Их л ядуу өссөн гэсэн тиймээс ийм хүн болдог юм болов уу?

Би нөхөртэйгөө 18 жил болж байна. Бид 2 одоог хүртэл тусдаа санхүүтэй байдаг. Манай хүн надад цалингаа өгдөггүй. Тэгсэн хэрнээ миний цалинг байнга асууж шалгаадаг. Ээж дүү нартаа өгвөл уурлана. Хүүхдийн мөнгө уг нь ээжийн нэр дээр байдаг ч өөр дээрээ авчихсан. Ийм амьдрал байдаг болов уу?


Ер нь гэр бүлүүд санхүүгээ яаж зохицуулдаг юм болоо. Би нөхрийнхөө цалин мөнгийг асуух, авах зарцуулах сонирхол байдаггүй. Харин минийхийг байнга хянадаг нь таалагддаггүй. Би цалингаа гэртээ л зарцуулдаг. Надаас илүү орлоготой болохоор илүү эрх мэдэлтэй байдаг л даа.

Би багын л даруухан аймхай хүүхэд байсан. Нөхрөө янз бүрээр хэлээд байдаг аймаар хүүхэн биш. Аль болох сайн ээж эхнэр байхыг хичээдэг. Бас хүүхдүүдээ ч сайхан тайван зөв орчинд өсгөхийг хичээдэг. Санхүүгийн ийм сонин байдал сүүлдээ харилцаанд ч нөлөөлөөд дургүй болчихлоо.

Саяхан дүүдээ мөнгө /3 сая / зээлдүүлсний төлөө уурлаад ёстой хэцүү байна. Би өөрийн гэрийнхэндээ нарийн юмаа бас хэлдэггүй юмаа. Гэр бүлтэй хүмүүс зөвлөөд өгөөч. Ер нь санхүүгээ яаж зохицуулдаг, хэн нь барьдаг талаараа зөвлөөрөй.

Заримдаа гомдолтой байх юмаа. Нөхөр өөрийн олсоноо бол дүү нар ээждээ дураараа өгдөг. Олон жил амьдрахдаа ямар ч асуудлыг надгүйгээр шийддэг. Их л ядуу өссөн гэсэн тиймээс ийм хүн болдог юм болов уу?

Одоо хүүхдүүд томроод ээж та яагаад ийм мэдэлгүй байдгийм гээд байх боллоо. Доромж үггүйгээр зөвлөөд өгөөч. Заримдаа салах тухай бодоод байх юм…

18 Comments

  1. Зочин says:

    Нэг санхүүтэй эхнэр нь хариуцдаг байвал зүгээр. Нөхөр нь хариуцахаар жижиг сажиг юманд оролцоод хүүхэн шиг шалчиганаад дэмий биз. Манай нөхөр өндөр цалинтай, ажлын хажуугаар ч бизнeс бас хийдэг боловч мөнгөнд ач холбогдол өгдөггүй хүн картын кодоо ч мэдэхгүй. Чиний минийхээ мэдэхээ болисон, тоодог ч үгүй хоёрдоо бид ч

  2. насаа says:

    Энэ тал дээр саналаа хэлчихье. Эхнэр бид 2-ын санхүү үндсэндээ тусдаа шахуу. Эхнэр цалингаа юундаа үрнэ, юу авна тэр асуудлыг нь би сонирхдоггүй. Гэр бүлийнхээ санхүүгийн бүх асуудлыг би өөрөө хариуцдаг. Эхнэр хааяадаа гэр бүлийн хуримтлалд бага сага мөнгө хийж л байдаг юм. Хүний эхнэр байна даа цалингаа өөрөө үрэг л дээ. Би ч өөрөө үрэх зүйлдээ үрж л байдаг. Өдөр тутмын хэрэглээний асуудлыг тухайлбал ажлаа тараад дэлгүүр орлоо гэхэд хэн мөнгөтэй байгаа нь тооцоогоо хийчихдэг. Санхүүгийн асуудлаа эхнэр, эсвэл нөхрөөсөө хамаарахгүйгээр шийдээд явбал гэр бүлийн асуудал бага байна. Миний хувьд ажлынхаа хажуугаар онлайн ажил хийгээд үндсэн ажлын цалингаасаа илүү авдаг, Түүгээрээ л гол гол асуудлаа болгож байна даа

