Ийм л хадам ээж болж болохгүй юм шүү манайхаан

Сайн байцгаана уу. Би нөхөр хүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Нөхөртэйгөө нэг гэрт ороод дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хадмууд маань надад олигтой хандаж байсангүй ээ. Хадам аав, ээж хоёр салаад тусдаа амьдардаг. Нөхөр маань ээж, ах, хоёр дүүтэйгээ амьдардаг байсан. Гэрийнхээ хоногийн хоол, бүх орлогыг нь олдог ганц хүн нь байсан. Анх танилцах гээд ороход л ээж нь надад дургүй байгаа нь мэдэгдэж байсан. Нөхөртэйгөө танилцаад удаагүй байж байтал хадам ээж уучихсан явж байгаад осолд орж хөлөө хадуулж эмнэлэгт хэвтсэн.

үүнийг нь манай ээж мэдээд намайг очиж хоол унд хийж өгч гар хөлнийх нь үзүүрт тусалсан нь дээр байх гээд намайг хадмынхруу явуулж би тэднийд амьдардаг болов. Хадам ээж apxи их уудаг, өдөрт заавал 0.33 юм уу эсвэл олдохгүй бол бүр бурханы өргөлийн apxи эд нарыг ч хамаагүй аваад уучихдаг. Удаагүй би жирэмсэн болсон тэгээд л анхандаа миний охин гээд их сайхан зантай байдаг байсан. Би айлын ганц болохоор жаахан дураараа зантай байж магадгүй гэж өөрийгөө боддог. Хаяа гэрийг нь цэвэрлэнэ хаяа бухимдаад уур хүрсэн үедээ бол цэвэрлэдэггүй, өөрсдөө ч угийн намайг анх ирэхэд л жаахан заваан талдаа айл байсан.

Гэхдээ дураараа зантайдаа гэрийг нь л цэвэрлэхгүй хаячихдаг байсан, өөрөөр бол өөрийгөө элдэв ааш гаргаж байгаагүй гэж боддог. Тэгж байгаад таван сартай жирэмсэн байхад нөхөр маань ээжтэйгээ муудалцаад, хадам ээж бид хоёрыг гэрээсээ хөөгөөд хэд хоног айлаар байж байгаад буцаад ир энэ тэр гэж залгаад байхаар нь очсон. Дахиад төрөхөөс хориодхон хоногийн өмнө жижигхэн юман дээрээс надтай муудалцаад намайг г*чий я*xан дуртайдаа гэрт ирж хэвтэж жирэмсэн болчихоод гэж элдвээр минь хэлээд бас хөөсөн.

Би цүнхтэй хувцасаа аваад гарах гэж байхад хайч, сандал хүртэл араас шидээд бөөн л юм болсон. Нөхөр маань тэр үед юу ч хэлээгүй намайг дагаад л хамт гарсан. Бид хоёр айлын хажуу өрөөнд амьдарч байгаад би төрөх боллоо. Ээж маань хөдөө гэрээсээ ирдэг өдөр би эмнэлэгт хэвтэж хөөрхөн хүүтэй боллоо. Хадмын талаас ирэх нь байтугай ганц өлгий ч байдаггүй бүгдийг нь манай ээж бэлдэж өгсөн. Эмнэлгээс гарах болсон чинь нөхөр гэртээ хүүгээ аваачна гээд би үгүй дахиж очихгүй гээд бөөн юм болов.

Ээж маань аав нь юм чинь хүүгээ төрсөн гэртээ аваачилгүй яахав гэсээр байгаад гэрт нь очлоо. Тэгсэн чинь хадам ээж бид гуравтай олигтой ч юм дугарахгүй байж байгаад бид гурвыг очсоны маргааш нь зөрөөд эмнэлэгт хэвтээд өгсөн. Тэднийх гэрт байдаг болохоор шөнө оройдоо сэрүүхэн, өдөр нь хоёр дүү нь хичээлтэй, нөхөр маань ажлаа хийхгүй бол болохгүй гээд надад шөл хийж өгөөд ажилдаа явдаг. Хүү бид хоёр хоёулханаа л үлддэг, их л зутардаг байсан. Тэгж тэгж долоо хоноод хадам ээж эмнэлгээс гарахаар нь зөрөөд би ээжтэйгээ хөдөө гэрлүүгээ явсан.

Тэнд хоёр сар байж байгаад хүүгийн маань бие өвдөөд буцаад хотод тэднийд ирлээ. Хүү маань эх нялхаст эмчийн хяналтанд байх ёстой гээд байнга л очиж шинжилгээ өгч эм уудаг байсан. Тэр үед дахиад л хадам ээж согтуу орж ирээд бөөн хэрүүл боллоо. Би эмээ болох болоогүй, миний хүүг биднээс булааж авдаг муу я*xан зайл гээд дахиад л элдэв шидээрээ хэлүүлсэн. Байнга эмчид үзүүлж хяналтанд байх ёстой байсан болохоор хөдөө гэрлүүгээ яваад өгч болохгүй тэсэж хамт байхаас өөр арга байсангүй.

