Гэр бүлүүдийн өөр байдал…

Сайн байцгаана уу? Гэр бүлүүдийн өөр байдал хосын харилцаанд нөлөөлдөг үү? Би одоо 24 настай, найз залуутайгаа үерхээд жил хагас болж байна хоёр талын гэрийхэнтэйгээ танилцаад жил гаран болж байна. Энэ хооронд нэг зүйл ажиглагдсан нь гэр бүлүүдийн маань хэт өөр байдал. Би эхэндээ тоохгүй байсан ч яваандаа гэр бүл болохоор нөлөөлөх юм шиг санагдаад байх юм.

Тэдний гэр бүл христийн шашинтай. Би өөрөө шашингүй ч манайхан бөөгийн шашинтай, би энийгээ найз залуугийнхаа гэр бүлтэй танилцаад л шууд хэлсэн. Гэтэл аав нь байнга сүмд яв гэнэ. Манай авга ах бөө, сүмд явбал үл хүндэтгэсэн хэрэг болно гээд байхад л сүм, сүм, сүм гээд л байна. Өөр нэг нь тэднийхэн ер нь гэр бүлийн харилцаа маш дотно. Бүр ах дүү хамаатан саднаараа дотно. Өдөрт доод тал нь 2 удаа видео калл хийнэ. За хамаатнуудын чат бол байнгын хангинаастай.

Манайх яг эсрэгээрээ. Найз залуу бид 2 гадаадад байдаг л даа. Гэхдээ би гэр лүүгээ долоо хоногт нэг л ярьдаг. Цагаан сараараа л хамаатнуудтайгаа уулзана. Ийм өөр байдлыг тоохгүй байя гэсэн ч аавых нь байнга сүмд яв гэх ятгалга, гэр бүлийнх нь дотно байдал нь нэг л төвөгтэй. Намайг байнга л видео каллд нь оролцож бүх юмаа ярихыг шаардана. Энэ байдал нь ирээдүйд нөлөөлөх юм шиг санагдаад байх юм. Гэхдээ бас иймэрхүү зүйлээс болоод харилцаагаа зогсоомооргүй байна…

20 Comments

  1. . says:

    христ худлаа шашин үхэгсэд амилна гдг. будда бол аугаа.

  2. aa says:

    iim ger bvl hol ywahgui mash zorchildoon hervvl margaan vvsne bolison deer

  3. dvdv says:

    Нөгөө тал ямар ч бай чи хувийн орон зайгаа хүлээн зөвшөөрүүлчихсэн байхад асуудал байдаггүй. Манай 2 талынх бас адилхан. Би видео каллд нь оролцдоггүй намайг ч ингэ тэг гээд байдаггүй. Харин танай хадмууд жаахан орон зайд халдах гээд ингэ тэг гээд байгаа нь засрахгүй бол насаараа л ийм асуудалтай байх байх. Чи өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гээд үз тэгээд болохгүй бол холын хол зайгаа барьдаа

  4. Залуу says:

    христэд итгэгч хүмүүс л хоорондоо суудагийн.чи сүмд нь явахгүй бол тэгээд л асуудал шууд үүснэ.библид бичцэн б.гаа бараг тушаал гэхүүдэ.явахгүй бол сална гээд ойлгочих

  5. Хаппи says:

    Яахав шашингүй ч бай non religious but spiritual байж болно л доо. Олон шашны сөргөлдөөнгүй нэгнээ хүндлээд зэрэгцэж орших боломж байгаа л байх.

    Зарим ойлголтууд нь уул нь хүнийг аз жаргалтай сайхан амьдрахад нь чиглүүлж, ямар нэг итгэж даатгах зүйлтэй, айж гэмших, зөв бурууг ялгах, бусдыг өршөөж сурах, муухай үйл бодохгүй үйлдэхгүй байх, муу бодлуудаар сэтгэлээ хордуулж биедээ хорт бодис шахахгүй явах, сайн сайхан зүйлсээр бусдыг болон өөрийгөө тэтгэж, сэтгэлээ тэжээх, тусч байх гээд эерэг чиглэл өгдөг л байх.

