Юу гэж нэрлэхээ ч мэдэхгүй байна

depressed woman sitting head in hands in the dark bedroom

Юуны өмнө өөрийгөө хангалттай зүхэж байгаа тул битгий нэмээрэй гэж гуймаар байна. Сэтгэл зүйч дээр цаг авсан хүлээж байгаа. Та бүхэн амьдралдаа үзсэн туулсан дээрээ тулгуурлаж зөвлөөч гэж гуймаар байна. Баярлалаа.


Нялх хүүхэдтэй, хүүхдийнхээ аавтай идээ бээр шиг бугласан асуудалтай хэрнээ хэвийн болж жүжиглэж амьдардаг эмэгтэй байна. Хүүхдийнхээ аавтай танилцахдаа найзтай нь үерхдэг байсан. Үерхэх ч гэж дээ үерхдэг гэж л бодож байтал тэр хүн эхнэртэй байсныг мэдсэн. Би өөрөө хүнээс салах тал дээр маш хэцүүтэй, ээнэгшилтийн асуудалтай. Нэг харилцаа дуусангуут л дараагийнхийг олж орон зайгаа нөхөж байх хандлагатай, сэтгэл гутрал, архины хамааралд өртөж байсан дээд боловсролтой ажил төрөлтэй гадаадад амьдардаг зангиатай архичин байсан хүүхэн. Энэ ч буруу хандлага гэдгийг мэднэ ээ. За гол яриандаа оръё.

Ерөнхийдөө хүүхдийн эцэг бид хоёр уулзаад унтаад л өнгөрдөг хүмүүс байхаар тохирсон. Анхнаасаа надад талтай ханд ч гэх юмуу нэг серьезный байдал нэг ч гаргадаггүй, харин намайг эмэгтэй хүн гэж хүндэлдэг байсан. Би гэж хүн хүнээс салж чаддаггүй хар гайгаараа за цаг нь болохоор больж чадна аа гэж өөртөө амлаад л унтаж хэвтээд явдаг байлаа. Гэтэл энэ дунд корона гарч ажил ч зогслоо. Гадаадад ихэнх нь л байр савны асуудалтай тул би ч мөн адил ази хүн гэдгээрээ гадуурхагдаж байргүй болчихсон. Тэгээд гэрт нь дараагийн байраа олтлоо хамт байхаар болcон. Дараагийн байраа олоод нүүхээсээ яг 2 өдрийн өмнө жирэмсэн гэдгээ мэдсэн. Шууд л чи авахуул, өөр юм байхгүй гэсэн. Би үнэхээр хүсч байсан тул гэр орныхон хүүхдийн аав найз нөхөд бүгдтэй нь зөрж гаргахаар шийдлээ. (Олон жил ганцаараа гадаадад амьдарсан,, өөрийн байдалдаа маш их гутарч хүүхэдтэй л болчихвол намайг хэзээ ч орхихгүй хүнтэй болно гэж боддог байлаа үргэлж.)

Тэр хүн бас аав болоход хэзээд бэлэн биш байсан. Харин би тэднийхээс нүүхэд сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан. Тийм ч учраас загнуулж, зүхүүлж ядарч унатлаа гэр орны бүх ажлыг хийж, хүүхэдтэй эмэгтэйчүүд мэднэ дээ жирэмсэн байхад яаж ядардаг тэр бүхнийг би ганц ч өдөр амарч хэвтэлгүйгээр давж гарсан. Ингэж байтал урьдны залуу бид хоёрын  харилцааг самарсан тул би за ингээд дуусгая гэж бат шийдээд нэг л өдөр ажилдаа явсан байхад нь тэднийхээс бүх юмаа аваад эргэж уулзах ганц ч шалтгаан үлдээлгүй нүүсэн. Гэвч намайг буцаад ирээч гэж гуйв. Үнэндээ би ч өөрөө тэрийг үхтлээ хүлээж байсан мэт л байсаан. Үүгээр далимдуулж гэр орныхонтой нь танилцлаа. Намайг хүн шиг хүлээж авч хүн шиг харьцлаа. Ингэж явсаар өнгөрсөн өвөл төрлөө. Гэртээ ирлээ.

