Миний хийсэн үйлийн үр яг эргээд над дээр асгарсан

Сайн байцагаан уу. 28-тай гэр бүлтэй 7 настай нэг хүүтэй эхнэртэйгээ нийлээд 8 жил болж байгаа залуу байна. Яг одоо бол кармагаа хүртээд л хэвтэж байна.  Би урд нь эхнэрээ хуурч үзээгүй ээ. Ер нь хэн хэн нь тийм юм үзээгүй л байсан байх. Ер нь миний дотор тийм хатуу ч гэмээр нэг зарчим хар залуугаас минь нууцхан байсанлдаа. Хэрвээ манай эхнэр намайг хуурахл юм бол үгийн зөрүүгүй шууд л сална гэж боддог бат итгэдэг зарчимтай байлаа.


Гэтэл энэ зун би өөрөө ажлаа хийж яваад нэг охинтой учир ургуулсаан. Өөрийгөө татах гэж их хичээсэн ч дурлал сохор гэж үнэн шүү. Манай эхнэр болохоор ер нь л тийм нэг надад заах гэсэн захирах гэсэн нөхрөө базаандаа байлгах гэсэн тийм нэг хандлагатай. Дээрээс нь их хэл амтай. Ер нь л босс зантай л даа. Аа харин нөгөө охин маань манай эхнэрийн яг л эсрэг тал уян зөөлөн эрэгтэй хүнийг хүндэлдэг. Ааш зан бол бүр ярих юм  гүй ээ.

Тэгээд л үзээгүйгээ үзсэн хүн чинь нөгөө охиндоо дуралсөөн. Зунжингаа л учир ургуулсан манай эхнэр мэдээгүй. Гэхдээ тэгээд хоёроос нэгийг сонгодог хорвоогийн жамаар яалтачгүй сонголт хийх цаг ирхэд. Би өөрөө хагас амьдарлаар өссөн хүн 1-т хүүгээ ч бодлоо эхнэрээ ч бодлоо ингэж өөрийнхөө жаргалын төлөө 2 хүний амьдрыг огтхон ч сүйрүүлж тоглох эрх надад байхгүй гэж шийдээд амьдарлаа сонгосон. Нөгөө охиноосоо холбоогоо тасалсан.

Түүнээс хойш сар гаран бололоо. Өөр хүнд дурласан нөхөр хүн чинь эхнэрээ харахаар их өрөвддөг юм билээ. Манай хүн бол гадарлаачгүйлдээ. Тэгээд л дотроо өөрийгөө  зүхээд л буглаад л яваад байлаа. Нэг өдөр ажлыхахтайгаа ямар ч билээ баяр тэмдэглээд гэртээ жаахан халамцуу харьлаа. Гэртээ ортол манай эхнэр босож ирээд л хоол унд  халааж өгөөд миний хань мань нтр гээд яриад байхаар нь сэтгэл хөдлөөд намайг уучлаарай үнэхээр их гэмшиж байна гэж дэвсэж байгаад л. Бүгдийг нь өөрөө хэлчихсэн.

Гэхдээ үнэхээр хэлэхгүй бол миний дотор үнхээр хэцүү зүйл буглаад бачуураад их хэцүү өдөр хоногийг өнгөрөөж байсан юм шүү. Манай хүн ч уйлаад л гомдоод янз бүр болоод нөгөө хүнийхээ дугаарыг өг надаас юугаараа илүү юм нтр гээд л бөөн л юм болсон үнэхээр их гомдсон байхлдаа. Би ч халамцуудаа дугаарыг нь  өгчихсөн. Нөгөө охинлуу яриад бөөн хэрүүл орилж хашиграад бүүр манай ээж аавруу хүртэл залгаад хэлчихсэн. Миний нүүр амыг хүртэл нэлээн маажсан. Би ч бас уурлаад хэд хэдэн үг чулуудад хамаг хувцасаа аваад гэрээсээ гараад явсан. Тэгээд бараг 7 хоног салсандаа.

Тэр хооронд би ажилаа хийгээд л оройн машиндаа голын эрэг дээр зогсоолд нтр гээл гоймон авч идээд үнэхээр хүнд 7 хоног өнгөрөөсөн. Тэгж тэгж эхнэртэйгээ чатласаар ярьсаар буцаад нийллээ. Нэг орой зурагт үзээд хэвтэж байсан чинь манай эхнэрийн утас дуугарч байна. Миний таньдаг залуу байна залгаж байна шүү. Манай эхнэр бид 3 хуучин хамт нэг байгуулагт ажилдаг байсан юм.

