Үрэлгэн эхнэр

Сайн байна уу. Би жирийн нэгэн залуу байна. Амьдралын эрхээр Солонгос улсад ирээд 1 жил болжээ. Мөнгө хураах гээд ааштай солонгос захирал наанаа инээж цаагуураа муулсан худлаа Монгол гаруудын аргыг олоод амьдарч л явна. Эхнэр хүүхэд маань Монголд байгаа. Дахиад жил болоод буцна. Нэг асуудал байна тэр нь юу вэ гэхээр би сар болгон тэдэн төгрөгний цалин авдаг. Охин маань дөнгөж 6 сартай учир эхнэр гэртээ охиноо хардаг юм. Ажил гайгүй цалин буух болгонд эхнэрлүүгээ мөнгө явуулдаг. Буцахдаа мэдээж мөнгөтэй буцахгүй бол гээд өөрөөсөө ч харамлаад дансандаа мөнгөө хураагаастай.


Сая март, өмнө нь валентин, цагаан сар гээд нилээн мөнгө явууллаа. Манай эхнэр ч бас мөнгө мөнгө л гээд байдаг. Байхгүй гэж хэлж үзсэнгүй. Тэгсэн сүүлд сая төгрөг явуулсан. Ганцхан ширхэг уруулын будаг гоо сайханы хэрэглэл 800 мянган төгрөгөөр авсан байх юм. Ээ бурхан минь тэгснээ 200-хан мянгатай үлдсэн дахиад мөнгө явуулаач гэнэ үгүй гэж хэлж чадахгүй 500 мянга дахиал явууллаа. Одоо хэзээ дахиад мөнгө нэхэх юм байгаа юм. Нэгэнт авчихсан юмнуудыг нь буцаа гэлтэй биш хэрүүл хийлтэй биш гээд орхилоо.

Тэгсэн мартаар бүх найзуудаа уримаар байна мөнгө өгөөч гэнээ. Ээ бурхан минь. Манай эхнэр арай дэндүү үрэлгэн юмаа. Намайг энд яс махандаа тултал ажиллаж өөрөөсөө ч харамлаж мөнгөө хурааж. Байгааг ойлгох ухаан алга. Яаж хэлж ойлгуулах вэ? Би энд ажиллаад мөнгө хурааж байна тэгсэн чи үрээд байна аа гэлтэй нь биш. Яаж хэлж ойлгуулж арга чаргаа олох вэ? Одоо удахгүй ийм юм авмаар байна тэгмээр байна дахиад л мөнгө гэх байх даа. Өөр бид хоёрын хооронд өөр хүн амьтан гэр бүлээс гадуур харилцаа байхгүй ээ. Ийм л асуудал байна.

31 Comments

  1. aaaaa says:

    Anhnaasaa l sanhuugiin erh medliig ooriin gart awah heregtei. Heterhii ih tootsoogui mongo ywuulj bn. teriigee nariin tootsootoi bolgo. Yund zartsuulaad bgaa yund demii mongo n iluu uregdej bgaa zergee hoorondoo nariin sain yariltsaach t1 yumuu chi ooroo bas tegj bgaad. Bodwol gadaadad har ajil hiideg bh daa

