Дундаж залуутай суух уу?

Сайнуу бүсгүйчүүдээ та нарын дундаас 800.000-1.200.000 төгрөгний цалинтай, ар гэрийн дэмжлэг байдаггүй тийм залуутай суугаад хангалуун сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд байна уу? Ялангуяа өөрийгөө сайхан хүүхэн гэж боддог хүүхнүүд дундаж залуутай суугаад сайхан амьдарч байгаа түүх байна уу? Байвал хуваалцаач, юу нь сайхан юу нь хэцүү байна? Ер нь тийм юм байдаг юм уу Монголд?

Дундаж цалинтай, гэрийн дэмжлэг муутай залуус ажил хэрэгч амжилттай эмэгтэйчүүдтэй ихээр нийлдэг гэх юм! Үнэн юм уу? Өөртэйгөө адилхан цалин өндөртэй ажил ихтэй эрчүүдтэй нэг л таардаггүй гэцгээх. Ер нь нөхрөө авч явдаг ядарсан биш хүүхнүүд хэр их байна? Дундаж эрчүүд эсвэл хэнд ч тоогдохгүй өвгөнт дээр очиж үхэх л тавилантай юм уу? Дундаж гэдгээрээ хүмүүжлийн хувьд гайгүй, гэхдээ авъяас чадвар сайнгүй учраас орлого багатай тийм эрчүүдийг л ярьж байна л даа!

21 Comments

  1. H says:

    Өөрөө гайгүй олчихдог бол зүгээр юм биш үү

  2. Анир says:

    Аль чадалтай нь карьер, мөнгө, ажилдаа анхаараад яагаад явж болохгүй гэж. Орчин үед хоорондоо л зохицоод ойлголцоод байвал болно гэж бодохын. Та 2 бие болон сэтгэлээрээ таарч тохирдог, залуу нь халамжтай, сайн хань, сайн аав болох хүн бол яагаад үгүй гэж. Нөхөр нь үр хүүхэд, ар гэрээ авч яваад, эхнэр нь мөнгөө олоод явдаг зөндөө л хос мэднэ. Өөрийгөө л сонс.

  3. мөнгө says:

    Огт мөнгө олдоггүй хүнтэй амжилттай гэр бүл болоод амьдраад байдаг олон хүмүүс байдаг. Иэгэхээр мөнгө болон бусад дундаж гэсэн ойлголт уулаасаа буруу. Харин өөрийнхөө олсон хүнтэй хэр аж жаргалыг бүтээж чадах чиний өөрийн чадвар л мэдэх хэрэг

    • Захиа эзэнүүшкаа says:

      Жишээнүүдээ дэлгэрэнгүй бичээрэй! Сонирхморр байна! Эмэгтэй нь авч яваад бнуу тэр амьдралын??? Би өөр шигээ ажил ихтэй залуучуудтай үнэхээр амьдрал бүтдэггүй

  4. anu says:

    anhnaasaa asuult chini buruu bainashdee. chi emegteichuudiig zuwhun tsalin mongo harj huntei uyrhej nuhurludug gej boddog yum baina. hun nadtai tiim handlaga gargawal minii durgui hurhiim baina. bid biy biyendee durlaj baina uu ? tsaashdaa ene huntei hamt amidarmaar baina uu gej ooroosoo asuuldaa…. buh zuiliig zuwhin zoosnii nuheer hardag humuus zugeer durgui hurmeeer. mongo l baival boloo gesn yum shig hodoonii setgehuitei

  5. иргэн says:

    Ер нь цалин мөнгө бодвол битгий гэрлэ. Дараа нь мөнгөний хэрүүл. Эд мөнгөний хэрүүл дуусахгүй зовж амьдарна. Ажилгүй, овсгоогүй залуутай суумааргүй байгаа бол тэр л биз. Ер нь тэгээд аз жаргал гэдэг заавал 3 өрөө орон сууцтай, зуслангийн байшин, машинтай айлд байдаггүй л дээ.