Сар гаран хадам ээжтэйгээ юу ч дуугарсангүй тэгж тэгж арай гайгүй болоод эвлэрсэн. Нэг удаа миний утсаар фейсбүүк ороод мессенжэрээ гаргаагүй байсан болохоор би санаандгүй сонирхоод чатыг нь унштал намайг нэг найзтайгаа их муулж бичсэн байсан. Энэ нэг өвчтэй хүүхэд чирсэн хүүхэн хэзээ манайхаас явах юм бол, хөдөө байдаг эх шүү юм нь өөр дээрээ хурдан аваасай гээд л. Уншаад их л гомдох сэтгэл төрж билээ. Тэгсэн дахиад хүүг маань зургаан сартай байхад coгтуу орж ирээд агсам тавьж нөхөр бид гурвыг хөөсөн.

Энэ удаад бүр аймаар аймаар үг хэлж нөхрийг маань өвчин чирсэн шээсээ аваад зайл гэж хэлсэн. Бид гурав өвлийн хүйтэн шөнө үүрийн таван цагт хөөгдөөд гарч байлаа. Бид гурвыг гарахад араас давс цацаж хөнжил даавууг маань хүртэл шатаасан. Хэд хоног айлаар байж байгаад ашгүй түрээсийн байр олдоод бид гурав нэг юм орох оронтой болсон. Нөхрийн ажил жаахан тааруу байсан болохоор манай ээж тэтгэвэрийн зээл авч манайхыг тохижуулж өгч нэг сарын түрээс хүртэл өгсөн. Ингээд тайван амьдардаг болов, хүүгийн маань бие ч эдгэрсэн.

Хүүгийнхээ нэг насных нь ойгоор муу ч сайн ч эмээ нь юм чинь гээд хадам ээжийг урьсан чинь нөхөртэй ярихдаа мөнгө төгрөг байхгүй яаж очдог юм энээ тэрээ гэсэн гэхээр нь би уурлаад ганц ачынх нь төрсөн өдөр болж байхад яасан сонин юм, ямар бэлэг сэлт горьдсон юм уу гэсээр байгаад ирүүлсэн. Одоо болохоор миний охин, сайхан бэр минь гээд их сайхан юм ярьдаг болсон. Тэрийг нь сонсохоор бүр худлаа дүр эсгэж байгааг нь мэдэж байгаа болохоор уур хүрээд байдаг болчихжээ. Ингээд бичээд байвал зөндөө л юм байна одоо хүртэл энэ тэндэхийн сувилалд хэвтэнэ гээд яваад өгнө. Нөхрийн хоёр дүүг хараад өгөөч гэсэн болохоор нь ханийгаа бодоод дунд нь хэцүү байх болов уу гээд гэрт нь ирчихсэн л байж байна.

Хадам ээжийг бүр харахаар л хэлж байсан үгнүүд нь бодогдоод байх юм. Яах ёстой вэ? Бодохгүй тэгээд хаячихая гэхээр бас мартагдаж өгөхгүй болж өгөхгүй юмаа. Яаж өөрийгөө стресстүүлэхгүй тайван байх вэ? Хэлж ярьж сэтгэлээ онгойлгох хүн байхгүй учраас энд бичлээ. Та бүхэн зөвлөгөө өгөөч. Явж явж аpxи уудаг хүн л ийм муухай ааш зан гаргадаг бололтой. Бас ганц тэжээж ам бүлийг нь авч явдаг байсан хүнийг нөхрөө болгоод авчихаар уурладаг байх л даа. Гэхдээ ямар ч байсан ийм л хадам ээж болж болохгүй юм шүү манайхаан.

10 Comments

  1. хахаха says:

    Энэ дээр бгаа гөлөгнүүд ядуу гэдэг үгийг их хэрэглэсэн бна. Нийтийн байранд амьдарч бгаагаа тансаг орон сууц гээд бодчихсон хөөрхий зайлуул. Монголд 30 гэр бүлээс бусад нь бүгд ядуу гуйлгачид шдээ малнуудаа, гэр хороололд л амьдраагүй бол өөрсдийгөө аягүй сайхан амьдарч бна гээд итгэчихсэн хаха. Гүй дээ ядуусаа та нар бүгд ядуучууд. Төвийн шугамд холбогдсон дор хаяж 3 давхар хаустай, тансаг зэрэглэлийн орон сууцанд пентхаустай, салхинд гардаг эдлэнтэй, тэндээ африк тивийн амьтдыг тэжээдэг, үнэтэй машины цуглуулгатай, хүүхэддээ дээд зэргийн асрагч, гэрийн багш, сэтгэлзүйч, жолооч хөлсөлдөг, мах ногоогоо тусгайлан бэлдүүлдэг фермертэй,, жимс хужаагийн хог биш европоос онгоцоор авчруулдаг, дансанд нь секунд долиор доллар орж байдаг, дор хаяж диор шанел, долче гэх мэт өмсчихдөг, хоолоо европоос тогооч авчирч алттай хоол хийлгэдэг, баагаад бөгсөө хүнээр арчуулж, биеэ хүнээр угаалгаж, хувцасаа хүнээр өмсүүлдэг бол бусдыг ядуугаар дуудна уу лаларуудаа. Үгүй бол чадахгүй чацга адилхан гуйлгачин үмхий халтар үхэр монгол байж дуугүй л хэмжээндээ бай. 30 гэр бүлийн лалрууд энэ сайтад тоож орж ирэхгүй, европт далайн эрэг шил нь 5000$ дарс шимээд хэвтэж бгаа эсвэл улсаас дахиад юу хусахуу гээд толгой нь гашлаад…. Тиймээс энд дандаа ядуус орж ирж бие биенээ доромжилж гаж донгоо хангадаг.