Жирэмсэн байхдаа би бүх юмыг, бүр бүхнийг нь хийж өгч нүүрний тосыг нь хүртэл түрхэж, уснаас гарахад нь биеийг нь барьж амрааж нэг ч хөдөлгөөн хийх шаардлага өгөлгүй  халамжилдаг байсан. Гэтэл төрөөд гарч ирэхэд хүн үнэхээр ядардаг юм байна лээ. Тэр бүхнээ хийж чадахгүй болохоор өөрөө би бухимдаад байсан. Намайг тоохгүй байх шиг санагдаад л, үнсүүлмээр санагдаад л, нэг үгээр маш ихээр хайрыг хүссэн. Тэрийгээ авч чадахгүй болохоор бухимдаад баахан хэрүүл болгочихов. Үүнээс хойш намайг гэх нь бүр үгүй болж би ямар нэг зүйл дээр санал зөрсөн үед байнга уучлалт гуйдаг хүн нь болж орхисон: Өөрөө би сална гэж айлгадаг түгшүүрт ээнэгшилтэй юм шиг байна. Төрсний өмнө бас дараа нэг хоёр удаа салъя угаасаа чи надад хайргүй, энэ чиний хүсээгүй хүүхэд гэж хэлсэн. Тэр үед үргэлж л хүүхдээ бодоод байя гэж надаас гуйдаг байсан ч одоо бол чи явчих аа, Монгол яв, ах дүүдээ оч гэх юм. Би хувьдаа Монголд үнэхээр очмооргүй байна. Бас одоо нялх биетэй хүүхэдтэйгээ хоёулхнаа энд гараад тусдаа амьдаръя гэхэд хань бараа хэрэг болох юм. Ийм л шалтгаануудтай байтал саяхан бас биеэ үнэлэгч дээр очсныг нь мэдлээ. Тэр хүүхэн өөрөө хүрээд ирээч би чамд үнэгүй үйлчилье гэсэн юм байна. Өөрөөс нь асуутал үгүй л гэж байна.

За нөгөө талаас харвал гадаадад өссөн Монгол залуу нэг хүүхэнтэй ямар нэгэн серьезный харилцаагүй явж байтал өнөөх хүүхэн нь хүүхэдтэй болчихоод одоо бараг эхнэр нь болчихоор, анхнаасаа хүсээгүй амьдрал нь болохоор, найзтай нь унтаж байсан болохоор үнэхээр хүлээж зөвшөөрч чаддаггүй юм болов уу?

Өдий болтол түүний аав болохыг хүсээгүйгээс эхлээд энэ хүртэл даван туулсан зам, хичээсэн бүх зүйлсийг нь харвал би энэ удаа өнгөрөөгөөд үзсэн нь дээр үү? Эсвэл би үнэхээр салах ёстой юм болов уу?  Чин үнэндээ би тэр хүнээс салмааргүй байна. Энэ хайрынх уу эсвэл хань бараа болох хүнгүй болохоос айгаад байна уу мэдэх ч юм алга. Ярилцаад үнэхээр ойлголцохгүй юм. Сэтгэл зүйч дээр цаг авсан хүлээж байгаа. Та бүхэн амьдралдаа үзсэн туулсан дээрээ тулгуурлаж зөвлөөч гэж гуймаар байна. Баярлалаа.

15 Comments

  1. Minjin says:

    Chamd gej zuvluhud naad hvneesee bitgii sal. Hachig shig naaldaj bgad nasan turshid n shimegchilj amidar. Hvvhdiin chine tursun etseg mun l ym chine. Zaawal hair mair hvseh shaardlagagui zvgeer l arga ewiig n olood hamtdaa amidar. Naiztai n holbootoi bsan edrt neeh ih ach holbogdol ugch bitgii uuriiguu buruutga bvsgvi mine. Chi hvvhdee awaad sallaa gehed dahiad l heden jiliin daraa bas l neg har ymnii tsarai harah bolno hamt amidarlaa gej bodhod hvvhdiig chine uuriin hvvhed met hairlah n yu l bol. Hvvhded tursun etseg shig n heregtei zvil baihgui. Bi bas 10n jiliin umnu uurtuu hairgui zaluug hoinoos n gviseer bgad jiremsen bolood ( medeej albaar jiremsleegui) nuguuh ehendee avhuul geed mungu ugsun. Bi yu gej avhuulah we dee hairan saihan hvvhdee. Shuud hayad yavchih muu hvn bish gedgiig n bi medej bsan l daa, ergelzej baih ued n tolgoig n ergvvleed avaad suutsan odoo 10jil hamtdaa saihan l amidarch bn. Hvvhdvvddee ami, vneheer sain aaw. Naad zaluu chine ch bas tiim muu hvn bish bn. Chi het hair hvsej bitgii tunirhaad bai naad hvneesee. Zvgeer l arga ewiig n saihan olood amidar. Good luck!

  2. Postnii ezen says:

    Bi end ter huniig neg ch buruutgaagui bna aa. Orhiod yavsan n zugeer u esvel urgeljluuleh uu gesen bn oilgoj unshaarai
    2t gevel hezee ch orhihgui hun gej huuhdee helj bgaagaas bish heniig ch huuhdeer shaltaglaj avch uldeh gsn yum alga. Bi tegj amitan huneer tejeelgeed mungu tugruggui bolchood bga archaagaa aldsan huuhen bish bna lgaichuda