  2. Uyngaa says:

    Bi bs gadaadad amidrj ajillaj mglru mngo yvuldg emegtei bno.Aav eej maani salaad eej min ungursun uchir gants egchrugee ged bnga mngu yvuldg.Baira tavilgajulna gehern 2sayig ugsn.daraa ni manaih shireegui gehern sayig ugsn chn ene say chn yuch bish shiree tavilga unetei gj nadd helj bsn.Aimr gomdmor.Daraa ni bi oortoo hurimtlal uusgeh ged hadgalamjruga mngo hilgeh gsn chn egch uurlad nadd zeelchih hadgalj yadin gehern jailgui gerte bdg egchde yaj zeelhevde chdkunee gsn chn nmg chataar ystoi haraaj ugsun.Tgsniihe dara hadgalamjru hih gj bsn mngunus min 2,800,000g avsn.daraan bi ahiad hadgalamjaa haalgad uuru yrn onlinea lr neey getel zaaval egch ochij avah blchod haalgalaa gj ahiad hadgalamjas maani 2say 500-g avsn.Odoo enige bdhor bi aimr stressdiishde.Egchid ugsn mngu 2jild 10say ali hediin bltsn.Getel ter hun chn tusda garsn nuhur suudr huhdtei hun shu de.Nadd tghed yuch bhgui.Hadgalamj bair mashin yuch bhgui.Tgtel egch danda chi hamgin sn yvjagan gadaadad bdg geel nadru uurlana.Suulde bi tevchihku ene mngig zugr oldgymu chmg gerte zugr bhd bi uglonos oroi bltol ali muhai ajliig hij oroi nuruu bulchin uvdj untj ch chdku margashn ajilda yvdg geed nileen hed hed uurlasn.Uurinhu buhtsul baidliig ch helsn.Egch ta blhor buh ymtai nadd naan chn ochihod yu bgambe davhr surgaltinha tulborig ooro tolno bi bs end ym idj uudg geedl helsn.Yooy bur bdsn chn l stresded bn.Manai egch ugasa parazite zantai.Uuru ajil turul higed udj bsn tohioldl bhgui.Odoo negl bayn hun bdg. Iphone 12 bariadl unetei jeep unaj 3 uruu bairand amidrg.Alinig ni ch uuruu ajillaj zovlogoo zovooj olj uzeegui.Eej bair mashin avj ugsun bi uldsniin uguud neg l tansg hun.odoo bl nads mngu neeh asudaggui asuusn ch hemjee hyzgartai.Bi ch ter dendu zuulun bsn bnle ahij ugasa mngu ugj davraahgui gj bdoj bga.Negl ih mngu ugdug nertei sn ner bhgui

  3. Aa says:

    Manai ehner 2 sayiin tsalintai bi 6 sayiin tsalintai tgd l hurehgui bga ymda . Orlogo nemgdehiin hereer hereglee ihseed. Ehner ch urelgeng helhu. Sanhuugiin sahilga bat er ni suuj bas suulgaj bsn l deer ym ble shu

  4. Sosi says:

    Chmg shig nuhurtei bsan bol bi ch mungu neheel ureel suujah bsan… getel esregeree manai nuhur togtmol 500k tsalintai… bi 3 say tsalintai… anh nuhur manaid chimdan ch bish bur tortoi huvtsastaiga irsen… yaltachgui jiremsleed udaan uerhssb bolhor suusan… tgd lizinger mashin ch avlaa…. nuhurteige susnas hoish shuugend bagtadgyi ih huvtssstai hun ymr ch huvtsssgui bolson… buh eemeg bugj lombardand … yun nuurnii tos ntr avaagui udaj bn…. hamgin gol nariilad bgaa n ahij bairtai boloh 2 bairtai bolood negig n tureesleh sanaatai hurimtluulj bna…. bas ireeduid huhduudee harwardad surgana times odoonos mungu bas hiij bga… ta 2 zuvhun unuudriuruu l tansaglaad bval heze ch sanhuugin erh chuluund hurehgui… ehner chin alsin bodol er alga

    • Мартын 8 says:

      Мундаг байна. Эхнэр арчаатай байхад айл өөдөлдөг. Би тогтмол цалингүй ч сардаа 2-3 сая олчихно. Бүх орлогоо л эхнэртээ өгнө. Эхнэр ажилд тогтохгүй. Заримдаа ч энэ хүний төлөө амьдраад байгаа ч юм шиг. Хэзээ ч сүүлд хувцас өөртөө авснаа мартаж. Хэзээ надад зориулж хоол хийж өгснийг нь ч санахгүй. Халаасан хоол хүүхдийн үлдэгдэл хоол гээд л. Харин эхнэр юуун хуримтлал, олсныг маань 00лоол сууж байна. Найзууд нь надаас 10 дахин мундаг хүмүүстэй суусан гээд намайгаа голонгуй. Одоо ч хүүхдүүд бага байна. Томроод хэрэгцээ нэмэгдэхээр яаах юм. Хааяа нэг гэж сардаа 1 уувал тэгээд архичин, арчаагүй. Дандаа би муухай муу амьдарч байна гэж цамнаж байхаар хичээж байгаа нөхөртөө жижиг урамын үг хэлчвэл тэ.

