Энэ яг хайртай хүний гаргах үйлдэл лав биш

Энийг уншиж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Зөвлөгөө авах гэсэн юм аа. Би нөхөртэйгөө амьдраад 8 жил болж байна. Манай нөхөр ер нь их хартай. Бүх л юмны минь пасс хаягийг авах гэдэг.

Ер нь хүмүүст хувийн орон зай гэж юм байх юстой биздээ. Сая сүүлд бид 2 маргалдсан. Намайг ер нь гаргаж оруулах их дүргүй байнга залгана видео калл хий хэн хэн байна гэж шаардана. Надад энэ их хэцүү санагддаг. 

Үнэхээр нөхрөө хуурсан удаа байхгүй. Гэвч тэр минь намайг их явдалтай гэж боддог. Яагаад тэгж бодоод байгааг ойлгохгүй юм. Эрэгтэй найзуудтайгаа жоохон маазраал бичсэн юмыг их хүндээр хүлээж авдаг. Бид 2 яавал цаашдаа нэгнээ ойлгож, хэрүүлгүй амьдрах бол?

Хардалтаас болж сая сүүлд нөхөртөө зодуулсан. Уурлахаараа элдвээр хэлж хараах юм намайг. Энэ яг хайртай хүний гаргах үйлдэл лав би хувьдаа биш гэж бодож байна… 😢😢😢

20 Comments

  1. Eueu says:

    Maazraagui barigdsan yum baina. Tegeed nohortoo maazarsan gej heleed nogooh ni yu gej itgeh ve dee

  2. Ana says:

    Ямар аймар сөрөг юм бичдэг юм бэ? Та нар бараг нөхрөөс илүү хардаад хажууд чинь байман бол цохиж унагалаа?
    Гар хүрсэн бол сал. Нэг хүрсэн дахиад ч хүрнэ. Хайртай бол хэзээ ч өвтгөнө гэж боддоггүй л байхгүй юу! Ямар нохой сургаж байгаа юу? Өөртөө итгэлгүй, өөртөө арчаагүй хүмүүс л хардалтын дон туссан байдаг. Энэ муу надаас ииүү юмтай явчих вий, надаас илүү хүнтэй танилцчихвий надаас илүү2 гэж бодсоор нөгөөх нь өвчин болдог. Өөрийгөө бодоод салаарай. Хүн ганц л амьдарна, бусдын гарын шүүс болж амьдравдаа

  3. dsad says:

    Huurch ueegui bol sn bna. Gehdee huurhad hezeed belen uildel yavdiin bish uu?

  4. mc says:

    showu tsengeen huuj uuj idej yvdag hun hezeech ariun baidgui showu ihtei bol hardhaas yadgiin enhiin tsagaan tagtaa bolj yrih amarhan yg unendee hushugnii tsaana yu hiij yvsanii hen medhuudee

  5. Зочин says:

    Хардалтанд ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгээр нь ирээдүйн гэр бүлийн хүчирхийлэгчийг мэдэх боломжтой гэдэг шүү. Эрхтэн салахгүй бол ирээдүйн хүчирхийлэгчтэй гэрлэж үлдсэн амьдралаа тамд өнгөрүүлэх нь

  6. Аги says:

    Хартай хүн ханилсан хүнээ хүн биш сүг болгодог юм даа. Элэнцэгний хайртай . Өвчин юм аа наадъхар гэдэг чинь. Сүүлдээ чи алуулж ч мэднэ шүү. Эртхэн дээрээ салсан нь дээр

    • Dfasdff says:

      Mogi л голоор нь хэлж бгаа. Чи яаж зохицуулна. Тийм л амьдрал чамайг хүлээж бгаа.

  7. Иргэн says:

    Монголд хайр дурлал гэж байдаггүй юм учир нь ядуу хүмүүс дурладаггүй юм. Орон сууцнынхан бас араа бодож хүн сонгодог янхнууд болоод байхад юун хайр.

    • Dfasdff says:

      Мэдрэл. Өнгөрсөн 80 мянган жилд хүн төрөлхтөн хайрлаж дурлаагүй юмаа гээд хэлчих. Аав ээж чинь дурлаагүй чи дурлаагүй. Гэхдээ бүгд чам шиг биш.

  8. Иргэн says:

    Монголд хайр дурлал гэж байдаггүй учир нь ядуу хүмүүс дурладггүй юм. Орон сууцнынхан бас араа бодож хүн сонгодог янхнууд болоод байхад юун хайр.

  9. Mogi says:

    Битгий сал. Хамгийн хайртай хүний үйлдэл мөн. Хуураагүй гэдгээ эвээр хэлээл бхад болдог юм. Таг чиг болчихоор хэн ч элдэвээр бодно. Хүссэн юмыг нь харуул тэгээл болоошдээ. Харгүй эр обсо шүү. Хэнтэй ч суусан хардана энэ бол огт өвчин биш бүх хүнд бдаг өөрийнхөө эмийг харамлах үйлдэл, нийгэм угаасаа үүнийг хурц болгож бгаам. Байгаа амьдралаа зүгээр л эвлүүлж эртэйгээ амаараа учираа олж ухаан зарж бай.

  10. hunter says:

    Өөрөө эхлээд өөр эрэгтэй хүнтэй маазрахаа л больчих.

  11. Хүү says:

    Сал сал гарт нь үхнэ шүү засрана гэж бдаггүй бх оо өвчин

  12. bat says:

    Хар бол сэтгэцийн өвчин. Өөртөө итгэдэггүй хүнээс гардаг гэхүү дээ. Ингээд л хайртай хүндээ хаягдчих вий гэдэг байдал нь нэг мэдэхэд хүчирхийлэгч болгодог. Нөгөө хүн нь яваандаа сэтгэлээр унаж сэтгэлээр үхээд богино 4-5 жилийн дотор хэн ч биш болтлоо Цог золбоотой алдаж гундсан.

  13. K says:

    Kkkkk ямар цаг үд ам.дарч бгаагаа мэдэж бна уу?., чи ямар дайны цаг үед ам.дарч бгаа биш дээ., чамд нэг л зөвлөгөө өгөе : чи мөнгөтэй бол тэгээд л эрх чөлөө товчоор бол., мөнгө олдог эмэгтэй хүн орчин цагт доромжлуулж ам.дарч чадахгүй., тэд сонголт хаа ч бдгийг даан ч сайн мэднэ., эхлээд ажил ол, тэгээд сал гэхдээ чи чадахгүй ээээээ., тэсээд зодуулаад байж дээ.,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.