Юмс гэдэг хэзээд ээлж дараатай, харин тэр үйлийнхээ үрийг чи дараа нь даах болов уу…

Миний биe 2011 онд өөрийн гэсэн ажилтай, хамт олонтой, сайхан найз нөхөдтэй дөнгөж 20-хон настай гялалзаж явсан, залуухан бүсгүй байхдаа тэр оныхоо сүүл үeд өөрөөсөө 8 насаар ах элдэв муу зуршилгүй, боловсролтой, даруухан нэгэн залуутай танилцаж тодносож явсаар нөхөр минь болж 12 оны сүүлээр нэр төртэйгөөр бэр гуйлган, амьдрал нь дөнгөж эхлэж байгаа залуу хосууд байсан учир бид хадмындаа амьдардаг болсон юм.

Удалгүй 2013 онд манай гэр бүл хөөрхөн хүүтэй болсон. Хэдийгээр хадмынхаа боол зарц мэт амьдардаг байсан ч анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад бид 2-лаа баяртай сайхан л амьдардаг байлаа. Ингэж явсаар 2015 онд 2 дахь хүүгээ хүлээж авлаа. Энэ хугацаанд би эрхэлсэн ажилгүй 2 хүүхэддээ бүхнээ зориулсан бусадтай л адилхан айлын завгүй эхнэр, ээж, бэр нь байв. Ингээд бид 5 жилийг хадмын хаяанд өнгөрөөж 2017 онд тусдаа гарав.

Тусдаа гараад урьд амьдарч байснаасаа илүү сайхан амьдарна гэсэн бодол мөрөөдөлтэй байснаас биш бидний амьдрал салалтаар дуусна гэж төсөөлж байгаагүй. Шинэхэн байрандаа ороод 4 сар болж байсан санагдана. Нэг өдөр өрөөндөө байж байтал орон дээр нөхрийн маань утсанд мсж ирэх нь байн байн сонсогдов. Нөхөр маань 00-д байсан болохоор утсыг нь аваачиж өгөх санаатай орон дээрээс автал санамсаргүй мсж-г нь уншчихсан.

Бурхан минь тэнгэр нураад ирэх шиг л болдог юм байна лээ, хайртай шүү хайраа санаад байна гэсэн мсжүүд битүү ирсэн байсан. Би дотроо арай ч үгүй байлгүйдээ гэж дэмий л их бодлоо. Тэгээд тэсээгүй ээ нөхрөө 00-с гарч ирэнгүүт л тэсэрч эхэлсэн үнэхээр аймшигтай байсан. Би байдаг л чангаараа орилж өөрийн ухаангүй болсон байснаа ч тэрхэн үeдээ мэдээгүй. Одоо бодохнээ бусдад байдаг шиг тэвчээртэй хүлээцтэй зан чанар надад дутагдсан байх л даа. Гэсэн ч би маш их гомдсон нөхрөөрөө бүх үнэнг яриулсан.

Тэр хүүхэн нь 2016 онд тэднийд шинээр ажилд орсон ажлынх нь газрын хүүхэн байсан. Хамгийн гомдмоор нь тэр хүүхэн ажилд орсон цагаасаа л ажлын уулзалт, томилолт зугаалга гээд бүх зүйлд манай хүнтэй хамт явдаг байсан байна лээ. Тэгэж явахдаа дотноссон гэсэн. Хорвоо eртөнц дээр хог шаар шиг хүмүүс яаж ямарч гэмгүй мэт царайлаад амьдарч чаддаг байна аа, тэр хүүхэн надтай адилхан 2 хүүхэдтэй хүн байсныг мэдээд би үнэхээр шоконд орсон.

Нөхрийг маань эхнэртэй 2 хүүхэдтэйг нь мэдсээр байж уулздаг учирдаг цаашлаад өөртөө урвуулж дасгаж байсан хөгийн хүүхэнг би хэзээч мартахгүй ээ бас үйлийн үрээ эдлэх байх гэдэгт итгэлтэй байгаа. Тэр үeдээ би тэр хүүхэнтэй нь уулзсан. Надад тайлбарлахдаа манай нөхөр намайг араар минь олон удаа тавьж гомдоодог байсан болохоор eр нь би ч гэсэн яагаад өөр хүнтэй явж болдоггүй юм бэ гэсэн бодол төрөөд танай нөхөртэй уулздаг болсон гэсэн.

Эхэндээ манай нөхрийг ашиглах бодолтой байж байгаад сүүлрүүгээ дассан юм байх. Нөхрөө надаас уучлал эрж буцаад сайхан амьдрах талаар ярих байх гэж бодож байтал харин ч эсрэгээрээ салмаар байна гэсэн. Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж насаараа чиний дэргэд буруутай юм шиг амьдарч чадахгүй гэсэн л шалтгаан хэлсэн. Тэр явдлаас хойш бараг 4 жил өнгөрчээ. Одоо хүүхдүүд маань аавтайгаа эмээтэйгээ хамт амьдардаг.

Хүүхдүүдээ яагаад өөр дээрээ аваагүй юм бэ гэж намайг битгий буруутгаарай. Өнгөрсөн бүх хугацаанд би зөвхөн гэртээ суусан ямарч чадваргүй орлогогүй байсан тул тэр үeдээ хүүхдүүдээ аав дээр нь үлдээхээр шийдсэн юм. Хүүхдүүд маань аав дээрээ юугаар ч дутахгүй жаргалтай сайхан амьдардаг. Ганц эхийн хайраар л дутдаг гэдгийг би сайн мэдэрдэг. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор хадам ээж зэхэн зохон хийгээд л бараг уулзуулахгүй байх санаатай хэг ёог гээд л их хэцүү байдаг байсаан одоо ч тийм. Миний бодол бол одоо өөр болсон.

Хэсэг хугацааны дараа хүүхдүүдээ өөр дээрээ авах тал дээр заргалдах санаатай байгаа. Саяхан хүүхдүүдийн маань аав нөгөө хүүхэнтэйгээ 2 хүүхэдтэй нь бас миний 2 хүүхэдтэй ингээд 6-уулаа тусдаа гарах санаатай байгаагаа хэлсэн. Хүүхдүүд маань хэтэрхий нялх байна шүү дээ, төрсөн эх нь байсаар байтал өөрийнхөө буруугаас болж гэр бүлээ сүйтгэчихээд аав гэх тэр хүн одоо болтол яагаад гэмшдэггүй юм бэ? Яагаад би хүүхдүүддээ хойд эхийн гар харуулах ёстой юм бэ? Өнгөрсөн 5 гаруй жилийн амьдралдаа би яг юуг буруу хийсэн юм бол доо гэж өдөр шөнөгүй л бодож өөрөөсөө асуух юм.

Бас тэр өөдгүй хүүхнийг би хэзээж уучлаж чадахгүй. Салснаасаа хойш хэдэн шөнийг нойргүй орон дотроо хөрвөөн, нялх үрсээ санан, хөх минь чинэрч нүд минь нулимстай хоносныг тэр бузар хүүхэн мэдэх болов уу, одоо би яг яавал дээр вэ? Сайн санаат хүмүүс минь надад чинь сэтгэлээсээ зөвлөөч. Эцэст нь хэлэхэд бусдын дурласан зүрхэнд битгий дурлаач хүмүүсээ тэгснээрээ хэн нэгэн хүн амьдаараа тарчлагдан үхэж байдаг юм шүү! Юмс гэдэг хэзээд ээлж дараатай, харин тэр үйлийнхээ үрийг чи дараа нь даах болов уу…

38 Comments

  1. Битгий хуц says:

    Энэ одоо юу гээд бгаан бэ. Эм хүн гэхээрээ бүгд-г тэвчих ёстой юу тээ. Хүүхдээ өгсөн нь дээр. Гадаад яв. Наад новшоороо мөнгөө гаргуулах ёстой. Ахицан наад хатан ухаан мухаан элдэв юмаа боль. Хэддүгээр зуунд амьдраад бнаан бэ???? Тэвчээд өөрийгөө боловсруул.