    1.3 тэрбум Христчид, 1.1 тэрбум муслимууд байна. Монголчуудын эртээс итгэж шүтэж ирсэн дээд тэнгэр болон будда, Исүсийн аав, Аллах, Эл Кантаре, бусад дээд хүчнүүд уул нь бүгд ижил нэг эх сурвалжаас гаралтай л гэдгийн бн лээ.

    Эртний Монголчууд их сайн судалсан, өмнөх үеийнхэнийхээ дээд эрхсийн язгуурын шүтээнүүдтэйгээ оюун ухаан, сэтгэхүйн цараараа шууд харилцаж зүг чиглэл, зөвлөгөөгөө авч чаддаг л байсан гээд байгаамдаа. Өвөө эмээ нарын үеэс жаахан алдагдцан юм шиг байгаан. Одоо неуросайнсын шинжлэх ухаанаар ихэнхийг нь батлаад байгаам бн лээ. Уул нь бидний өвөг дээдэс олон мянган жил хөгжүүлж чадсан л салбар байсан гэсээн.

    3 хэмжээсээс алсраад ирэхээр ирээдүйд юу болох эдрийг цаг хугацааны хамааралгүй мэдэж, хэлийг нь мэдэхгүй ч бодлыг нь уншиж, хөрөнгө оруулалт хийх, хүний сайн мууг таних, бусдын төлөө далайцтай үйл хэрэг эхлүүлэх хэмжээний хуримтлалтай болж эд баялагт хүрэх зэргийг бодолдоо л оршоож чадвал реалити болгох техникүүд байдгийн бн лээ.

    Юүтүбээс зөв үү тав уу
    Golden laws geed time traveller anime uzeerei unshih durgui uls

    https://youtu.be/ZdsZiOvn2YI

    2050 ond jpn delhiin haan bolno
    2300 ond Australia no1 bolj usa tal n usan door jivne europe bas yahnu geed sonirhooroi

    Lav 4D-5D ru harilcdag bolohiin gsn.
    5D angels
    ..
    8D bodisadva
    9D iinhen n uul n ugtaa 1 ijil roottein gsn. Uur uur tsag uyed ireed bhaar uur orchild bga irged uursdiihuuru orchuulj oilgood Tenger eceg, Yertunciin ezen, Buddha, Allah geed yalgaad bga bolohoos bugd ijil zarimd n burhan zarimd n uur deed huchin.

    Alind n itgeh n hamaagui zuv amidarch az jargalaar byalhaj busdad hair tugeej yavahiig bodooroi

    Hair hiihdee ch busdad jargal beleglesneeree goy saihniig mederch utgaar n uildeh heregtei. Tachaaliin tam gj bh n bdg l gsn olon yanz yum bishu. Uur uur ner ugchnuu bas unshsan medsen n nimgedeed bhar harin tam divaajingaa ch yug n oihgui bh.

    Zugeer l surug bodol orshoohoo l bolichih tegeel ter chini divaajin. Tegeed ali boloh ih yum uzej tuulj suralcaj avahaa l bod. Amarhan amidral bish berhiig davah medleg chadal zaah bolomjoo l temter

    Сонирхоорой, мөнгө санхүү сонин биш болцон мэдлэг ихтэй улс 2700 ном 17 кино 30 дуу бүтээсэн Гиннесийн номонд орсон япон хүний бүтээлүүдээс 20 орчимыг нь орчуулцан бн лэ. Англи дээр 120 нь байдаг. Уур уцааргүй бол 120 наслахаар бие заяацан байж 100 ч хүркүү чадраад байгаагийн шалтгаан энд бн

    https://www.facebook.com/788011134586373/posts/3112904252097038/?d=n

  6. бат says:

    христын шашинд хэдэн жил очиж сууж үзэж байсан юм байна. Тэд нар залбирахдаа гараа өргөөд ариун сүнсээ ааваа гээд байдаг юм билээ хэдэн долоо хоног явсаны дараа тэр ариун сүнсээ хардаг сонсдог гэдгийг мэдсэн дэ нэг ёсондоо хүнийг хий юм харж сонсдог хагас галзуу болгочихдог юм билээ дэ чааваас сүмээс үнэгүй өгдөг пасторуудыхан амьдралын талаар номын уншаад үзтэл бүр бичцэн байдаг шүү христын шашинд яваад та нар христыг харж дуу хоолойг нь сонсдог болно гээд бичсэн байдаг шүү. Тэгээд хий юмаа хараад сар бүр орлогынхоо 10%-г өгцгөөгөөд мөнх амьдран гээд мөрөөдцөн явж байгаа гарууд байдаг юм билээ даан ч харамсалтай нь мөнх амьдрал гэж яагаад ч байх боломжгүй юм мөнх амьдрал гэж байдаг бол тэнд зөвхөн там байх боломжтой. Өө нэрээ мөн христчингүүд бусад шашиныг хүлээн зөвшөөрдөггүй өөрийнхөө шашины хүнтэй л суухыг шаарддаг бусад шашинуудыг сатанууд чөтгөрүүд бүгд тамд унацгаана гэж ярьдаг юм да. Найз залуугийн чинь гэр бүл ёстой буруу шашинаа шүтэж явдаг хүмүүс байдаг шүү бүр.

  7. Oilgov uu says:

    huviin oron zaid, shashin shuteh es shuteh erhend haldaj bna, sumd yavahiig (huseegui bhad) shaardah ni adgiin teneg uildel. Chi yagaad zorigtoihon bi sumd yavahgui helj chadahgui bna? Chi odoo l tus tas helj comfort zone -uu togtooj avahgui bol busad asuudald chin oroltsoh l bno.

    ter hamaatnii chat ene terd ni anhnaasaa orohgui bai, orson bol gar. end heleh bish tedne shuud hel, tegeed nadad hariu ug.

    • Захидлын эзэн says:

      Би уг нь сүмд явахыг хүсэхгүй байгаагаа маш олон удаа хэлсээн гэхдээ аав нь байнга л аа сүм ёстой хүний амьдралыг өөрчилнө, сүмд явснаараа би…, сүмд яваагүй бол би… гээл баахан юм яриад л одоо та 2 эртнээс яв, амьдрал чинь цэгцэрнэ гээд л эхлэдэг би өнгөрсөн жил Монголд байхдаа гэр бүлийг нь хүндлээд хэдэн удаа цуг явж үзсэн, дараа нь манай авга ах мэдчихээд эвгүй л байсан тэгээд дахиж хамт явъя гэхэд нь үгүй ээ манаф авга ах дургүй байна, би ч өөрөө шашин шүтдэггүй гэсэн чинь л аа бөөгийн шашин худлаа гээд л би хэзээ ч христийн шашин ийм тийм гэдэггүй, манай найз залуу ч авга ахын маань гэрт том загалмай зүүчихсэн ороход ч ах маань зүгээр л хүлээж авсан, одоо бүр нөгөө сүмээ яриад эхлэхээр би шууд л сонсоогүй царайлдаг

  8. Po says:

    Чи тэрний хонь болж чамайг сааж үнэгүй амьдрах санаатай хувадз байна. Шашин бол хар тамхи гэж Ленин Ильич Маркс зүгээр хэлээгүй юм шүү.

  9. ЭР ХҮН says:

    Fuck religion… Make love

    • Ганган төгс says:

      “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн”.
      Хадам аав чинь хар тамхинд бүүүүүүүүүр донтчихож, бүр гэр бүлээрээ. Одоо чамайг оруулна дараа нь чи төд удалгүй Ааваа намайг ашиглаач, эдлээч гэж орилох вий дээ хөөрхийс гэж. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юуууууууууууууууууу.