  3. K says:

    аааяаяяяя , тэнэг юм дааа чи
    Чиний л хувиа бодсон, зөвхөн өөрийгөө өмөөрсөн шийдвэрээс болсон харилцаа бн, чи яасан гэж наад залуугаа буруутгаад бгаан, чамд анхнаасаа санаагаа маш тодорхой л хэлсэн бн ш дээ, чи л хайртай болсоноос тэр чамд хайргүйн бн,
    тэр залуугийн бодол санааг чи огт тоогоогүй зөвхөн өөрийн шаардлагатай хэрэгцээгээ бодсон бн ш дэээ, наад залуугаасаа хайр, хүндлэл хүсэх эрх чамд анхнаасаа бхгүйн бн,
    Харин ч чамд анхнаасаа шудрага хандсан бн, чамд хайртай гэж толгойг чин эргүүлээгүй, хүүхэд хүсэж бн гэж хэлээгүй, гэрлэнэ гэж ам гараагүй бхд өөрийн амиа бодсон шийдвэрийнхээ горийг амсаж бгаад юунд н гомдолдог юм бээээ?, чи тэгээд өөр юу хүсээд бгаан наад залуугаасаа, харин хүүхэд л хайран бн,, чи ямар ч бсн ойрын 10 жилдээ ухаан суухгүй, наад залуугаа бүх юмны буруутан болгож ярисаар бн, чи ядаж өөртөө шудрага хандаач,, хүүхэд хайран бн даа

  4. хмм says:

    Уг нь ухаантай л хүүхэн шиг бхы, мэдсээр байж өөрийгөө ийм занганд оруулж л бдаг, мэдэхгүйм даа зөвлөх нь бүү хэл ойлгоход ч хэцүү юм. Хүүхэд л өрөвдөлтэй юм, хүүхдээ алдаа мэт бодож өөр хүнээр бас алдаа мэт хандуулж л өсгөхгүй бгаарай, өөр захих зүйл алга.

  5. Zozo says:

    Anhnaasaa l biyee uneltsiin bishuu. Bair savnii hereg garanguut guij ochood hamt amidarchdag. Tegenguutee jirmee bolood torgoogood amidarchih sanaatai. Odoonii Dori-nuud ketuu, tun ketsuu

  6. Бэлгэвч says:

    бэлгэвч хэрэглэж суралдаа хүүхнүүдээ.

  7. okok says:

    nyalh huuhedtei amargui l baih biz, gehdee joohon huch gargaad bie daasan chin deer bha, gantsaaraa chadahgui gej ergelzeed, sanhuugiin tal deer dem bolno geed holdoj chadahgui bgaa biz. Bas anhnaasaa ta 2-n hoorond bie bienee geh bodol baigaagui, tiimees er huniig hucheer gajuudaa bailgah gej oroldood demii dee, hen hendee hetsvv.

  8. Saruul says:

    Sainu , yutai ch huchtei baigaarai . Heseg harznaval yaasiin , naiztai ni bitgii hel tursun ahtai ni uyerhdeg bsan emegtei duutei ni suusan geh met tohioldol baij l baidiishd . Ter nz hend hamaataien . Uuriigu bitgii buruutga , Hair zaavartaigaa ireh bish , chi hairtai bolson bh

  9. zaya says:

    ugaasaa anhnaasaa tiim baidlaar taniltssan um chin yaaj chmg hairalhawdee negl unen baina naad zaluu chin chmtai hamt amidrahgue ergtei hund chin hairgui hunteigee hamt bh shig zowlon baidaggu bh

  10. Zowj ywaa buh emegteichuud unsh says:

    Huuhnuudee chmg hundkehgui bga, halamjlahgui bga, hen ch bish yum shg haritsaj bga zaluusaas setgekee biyee mash hurdan tataj awdag baigaachee. Hucheer ooriigoo tataj awahgui bol nasan turshdaa zowj amidarnaa. Er hun hezee ch oorchlogddogui gedgiig maash olon jisheenees harlaa. Tiimees biy mah bodi setgel sanaagaaraa bur iluu hohirhooso omno hurdhan sal l gej zowloy. Ehende mongo sanhu sanaj gansrah ntr asuudluud garna todorhoi. Ghde ter heseghen ueiig buh chadlaa daichlaad dawaad garchihwal buhniig martaj hol dre zogsoj ehelne. Ur huuhed etsegteige baih estoi ntr estoi demii hereggui yria. Eejiig n hundeldeggui hairladaggui eswel zodoj nuddeg, araar n tawidag ntr ymar ng asuudaltai ger buld huuhed etseger uzen ydaj osdog, setgel sanaanii hund daramtand bagaasa ordog, ter gerte bh huselgui bolno, oortoo itgelgui bolno,,, eswel huchirhiilel dund osson huuhed huchirhiilegch bolj osoh magadlal mash ondor. Tiimees huuhde bodood ter ih zowlong tesej bn gdg bol hamgiin tom teneglel. Harin ch huuhdee bodood uter turgen SAL ..

  11. Benjamin says:

    Хүүхэдтэй болчихвол энэ надаас хаа холдхов гэсэн тэнэг бодлоо авч хаявал таарна хүүхнүүд. Найзтай нь явалддаг байсын бол ямар л сайн хандлагатай байв гэж дээ. Аягүй бол найзтайгаа хувааж хэрэглэхээр тохиролцсон байсан биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.