  6. Anu says:

    Hmmmm hetsuu l bh daa
    Yahav ehendee taarch tohirood bolgono ghdee mungu dutah bolgond nuhurtuu uur hureh bh, uuruu iluu boldog bol buur aimr
    Yaj iigeed uuriin hucheer orlogo sain oldog huntei suuh uu esvel nuhruu sergelen bolgoh uu esvel oiriin heden jild bayjih huntei suusan ni dr bhaa
    Munhiin 800k oldog huntei suuval bi l lav hetsuudne
    Bi uuruu 1.5 say tsalintai nadad hereglee hadgalamjind maani hureed l duusdag oirdoo orlogoo yaj nemegduuleh uu yaj mergejlee deeshluuleh uu l gj bodjiin
    Emegtei hun sain hanitai bh happy ch gsn bas goy saihan yum edelj ungutei zustei bhdaa happy bdg yaduu nuhurtei suugaad uuruu tejeegeed bval stressdej hetsuu l bh Budda dari eh l bish bol
    Chamaig yag yu happy bolgodogiig medehgui bolhr inge teg gj helj chadahgui, bi l lav uhsen ch orlogo bagatai huntei suuhgui

  7. lola says:

    tsalin gerlelted shuud hamaaralt bish shde. dutuugaa nuhuj hamtran amidardag ni shn bish gj uu? baga orlogot bol minimal baij sur… harin hun chanaraa l bitgii aldaarai… haraad bhd hunii handlaga, ermelzel butsaad shagnal bolj irdeg shu bitgii martaarai. bas zaluu baigaa deeree sn sur hudulmurlu uuriiguu hairlahad suralts tgd ok

  8. Эмэгтэй says:

    800к-ын цалинтай бол 300к нь байрны төлбөрт, машиндаа бензин 200к гэхээр 300к-аар нь бусад бүх юмаа болгоно гэдэг хэцүү л дээ.За хүүхэд бол бүүр ч бодохгүй юм бна.Ядаж дөхүү орлоготой хүнтэй суувал сэтгэл зүйн хувьд ч амар л байх.Эмэгтэй хүнд өөрөөсөө илүү ухаалаг ч юм уу ямар нэг байдлаараа давуу хүнийг хардаг.Боловсрол муу, бүдүүлэг, яриа нийлдэггүй хүнтэй бол бүүр хэцүү.Тийм учраас мэдлэг сайтай, орлого өндөр хүүхнүүд хүнтэй суудаггуй байх Монголд.

    • Захиа эзэн says:

      Өндөр мэдлэгтэй, ажил сайтай эмэгтэйчүүд өөр шигээ их цагаар ажилладаг эрчүүдтэй боломж муу байдаг, тааралдах ч үгүй, хоёулаа л зав муутай байна, тиймээс бага цагаар ажилладаг эрчүүдтэй нийлдэг

      Би харин асуугаад байгаа зүйл юу гэхээр? Дундаж эрчүүдтэй, тодорхойлбол авияас чадвар нь ч дундаж, боловсрол нь ч дундаж, орлого нь ч дундаж(800000-1200000 цалин монголд дундаж), бор зүрхээрээ тийм эр хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд Монголд байна уу? Гэж л асууж байна, эмэгтэйчүүдийг харахаар дандаа л ар гэрийн амьдрал сайтай, бор зүрхээрээ биш, дандаа л аав ээж амраг садангаараа түшүүлсэн залуустай суудаг юм шигээ? Дундажийн дундаж эрчүүд монголоор дүүрэн л байна штээ, хамаатан садангуудтайгаа харилцаа муутай, ганц бие нь өвдөхөд хэн ч очиж халамжлахааргүй, өөртөө л найдахаас өөр аргагүй тийм эр хүнтэй суугаад үнэхээр сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд байна уу? Эсвэл та нар бүгдээрээ гаднаа худлаа гоё гоё юм ярьдаг ч үнэндээ бүгдээрээ материалист хүмүүс юмуу гэдэгийг л би мэдмээр байна, би Монгол эр хүнтэй, ялангуяа айлын эрх биш, өөрийгөө даагаад явчихдаг, илүү ч үгүй дутуу ч үгүй дундаж эр хүнтэй суухыг хүсээд судалж байгаа юмаа!

      • Бархас says:

        Яг хэнтэй суухуу гэдэгт чиний тодорхойлолт жаахан өрөөсгөл юм аа. Дундаж амьдралтай гэдэг чинь дундаж хүсэл тэмүүлэлтэй, дундаж хөгждөг гэж байгаа юм уу? Нөгөө талд аз жаргал гэж юу вэ? Хүссэнээ авдаг, хүссэнээ иддэг, хүссэн үедээ гадагшаа явчихдаг амьдрал юм уу? Эсвэл уулын мухарт амьдарч байсан ч, хоолгүй амьдарч байсан ч, хүйтэн байранд байсан ч хоорондоо тас тэврэлдээд аз жаргалаа эдлэх ёстой юм уу?