Манай хүн сандраад таслаж байна. Энэ яахаараа чамруу залгадаг юм гэсэн чинь мэдэхгүй ээ л гэж байна. Би ч сэжиг авсан л даа. Тэгж байгаад нэг өдөр хар төрөөд жаахан судаллаа тэгсэн чинь тэр хуучин ажилдаг байсан байгуулгыхан уулзалдсан юм байхөө. Намайг гэрээсээ яваад 3 хонож байхад. Тэгээд л хамт явсан нэг хүүхнээс нь чат бичиж байгаад яг юу болсонг нь хэлүүлсэн. Манай хүн ч мэлзээд л байсан тийм юм юу ч байхгүй болоогүй гээд л тэгж2 байгаад хэлүүлсэн л дээ. 

Тэр орой их сэтгэлээр унасан байсан чамаас бүүр салсан гэж бодсон байсан. Бас согтуу их ганцаардаж байсан тэр хүн халамж тавиад нтр гээд нэг шөнийг өнгөрөөсөн юм байна лээ. Надад үнэхээр хүнд туссан л даа. Тэр үед ч би их уурласан. Тэгээд эргүүлээд бодоод байхад миний хийсэн үйлийн үр яг эргээд над дээр асгарсан. Одоо бол бид 2-н амьдрал өөх ч биш булчирхай ч биш үнэхээр новшийн байдалтай өдөр хоногийг  өнгөрөөж байна.  Хэн хэнийгээ уучлаад бүхнийг мартаад шинээр эхлэе гэж бодохлээр 1т миний эхлэхдээ бичсэн зарчимтай зөрөлдөөд байдаг 2т эхнэртэй унтсан залуу нь таньдаг залуу болохоор үнхээр хэцүү жишээ нь эхнэртэйгээ явж байгаад энд тэнд таарвал яах уу?

Пэйсбүүк ухаж байхад л нөгөө залуу нь гараад ирнэ. Сэтгэлд сэвтэй. Тэгээд одоо яг яахаа мэдэхгүй ингээд байж л байна. Арай нуршив уу. Гэхдээ ийм зүйл үзсэн ах эгч үе тэнгийн залуус байвал яаж давж гарч байсан бэ? Өгөх зөвлөгөө байна уу? Би яг яахаа мэдэхгүй гацчихлаа…

23 Comments

  1. Mr. T says:

    Aidas xvides

  2. Эмэгтэй says:

    Гэр бүлтэй байж яагаад та нар нэгнээ ингээд хуурлаа энэ тэр гэж ярьж бичээд байдын. Би 30 настай, хүнтэй суугаагүй… эргэн тойронд сексгүй бол үхчихгээд л жоохон охидууд гэр бүлтэй эр байсан ч хамаагүй нэг оронд орчихно. Эрчүүд нь ч буцахгүй. Нөхөртэй хүүхнүүд ч ялгаагүй. Би одоо хэр нь хүнтэй унтаж үзээгүй яг сууя бары гэсэн хүн гарч ирвэл л албан ёсоор ядаж үерхэж найз залуу гэх хүнтэйгээ унтаж үзнэ гэж боддог. Гэхдээ секс хийсэн гэдгээрээ түрий барьж заавал суу гэхгүй ээ. Гэсэн ч надад үерхий гэх санал нэг ч ирж байгаагүй. Ингэхэд та нар яаж хүнтэй суугаад байна бас суучаад мал шиг нэгнээ хуураал байдын… ????. Юу ч ойлгохоо байлаа

  3. Hha says:

    Hohine nofsh mine. Karma dagzaar hzeed shaanashdee gagtshuu ert oroi hzee ve gedegt l bna! Hunii saihan urees uter turgen holdoj zail archaagui hudlaa zarchimch gej hud shaasan batsaan mine!

  4. Амьдрал үзсэн хүн says:

    Залуу бхд секс их чухал юм шиг л бдг. 40 гараад 50 дөхөөд ирэхээр сонин биш блн. Араар тавьсан үгүй нь ер хамаагүй. Тэгэж л бна биз гсн бодолтой бно. Яхв ганц нэг удаа өөр хүнтэй унтаа л биз. Гарз хохирол гээд бх юм юу бнаа. Юу ч бхгүй. Гол нь бие биенээ хайрлаж үхэх өвдөхийн цагт дэм болж бвал тгд л боллоо шүү дээ. Нас явахаар уужуу бно. Цаг хугацааны л асуудал. Ер нь юмыг тоохгүй өнгөрөөж сурах хэрэгтэй бг юм бн лээ. Бачуурлаа гээд ямар ч нэмэргүй.

