Шүдээ угаасан ч амнаас муухай үнэртэх

Өөрт тохиолдож байсан зовлонгоо ярья. Энэ зовлон хүн бүхэнд л байдаг хэлж чаддаггүй зовлон байдаг. Амнаас эвгүй үнэртэх, амаа хэд дахин сайн угаасан ч үнэр нь арилахгүй энэ зовлонгоос болж би их олон жил бусадтай чөлөөтөй харьцаж ойроос харьцаж чадахгүй их зовдог байсан. Энэ нь ходоод цөстөй холбоотой дотроосоо эвгүй үнэртдэг гэдгийг сонссон.


Энэ нь 3 шалтгаантай байдаг юм байна лээ хамрын гамриттай хүн мөн хелико бактер бас ходоодны үрэвсэлтэй холбоотой байдаг. Би эмнэлэгт хандаж ходоодоо дурандуулж ходоодны архаг үрэвсэлтэй хелико бактертай гэж тодорхойлогдож 1 сар гаран эмчийн зааврын дагууу эм ууж зүгээр болсон.

Одоо би бусадтай чөлөөтөй харьцаж чаддаг болсон өөртөө итгэлтэй болсон магадгүй энэ зовлогоос болж зовж сэтгэлээр унаж шийдэж чадахгүй байгаа хэн нэгэн байж магадгүй энэ тийм том асуудал биш шүү гэдгийг бусдад хэлж энэ зовлонгоосоо салаасай гэж бодож энэ захиаг бичлээ.

Бас яг ямар эмнэлэгт хандаж яаж оношлуулах вэ? гэж олон эмнэлэгээр явж асуудлаа шийдэж чадахгүй цаг зав мөнгөө үрсэн байх. Сонгдо эмнэлгийн дотрын тасаг  харьцангүй хямд дурандаж оношлож эмчилгээ бичиж асуудлыг шийдэж өгсөн шүү. Тэр эмчид маш их баярладаг…

9 Comments

  1. Зочин says:

    Амны өмхийн дийлэнх шалтгаан нь хэлний өнгөрт байдаг юм шүү. Ходоод гэдэснээс шалтгаалах зүйл бас байна аа байна. Гэхдээ л гол нь хэлэн дээрх өнгөр кандида гээд мөөгөнцөрөөс бас болдог. Зориулалтын хэл цэвэрлэгчээр өглөө бүр цэвэрлэж байх хэрэгтэй. Амны өмхий амьдралын чанар карьер өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлдөг гэсэн судалгаа их бий

    • эм уу says:

      ходоолны хүчил бууруулах эм авч уу. тэгээд уусан даруй нэг хоноод үр дүн гарна.

      • Dfasdff says:

        Энэ харин 70,80 хувь практик хэлчихлээ. Гясалдай багасга.

  2. Wooe says:

    Монголчууд ихэнх нь үмхий амтай өлөгчингүүд эр эмгүй байдаг. Пиздаакуудаа ядаж амаа угаачаад дараад нь наад секс мексээ ярьмаар байна.

    • Зоригт says:

      Үнэн,манай эмээ огт үнэргүй бсн, малчин хүн. 80 гаргаж нас барсан үүдэн шүлнүүд бүтнээрээ. Бие муудаад ирэхэд асардаг блаа.Тэгэхээр орчин ч юм уу хотынхон бие биенээсээ халдвар аваад бдын бол уу.

  3. Zavaan Baldan says:

    Belen hool ighee bolchih !

  4. Dulam says:

    Яаяаяа, өмхий ам ч хэцүү шүү, би эрэгтэй, онгоцонд нэг өмхий амтай хүнтэй залуутай хамт сууж таараад, 10 гаран цагийн нислэгт ёстой тамлуулсан даа, дээрээс нь нөгөөх маань пиво захиалж аваад л гусаж өгхийн, тэгээд л байсхийгээд л өмхийгөөр хэхрээд л, бурхан минь. Энэ секстэй холбоогүй ч үнэхээр бодууштай зүйл шүү өмхий амтангуудаа. Надтай юм ярих гээд л элдвийн юм асууж шалгаагаад л байсан, Ам нь өмхий болхоор чин тэгээд мянга гоё сайхан юм ярьсан ч анхаарал төвлөрөхгүй шууд л буруу хармаар санагдаад байдийн билээ.

  5. moogi says:

    энэ гоё сайт байна ашгүй шүдний муухай үнэр энэ тэр бичээд л хөл оймстой байсан мөртөө сайртаад байх юм уу яахаараа тэгж байгаа юм бол

  6. Ммм says:

    Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.