    • битгий хуц says:

      Бид өөрсдийхөө охидууд-г өөр нийгэмд амьдруулах ёстой. Ихэнх хүүхнүүд нь ийм бодолтой бхаар амьдрал ийм гээд эрчүүд-н бүх зүйл-г хүлээн зөвшөөрөөд ийм нийгмийг бүтээгээд бна.

    • Зочин says:

      Хүн амьтнаас гуйлга гуйсан арчаагүй, унхиагүй зарим нэгэн хүмүүс өөрийнхөө ч бусдын ч амьдралыг алах юм даа гэж…
      Ийм зүйлийг олон талаас нь харах хэрэгтэй
      Нэгт. Эрэгтэй хүн чамайг хуурах үед хаяж явах бүрэн чадалтай санхүүгийн эрх чөлөөнд хүрчихээд амьдралд ямар ч зүйл тохиолддог гэдгийг бодож, тунгааж хүнтэй суух хэрэгтэй. Тйим учир ганц бие хүмүүс үзэх юм аа үзэж, цэнгэх үедээ цэнгэж үнэхээр би болсон үедээ л хүн амьтантай суух нь зөв.
      Хоёрт. Хэт туйлшраад шийдэл заримдаа олддоггүй. Дан ганц өөрийгөө бүх буруутан болгох эсвэл бусдыг буруутан болгох хоёулаа чамд шийдлийг авчрахгүй. Чи өөрийгөө новш шиг харааж зүхэх эсвэл нөгөө хүнээ новш мэт хараалаа гээд чамд цааш явах сэтгэлийн тэнхээ, итгэл зүтгэл гарахгүй. Харилцаанд хос хоёр хоёулаа л буруутай байдаг яагаад гэвэл та ганцаараа амьдраагүй. Хос хоёрт хоёуланд нь асуудал байсан учир энэ асуудал үүсэх нь тодорхой.
      Гуравт. Нэгэнт болсон зүйлийг бодож шаналаад суухийн оронд одоо юу хийх вэ, хэрхэн шийдэх вэ гэж урагшаа харж амьдрах хэрэгтэй. Амьдрал өнгөрсөнд биш одоо үргэлжилж байгаа шүү дээ гэдгийг санаарай.

  2. Ггн says:

    Гадаадад бол олон жил ажил хийж бгагүй ээж нарт зориулсан ажлын зах зээлд шинээр нэвтрэх, ярилцлаганд өмсөх оффисын хувцас хүртэл түрээслүүлдэг, үнэгүй хэрэглүүлдэг, ЗГ-н агентлагууд бгад бхымө. Монголд ёстой л ТББ -н сэтгэлээрээ хэд нь л Санаачилна уу гэхээс төрийн албаны шийдвэр гаргагч хэд нь Гэгээртэл цаг их орохнээ хэлж ярьж чиглэл өгч л бхгүй бол.

    Уул нь улс даяараа хэдэн үйлдвэр үүсгээд иймэрхүү ээж нарыг нөхрүүдийнх нь ажлын цагтай зөрүүлж ажиллуулдымуу хүүхэд харуулах боломжыг нь ахиулдымуу эсвэл сургалт мэдээлэл онлайнаар байг гэхэд гэрт нь очиж чанаржуулдымуу нэг хэрэглээнд оруулдаг юм байх хэрэгтэй бнаа. Тэхгүй бол баян нөхөртэй гээд баясцан гүйж яваад бага хатдынх нь араас бараадкуу хаягдаад хог дээр гарах тэр мэдрэмж хувь хүнийг иргэн хүнийг ийм сайхан идэр насанд нь бараг амиа хорломоор болтол нь жагсаалаас гаргаж бншд балайн. Нөхөртэйгээ үзэлцдэггүйм гэхэд хөл дээрээ бостол нь хүүхдүүдтэй нь түр байлгачих дээвэр сэтгэлзүйч хоол тэжээл эдрийн зохицуулалт гадаадад байдгийн блэ. Монголд байдаг бол мэддэг хэд нь оруулаад явчаарай. Хүн гэдэг утгаар нь иргэдээ нийгэмд хэрэгтэй бусаддаа нэмэртэй болгож авна гэдэг заавал төрийн болон ТББ-уудын анхаарах албатай асуудал боловуу. Энэ чиглэлээр заавал нэг юм хийнээ

  3. Zochin says:

    Жоохон ч гэсэн зөөлөн ааш, эмэгтэй хүн болсон хойно уян зөөлөн сэтгэл чамайг хуураад ирэхэд нь уйлж аргадаад энхрий зан гаргаад уучлах нь яавдаа эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж өөрийгөө тордох байсан юм даа. Ямар тэнэг хүн болхоороо үр хүүхдээ хаяж явж чаддаг байнаа бурхан минь. Ямар их чадвар вэ??!!! Залхах, 1 удаа араар тавихыг яагаад чадаагүйнбэ!!
    Яахав эр хүн байна алдана ононо тэр үед нь бурууг нь зааж сургаад босгоод явах байсан амьдралыг тэр хүүхний хүслээр өөрөө мунхаг хар гайгаасаа болж хүслийг нь гүйцэлдүүлждээ. Хэрвээ үнэхээр салмаар, явмаар байсан бол гуйлгачин байсан ч үр хүүхдээ чи аваад явсан бол өдийд чиний сэтгэл амар, үр хүүхэд чинь сэтгэлийг чинь дэвтээх байлаа. Үрээ хаяж явдаг ийм эргүү гэхүү, үр хүүхэд гаргачаад ухаан суугаагүй гэх үү одоо. Нэгэнт болсон явдлыг бодож хүн амьтан буруутгаад байлгүй би яав, юун дээр алдав, одоо би яах ёстой билээ гэж бодох хэрэгтэй байхад новшнуудыг бодож, өөрийгөө өрөвхөө боль. Ямар ч зүйл 2 талтай. Чиний буруу, зөв бас нөхрийн чинь буруу, зөв ийм л байна. Одоо нэг аятайхан өөрийнхөө гэрийн авгай төрхөө засаж янзлаад, чулуу шиг сэтгэлээ зөөллөх арга чамд байна уу. Тэгж л ир үр хүүхэд, нөхөртөө хайртай юм бол наатхийгаа өнгөрсөн гэж бодоод би аль замаар нь явах вэ, аль зүйлийг хийвэл зөв бэ гэж зүрх сэтгэлээ сонс гэхдээ туйлширч болохгүй. Чиний л сонголт, бас асьдрал. Чи өөрөө сонгож үйлдэж, салахыг ч бас чи сонгосон байна. Нөхөр чинь урсгалаараа л явж байж харин чи тэр урсгалыг нь сайхан зөнд нь хаячихсан байна. Уг нь залж, зөөлрүүлж, өөрийгөө хайрлахын хажуугаар ханиа ч хайрлаагүй ер нь чи хэнийг ч хайрлаж чадаагүй байна даа.