        Чиний хэмжигдэхүүнээс бүх юм болно. Нэг үгээр аз жаргалаа өөрөө л бүтээх байх … За ямартай ч асуултанд чинь эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн л хариулах байх даа

  9. 777 says:

    Хамт амьдраад үзэхгүй юу. Дутуу санагдаад байвал ахиулаад бай. Тэгж байгаад ухаарах байлгүй.

  10. Нинжа says:

    Алтны нинжа хүүхэн байна.

  11. үнэгшигзалитайсда says:

    Миний хувьд би гайгүй цалинтай эхнэр бүр цалингүй, эхнэрийн ар гэр дэмжээд байдаггүй ч лай болоод байдаггүй. Яг аз жаргалын хувьд би туйлын жаргалтай байгаа. Над шиг сдад ийм сайхан эхнэр олдсонд нь олзуурхдаг харин мөнгө дутдаг уу гэвэл дутах үе байлгүй л яахав дээ. үхсэн ганцаараа энэ цалингаа үрдэг үедээ ч мөнгө дутаал шааж байсан, өшөө илүү цалин аваад эхнэр ажилд орлоо ч дутаал шааж байх байх өө хаха

    Тэгээд чи нэг юм ойлгохгүй байна өөрсдөө хөлөө олцон эрчүүдэд яг үнэндээ чиний мөнгөтэй байна уу гуйлгачин байна уу нээх хамаагүй, 40 дөхцөн улсуудын дийлэнх бол чиний гоо үзэсгэлэн чинь бас ч нэхх тийм чухал нтр бол биш шдээ сда, өчнөөн хүмүүстэй салаад нийлээд үзцэн сдагуудад хамт суугаад өнөө маргаашаа ярих гэхээр чам шиг иймэрхүү сонин сонин юм шаагаад байвал чи мянга гое бөгстэй байгаад ямар нэмэр байхавдээ

    Чи балай юм асуудаг эмэгтэй байшд ер нь , чи ер нь яг юу хүсч хос хайгаад байгаа юм?, дэмжлэг мөнгө юм уу? ажил кареер юм уу? тийм бол ажил дээрээ амжилт гаргах л юм бол нэг дарга олж аваал суугаачдээ.
    Эсвэл чи өөрөө сайн орлогтой санаа зоволтгүй амьдарч байгаа бол тэрнээс бусдыг нь чамд өгч чадах хүнийг олоол жаргаачдээ.

  12. zaluu39 says:

    dunguj 20 nastai zaluud bol yamarch mundag baisan undur tsalin ogohgui. dunguj ajild orj baigaa uuriiguu taniulj amjaagui turshlagagui hund yu gej undur tsalin uguh ve dee. herevee 30 garchihsan usuj hogjih husel temuulelgui zaluu bol demii. yag chinii heleed baigaa gachigdsan amidralaar l amidarna.

  13. BBB says:

    Бархас яг хэлчлээ дээ хэр их хичээж хөдөлмөрлөж өсөж чадах гэдэг л чухал

  14. zaya says:

    ar geriin demjleg bhgui bol gants say togrog bol hetsuuhenl bhdaa

  15. Бархас says:

    Наад цалин дээрээ чи хэдтэй байнаа гэдэг л байнаа сонин. Одоо 30 настай ийм орлого олж байвал харамсалтай. Аан харин 20 настай ийм орлого олж байвал хэвийн гэж бодоорой. 2021 оны хувьд шүү дээ.

    Ер нь чи хэдэн цаас олохоосоо илүү, хэр өсөж хөгжиж чадах вэ гэдэг сонин шүү

    • Эргүү Бархас аа! says:

      Чи юугаа мэдэмхийрээд байгаа эргүү П вэ? Дундаж эрчүүдтэй суугаад сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд байна уу? Гэсэн асуулт тавьж байхад чинь, гөлөг чинь ажилаа хийгээч, хэн чамаас асуулт асуугаад байгаан, эргүү лалар чинь, чамаас болж хүмүүс шал өөр юм бичээд явчихлаа, банди минь, эхлээд сэдэвдээ тогтоод сурчих дараа нь хөгжил дэвшил нтр ярьж мэдэмхийр. Чи ер нь энд юу хийж байгаан??? Хэн ч чамаас асуулт асуугаагүй штээ!

      • Бархас says:

        Эрэгтэй эмэгтэй хэн байсан ч намайг уучлаарай. Би захианд буруу бодож хариулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.