  5. zochin says:

    Za bas l sonin evgui yum bolson baina. Odoo yahav dee , ungursuniig buzaaj boloh bisch. Uragschaa haraad ehnerteigee 2 uulaa saihan yarilzaad saihan amidar l daa . neg aldsan baina odoo surgamj avlaa , tiim yum bolohgui bailgui dee. Dahin dahin bodoj suhuh hereggui !!!

    Amidrald iim yum baih . enenees aimaar yyum zunduu tohiolddog sch dee.. Zaluu nasand aldsan neg aldaa geed bodchih.

  6. qqqqqqqq says:

    Эхнээсээ дуугай бж бгаад мартана биздээ. тэнэг толгой юм даа

    • Dfasdff says:

      Харин тийн, одоо кармаагаа яриад үйлийн үрээ эдэл. Ер нь тэр карма гээд байгаа зүйл тэнэг хүмүүст зориулсан байгалийн хууль юм бол уу. Гэнэт тэгэж бодогдлоо.

  7. Dorj says:

    Surtei sda vee. Hamt Amydarch chadahgui bga bol sal! Salj chadahgui bga bol ehnerihen heluug oorinho shodood tairal tas tevreldee nasan turshda amydralda. Hachin um asuuhin?!

  8. КОММЕНТЧИН ТЭНЭГҮҮДЭД says:

    ЭНД НУУЦ АМРАГ ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААГ ДЭМЖЭЭД, БАЙДАГ Л ЗҮЙЛ ГЭЭД БАЙДАГ ДҮҮРЧИХСЭН ТЭНЭГҮҮД ХУУЛЬ ЗӨРЧИЖ САДАР САМУУН СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ! БУСАД ХҮМҮҮС ТА НАРЫН ХҮРЭЭЛЭЛ ШИГ ЗАВХАЙ ЗАЙДАН БАЙДАГГҮЙ ЮМ Ш ДЭЭ. ХҮН ӨӨР ШИГЭЭ ХҮМҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛНЭ. СЕКС ГЭДГИЙГ ЗАВХАЙРАЛ, ГАЖ ДОН, ПОРНО ГЭЖ ОЙЛГОЖ ЯВДАГ БОЛ БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙН ШИНЖ. ТА НАРЫН ҮГИЙГ ҮГ ГЭЖ ХҮЛЭЭН АВАХ ХҮН БАЙХГҮЙ. УСАН ТЭНЭГҮҮД НЬ ХҮЛЭЭН АВЧ БИЕЭ ӨМӨӨРНӨ.

  9. Цаашдаа хичээ says:

    Чи зарчимч журамтай гэж эхэнд нь өөрийгөө хэлжээ. Чи зарчимч журамтай хүн биш. Хүнтэй байнга хамт явдаг занг би тийм хүн гэж хэлж болно. Наанаа зарчимч журамтай харагдаад цаанаа завхайрч нүгэл хийж явдаг бол чи зарчимч журамтай биш. Өдий 20н хэдэн насандаа ийм байгаа хүн хөгшрөөд цайрах юм байна. Эхнэртэйгээ ярилцаад нэгнээ уучил. Саллаа гээд та хоёр нийгэмд өөр хүнтэй суух болно. Бас л хууралт үргэлжилнэ. Наад завхайрлаа гэр бүлдээ хадгал. Гадагш битгий тараа. Эхнэрээсээ салвал үйлийн үр чинь улам ихэснэ. Хийхээсээ өмнө бодож бай л даа хөл толгой нь солигдсон малнууд аа.

  10. Andy says:

    Nuuts amrag chini nuuts l baih yostoi shuu de zaluu mini.bi bas neg huuhentei 4 sar yvaad tgd bolison.ehner ch gadarlaagui.odoo ymarch holboogui bgaa.ingeed l hayahgui yaah gj heldiimbe de ugaasaa gadarlaagui ym bol

  11. zaluu says:

    uurchlugduh hun uu uurchlugduhgui hun uu gedgees boloh bh. hun muutai, hani boloh shinjgui bol ertdee arga hemjee avah ni deeree.

  12. Hahaha says:

    Yun surtei yum. Ta hoyor 40 garahaaraa ugaasaa ulaan banzal bolno. Er ni ter , em ni ch ter… hun bolgond hugshiruhuusuu umnu ahiuhan amjuulya gesen bodol suuchdag bhoo.