    • Zochin says:

      Тэгж их өөрийгөө бодсон бол үр хүүхэд гаргалгүй залуу насандаа жаргаж, цэнгэж ганцаар амьдралаа залгуулах байсан байтал үр хүүхэдтэй болсон хойноо өөрийгөө гэх хогийн бодлоо хаяж чадалгүй, хатуж сэтгэлтэй өр зузаан, энхрий ялдам айл чамд алга. Охидууд минээ эхлээд ганцаараа боловсорч, жаргаж, цэнгээд ханасан үедээ хүн хартай суу л даа. Өөрөө хувь хүн бие хүн болоогүй бүр өөрийнхөө хар амиа борлуулах ч чадалгүй байж нэг залууд үхэн хатан дурлаж, хайрлаж тэнэг болоод үр хүүхэд гаргачаад ганц удаа алдахад нь ухаан зараад засах байтал ингэж мал зан гаргаж хүний шидсэн өгөөшинд орох гэж дээ. Өөрөө болсон үедээ үр хүүхэд гаргаж, хүн амьтан хайрлаж гэрлэ залуус минь. Ямар ч хүн байлаа гэхэд шидсэн чулуу болгонд ач холбогдол өгөөд хуграад, унаад байвал яаж үр хүүхдээ өсгөж, ирээдүйн сайхан залуусыг өсгөж хүмүүжүүлнээ. Эх хүн үрээ орхих ёсгүй байсан юм чиний буруу бурууг өөрөөсөө хай бусдаас биш учир нь өдийг хүртэл явсан зам бол ганцхан чиний л шийдвэр байсан одоо ч чи л шийднэ. Өөрийгөө өрөвдөж, бусдыг харааж болно гэхдээ хэзээ ч чамд шийдэл олдохгүй чи гацаж, гундаж, зовж тарчилна. Эхлээд өөрийн хар толгойгоо аваад яваад сурчих дараа нь үр хүүхдээ яахуу гэдэгт ач холбогдол өг!!!!

  4. Зочин says:

    Эрэгтэй хүн харж дурладаг визуал хүмүүс, гадаад үзэмж гоо сайхандаа анхаар гэж мөн ч олон хүүхэнд хэлсэн дээ кккк. Өөрийгөө гоё болго. Санхүүгийн асуудлаа цэгцэл. Үзэсгэлэнтэй бол. Нөхөр чинь өөр хүүхэнтэй болсон нь чамаас өөрөөс чинь болсон бх тал ч бгаа. Өөрийгөө толинд сайн хар. Өөрийгөө эхлээд өөрчил. Хэн ч харсан нүд унагам сайхан бүсгүй бол. Чи урьдынх шигээ бүр тэрнээсээ ч илүү болж чадвал аяндаа нөхөр чинь эргээд ирнэ. Цагаа тулахаар хүний өөрийн 4 хүүхэдтэй асуудалгү сайхан амьдрана гэж бхгү ээ. Тэр 2 эхэндээ сайхан бх ч яваандаа зөрчилүүд гарч ирнэ. Бие биеийнхээ сул талуудыг олж мэдээд ирэхээрээ аяндаа асуудлууд үүсээд ирнэ. Хойд эцэг эх бх амар бишийг өөрсдөө мэдрээд ирнэ. Чи тэвчээртэй хүлээ за. Гол нь нөхрөө эргүүлж авахыг хүсээд бнуу шинэ амьдрал хүсч бнуу гэдгээ зөв тодорхойл. Хүүхдээ нөхөртөө үлдээсэн нь маш ухаалаг алхам болжээ. Өөрөө хүүхэдгү мэт эрх чөлөөг мэдрээд үз. Хүүхдүүддээ санаа зовох юу бгаан эмээ нь аав нь бхад. Бас тэр хүүхнийг харааж зүхээд яахав дээ. Одоохондоо өөрийгөө ялсан мэт ирээдүйд бүх юм сайхан болоод жаргачна гээд андуураад л явж бгаа ккккк. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгү. Харин тэр хүүхнийг хорлоё гээд бж ядаад бвал нөхрөө буцааж булааж ав. Тэвчээртэй хүлээ ажигла тэр хооронд өөрийгөө гоё болго бас ухаалаг бай. Үзэсгэлэнтэй болоод ухаалаг эмэгтэй хүссэндээ хүрдэг. Өөрийгөө тэр хүүхнээс илүү гэдгийг батал. Өөртөө итгэлтэй бай бүсгүй минь. АМЖИЛТ ХҮСЬЕ.

    • Ггн says:

      Энэ эмэгтэй хүн бха бас санхүү гайгүйтэй бж үзсэн хүн л ийм хэмжээнд сэтгэх бх. Яг гэрийн авгай хийгээд мөнгөний мэдэл муутай орлого олж үзэж бгагүй ээж нарт бол холын хол харь хэлээр яригдаад бн. Гол нь монголд ийм хүмүүсийг тосоод авчих шийдэл орон зай нь хэр бнаа. Уул нь залуу сайхан мөддөө жиймээдкүү эрүүл чийрэг ажлын хүч бгад бхын. Мэргэшүүлж сургадаг, сэтгэлзүйн бэлтгэлийг нь зузаалдаг, айлд цалинтай хүүхэд харуулдаг ч юм уу гоё бодитой арга замууд нь хэр юм бган.

      Уул нь юмны наад цаадахыг боддог тэрийгээ гоё илэрхийлчдэг л хүний сургааль бн да. Би яг тэгж бодсон ч гаргаад хэлчих гэхээр жо хатуу үг сонсож ширүүлүүлж бж өөрийгөө өөд нь татдаг хор шартай нэгэн бж магадгүй гж таагаад түргэдээд бн. Тэхдээ таардаг хүндээ гоё үр дүнгүүд өгч л бсан л даа. Уран бүтээлээ хараад бахархана гэдэг шиг ноолиос эхлээд супервүмэн болж чадсан гарын хэдэн шавь нартаа сэтгэл хангалуун явдышд. Улам урууддаг хямрамхай улсад таардаг түлхүүрийг нь олмоор бн. Би бодохдоо хүний өөрийн 4 хүүхэд урд хойнох эхнэр нөхөр оролцуулаад нээх ч энэ бичлэгийн эзний таагаад бга шиг амархан сайхан бга гэж бодогдохгүйл бнда тэвчээрийн манлай юм бишүү. Өсвөр насныхантай ч нэлээн тулалдах бха тэр үед нь л хүүхэд байтугайг тэжээчихээр болцон гайхуулах хэрэгтэй

      Харин ч элдэв хүлээснээс алдуурсан дээрээ гялс өөрийгөө өөд нь татах хурдаа нэмээд тултал нь жийгээд эксээ ч тоохооргүй саак улсуудын хүрээлэлд орчуул яг төгс өшөө авалт болох бха. Экс нь ирээдүйд харамсах бха ийм чанартай чадвартай бж чадах хүнийг боломжыг нь хааж явсанаа хартал нь хичээгээрэй

    • Zochko says:

      Harin l dee, zovhon gadaad uzemjind ni bolson yum bol iluu saihniig haraad l dagaad yavaad ogno. Ene nuhur ni ugaasaa joohon banzal yum bishuu. Visual gevel emegtei hun ch bas l saihan eriig husne shuu dee… tgeel ene iluu saihan ni bna geed salaad banzaldaad yavaad bval butehgui. Ugiin banzal humuus hichneen tiv delhiin misstei suugaad ter chigtee l bna, zasrahgui. Iim yavdaltai zavhai humuusiig harchaad l eregtei humuus ugaasaa iim bdag gej medemhiireed bdiin.

