Төрөлхийн үргүй байх боломжтой юу эрэгтэй хүн?

Сайн байна уу, би одоо 32-той залуу байгаа юм аа, найз хүүхэнтэйгээ үерхээд 2 жил хагас болж байна цаашдаа гэрлэнэ, гэвч нэг асуудал байгаа нь найз хүүхэн маань жирэмсэн болдоггүй, бүсгүй маань эмнэлэгт үзүүлэхэд хэвийн байсан жирэмслэнэ гэсэн юм. Би бас үр тогтоох шинжилгээ өгөхөд мөн л хэвийн хүүхэдтэй болох бүрэн боломжтой байна гэсэн л дээ.


Гэвч би асуудал нь надад байгаа болов уу гэж өөрийгөө хардах боллоо, эсийн хариу хэвийн боломжтой гэж гарсан ч төрөлхийн үргүй байх боломжтой юу эрэгтэй хүн? Гахайн хавдар гэх мэт үргүйдэлд хүргэх өвчин тусаж байгаагүй ээ…

5 Comments

  1. Зөвлөгөө says:

    Янз бүрийн шалтгаан бий. Миний хувьд доорхи зүйлс дээр мэргэжлийн эмч дээр хандахыг зөвлөе.
    1. Эмэгтэйн өндгөн эс хагарах хугацаагаа эмнэлэгт үзүүлж тодорхойлуулах. Яг аль өдөр дотно харьцаанд орвол үр тогтох өндөр магадлалтайг мэдэж аваад тэр өдрөө хавьтана гэсэн үг.
    2. Гахайн хавдар, цохиулж авсан гэмтэл, эсвэл генээс удамшсан өөрчлөлт зэрэг олон зүйлээс шалтгаалж үргүйдэл бий болдог. Эрэгтэйчүүдийн эмнэлэгт биш яг үр шилжүүлдэг эмнэлэг ч юмуу мэргэжлийн байгууллагад хандаарай. RMC, Өөжин Мед, Гурван Гал зэрэгт спермийн шинжилгээ илүү найдвартай гардаг.
    3. Эр бэлгийн эс хэт бага байх, эсүүд нь буруу бүтэцтэй байх зэрэг олон шалтгаанаас болж үрийн шингэн гарч байгаа ч доторхи сперм нь үр тогтоох боломжгүй байдаг.

    Аль болох эрт анхаарал хандуулж үзүүлэхгүй бол нас ахих тусам эмэгтэйн өндгөн эс бий болгох чадвар буурна. Эрэгтэйн сперм ялгаруулах чадвар ч бас буурна шүү.

  2. Ган says:

    Сая хятадад 5жил суусан 2 хүүхэдтэй болохгүй байна гээд эмэгтэй нь эмчид үзүүлтэл онгон хэвээрээ байсан гэсэн шүү

  3. kai says:

    zarimdaa ur togtohgui olon shaltgaan bdgshdee emegtei hunii ondgon es hagarahgui eswel biyiin mochlog aldagdah ch ymuu ondgon es garsan ch bombolognoosoo hagarahgui bh gh met

  4. Haha says:

    Huuhnee shaasiimuu

    • Zavaan Baldan says:

      Zainaas Bluetooth eee Belgium ajil hiisen genee . Bi Bol huvdaa windows 10 iihaa update iig shalgaarai gej zuvlmoor bna .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.