      • захидлын эзэн says:

        ийм бодолтой байхад бас болж л байна
        энэ залуу шиг би олоол эхнэр 0-лээл сууу байдаг даа
        хааяаадаа би эхнэрээсээ чи ер нь мөнгө цуглуулдаг уу гэж асуухаар
        яах юм мөнгө цуглуулж гэж хариулдаг
        одоо яалтай билээ
        өөр өөрт оногдсон хувь тавилан юм байлгүй дээ

      • heleh ug alga says:

        tiim ehnereer yadag bnaaa, erthen turhumd ni butsaagaach

    • Нигүүн says:

      Пээ ямар аймар тэвчээр вэ. Ганц амьдраад үхчих хорвоог битгий ийм гунигтай туул л даа. Өөрийгөө хайрлаач. Нөхөртөө ачаанаасаа үүрүүлээч.

  5. A man says:

    Hey, amiralaa sain tuluwluhgui yasiin? Yahaw harahad jaahan urelgen baij bolohch naad mugunuudii chini too tiimch surtei ih bish baina. Tegeed ajilgui gertee baigaa huniig yaltai bilee. Ger bultee bolohoosoo umnu hun er ni uuriinhuu huvi hun bolson sanhuugee todorhoi hemjeend shiidmeer yum shigee.

  6. Nj says:

    Sard heregleeni mungu 1 say bol eroosoo j ih bish shuu idej uuj uurtuu gants huvtsas, huuheddee pampers kash sok.g ni avahad l hureltsene. Gerte j bs heregleh dutuu yu bn ayga tavag shanaga avah l heregtei bdag. Yadaj huuhdiin bantan hiichih gguihen eruul ahuin shaardlaga hangasan yum avchmaar l bdag. Eshul ur hunjil gudsaa l solij saijruulj bh heregtsee garna shuu d. Tenej undui sundui amidrah geegui bol heregtsee bol ih l garna. Gehde dan gants uurtuu 800 gdg bol arai l ih bn yahaw gants udaa bol yahaw odoo sn yariltsaad uzerei

  7. Хохо says:

    Дөнгөж төрсөн 1-раа хүн хэцүү. Бодвол төрсний дараа синдром ядралаа тайлдаг байлгүйдээ. Туслах хүүхэд асрагч авахад сард сая төгрөгнөөс буухгүй. Залуу хүмүүс бол гүрийгээд дийлэх л бх ганцаараа. Сайн ярих хэрэгтэй. Хайрт минь ийм ийм байна. Хоёулаа хэмнэх ийм ийм юм хийх ёстой. Ингээд байвал мөнгө хурааж чадахгүй 3 биенээсээ хол бүр удах болно. Ярилцахгүй бол ойлголцохгүй шдээ. Би ингэж бодож бна чи юу гэж бодож бна гээд санал бодлыг нь сонс. Төрөөд удаагүй хүнд учирлаад хэлээрэй.

  8. Zochin says:

    Нэг уруулын будаг биш гоо сайхны юмнууд авсан юм бол 800 мянга болох л байх, дундаж үнэтэйг нь л авсан байна. Нөхөр нь баян биш бол эмэгтэй хүн өөрөө ажил хийж мөнгө олж хүссэн юмаа авч байсан нь дээр дээ

    • Zochin says:

      Yag zuv. Mundag emegtei bichsen setgegdel baina. Emegteichuud erchuudiiiin gar haraad bailgui uursduuu hussen munguu olood hussen zuileee avtsgaa.