    • Sain uu says:

      Sain uu, hundlunguus unshihad l setgel uvdmuur amidral tuulj yavaa huchtei busgui bnaa. Zovson ch jargasan ch 2 huuhdee uur deeree avaad ex.gee martaad amidar. Nuhur chini dagavar huuhduudteigee utluhduu uuriinhuu tursun huuhduudee sanaj, uudgui yum hiisendee haramsaj amidrag.

  5. Jinii l buruu says:

    Bvh ymand l erchvvd buruutai bh ym da chi 2 hvvhdee haraad nuhurtuu vnench sain ehner bsn bh ghde ym gdeg ehelsen tsegtee neg ergedeg jamtai ymar zaluug henii hvvg yaj setgel sanaa shar mahtain hataaj hayad mdsen ymu mdegvich ymu viliin vree edlej bgaga bodood neg vzeech chamd huurhun harui helcheed hayad ywsan nuhur jine yagad jamaig bish ter hvvhniig gd odooch tsug bgam uuruusuu asuu uurtuuguu yrilts chi uguusaa ter hvvhnees ni muu bj aash chine adsag bie haa tsarai zes jine gunduu bj setgel sanaagaar teren shig ni zasaj demjij oilogddoggvi bj jinii l buruu adaglaad or hunjilduu mod vnsej vngeh ved ni vmhii amaa ugaadag bsiimu vgvi bhlda tm bolool ji haygdsan bh odoo uilj unjij hvniig hvvhed shuuhadtain haraaj suugad yahaw uuriiguul zuw awj yw muu sanaa eznee otdog
    bha uuruu sain bod odoog hvrtel ji uur ertei vzeegvi bi ariuhan heweereil gj bitii duhlaa aashaarai.

  6. Нөхөр чинь банзал says:

    Чиний буруу биш. Нөхөр чинь сайн залуу ч биш. Эхнэртэй байж наашаа гэсэн хүүхнүүдрүү хандарч явалдсан нөхрийн чинь буруу. Чи эргэж нийлэх бодолтой бол нийлэхгүй юу. Гол нь танай нөхөр засрахгүй л болов уу.
    Бүр 2 хүүхэдтэй байж явалдсан нөхрийн чинь буруу. Тэр явалдсан хүүхний буруу байгаа ч, хамгийн их буруутай нь нөхөр чинь. Энийг хатуу санаж яв

    • Ggn says:

      Daraagiinh n nuhruud dandaa buruutan bolj amidraltai n bish mi bodloor nuhur togtooh chadvar n jaal dutsiin bolu gej anzaaragdaad bhyn. Hun aldaa hiih n bdg l bh. Gol n aldaan deer n duruulj ulam devslehgyi garaa sungaad uud n tataad yavchuul arai hani nuhur shig handlagatai bn gej uzeh bh. Hatuurhaad bhyg bodohod hairtai hani n gegdeheergui har amia l hicheej bgazde. Hoishid ene hugshin huuhniig huuhed tejeeh chadvarguinh n tuluu bas neg hohirogch sponsor garch ireh bolchood bgm l da. Bi ter eriig erthen salj bariad shuudarchaad daraa n uur huuhen gehgyide l gj bodoj bn ternees uur huuhen husemjleh yumu ene etgeedees holdoh bultahiig hicheeh gdg bol ugaasaa zui yosnii sanagdaj bn. Nadad iim hanilgaagui uls hurdhan tom bolchoosoi l gej bodogddog neeh ch uruvduh setgel turuud bdgui teershaah mayagtai

      Harin ch manii derged chirj guldraad yavaad bdg aguu er bn dag. Bi iim tom bolson hugshin huuhed ahij amidral ruga oruulah husel bhgui bh bsn

  7. Эр хүн says:

    ЕР НЬ ЭНД ХҮҮХНҮҮД ИХ БИЧИЖ ЭР ХҮН АХ ХҮНИЙ ХУВЬД БОДЛОО ХЭЛМЭЭР БАЙНА. ЭР НӨХӨР ЧИНЬ ЭХЛЭЭД САХИЛГАГҮЙТЭЭД Л ЯВСАН БАЙХ. ТЭГЭЭД ДАСААД ЯАХ ВЭ ГЭЖ БАЙХАД НЬ ЧИ НААШАА ГЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ЦААШАА ГЭСЭН ЮМ БАЙНА. ХОГИЙН ЭРС ЗӨНДӨӨ Л БАЙДАГ ГЭХДЭЭ ЧИНИЙ НӨХӨР САЙН ЗАЛУУ БАЙЖ ЧИ ХАРИН ИХ БАРДАМ ИХ ХАТУУ ХҮН ЮМ. УГ НЬ ЗӨӨЛӨН НЬ ХАТУУГАА ИДДЭГ ГЭДЭГДЭЭ НЭГ УДАА ТЭВЧЭЭД ЁСТОЙ УХААН ЗААГААД ӨНГӨРСӨН БОЛ ЧИ ӨНӨӨДӨР БҮТЭН ГЭР БҮЛТЭЙ ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭХГҮЙ БАЙХ БАЙЛАА. БИЧСЭНЭЭС ЧИНЬ ХАРХАД НӨХӨР ЧИНЬ АЖИЛ ТӨРӨЛТЭЙ ЗОДОЖ НҮДЭЭД БАЙДАГГҮЙ ДАЖГҮЙ ЗАЛУУ БАЙСАН БОЛОЛТОЙ ӨНӨӨГИЙН НИЙГЭМД САЙН ЗАЛУУСРУУ ХҮҮХЭДТЭЙ НЬ БИТГИЙ ХЭЛ САЙХАНУУД НЬ ГҮЙЖ БАЙНА. ЭР НӨХРӨӨ ХАЛАМЖ ХАЙР АНХААРАЛ СЕКСЭЭР ДУТААХГҮЙ БАЙГААГҮЙ БОЛОЛТОЙ ХҮҮХЭД ХАРАХ ГЭРИЙН АЖИЛ ХОЁРООС ДЭЭР ГАРАХГҮЙ БАЙХАД ЧИНЬ ӨӨР НЭГ БҮСГҮЙ НӨХРИЙГ ЧИНЬ ХАЛАМЖИЛЧХАЖ. МУУХАЙ Ч ГЭСЭН ЧАМД Ч БАС БУРУУ БИЙ ТЭР НЬ ЖААХАН ТЭВЧЭЭРТЭЙ УХААНТАЙ УУЖУУ БАЙХГҮЙ ДЭЭ. ЗАРИМ НЭГ ҮЕД ЭР НЭГ АЛДАА Л БИЗ ЭРЭГ НЭГ НУРАА Л БИЗ ГЭЭД НҮДЭЭ АНИАД ӨНГӨРӨХ БАЙСАН ЮМ ДАА ТЭГСЭН БОЛ НӨХӨР ТАНЬ БҮР Л ИХ ХАЙРЛАХ БАЙСАН БАЙХ

  8. Balbar says:

    Manai mgl-chuud niigmiin suljeend ooriigoo muugaar bichihgui shude. Ooriinh ni buruu bsn ch buruugaa urgelj busad ruu chihdeg humuus shde. Minii medeh nileen olon emegteichuud nohroosoo salsan ch ur huuhdee orhilgui chadlaaraa amidraliin toloo amidraad bolj l bna. Harin ur huuhdee orhichihood gants bieiin jargal edleed yvj bgaagaa ih goe uran yruu ugeer bichij ooriigoo orovduulj busdiig huurch bgaa huuhnuud zondoo l bna shde.