    • Rich , middle class , poor , peasant says:

      Chi jaahan amidraltai kuts za
      Korean drama uzeed terendee itgetsen lol

      Mongoliin baychuud zailuul mongoldoo shdee haha

      Yum Europe chef , huviin farms ve
      Yag 5000$ wine uuh honshoor baigaach

      Outlet mall-r l tenedeg shdee 🤣🤣

  2. Zochin says:

    Архи уудаг хүнтэй юу ч яриад нэмэргүй дээ. Хэзээ ч засрахгүй

  3. Oogii says:

    Harin zaaval tusdaa amidar

  4. Oogii says:

    Tooh hereggui e. Ugsun zuiliig n avahgui bol ter zuil ugch baigaa hundee l uldene. Tegeheer chinii amar taiwang chamaas uur hun aldagduulahiig bitgii huleen zuvshuur. Haritsahgui bhad l bolno. Ternii ug bugd hudal, uurtuu tusgaj avch buhimdah hereggui. Chi uuruu setgeliin hat tai bol do busgui mini.

  5. Eooh Korean drama says:

    Eooh unshih gesen shal zalhuu hurchlee.

    Chamd gej helehed , chi uuruu l amidralaa tam bolgoson baina shdee . Yu yuchgui guilgachin baij jiremsen boldog , uuruu gert ni guij ochdog ..

    Emzeg bulgiin, hashaanii banharuud iim teneg baidag yum baihdaa ..

    Hadam eej gants ulgii ch beldej uguugui geed , chi avah albatai yumuu ?

    Eej buh zuiliig avj ugsun geed , archaagui … altsaj hevtej chadsiin bol , naad huuhdee uuruu tejeegeech …

    Ahiad gedesee chirelgui , yadaad naad hashaanaas bairluu orohiig bod , tusdaa gar , bair hulsluud ch bolov.

    • K says:

      ядуу амдардаг байж бас нэгэн ядуу хүүхэд бүтээгээд, ирээдүйд сайн схн болгочихно гэж найдаад бна, ёстой үгүй шүү бүсгүй,, мэдлэг,боловсоролгүйн дээр, санхүүгийн суур чадамжгүй үнийг одоо цагт з түшинэ гэж байхгүй шүү,, өөрийгөө авч явж чдахгүй байж хүүхэд зовоох гээд бүтээчих юмаааа,,, ийм тэнэг ядуус хаа ,сайгүй., үүнийгээ жам ёсны гэж ярина инээдтэй,,, минут тутамд мөнгө төлдөг нийгэмд ам.дарч байгаагаа хэзээ ухаарах вэ??., чи өөрийгөө буруутга,, юун хадам ээж вэ??,,, хэн ч чамайг бэрээ болгох гэж гэртээ уриагүйн бн ш дээ, удаан Sex хийснээ эхнэр болчхдог гэж эндүүрдэг тэнэг ядуу нялх охид хаа сайгүй,,, тавилан юм даа., хадам чин чамайг уриагүй шүү, тиймээс чи буруутгах эрх бхгүй

  6. ugtahaa says:

    hadamtai bolj chadahgui, 50 hurch bgaa huuhnuud zunduu, tegeheer nuhurtei bgaadaa bayarlaad, hadmaasaa hol bhad l bno, tiimerhuu humuustei oir baij boldoggui yum, zainaas harits za yu, manai ajil deer nuhurgui bolovch nuhurtei met aashildag, nuhurguig ni medehgui gej boddog bvdvvn awgai bna,

    hadamtai zainaas harits, tegeed l boloo, bvv nvvr ug, bvv hatuurh, za uedee za, ugui uedee uguibhad bno

  7. zaya says:

    хадам ээж бол хадам шүү дээ ёр нь ямарч хадам сайн юм шиг ч бүх араншин таарна гэж юу л бол хэрэв уудаг танай хадам ч мэдэхгүй ээ чамтай сайн харьцаатай болно гэхэд итгэхгүй байна

  8. zaya says:

    anhnaasaa ger bul boloh gj baigaa huniihee aaw eej udam sudriigne sudlaj baijl suuh heregtei baijdee odoo nasaaraa zowno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.