  13. Mr says:

    НЭГ л удаа эхнэрээ бас өөрийгөө УУЧИЛ. Өнгөрсөнийг хэн ч буцааж чадахгүй. Уучлана гэдэг мэдрэмж биш шийдвэр. Сэтгэлээ чөлөөлөөд урагшаа харж амьдраарай. Орчноо гэр бүлээ солилоо гээд ийм сэтгэл тээж явахад юуч өөрчлөгдөхгүй.

  14. Г says:

    Zaluugiinh ni ehneriig neg bavchaa. Tegeel setgel saihan bolood irdiimdaa. Амжилт.

  15. Mogi says:

    Энэнд чинь нэх үйлийн үр мүр гээд сүржигнээд бх юу бгаам бэ. Бдаг л амьдрал бшд. Чи олон хуурсан эхнэр чинь нэг л хуурсан бна. Цаашдаа ч биесээ хуурна, харин тэрийг нь ухаж мэдэх хэрэггүй бдымшд. Заа тэгээд тэр хэзээ ч биелэхгүй зарчим гэх балай юмаа хая, чадахгүй бж өөрөө тээглэж унадаг юм тэрэндээ. Чиний амьдралд ямарч асуудал алга, чи өөрөө худал сүржигнэж бна.

    Аан тийн нөгөө хаясан охиныхоо дугаарыг өгчихөөрэй, би бол нэг бтугайг зэрэгцүүлээд аятайхан аваад явчихдын.

  16. Болороо says:

    ИЙМЭРХҮҮ СЭВТСЭН ХАРИЛЦААГ НЭГ ХҮНД ЧУХАЛ ҮЙЛ ЯВДАЛ АВАРЧ МАГАДГҮЙ ЮМ. ОЙР ТОЙРНЫ ХЭН НЭГЭН ХҮНДЭЭР ӨВДӨХ ЭСВЭЛ НЭГЭНД НЬ ХҮНД ЮМ ТОХИОЛДОЛХОД ГЭР БҮЛИЙН НЭГДМЭЛ БАЙДАЛ ЧИНЬ СЭРГЭЖ МАГАДГҮЙ ЮМ.

  17. BZ says:

    Helmeergui bgaa ch ta 2-n amidral ugaasaa suirsen. Hatuu sonsogdoj magadgui ch gesen unen ug shu. Tsag hugatsaa ongoroh tusam hen heniih ni setgel sevtei ta 2-t ulam l hetsuu bh bolno doo. Hedii boltol ingej tevchine gej bodoj bna daa. Neg ih udahgui l bolov uu. Hamgiin zov arga bol tiu tusdaa bgaad neg uz. 1, 2 jil ch ymu. Tegeed butehgui bol alban esoor gerleltee tsutsluul daa.

  18. Бурхан says:

    Хмм нэг сайн болох гэж хамаг юмаа ярьж байдаг арчаагүй. Чамд төрсөн сэтгэгдэл өмнө нь яг эхнэрт чин тохиолдож байсан. Одоо тэгээд мартаж дээ чадахгүй бол сал…

  19. Gombo guai says:

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж. Хамаг юмаа хэлдэг чин буруу л байж, одоо тэгээд болоод өнгөрсөн юм чин яахав дэ. Сайн ярилц, сайн ярилц. Ярилц гэж ам заяасан байдийн, хүн гэдэг чин мал амьтнаас оюун ухаанаараа ялгаатай байхаа, тэгээд ойлголцоод ярилц. Секс байнга хий, эхнэрээ өдөр бүр, эдэл, хүсэхгүй байсан ч дарж аваад л шаагаад бай. Секс стрессээс салгадаг гэдэг байхаа. Эхнэрээ тэр залууг марттал нь шаа, өөрөө ч тэр охиноо мартталаа эхнэрээ өдөр бүр цаг тутамд л бараг шаагаад бай. Тэр унтсан залуугаас нь илүү гэдгээ харуулаад л шаагаад бай. Бие ойр бол болох нь тэр. 28тай залуу гэхээр чин сексийн ид нас байна шдэ, эхнэрээ сайн шаа мэдэв үү чи. Энд ийм элдэв балай юм бичиж байхаар. Ойлгосон бол одоо шууд очоод шаагаарай эхнэрээ

    • Ah says:

      Чи ч ёстой өөрөө ойчсон хүүхэд уйлдгүй гэдэг болсон бн даа, эр хүн амаа хамхиж сурах хэрэгтэй

      • Kik says:

        Teneg mulguu har gichii l bnshde. Ter ohintoigo niileed hayaad yawku yasin odo ch oroitoogui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.