  9. owl says:

    хариугаа авмаар байвал тэд нарыг зөнд нь орхиод өөрөө өөрийнхөө амьдралыг хөөгөөд, жаргалтай амьдрах хэрэгтэй, тэрнээс биш бусдад өс санадаг үзэн ядалт гунигаар дүүрсэн хүн өөрөө л муу муухай жаргалгүй амьдрана шүү. одоохондоо иймэрхүү юм ойлгохооргүй хэцүү байгаа байх л даа хэсэг ганцаараа байж тайвшрах хэрэгтэй, байдлыг хөндлөнгөөс хар

  10. Trabosaur says:

    1 udur mashinaaraa hotin tuvuur yavj bhd 1 ohin gar urguud suulaa nalaih orno geed yavla fund surguulin gemeer gadaa haluun ed zunii tolindoo harsan yag nadruu haraad uruulaa budaad usee segsiilgeed tegeed dahiad harsan podvolkoo tailaad levchteigee nadruu haraad bi ch shuud zamaas garaad hol zogsood ergeed harsan shaldan yumaaraa oroldoj bn.masin har shilte yuuch haragdahgui bi hoishoo orood ohin alin dolooj amsaj hulniihun huruunaas hoshnogo uruulin hurtel amtalaad araas ni ondoilgojoogood sex hiigeed 3 taviad nuguu ohinch bur mansuursan ym shg hevteed bsn.hurgej uguud utasin avlaa,daraa ni uulzaad yrsan chn naiz zluu ni uur ohintoi shaaltssad bj bhd n olood sharanda nadtai shaaltsan gene gehdee bi ih taalagdaad nadad hairtai bolj,bi ch ug ni ehnergui salaad udsan odoo 36 tuungui bol barag uheh shahna,hamt amdrya geher humuus oilgohgui,bid 2 odoo 2 jil ingej amidarch bn,ter maach bas nadgui bol uhchihgeed bdg

    • owl says:

      ямар завхарсан юм бэ. юу хүмүүс ойлгохгүй гэж ойлгуулах албатай юу, тэгээд зүгээр эхнэр нөхөр болоод хамт амьдраач хуцаад байлгүй

  11. ЫБЙБ says:

    Nairuulga gej avah yum alga, Sunjraad, utgagui bolood.

    AMIDRALIIN TUVSHNII YALGAA – BOLOVSROLIIN YALGAA.
    BOLOVSROLIIN YALGAA – UNSHSANII YALGAA.

    • Бурхан says:

      Хаа нэг сайтын сэтгэгдэл дээр найруулга энэ тэр гэж дөвчигнөсөн гаж ллрууд байх юм аа…

  12. Mr says:

    Чиний буруу байхгүй. Чи бас алдаж болохгүй. Нөхөр чинь дотроо гэмшиж байгаа чамайг санаж байгаа. Гэр бүлээ буцаад босгох хүсэлтэй байгаа. Дууссанаараа дууса гээд явж байгаа байх. Эрэгтэй хүн алдсан ч бардам байдаг. Тэнэг юм шиг. Амьдрал бүтэн байх ёстой. Нөхөртөйгөө уулзаад уучилж байгаагаа хэлээд нөхрөө хүүхдээ гэртээ аваад ирээ. Та 2~н дунд боссон даланг сэтэл. Амьдралаа буцаад босго. Нөхрөө битгий тавь. Амьдрал баян шүү. Алдааг алдаагаар л битгий засаарай.

  13. Mogi says:

    Мсж утас ухахаар тэгдэг юм. Заавал юм олддог юм. Чи хүний мсж ухаж хэрүүл хийсний чинь үйлийн үр нь одоо салчаад бгаам. Тэр залуу өөр эмийг хүүхдүүдтэй нь бас өөрийн хүүхдүүдтэйгээ аваад явсаных нь үйлийн үр нь их сайхан бх болно. Бурхан шагнах бх. Бас их буянтай хүүхэн бх нь хүний 2 хүүхдийг тэжээх нь. Хаяд явсан чамайг шийтгэх биз. Хүний амьдрал байгалийн жамаар шийдэгддэг, чи болхоор хүний зохиосон хууль яриад нэмэргүй. Чи нөхөрөө завхайрсаных нь төлөө алцганаж хэрэлдээд үрс ээ хаяж салсан, нөхрөө өөр эмд бэлэглэсэн. Гэтэл үүнд байгалийн оршин тогтнолын хувьд нөхөрт бол түй ч буруу бхгүй. Чамайг тэжээж чадаад явж блаа. Гэтэл чи өөрөө ахар ухаантайн гайгаар энэ бүхэн үүссэнийг огт ойлгоогүй. Харин тэр хүүхэн ойлгосон тул чамаас илүү хөдлөж чадаж бна. Хэн чадаж бгаа нь амьдрана за юу үүнийг ямагт сана. Хэн ухаантай нь хань ижил ээ авч үлддэг юм. Чамд зөвлөхөд нөхөрийнхөө нууц амраг болоод бага багаар амьдралаа эргүүлж авч болно. Санаанд чинь багтахгүй бол дугай л зайлаад мөрөө хөө. 2 хүүхдээ ааваас нь салгаад чирвэл чи олигтой хооллож чадахгүй бас өөдтэй эрч чамайг тоож шаахгүй. Захын нохойнууд л мордох гэж зүтгэнэ. Синглэ алхаж бхад бол боломж гарна. Өс санаж үйлийн үр нь ирээсэй нтр мал таад блгүй өөрөө ухаарч босож сэхэж амьдрахаа бод. Үйлийн үр нтр гэж яривал хэн чадаж бгаа нь сайхан амьдардаг үйлийн үртэй юм мэдээ.

    • owl says:

      энэ тэнэг Mogi бүдүүлэг бичсэн болохоос үнэн юм хэлсэн байна, боломжгүй байж заавал хүүхдээ авах гээд байх хэрэггүй, хүүхдүүд чинь эцэг эхийнхээ аль орчин нөхцөл боломж сайтай дээр байсан нь дээр. хэрвээ нөхрөө буцааж авмаар байвал тэр хүүхнээс нь илүү л байх хэрэгтэй, нөхөртэйгээ буцаж нийлэхгүй гэвэл өөрийнхөө аз жаргалыг хөө, муусайн харчууд мундсан биш

      • Ганцаараа амьдар says:

        Чиний буруу биш. Нөхөр чинь сайн залуу ч биш. Эхнэртэй байж наашаа гэсэн хүүхнүүдрүү хандарч явалдсан нөхрийн чинь буруу. Чи эргэж нийлэх бодолтой бол нийлэхгүй юу. Гол нь танай нөхөр засрахгүй л болов уу.
        Бүр 2 хүүхэдтэй байж явалдсан нөхрийн чинь буруу. Тэр явалдсан хүүхний буруу байгаа ч, хамгийн их буруутай нь нөхөр чинь. Энийг хатуу санаж яв

      • Zochin says:

        Харин яааг тэгж бодогдож байсын заримдаа энэ тэнэг mogi-өөс бас аятайхан юм гарах юм.

