулиа төгссөн надтай ажиллаж байна хоёр бага маань нэг нь гадаадад нөгөө нь эндээ оюутнууд сайхан байна аа. Одоо зогсож байгаа энэ дээрээс доошоо харж байгаа шиг миний та нарт ч гэсэн амжилттай яваа бол дурсах юм их байгаа биз хуваалцаарай.

Эцэст нь хэлэхэд боломж ирэхийн байна гээд хүлээж болохгүй шантарч цөхрөлгүй зүтгэж хайж олоорой дүү нар минь зөвхөн урагшаа…

7 Comments

  1. ккк says:

    Монголд байдаггүй кинон дээр гардаг зүйлийг бичиждээ мөрхөөдөхөд мөнгө төлөхгүй ашигтай бизнесээ амрана гээд өгөх МОНГОЛ хүн байхгүй монгол хүнд тийм совест тийм чанар байхгүйээ бүү мөрөөд ккк

  2. Bolj baina says:

    Saihan l tvvh bn kino zohiol bichih sanaa turjiin kino ugaasaa amidarlaas sanaa awj bichegdej bvteegddeg ajil hereg bolgomoor bn zahidliin ezen holbogdoh hayg utsaa vldeewel yria uulzaa bga shv hvn l ym jine durlaj durluulj ywsan l blgvi ter talaasaa bolson zvilee nemsen bol vnendeel bodit amidralaas sedewlesen saihan bvteel bloh blomj bn mundag zaluu bnaa amjilt

  3. Mogi says:

    Худал үнэн юм гайхуулах яахав энд секс ийн тухай бичих ёстой. Гариг андуураад бүлт бүлт шаагаад бхым.

    • Ггн says:

      Харин ганц биеээрээ амьдралын төлөө зүтгээд аавынд хүртэл хорионд байхаар яаж далд амьдралаа зохицуулахавдээ. Оогт тийм юмны үнэр ч гүй тууж яваа биздээ бас л нэг өөр ертөнц ш дээ. Чам шиг бөгс бөөрнөөс өөр юм Бөндгөртөө багтааж Амжкуу тууж явах хойгуур олон улс орондоо ч орох завгүй энд тэнд хорооноо манатай үхэх ч эрхгүй зүтгүүрийн депо хийж яваа бх. Оройхон гараад ширүүхэн дайрахын бгаз

      • Mogi says:

        Чи намайг хэлэх яах вэ санхүү ажил ярих газар биш шүү. Мань чинь жилдээ 80 сая татварт өгөөд явчдаг, энэ сэдвээр тусдаа солиорч болно. Хажуугаар нь бөгс бөөрөө зохицуулаад болоод бдым. Сексийн сэдэвтээ сексээ л ярьчихъя.

    • Dr says:

      Ahahaha yahavdee hunii l amidralshdee. Yahav garig anduurch orj ireel biz. Gehdee motivation inspiration ugdug groupt bichihgui seksiin tuhai yaridg group Dr bichdg ni jhn tohiromjgui yum bolchloo.
      Gehdee zaluu min amidral baylag zarchimtai bhad tgd bolnodoo. Amidral saihaan. Novshiin uydee novshiin gehdee novshiin bolgodog ni chi uuruu l baidag yum! Haraal idsen novshiin sited yuuch bicheeed bgaan nofsh gej

  4. Ггн says:

    Би тэр хоншоортой ахыг чинь анх бусдад боломж олгодог болоход нь нөлөөлсөн анхдагч шиг нь болчих гээл үзээл бн яахав ах хүү шиг чинь хэсэг дэмий амарч хэвисэн надад зохихгүйн байна. Чи тэхдээ хараал бага хэрэглээ гоё л өрнөлтэй төгсгөлтэй л байна ахиад ч дараагийнх нь бүлэг эхэлнэ. Гүнжүүддээ эр хүн ийм байвал зүгээр гэсэн ойлголт өгөөд шаардлагаа өндөр тавьдаг болгоод ойр орчиндоо мужик хүргэчүүлтэй болоорой. Эмэгтэй дүү чинь өмөөрөх ахтай тулдаа үртэс үлдэж үр хүүхэддээ бараа туруутай л яваа байх бусад нь одоо яахын байгаан.

    Чи гэхдээ хөдөлмөрөө шулуулж байсан биш ажлын дадлага хямдаар олж авч байсан талаас нь хараад их юм сурсан ч гэдиймүү эерэг сэтгэгдэлтэй үлдэж талархлын дадалд суралцвал яг алах гээд байна кк. Би бүр гадаадад дурласан газраа цалингүй ажиллаад тэрүүндээ учиргүй баярладаг байсаншд. Оройгоор юм уу хагас бүтэнд яахав амьжиргаа залгуулах хар ажил хийнэ л дээ гэхдээ бага авлаа гэж бодож байгаагүйм байна. Тиймдээ ч карьерийн хувьд хийморьтой байсан гэж боддог.

    Монголд ч гэсэн цалин хүрэлцээд болоод байсан бол өдийг хүртэлээ хичээхгүй тэр олон юм турших сэдэл өгөгхгүй бараг хажуугаар нь хэл сурах ч юм уу өөр юм амжуулах ч хүсэл эрмэлзэлгүй өөрөөсөө илүү гардгүй өөдгүй гар байх ч бсыму хэн мэдлээ.

    Хүн угаасаа дутаж гуцахыг үзэж байж мотортой драйвтай болдог. Чи боломжын айлын хүү бсан бол тэгсгээд нэг офцисд ялаа алаал сууж бна биз гэтэл ирээдүйд бусдад итгэл бэлэглэх хэмжээний мотивтой болцон байна гэдэг гоё юм. Одоо харин саыхан хайрын түүх бичээд өөрийн гэсэн үр зулзаактай болоорой. Тэр өгөөмөр хайр гэгчээс амсах тавьлан заяах байлгүйдээ.

    Хор нь гарч ир нь амтагдсан дээрээ явж бга байх. Их юм бүтээгээд аль нэг салбараа франчайз хийгээд том дүү шиг чинь хүчирхийллийн золиос санхүүгийн дарамтанд орж байсан хүүхэдтэй хүүхнүүдийг боломжийн орлоготой хүндлэхүйц иргэн болоход нь Чиглүүлээд өгчөөрэй. Би ч бас олон хүн хоолтой нь залгуулж үзэж л байсан л даа. Гол нь чи өөрөө материаллаг бусаар ч тус дэм өмгөөлөл хамгаалал гэж байх боломжтойг ухаарсан байгаа нь авууштайн бн. Заавал баян болохоороо, боломжтой болохооороо гээд хойш тавилгүй өдөр тутмын үйлдлээрээ ч бусдад хаыр энэрэл түгээж сэтгэлээ зориулж амьдраарай. Экс хүргэнээ ичтэл даган дуурайтал нь тийм мундаг нөхөр болж туршаарай. Магадгүй таарч тохирохгүй хань таараад ууж иддэг болчихгүйм гэхэд айлын нандин сайхан охиныг хүчирхийллийн зодиос болгохооргүй болж төлөвшсөн бол яамай даа. Амьдралын боловсрол академикаасаа илүү үнэлэгддэг болсон цаг ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.