    • Tee says:

      yag zuv, uursduu avah yumaa uursduu hudaldaj avah heregteinshd, uuruu avch chadahgui yum bol hunii hulsuu ursgaj olson mungu ureed yah yum tee, yadaj turuulj usgusun aav eejeeree avahuulah heregtei, ashigch gold-digge bj herrhevch bolohgui, nuhur bol mungugui, shunaltai hunii bank bish,

      nuhur gedeg bol amidraliin hani yum.

  9. hhj says:

    uhamsar muutai hun bna da

  10. aimaar ulun avgai ve says:

    iim ehner hetsvv dee, naad hun chin mungu nehseer baih bno. helehgui l bol yu ch uurchlugduhgui, heleed ch uurchlugduhgui bhoo. yaj helehee saitar bodood l hel, chi avdag tsalingiin hemjeegee bitgii helj bai, shunaltai hunii shunal ni ul diildeh.

  11. Бат says:

    Эдийн сонирхолтой хүүхнүүд хэцүү шүү. Хорвоо дэлхийн бүр муу муухай бузар шуналаас болж гардаг харин эхнэр чинь их шуналтай хүн юм. Анхнаасаа сайн харж байж авч байж суухгүй дэ

  12. 1333 says:

    Дутуугийн комплекс. Дутуу гуцуу өссөн нь далд ухамсарт нь нэг тийм материаллаг зүйл мөнгө төгрөг үрж сэтгэлийн таашаал авдаг байдлыг бий болгочихдог. Хүн өөрөө үүнийгээ мэдэхгүй. Үүнийг өөртэй нь сайн ярилцаж ойлгуулахыг хичээ.

    • Залуу says:

      Сар болгон хэрэглээний мөнгө тэдийг өгнө гэж тохиролц, тэрэндээ тохируулж амьдрахгүй бол болохгүй гэдгийг ойлгуул. Гэнэт мөнгө өгөхөө боливол дөнгөж төрсөн хүн хямарч хардаж магад. 800 мянгаар уруулын будаг гоо сайхан гэдэг бол арай л хайран байнаа. Сард амьдрах зардлаа тохиролц, зорилгоо хуваалц, хамтын зорилго бий болговол угаасаа хамтдаа хэмнэнэ.Бас зорилгодоо хүрэх хэрэгтэй шүү. Нуугаад байвал харин муухай.

  13. z says:

    ehner chin amidraliin uhaan muutail baindaa chaaws

  14. Ensan says:

    Мөнгө муу олдог нөхрөөсөө хараат бна гэдэг там. Чи харин хичээгээд тэнд очиж ажиллаж бгаа сайн залуу бн. Харин эхнэрээ сайхан байлгахын тулд улам их хичээ. Мөнгө бүр их олдог бол. Энд гомдоллох ямар хэрэг бн. Наашаа ирэх гэж яарах биш болвол эхнэртэйгээ цуг наанаа ажиллахаа бодооч.

    • энийг унш says:

      чи яасан зөөлөн хүн бэ наадах чинь шударга бус бн наадах чинь ёстой хэрэггүй хүн бн чи холдвол жаргана

      • Гадуур юм үнэтэй байна. says:

        Манайх 2 хүүхэдтэй, Би сард цэвэр 5 саяын орлоготой. Эхнэрт сард 4 сая төгрөг өгдөг өөрөө 1 саяыг нь хэрэглээндээ авдаг. Ер нь бол эхнэр аймар үрэлгэн биш, надаас илүү мөнгө хадгалдаг гэхдээ зээл, хэрэглээ, хүүхдийн төлбөрүүд гээд дуусах нь аргагүй юм билээ. Ер нь юмны үнэ аймар өндөр байна ш дээ. Гадуур гараад ганц аятайхан хоол идэхэд л 100,000 болно. Манай гэрийн 3 утас, интернэт кабел гэхэд л нийлээд 300,000 хүрдэг. 2 дунд оврын машинд сард 2 удаа дүүртэл нь бензин хийдэг тэгэхэд л нэг удаадаа 120,000 гэхэд сард 480,000 болдог. Тэгэхээр зардалааа яаж танах биш орлогоо яаж нэмэх вэ л гэж боддоо. Монголд юмны үнэ үнэхээр өндөр байна.