  14. xoxoxo says:

    erguu guluguu (hunii ner shvv) chi ch bas uiliin uree edelj tsusaar uilah udur ireh bhaa

  15. Solongo says:

    Chi yu ch buruu hiigeeguiee, nuhur chin l buh yumand buruutai. Ingej bodohoor ingej yawdag erchuudiig buur neg saihan guwuh yumsan. Ingej 2 3 huuhen jiremsluulj eswel 2 3 hunees huuhed teej olon amidral zohiosnoor mongolchuud mini baahan l tsus oirtson hewiin bish huuhduudtei l bolno doo. Ene chin l uiliin ur

    • Zochin says:

      Yaaah gej tiiim yanhan erchuuuded altsaigaaaa delgej yavdiiiim….. teneg yumuuuuu haaashaaaa yum,

      • The machine says:

        Ehneriihee nuutstai ,nuutsiin naiz huuentei 4-lee saihan shaaltsaj uzlee boldogl ym bn

      • Zochin says:

        Oron bairtai bolood huuhduudee oor deeree avoo.chamaig gh setgel bhgui bolson bololtoi.saihan l amidar.nohor ter huuhen 2t haruul.ter chin l jinhene oshoo.chi huuchintaigaa zuuraldaad bna.zugeer l martaad haychih

  16. шүри♡´・ᴗ・`♡ says:

    😣😔, Хүмүүс дурладаг.дасдаг.хайрладаг. гэхдээ энэ бүхнийг тархи зохицуулдаг зөв шийдвэр гаргадг бх естой.
    Харамалтай нь нөхр чинь чамд нэгэнт хайргүй болжээ….
    Өөрийн чн хайрлахгүй бгаа эр хүнээр ч юугаа хийхэвдээ… гэж бодохоор бяцхан үрсийг яалтай билээ…
    эр хүнийг бүх зүйлээ болгож түүнээмс өөр юм бодолгүй. Харалгүй түүнд бүхнээ зориулахаар ингэдэг юмшмг бгаам. Тэхээр бүсгүйчүүд эрчүүдийг хэзээ ч битгий бүх зүйлээ болго!!,
    Хүнийг хайрлахдаа ч өөртөө оронзай үлдээж байгаарай…
    Чи хүсвэл юуу г хийж чадна хэн ч болж болно. Чи хүсвэл нөхрөө буцааж авч чадна . Үзэсглэнтэй амжилтай байгаарай …. Хэрэгтэй гэвэл энэ бүгдийг хий… үгүй гэвэл …. ер нь хүүхдүүдинхээ төлөө бүхнийг хийгээрэй

  17. Ггн says:

    Өөрөө хадмуудынхаа сэтгэлийг татаж чадаагүй бн.
    Бас нэлээн хатуу хүн бн, хөлд нь сууж зөөллөж чадкуу уужуу ухаалаг болох хүсэл ч гүй, ядахад үнэлгээгүй юманд хөрөнгө оруулдаг, юу ухаарахуу дээрээ юу ч боддоггүй, би төвтэй амиа бодсон омголон дагшин дээрээ явнаа.

    Цаадах нь бүр сууна хувь заяагаа холбоно гэжийшдээ чамд өмчирхөл, үзэн ядалтаас өөр юу ч бодогдохгүй бну. Өөрийгөө л гэмтээхийн нэмэр дээ.

    Сэтгэлзүйчтэй уулзаад юун дээрээ фокусдахаа дахин бодоод үз. Чи хангалттай тэр хүнийг хайрлахгүй бн, авах нэхэхээс өөрийг үзээгүй хүүхдээрээ бн. Жоохон том болчуул бас ханьдаа үнэхээрийн их хайртай бсан бол өөрийн хүсэл, тулган шаардалт, нэхэмжлэл гомдол дээр биш өөр юман дээрээ анхаараад ахиж ингэж галзуурахааргүй болтолоо цараагаа тэлэх бсан бха.

    Яахав хайргүйн бол тээд сэтгэл зүрх нь чинийх биш болцон хүний хоосон бие бараадлаа гээд чамд юу ч наалдахгүй улам л уур уцаараа барна биз.

    Хойшид хорвоог нэг эрээр тойрч эргэлдсэн жижхэн ертөнцөөрөө төсөөлөхөө боль. Нөхөр чинь гэлтгүй хорвоогийн 6 тэрбум амьнаас тал нь ядаж чиний төлөө цохилох учралыг хүлээж гоё мөрөөдөлд умбаад алхаж яваа ч юм билүү. Хэн ч гэсэн гэрийн буг эрийн зарц болж өөрийгөө алдсан үзэмжгүй дотор гадартай сонирхолгүй орлого ч гүй хүсэл мөрөөдөл ч гүй зууралдаж зунгааралдсан бухимдалтай ядаж бүр бороонктой галзуу солиотой юмны дэргэд тогтохын харин ч удаан тэсч зөндөө л чирж гулдарч л амьдарсан бн. Чи ийм цаг ирвэл яахуугаа эцэг эхээрээ бага залуудаа сургааль айлдуулж бгагүй бас өөрөө жо онцгүй төлөвшилтэй болоод л олигтой ажил төрөл хобби ч гүй сурч хөгжих хүсэл ч гүй бусдаас хараат байж өдийг хүрч.

    Ядаж хадмын хаяанаас эртхэн холдоод өөрөө орлого олж түрээсэндээ нэмэрлээд хүүхдүүдээ өөрийгөө нийгэмшүүлээд цэцэрлэг сургуульд, сургалт дамжаанд ажлын байран дээр жаал өөдтэй явцгаагаад танил талтай хамт олонтой өөртөө итгэлтэй, харилцаанд зөв ордог, өөрийгөө илэрхийлчдэг, бухимдлаа бусдад болон өөртөө хал балгүй шиг гаргаад тайвширчдаг эдр болкуу бол өөрийгөө ч хорлоод дэргэдэхүүдээ ч зовоогоод дуусах хөгшин хүүхэд бнаа, яанаа.

    Ахиад хүнтэй болвол мааш их зовоохнээ ядаж өөрийгөө хайрлаад би юун дээр алдав дээрээ бодлого бодож болкуу юу. Би бүр 14 жил амьдарчаад чам шиг болох гэнгүүтээ ашгүй хаягдцышд кк гэхдээ би баярлаж л явдаг л даа. Хэдий бэр гуйлгаж, хурим хийсэн ч бэлэн биш бхда хэн хэнийхээ залуу насыг алаад дэмий л юм болсын. Дараа нь хэд хэд гуйж гүйж ирэхэд нь би ааль хэдийн тэрүүнгүйгээр гоё байх аргаа олцон бсан болохоор яршигаа л гэж санагдсаншд.

    Гэхдээ бичиг баримт эдр салгах гэж заваарсаар байтал бараг 17 жил тэгээд ховх. Гэхдээ моя экс яг чам шиг идчээд хэвтээд бдаг би л байр авахгүй бол ер нь тээд санаачлагагүй өлсөөл бгал бх болтой өөр т1 юм гарч ирээд хөгшин хүүхэд чирээд явья л гэхгүй бол ер нь л нэг өсч хөгждөг ч гүй бүх юманд бусдын буруу бүр салчаад санхүү өгөхгүй гүрийгээд бхад л 40 гарчаад тэтгэврийн хөгшин ээжийгээ өөрийнхөө санхүүгийн буруу шийдвэрт буруутгаал суужийсан бүр гутмаар. Тэхдээ ч дээрдэх нь ч дээрдсэн л дээ, удаан л бгад бсын тээртэй.

