Би дэмий юм хэлсэн бололтой

Би одоо 30 настай, эхнэр хүүхдүүдтэй амьдрал маань тэгширсэн сайхан амьдарч байна. Би жил гарны өмнө манай алба дээр нэг дөнгөж сургууль төгссөн эмэгтй ирсэн тэрийг зүгээр шууд ажилд авчихсан. Надад зүгээр сэтгэл ойрхон санагдаад.

1 жилийн хугацаанд дарга ажилтны хувиар харьцаж өөр хувийн ямар ч харилцаа огт байхгүй байлаа. Би 10-р сард албан тушаал шилжиж өөр хэлтэсийн захирлаар томилогдсон. Удахгүй спортын тэмцээн болж манай хуучин хэлтэс маань багаараа түрүүлсэн тул би хамт медаль угаалаа. Мэдээж дарга цэрэг биш болсон юу нөлөөлсийн
нөгөө эмэгтэйтэйгээ нилээн нээлтэй юм ярьж, хүмүүсийг таксигаар
хүргэж өгөөд 2-лаа хамт үлдлээ.

Гэрт хүргэж өгөөд орцонд жаахан юм ярьж суугаад бас үнсэлцээд авлаа. Дараагаас байнга бодогдоод тэр ч гэсэн таарах болгондоо нэг бие биерүүгээ арайл өөр хардаг боллоо. За тэгээд өчигдөр шинэ жил болж, баяр дуусч хамт гарч, гэр хүртэл бараг 1 цаг хамт алхлаа. Бас орцонд ороод өмнөхөөсөө бүр өөр зүгээр хосууд шиг баахан үнсэлдээд, тэгсэн 2-лаа өөр газар орж хамт хонох уу гэдэг юм.

Хонох тухай толгойд ёстой буухгүй байсан тул 2-лаа дараа болий гэсэн
амлаж байна уу гэхээр БИ АМЛАЖ БАЙНА гээд гэрт нь оруулаад тэгээд
гэртээ орж ирэхэд шөнийн 3 болж байна. Эхнэр надад итгэдэг тул юу ч
тоосон шинжгүй байна. Би ч өмнө огт хуурч байгаагүй, харин одоо дэмий амлалт өгч, ахиад нэг удаа хамт байвал би тэсэхгүй гэдгээ тэр шөнө аймаар мэдэрсэн. Бас өөр хүнтэй нууц амраг болох ийм амархан гэж үү гэж бодогдож байна.

8 Comments

  1. эр хүн says:

    Эхнэр хүүхэдтэй байж хүүхнүүдтэй нэг зууралдах юм бол хэцүү шүү. Утсаар байнга залгана, мессеж бичнэ, зарим солиотой ухаанаа алдсан нь нь ажил тарахыг чинь хүлээгээд гадаа сууж байна. Ёстой нөгөө аюултай харилцаа ч билүү кино санаанд орчихлоо. Эмэгтэй хүн чинь яанхан л биш бол эр хүн шиг нэг унтчихаад юу ч болоогүй юм шиг салаад явчихна гэж байдаггүй юм. Нэг хэсэгтээ л зууралдаж үйлийг чинь үзнэ

  2. Soliotoi novsh ve says:

    Ter huuhend helsen ug yuniih ni amlalt bdiin. Ehnertee l eleg buten amidarna gj amlalt uguugui yumuu🤣🤣🤣.

  3. Gopo says:

    Ehnertei gedgiig ni medej bj iim zuil hdeg huuhniig YANHAN gedeg bgaa shuu. Yanhantai orootsoldood her yavahiig ni harmaar bn. Ehner ni medeed huuhduudteigee amia horlochih vii dee. Sain bodooroi doo.

  4. Huurtagdsan negnees says:

    Yag unendee huuraad eheltsen yum bn shde. Er yanhan em yanhan hoer uchirsan bn. Huuhduudeeree shal archih zaluu bn. Ehnertee barigdaj bantahdaa zodno. Uneniig helehed ehner jin medsen ter tsagt setgeleeree uheh bolno. Huuhduudiin gerelt ireedui har beheer bichigdene. Ehner j huursan nuhriinhuu huuhduudiig umnuh shigee hairlahky bolovuu. Uur yanhanii al dolooson eriig nuhur bish buzartsan gj harna. Iim l ireeduid tavtai moril. Bs hezee j ehner jin buu uuchlag. Chamaig nasaar jin uzen yadaj, nasaar jin naad yalaar ni shiitgeg. Uil uileeree bolog

  5. Арай гэж салсан says:

    Би зүгээр л кэкс хүссийн эхлээд, тэгээд дараа нь байнга утсаар залгаастай, салах гэж лай болсон шүү,

  6. Bold says:

    Gants bie 29 tei goe bietei dajgui zaluu nas hamaagui jargaj baih hamtragch haij bna 88823780 dugaarluu msj uldeegeerei

  7. soko says:

    huurhun uree shan ehneree bitigii l huuraarai iim bgaa deeree setgelee tataj avaarai bosgoson amidralaa l bodohiig guiy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.