  3. goddess says:

    tegeed nuhurtuu yu ch heldeggui, sain eej ehner bolohooroo iim bdaltai bgaa bhkuu yu. yum hum heldeg bolohooroo aimaar huuhen bolchdiimuu. hohi chin ee. hudlaa sain hunii dur uzuuleheer ingediin

  4. Hi says:

    bitgii nuhruu gutgej busdaar doromjluul, teneg avgai min.
    1). Huuhdiin mungiig eh ni uheegui bol er hund ugduggui, ene tal deer teneg hun l chamd itgene.
    2) nuhur sanhuugiin asuudaldaa chamaig oroltsuuldaggui bol ch bas sanhuudee nuhruu oroltsuulahgui bh erhetei
    3) ger bvliin dundiin hurungunius dvv nartaa ugsun bol nuhriin zuv, chi uuriin mungu ugsun bol nuhurt hamaagui
    4) teneg huuhduudeeree nuhruu bvv doromjluul, ted ch bas etseg, eh bno
    5) nuhur ar gertee tuslah uuregtei, terend bvv saad hii
    6) chi ch ar gertee tuslah uuregtei, terniigee busdaas haraat busaar shid.
    7) nuhruu ussun orchnoor ni doromjilj bgaa bol chi zailj bno, tootsootoi baih ni yaduu ussunuuruu doromjluulah shaltgaan bish, ter bol amidraliin uhaan.
    8) husvel yavad urelgen nuhur olj bno
    9) chi zuger l nuhriin orlogiig husseneeree avch, husseneree urehiig hissen hun bna, ar gertee mungu ugmuur bval uuruu ol, nuhruus avch ugmuur bval hariltsaa saijruul, nuhurtuu itge, hudel,
    10) itgel, hundlel bga gazar hussen chin bielne, amlaya.

  5. el says:

    nariin asuudal bn nuhriin chn setgel gerteige hamt bgan bn sn magtaj ongirooj bai, tsaad osson ger buliinhen bol ugereel demjij bva bagada sonsooguii ugee sonsoj huleen zowshoorogdoj bgaa bh

  6. Uki says:

    Manai geriin sanhvv ih sonin baidaltai l ywaad bn. Nuhur sain oldog hernee olohiin hereer vrdeg, gehdee huurhii uurtuu bish bid nart l daa. Nadad sariin heregleenii ih ch bish baga ch bish mungu ugdug. Ug n bvh munguu minii gart ugwul geriin sanhvvgee bi zohitsuulj hadgalamjaa ch ulam usguh bodoltoi bhad eruusuu bvgdiig n uguhgui dotroo uur hvreel neg l durgui hvreed baidag bolchij. Durgui hvreed bi uuriinhuu munguur svvliin ued shirheg talh ch awhaa bolison. Bvh munguu hadgalamj ruu hiideg medeej uuriinhuu tuluu bish vr hvvhdvvdiinhee tuluu. Hadgalamjiin ach tusiig medehgui hvn hichneen ih mungu olood nemer alga daa. Yag l manai avga egch shig, tetgewert garhaasaa umnu ulsad chuhal alban tushaal hashij ih ch mungu oldog bausn bolovch bvgdiig n gariin salaagaaraa ursgadag bsniihaa goriig odoo amsaj baigaa, oroh oronch baihgui, bainga hamaatnuudaasaa mungu zeeleech geel vnen yadargaatai. Olson ymaa hyamgadaj bodoltoi baij l saihan amidrana bizdee.

  7. Монгол эр хүн. says:

    Секс, сэтгэл, санхүү 3 нэг байж л 1 цул гэр бүл болдог гэж боддог.