    Чи ч гэсэн одоо 30 гарахдаа ядаж ухаан суухыг бодоорой, хувалзууд шимэгчлүүлдэг бодгалиа хамаагүй үзэн ядаж болкуу, чамтай чамгүй сайхан амьдарчиж чадаад бхад чи үнэндээ л илүү бн ш дээ. Илүүрхээд өөрийнхөө ертөнцийг баяжуулж өөр хүүхэн шиг нь ядаж ажилтай анхиатай идэвхтэй амьдар. Өчнөөн хүүхэдтэй ч бусдад тоогдож болдог л юм бн харж бга биз гэтэл чи бусдад бүү хэл өөртөа ч тоогдох замдаа орох болоогүй л явжийна. Чи өөрөө ирээдүйд хойд эх болдгүйм гэхэд хойд эцгийн бараа харуулкуу 2 хүүхэд бас наад доторх хөгшин хүүхдээ тэжээгээд томруулчих арга бну судал одоо тэгж уйлаад хорсоод сууж бх цаг биш жинкэнэ хорвоогоор аялж, өөрийгөө хөгжүүлж, карьерээ бат араандаа хийж гологдож биш шилэгдэж бүүр сүүлдээ шилж сонгож суудаг нь болохоо бодоо

    Арай л падан хар хөөтэй дотортой хүн ч гэхэд хэцүү чөөгий болцон яваам бусуу. Шулам болгох гэнгүүт нь зөвшөөрчдөг яажийгаан бэ арай л өчүүхэн дээрээ явнаа. Ахиад 10 жилийн дараа агуу уужим болцон бжийхдаа эртнээс анхаар. Нэгийн зэрэг хүнээс болж донслоод бут үсэрчдэг хэврэгхэн ч дотортойм.

    Гэхдээ хор шартай ухаалаг хүн бол гялалзаал ирнэ, ухаан муутай бол өшихөөд өөрийгөө боомилно, мэргэжлийн сэтгэлзүйч л оносон үгээр тайвшруулж таарах аргазүйгээр нь мотивацлах бх.

    Надаа ийм өлөн хоосон сэтгэл үнэртдэггүй хувиа хичээсэн ааш ааль аягүй паразит өширхүү хямдхан өчүүхэн улс үнэндээ их ажиллагаатай санагдаад жийчмээр бгад бдыма. Ууг нь яг ийм хүмүүсийг л шийр зааж бгад гоёоор өөрчилчүүл яаг алкээд бнаа. Бүр улс даяар нь сэмбийтэл сэргээчихиймсан. Би ч бас дутуу түүхий л яваад бн. Хандлага нь нааштай бол уул нь өөд нь татчих юмсаан. Экс нь байтугай нь эргүүлж гүймээр саак болгомоор бхы

    • uka says:

      ta ih sonin demjeed ch bga ym shig muulaad ch bga ym shig bichih ym. Yr n humuus hund zuwluguu ugch chadahgui tuhain hunee buur stresstuulj doosh n hiigeed iim ym bicheed bvl hen huleej awah ym.Uuruu ch gsn surah zuil ihte bololtoi.

      • Ggn says:

        Harin ch level ahiad bur uzej chaddaggui uzen yadaad bdg n gaigui bolchood bgn yer n iim huneer tejeelgeh sonirholtoi busdaas buruu haidag ulsiig ih teershaadag bsn odoo bas ch gej oroi ruu n oroh yum aildchih yumsan geed hicheegeed ev duigee oloh geed yavaad bdg bolj, urid n bol haricah ch gui har yadargaa geel shuud jiih bsn gehdee iim ulsuudiin uchriig oldog bolj bj l daraagiin tuvshind shiljin toglolt hiih yum bn gedgee uhaarchaad bnaa harin. Araichuu neg shavriig n zailuulahaar l ahiad heden shavruud shavaad bolq yum ene boduul nadaas bolood bh shige ter nuhur shig n shavraas salaad saijruulaad yavchdag bolmoor bn. Busdad shavar boldog hed ch yahav tegeed namgandaa shigdeed gongonood busdaas buruu haij gomdollood yu ch uurchluhgui ulam dorduulaad bhdaa durtai uls odoo huchleed yahavde.

        Gol n iim teertei yumnuudaas salj amraad neeh goy yavaad bdg ulsuudaas davhar todruulchmaar yum ih bn. Gehdee ter shine ehner n her udahnuu harj l baiya. Ahiad heden jiliin daraa unuu hoyordoh n bas ugaadas n ihdeed uyaa n alduuraad zavaaraad yavchihnuu guiyu tegvel yag ter nuhriin buruu gedgiig bataarny bj gehsen. Odoogoor bol oliggui durtei n bichlegiin ezen uuruu l bn da bi ch huuhdee tejeehgui bi ch gologdson bi ch olon huuhedtei huuhend yalagdsan geel t1teed bhyn harin ch azny shoo geed nuhur huuhed metiin daramtgui bga deer surah medeh uzeh harah yu bdyn goy amjuulaad suujaah hun saaliin unee sponsoroo bulaalgachla geed bgamu uuruu chadvarjiya ur huuheddee nemertei yavya unuuduuliig maani chireed yavchdag lag hund sadaa bolq-g hicheeye gj boldguimu ene chini 10-aad jil hudulmuriig sorchilchood laitai shukatai etgeeduud bhyma shunalaa darj amidarch boldguim bhda uuruusuu bolj urgeecheed yadargaatail sanagdla.

        Yag iim zang n uurtn oilguulah geed uur shig n baival ene hum ehnii sardaa ch tesq turj uhne thu yun nuhur avchirch tejeeh buur huuhed ch tejeej barq gjigazde teed heneer tejeelgej magadgui geed udiig hurtel tevcheertei ulbuntuud gevtjiisan bnaa harin ch goy tsochroo uguh saihan shaltag garch dalimduulaad usrengui hugjuud uchnuun huuhed asrah gazar baiguulchihaar hemjeend motivaclagdah heregtei

        Magtaj surmaar l bn daanch iim surgui gonginuur ulsuudaas harshiltai

  18. Mng says:

    Би эрэгтэй л дэ, яг миний амьдрал байна, би гадаадад сурдаг, охин эхнэр 2 маань монгод үлдсэн юм, намайг энд сурч байх хугацаанд эхнэр минь хуурч өөр залуутай явалдаж, одоо ч тэрэнгтэйгээ явсаар байгаа, хүн ер нь бусдын гэр бүлийг сүйтгэж үймүүлж байна гэж боддоггүй юм байна лээ, тэр залуутай нь би эр хүн байна ойлгох болов у гэж ярьж үзсэн, харааж доромжилж үзсэн, ойлгодоггүй юм байна лээ, хэдэн өдөр хүний нутагт уйлж, ганцаардаж, архи пиво ууж, шаналсан гэж бодно, тэр залуу бол зүгээр л өөрийгөө бодсон, гэдсээ ч тэжээх чадваргүй хөгийн хүн байдаг, удам судар их муутай, ээж нь олон нөхөр сольсон, насаараа ганц бие явсан авгай байдаг, тийм ч болхоор үр хүүхэд нь ийм болдог биз. Тэжээж чадна гэвэл хүүхдээ авсан дээрээ, би эрэгтэй болхоор охиноо хуулиараа авч чадахгүй байна. Монте Кристо гүн зохиолын дүр Ширээт лам Фариа хэлсэн байдгийг сайн санаарай, Энэ хорвоо дээр барс матрууд олон, гэхдээ 2 хөлтэй нь хамгийн аюултай нь шүү гэж. Одоо зөвхөн өөрийгөө л бод. Бодвол нөхөрт чин ирж наалдсан тэр хүүхэн орон байргүй, хөлсний байранд амьдардаг тгээд нөхрийн чин хөрөнгөнд байранд болоод л ирсэн байлгүй. Нөгөө залуугийн хувьд бол яг тийм, эхтэйгээ хотод байр хөлсөлж амьдардаг, хийсэн ажилгүй хүн, бусдын болгосон амьдрал руу, бэлэн зүйл рүү шууд л дайрдаг юм байна лээ, хүн чанар гэж их ховор болсон цаг шүү, мартах гэж хичээсэн ч бодогдоод байдаг юм байна лээ, ийм сэтгэлзүйн асуудал.