  10. zochin says:

    ter neg hogshin togtsod bi haana uyga hiihee ooroo medye chamaig uul us hangai delhid morgood bai gehguitei adil namaig sum krist ene tereer bitgii daramtlaad bai geed. ug avahgui ter naiz zaluuda kristeige adilhan zaluu olj avaad gomo bol gej zovlood sal

  11. Mr says:

    Зүгээрээ хөө. Хүнтэй нь сууж бгаагаас шашинтай нь сууж бга биш. Харин ч чамайг хуурахгүй архи тамхинаас хол бвал сайн биз. Амьдралаа сэтгэлээрээ л хайрла даа

    • Захидлын эзэн says:

      Аа нэг асуудал нь найз залуугийн маань гэрийхэн бүгд тамхи татдаг бас ээж нь хаа нэг уучихдаг л да хараад гайхахаас өөр юм хийгээгүй л байна найз залуугаа тамхинаас гаргасан ч буцаад л орчихдог юм билээ

  12. сэтгэгдэл13 says:

    Найз залуу чинь эрх чөлөөгүй хүн байна. Ийм хүн чамд эрх чөлөө олгох уу?

    • Итгээт үзээрэй says:

      Sain bnu herwee ta naiz zaluugaa sain meddeg bol ter taniig hundeldeg bas hairladag ymar negen muu zurshilgui gedeg bi 100% itgeltei bna uchir gevel ezen ene ger bultei urgelj hamt tedniig udurdan chigluulj hamgaalj baidag.
      Humuus будда бөө муслим мүүн гээл сонсжил байдаг гэвч Есүс Христ гэхийг сонсоод шууд дургүйцдэг учир нь энэ хүмүүс гэм нүгэл дотор байгаа бөгөөд үнэнээс тэд айж зугтдаг.Хэрвээ танд шийдвэрлэхэд хүнд бэрх зүйл тулгарвал та залбирч үзээрэй таниас гуйя. Христ Есүс шашин биш бөгөөд Эзэнд итгэх цэвэр итгэл юм.

  13. Munguu says:

    Ywaandaa suuhiin bol yr ni hezuu bolno doo. Iim hunii amidrald hoshuu dursen hadmuudtai bolhiin bol amidral chin tam bolj huwirna daa. Udur bolgon zaawal buh bolson ymaa helehgui bol durguizej ehelne tegeed buur ywaandaa ta 2-iin yaj amidrahiig chin zaagaad ehelne dee. Tegeed helsnii ni hiihgui bol chamaig uzen ydaad eheldgiin bn lee. Bi yaag tiim hadamtai bsan salaad sanaa amarsan. Yooy ystoi tam yn bn lee. Yr ni huntei uyrheed herwee suuy gej bodoj bgaa bol ger buliihnii ni sain medej awah heregtein bn lee. Herwee chinii bodoj bas tusuulj bsnaas shaal uur bol yr ni taarahgui gesen ug. Bas emegtei hunii huwiar chamd zuwluhud 2 taliin ger buluud hoorondoo tes uur bh ystoi hezuu ym bn lee. Hoorondoo taarahgui bolhoor chi hoorond ni zohizuulah gej guigeed bur zowj duusdiin. Gehdee nz zaluu chin chinii tald bat zogsdog bas chinii bolon ger buliin chin amidraliin hew maygiig hundeldeg bas orolzdoggui bol uur hereg.

  14. Наадах чинь ёстой хөгийн асуудал байна даа. Уул нь хэн нь ямар шашин шүтдэг эсвэл шүтдэггүй байх нь хэн д ч хамаагүй ш дээ. Тэр аав нь одоо ямар сонин хүн бэ? Би өөрийнхөөрөө байнаа надад шашин шүтлэгийн янз бүрийн асуудлаа тулгаад бай гэж найз залуугаараа гэрийхэнд нв эвтэйхэн ойлгуулчхаж болохгүй юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.