  8. A says:

    Ерөнхий санхүү бол нэг, гэхдээ гэр орон , хувцас хунар, хоол энэ тэрд нөхрөөс мөнгө авдаггүй. Тав арван сая дотор худалдан авах, ар дүүдээ өгөхдөө харилцан асуудаггүй, нуудаггүй. Байр сав, хүүхдийн сургууль соёлын асуудлыг л ярилцдаг

  9. Захидлын эзэн says:

    Санхүү тусдаа бол жижиг сажиг бүх л асуудал тусдаа нууц болдог бгаа шүү. Яваандаа асуудлууд томроод л бдаг. Олон жилийн амьдралын туршлагаасаа хэлж бн шүү. Ер нь итгэл хайр юм билээ л дээ санхүүгээ нийлүүлнэ гэдэг нь. Ө.х нөхөр нь эхнэртээ чиний бүх хэцүү асуудал минийх шүү гээд л авч бн гэсэн үгшдээ. Эхнэр ч гэсэн . Тэгдэггүй бол тэгээд л ан цавтай амьдрал болдог. Ямар ч хэцүү асуудал надад тулгарсан ч хэзээ ч нөхөртөө хэлдэггүй бас тусламж гуйдаггүй л болчихсон бсаан нэг мэдэхэд. Манай хүн ч орлогоо нуугаадл би ч нуугаад л. ЯМАР Ч ҮЕД САНХҮҮ НЭГТЭЙ БАЙГААРАЙ.

  10. someone says:

    Manaih bol tus tusdaa sanhuugee bariad, hen ni yamar zardalaa gargah uu gedgee yariad tohirchihson. Gehdee hen negend mongo ene ter zeeleheer bol hoorondoo yariltsaj baij shiiddeg.Tegeed medeej haya haya zorchil garna, gehdee tegeed bolood l baina daa.

    • 777 says:

      Санхүү тусдаа гэхээр. Ямар хөндий бас эвгүй юм бэ. Гэр бүл нэг л данс нэгл амьдрал санхүүтэй байх ёстой гэж боддог.

  11. zochin says:

    Bi ehnertee tsalingaa ogdoggvi. Ogoh ch albagvi. Bi sainhvvg sain zohitsuuldag hvn bish gehdee ehnereesee bolarai deer tiim uchraas ogdoggvi. Manai torson ah dvv nar nadaas monog avaad baidaggvi tus utdaa oorsdiigoo bologdog bayr boloh ver eejdee bolomjiin hereer mongo ogdog /zarim tohioldold ogch chadahgvi ve baidag/ zarimdaa ar gereesee tuslamj avah ch ve baina. Zeel hool hvns bairnii zardlaa bi zohitsuuklchihdag ym. Ehner busd jijig sajig ym aa zohitsuuldag. Odoogoor asuudal bolson ym alga l baina.

    • Том ах says:

      Эхнэртэйгээ 16 жил болж байна, 1 хүүтэй, 14тэй, эхнэр төрийн албан хаагч, би хувийн компанид ажилладаг. Байр, цахилгаан, юнивишн, эхнэрийн болон өөрийнхөө утасны төлбөрийг би төлдөг. Сар бүр хүүхэддээ хоёулаа автоматаар цалингаасаа мөнгө хийдэг. Эхнэр цалингаасаа бас цааш нь хийдэг, бусдыг нь би сонирхдоггүй. Хоол хүнсээ өрөөнд нь сард бэлддэг, мах, гурил будаа тос гэх мэт. Өдөр тутмын хэрэглээгээ хэн нь ч хамаагүй ажлаа тараад гэртээ харих замдаа дэлгүүр орж цуглуулдаг. Том а суудал дээр хамтдаа ярилцаж байж би шийддэг, ямар ч а суудал хэрүүл маргаан гардаггүй. Хүү хадгаламжтай, эхнэр хадгаламжтай, ер нь ямар ч асуудлыг ярилцаж шийдэж байвал амар байдаг.

    • zaluu says:

      bi adilhan er hun tehdee eejdee ogdog hernee ehnereesee haramlaad chi bol mya gar bna. bayar bolohoor ehnertee ugduggui baij eejdee ugdug geheer ehneriig chine uruvdchihluu uurtuu ih l gutardag baihdaa

  12. Anu says:

    2laa hamt yariltsaad hamt shiiddeg hen hen ni duraaraa iishee tiishee ogj vrj bgaagui sanhuu tal dr ehner barih n zow gj boddg shde nhor het oroltsood bhar john ydargaatai snagddag haaya duugai bai bi medjiin geel heleed haydag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.