    • Ггн says:

      Чи ч гэсэн чадал муутай эр хөрөнгөтэй авгайг алдах нь гээд архи ууж хордоод хорсоод яваам бишүү. Чамайг үнэлж хүндэлдэг чамд сэтгэл хангалуун явдаг, хайрлагдаж хамгаалагдсанаа мэдэрдэг хүн тэгээд дээр нь бүр хүүхэдтэй эх хүн тэгээд явж бга бол ганцхан талын буруу гэж юу бхавдээ өөрөө өөдтэй болохоо бодоо гологдцон бншдэ. Шилж шилэгдэж суух бтал ядаргаатайн бэ шалчгар царайлаад гонгиноод ямар ч мужик шинж алга бараг өөрөө эдээр ядуу болохоороо тийм дэмий юмыг асуудлын төв болгоод бусдыг тэр шилээрээ шүүдтүүрдэж хараад бн. Цаад эр нь чамайг бодуул хилийн цаана хаяж яваад гацалдаагүй бн, хавьтагч нь ч биш бүр хамтрагч нь болцын бол эрийн сайхныг ч мэдрүүлж л бгам бн чамаас дээр хангадаг бхөө тэрнээс мяа эрийг тийм амар босго давуулах т1 хүүхэн гэж бхгүй тэгээд дээр нь хөрөнгө босгох тогтоох шидтэй гэхээр яав ч чамаас илүүрхэх л хүн юм шигээ. Чи чаддын бол өөр тасарцан хүүхэнг орох оронтой нь залгуулж наад атаархлаа зөв юманд ашиглаач шал дэмий юманд үймэрч ууж идэж уйлж хэвтэхээр ёстой үзүүлээд өгдөг газаршд.

      Би лав эксээ юм үзээгүй зан гаргаад давраад олж босгож тогтоох чадваргүйн бж бас бусдад зөөгөөд бхаар нь өөр шиг нь олж ирэх ч гүй мяарч барингуут зан илрээд бултах гээд гадаад дотоодод бсан байр сав босгосон бүхэн булаацалдаад бхаар нь бсан бүгдийг нь өгөөд зайлуулсан, хорондоо хоёр гурав нугалж буцааж босгоод хоёр гурав гуйж ирэхэд нь хүлээж аваагүй жийцэн. Тэгээд ахиж тэгж гайхуулаад батлаад бх шалтгаан бхгүй ханацан чинь өөрийгөө хөгжүүлдгүй өнөө өөдгүй зангаас нь наалдчижээ заваарсын кк миний ч буруулдаа уул нь хийж бүтээгээд шинээр дурлалцаад явья гэвэл бүх л юм бхын 10, 20 дүү гоё гоё хүнүүс манийг сууя гэж л бдын бүүр тэднүүст цагаараа хөрөнгө оруулах хүсэл ч гүй шунал ч олдохгүй балай болчижээ. Жо өлөндүү эдр бвал нэг бол өөрийгөө эсвэл дэргэдэхээ хурцлах бх. Би ахиж хүүхэдтэй болкуу нь гэж л ууж үзэж бсн, тэгж гоё дурлуулж чадах хүн гарахгүй л бн гэхдээ тэгж очиж очиж ганц эрээр эмээр хорвоо нь дуусчдаг өчүүхэн амьдрал гэж юу бсын л гэж бодоод яваашд тэр миний бүх юм гэмээр мэдрэмж төрвөл тэрнийхээ л сайн сайхан аз жаргалын төлөө өөрийн өчүүхэн хүсэл атаа өмчирхөл бүхнээ тас татахын бишүү. Яаж хайрлахаараа ийм буруу тавилтай зовлонт хайр олж чадаад бдым бэ

  19. Энх says:

    Чиний хувьд их л хэцүү салалт болждээ. Чамайг тайтгаруулах үг олдохгүй байгаадаа миний сэтгэл өвдөж байна. Чи гэхдээ сэтгэлийн тэвчээр хатуужил мундаг бүсгүй байна даа. Би 20 гаруй насандаа бусдын гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлэхгүй гээд хайртай байсан эр хүнээсээ үүрд салж байсан. Одоо ч гэсэн тэр хүнтэй хамт байсан бол ямар сайхан амьдрах байсан бол гэж харамсаж боддог, хааяадаа уулзах юмсан, харах юмсан гэж боддог боловч нөгөө талаас бусдын зовлон, нулимс дээр аз жаргалаа босгоогүй дээ өөрийнхөө ухаалаг зөв шийдвэр гаргасандаа өөрөө өөртөө их баярладаг. Нялх 2 хүүхдийг эхийн хайр, энэрэлээс нь салгасан нүглээ тэр эмэгтэй, танай нөхөр 2 заавал эдэлнэ гэдэгт итгээрэй. Өнөөдөр сайн сайхан яваа мэт харагдавч, маргааш гэхэд Бусдад хийсэн муу үйлийн үрээ мах цусаараа эдэлдэг юм байна лээ. Ийм үйлийн үрээ эдэлж байгаа хүмүүсийг олныг харсан. 2 хүүтэйгээ эргээд хамт байна гэж итгээд, сайхан ирээдүй өөд тэмүүлж зовлонг сөрж, бусдад муугаа харуулахгүйгээр сайхан амьдраарай гэж хүсэе.

  20. Setgel zuich deer och says:

    Chamd setgel zuich l tuslana….bi bol choloot hatiltsaag erhemledeg hun…ooriiin amidarliig hardag ontsogoos helhed ter emegeteig buruutgaad g chin gaihaj bn…ter bol chamd amlalt ogch chamtai gerlesen hun bish tiimeees ter busgui chini omno buruutgah shaltgaan bhgui…..chamd amlalt ogch gerlesen nohor chin 2000 % buruutai….buh emegteichuud ervhuudiig bish emegteig buruutgadag….gevch gemt etgeed bol nohor geh hudalch shu dee….
    Ene ugiig chamd bus uuniig unshij bga humuust zoriulj bgaa ym…..ih l hetsuuu asuudal tulgarchee tsag hugatsaa ih orno…bas ih tevcheeer ,mongo geed chamaas mash ih setgeliin hat zutgel orj bj l oortoo ashigtai ur dund hurne bh….
    Yag chi odoo inge, teg gej zovloh bolomj unendee alga…huuhduudee oor deeree anhnaasaa avaaguig bodhod ar tal saingui bsniih bh… chi setgel zuich deer ochooooch gej husmeeer bn …yagaad geheer chini setgel zui togtvorgui bgaa setgel gutral,gomdol,uur busad asuudluud geed chamd mash ih hetsuu bgaa bolohoor eruuleer setgej chadna gehed ergelzeetei….bi ooroo setgel zuich deer ochdog… husel chin biyleh boltugai gej yorooy..hicheegeerei …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.