2024 оны байдлаар Сөүл хотын энэ насны 5 хүн тутмын 1 нь гэрлээгүй, ганцаараа амьдардаг болсон байна. Судалгаанаас харахад орлого өндөр байх тусам амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг аж. Сард 8 сая воноос дээш орлоготой хүмүүсийн “аз жаргалын оноо” өндөр байсан бол бага орлоготой хүмүүсийнх харьцангуй доогуур гарчээ.
Гэхдээ ганцаараа амьдардаг хүмүүсийн хамгийн том асуудал нь мөнгө биш, харин ганцаардал байсан байна. Тэд гэр бүлтэй хүмүүсээс илүү “нийгэмдээ харьяалагдаж байна” гэсэн мэдрэмж багатай гэж хариулжээ.