Ханиа сонгохдоо хадмаа шинж

Монголчууд бид үр хүүхэддээ ханийг нь сонгохдоо удам судрыг нь ихээхэн анхаардаг уламжлалтай. Өдгөө энэхүү уламжлал алдагдсан хэдий ч ханиа сонгохдоо удмыг нь судлах чухал гэдгийг судалгаагаар харуулжээ.


ГЕНЕТИКИЙН ШУ-НЫ ЗАРИМ СОНИНООС

  1. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) хүүд удамшиж очдоггүй.
  2. Маанаг эцгийн тэнэг (идиотизм) хүүд удамшиж очдоггүй.
  3. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) охинд удамшиж очно гэхдээ 50%.
  4. Хөвгүүд оюунлаг ухаан (интеллект)-ыг зөвхөн эхээсээ авдаг, эх нь өөрийн эцгээсээ авсан байдаг.
  5. Охидууд нь Ухаант эцгээсээ 50% дутуу ухаант байх боловч охидоос төрсөн хөвгүүд нь ухаантай байна. Эцэг тэнэг бол охид эцгээсээ мөн энийг нь 50% өвлөнө.
  6. Иймээс сод ухаант эмэгтэйчүүд бараг байдаггүйтай адил тас тэнэг эмэгтэйчүүд бас байдаггүй. Харин сод ухаант эрчүүд ба тэнэг эрчүүд их байдаг.

Нобелийн шагналтангууд, гудамжны бөбөөчид бараг бүгд эрчүүд байдаг бол мөн ганц бие эхчүүдийн тоо их байдгийг Та мэдэж байгаа байх.

Дүгнэлт эрчүүдэд

  1. Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ.
  2. Таны охин таны ухааны болон тэнэгийг 50% дуурайна. Хэрвээ Та өөрөө ухаантай болоод ухаалаг үр удам үлдээхийг хүсч байгаа бол охин үртэй болохыг хүссэн нь зөв.
  3. Таны оюун ухааны чадамж ээжээс тань буюу нагац өвөөгөөс тань дамжин иржээ.

Дүгнэлт эмэгтэйчүүдэд:

  1. Таны хүүгийн ухаан Таны эцгээс ирсэн байдаг тул “ Эцэг шигээ тэнэг “ гэж хүүгээ загнах нь буруу юм байна шүү.
  2. Таны охин хүмүүжлийн хувьд Тань шиг байх боловч ухааны хувьд нөхрийг чинь дуурайна. Зээ хөвгүүд чинь Таны нөхрийн оюуныг дуурайна.

2 Comments

  1. Баагий says:

    Ямар гоё юм олоод уншчихваа, thanks

  2. Zozo says:

    За яг үнэн шүү. Би гэж азгүй амьтан эхнэртэй боллоо гээд баярлаад байсан яасан хадам гэж үнэн бүтэхгүй балай авгай бна хөдөөнийх соёлгүй бүдүүлэг боловсролгүй нарийндаа хатаж үхсэн . Юм л бол охиноо л өмөөрнө. Төвийг барьна гэж байхгүй. Охиноо хадамд хов хоосон гаргаж бгаан уг нь хөдөөдөө малтай хүүдээ л өгнө. Юм ярих гэхээр санал нийлэхгүй балай юм ярьна. Манайд бдаг гэрт юу ч авахгүй хувиа хичээсэн. Жохон юм хэлэхээр уурлана хэлэхгүй болохоор болохгүй би чинь гэртээ гэрийн эзэн ш дэ. Хадма сафн судлах хэрэгтэйн билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.