Ийм болчихсон харилцааг чирээд байлгүй тавьж явуулах нь зөв үү?

Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд удаж байна. Сүүлийн 2 жил тусдаа гараад хамт амьдарч байна. Би уйдчихав уу эсвэл энэ хүн уйдчихав уу мэдэх юм алга. Намайг нэг их хүсэхгүй, за бараг 2 долоо хоногт нэг хийдэг. Тэгээд хэлэхээр чи намайг өдөөч гээд байдаг. Би өдөхөөр мэдээж хийдэг л дээ, гэхдээ тэр нь нэг тийм хүчлэж байгаа аятай санагддаг. Сүүлдээ ямар ч эр хүний шинжгүй болчихсон ч юм шиг.

Байрны түрээсээ байнга хувааж төлдөг ер нь санхүүгээ тусдаа байлгадаг ч гэсэн өмнөх сар яалтачгүй байрны мөнгөнийхөө талыг найз залуугаасаа авсан чинь “Чи ёстой миний эхнэр болоогүй байж надаар бүх юмаа даалгадаг, өөрөө мөнгө ол” гэдэг юм даа. Би өмнө нь 2, 3 удаа байрны мөнгө нэмэрлэж, утасны төлбөрийг нь ч төлж өгч байсан. Бие өвдөөд байна, хүрээд ирээч гэхээр найзууд намайг юу гэж бодохын гээд ирэхгүй.

Эсвэл чи ямар миний эхнэр болоод хүүхэд гаргачихаа юу гэнэ. Хүнээс мөнгө зээлээд би өөрийхөө хувийг буцаагаад өгчихсөн байхад чи нэмэрлээч, би ганцаараа чадахгүй гээд уурлана. Ёстой мэдэхгүй юм. Хажууд нь байхаар улам л эмэгтэйлэг байдлаа алдаад байх шиг. Анх чухам л хоёулаа хамт тэгнэ, ингэнэ гэдэг байснаа одоо ямар ч хамтын зорилгогүй. Би бүр өөр залуутай уулзаж байна ч гэж зүүдлэх боллоо. Ийм болчихсон харилцааг чирээд байлгүй тавьж явуулах нь зөв үү?

9 Comments

  1. Хүслэн says:

    Зүгээр л эртхэн холд оо. Дэмий амьтан байна хань болкүү шүү

  2. x says:

    minii huvid nohorteige 1 gert orsni dara ch im asudal bnga gardg bsaan hvhedtei bolod bi gerte susni dara harin ovo oorchlogdod imrhv yum yariha bolisn hvn hvnese l boloh bhda zarim erchvd hvhedtei bold irhere orchlogdj zarim ni yahig ni medhgvi yum

    • Боогий says:

      Насаараа мөнгөний хэрүүл хийж байна. Залуу байгаа дээрээ эртхэн өөртөө хайртай хүнээ олсон нь дээр шүү. Ийм тооцоотой царай алдсан юмнууд үнэн тамтай шүү

  3. owl says:

    өвдсөн үед чинь ирээд санаа тавичихгүй байгаа хүнтэй яагаад хамт байгаан, найз залуу чинь биз дээ, залуу хүн мөнгөгүймаа гэж бодоход сэтгэл халамж заавал байх ёстой, наадах чинь бүүр лойцон мал гар байна, чи хамт байгаа болохоор бас тэнэг

  4. Mogi says:

    Нэг их сүйдтэй асуудалгүй эр юм биш үү бүсгүй мээнь. Жижиг асуудал бгаа бол жаахан ухаан зараад насан турш алаа долоолгож амандаа боовыг нь үмхээд аз жаргалтай амьдрах боломж бий шүү. Яг тохирох хүн хайлгүй, хайртай хүнтэйгээ зохицож сурах л жинхэнэ амьдрал шүү.

  5. батаа says:

    huuhed gargaad heseg gertee suuh ued chin bi buh zuiliig daaj bn gd chmg daramtlah ym bndoo.

  6. Dorj says:

    Yazan ch yadzan er um?! Yazan ch erguu huuhen um?!

  7. Гочоо says:

    Хань болохгүй хүн бна даа. Эрийн хувьд хэлэхэд Монгол газар эр болж төрчөөд ингэж хэлж байгаа бол зайгаа барь даа бүсгүй минь.

  8. Ok says:

    sanhuugiin asuudlaa tentsuu huvaaj bgaa ni zuv, er hund daatgahguigeer ijil tentsvv baij chadaj bgaa chi mundag. Chi buh sanhuugee zaluudaa daatgahiig huseed bgaa boltoi, hariutslagaa huvaaval hen hend chin amar shvv.

    harin ta 2 hariltsaandaa anhaarch, bie bienee hundelj surah heregtei, tegj chadkv bol bye bye.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.