      • zaluu says:

        Orlogoo nemeh gedeg hudlaa shuu. Zardal tanaj baij l bayan boldog. 200-300 say dollartai tamirchid oduud yagad guilgachin boldogiin shaltgaan ni ene. zardalaa tanah hyazgaarlah talaar boddoggui humuus sard say dollar oldog baisan ch nemergui!!

      • undraa says:

        давраарай янхан минь

  15. Заяа says:

    Хүүхэд төрүүлээд, сайн асарч, өөрийн ажил, карьераа хойшлуулж байгаа нь уг нь их сайшаалтай юм. Гэхдээ байхгүй гэж л мэдрүүлэхгүй бол болохгүй байхдаа. Хэтэрхий үрээд байвал өөр аргагүй.

    • эмэгтэй says:

      яанаа би бас их үрэлгээн. 3 хүүхэдтэй, сард сая төгрөгний хоол хүнс хангалттай идэж бна. Зөвхөн хоол хүнсэндээ шүү. Гэхдээ нөхөр тэндээс үглээд л бдаг юм. Би ч нөхрөө үйлээ үзэж мөнгө олж бгааг мэдэж бгаа л даа. Чи наанаа удахгүй гэж бодож бвал эхнэртэйгээ тохиролц, ханиа хань нь энд хэцүү ажил хийдэг, миний хань ханийгаа ойлгоод хань нь сард яг сая төгрөг л явуулж байя, чи үүнийгээ төлөвлөөд сардаа хүргэж бай. Тэгж бж би чамдаа хурдан очиж 3уулаа элэг бүтэн амьдарна гээд эвтэйхэн ойлгуулаад. Би гэртээ суугаад ганцаардаад бдаг болохоор мөнгө их үрдэг юм шиг бгаа юм. Яахавдээ ганц гарч бгаа боломж нь дэлгүүр орох болохоор мөнгө их үрэгддэг юмаа. Тм болохоор ажил хийлгэх л арга бодох хэрэгтэй. Хол бгаа ажил хийхгүй гэртээ бгаа эмэгтэй хүнд хайр халамж их дутагддаг юмаа. Ажил хийвэл сатаараад хамаагүй дээр болдог шүү.

  16. ob says:

    Яг сард хэдийг үрээд байгаа юм бол. Хоол унданд зарцуулахад сая төгрөг их мөнгө биш шүү. Үнэхээр үрэлгэн, эсхүл ганц удаа хүссэн зүйлээ авсан эсэхийг хамт байж л сайн мэдэж авах байх. Хамтдаа байх, эсвэл өдөр бүр хамтдаа асуудлаа шийдэж, сайн ярилцаж байх хэрэгтэй юм байна.

  17. Zochin says:

    Sal sal pizdaaa gej.. chi uuruuu bas ene delhiid saihan amidrah gej irsenshd. Yamar neg shulamiiig jargaah gej irsen bish! Odooo bol yum l bol huuuhdeereee tureee baridag garuuud ih voljeee.

  18. aaa says:

    ee chaavaas er hunii amidral hatuu yumdaa hania l zow songohgui bol bi ch bas shoudaj yawj bgaad neleen yawdaltai ohiniig jiremsen bolgood odoo hairgui ch huuhdee bodood suuj yawna urelgen gej bas aimar nileen yawdaltaig ni suuld l medsen zaluu mine hicheegeerei neg udaa tandah zorilgoor mungugui bn geed heleed uzeerei amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.