Илүү хүүхэд тэжээх чадал үнэндээ алга, яах уу?

Эхнэртэйгээ танилцаад арав хүрэхгүй жилийн дотор таван хүүхэдтэй болчихож. Энэ хугацаанд бүхий л санхүүгийн асуудлаа шийдэх гэж олигтой хувцас ч өмсөж чадахгүй, аятайхан газар ч хоол идэж үзэлгүй амьдарч байна.

Архи уухгүй, тамхи татахгүй, гарч орохгүй, илүү цагаар ажлаа хийж гүрийгээд байхад л авсан цалин өнөө маргаашийн хэрэглээнээс хэтрэхгүй юм.  Хосуудын халуухан шөнө, бие биедээ эрхлэх тэр сайхан мэдрэмжийг бүр мартсан. Ганц хүсдэг зүйл минь амралтын өдөр ядаж 8 цаг унтаж үзэх юмсан гэсэн хүсэл. 

Хүүхдүүдэд буруу юу байхав хүсээд гаргаснаас хойш хариуцлагаа бүрэн үүрч юугаар ч дутаахгүй амьдруулахыг хичээнэ. Гэхдээ эхнэртээ үнэхээр уур хүрэх юм аа. Бурхны хүсэл хэдийг өгнө тэр бүгдийг нь гаргана гээд ямар ч хамгаалах хэрэгсэл хэрэглэдэггүй. Ярилцаад, уурлаад ямар ч нэмэргүй. Өөрийнхөө ах дүү шиг 9 хүүхэдтэй болно гэсэн ганц мөрөөдөлтэй. Олуулаа байх сайхан гэдгийн надад бол орооцолдож зунгаараад үнэхээр дарамттай.

Одоо бага хүү маань 2 ой ч хүрээгүй байхад 1-р одонгийн хүүхдээ төрүүлмээр байна гээд чичрээстэй. Би үнэхээр ядарч туйлдаж байна. Бас хүүхдүүдээ өрөвдөх юм. Ганц хүний цалин юу болохов дээ. Үеийнх нь хүүхдүүд брэндийн хувцасаар гангарч байхад хүүхдүүд минь ах дүүсийн хүүхдүүдийн багадсан хувцасаар болгох юм.

Арав хүрч байгаа том хүү минь брэндийн пүүзэнд нүдээ унагаастай, байранд орох мөрөөдөлтэй. Эхнэртээ мэдэгдэхгүй явж очоод үрийн сувгаа тасдуулчих газар Монголд байдаг юм болов уу? Надад бол
гарын таван хуруу шиг энэ хэдэн бүлтгэр үр минь хангалттай л байна. Энэ хэдийнхээ их сургууль, орон байр, ирээдүйн амьдралын төлөө л үлдэх насаа үрмээр байна. Илүү хүүхэд тэжээх чадал үнэндээ алга, яах уу?

23 Comments

  1. Yoo says:

    Yoo yamar goy ehnertei yum be ataarhchihlaa

  2. Mom says:

    Би бас залуухан одонтой ээж.4 хүүхэдтэй. Тэр одонтой ээжүүдийн групп нтр хэдэн ээжүүдийгээ их хөөргөнөө. Ажил; амьдрал; санхүү хангалттай биш бол олон хүүхэд төрүүлэх хэрэггүй гэдгийг яагаад ойлгодоггүйн болоо гэмээр ээжүүд тэнд зөндөө байнөө. Одонтой ээж байхаар яадын нээх утгагүй. Ажил төрөл хийе; нийгэмшие гэж боддоггүй байхдаа. Жич: би өөрөө хувиараа бизнэс эрхэлдэг болохоор санхүү тал дээр бол асуудал гарахгүймөө хаа очиж. Гэхдээ л Олон хүүхэд ч амаргүй шүү. Эхнэр нь нэгэнт тас зөрөөд баЙвал чи сувгаа боолго2. Ингэж байтал дахиад жирэмсэн болчихно төвөг. Эрсдэлийг нь судлаарай. Маш их өвдөлт мэдрээд байдаг 1 хувийн эрсдэлтэй тал байдаг гэж уншаад айгаад би өөрөө спрал тавиулсан санаа амар сайхан л байна. Мундаг сайн аав бололтой. Амжилт хүсье залуу. Бага нь 4 хүрээд ирэхэд аа бас сайхан л болж байна шүү кк

  3. Уб says:

    Төрийн ордондоо оруулаад одон нтр өгдөгөө болимоор юмаа. Тэгэхээр хүний сэтгэл хөдлөөд одонгийн хүүхэд гээд хөөрөөд байна шд. Эхнэртэйгээ ярилцаад үзээрэй. Нөхөр бид 2 ярилцаад 3 дахь төрөлт дээрээ би үрийн сувгаа боолгосон. Ярилцаж олгуулах л хэрэгтэй дээ. Олон жил гэртээ суусан ээжүүд ажил хийх хүнд хэцүү стресс нтр мэдэхгүй л дээ аргагүй. Нэг талаараа жаргалтай ч юм шиг.

  4. Oli says:

    Zgr l ingeed bjaah n oort n shn nuhur tejeeh estoi gsn bodoltoi ehner gj bdloo. Ymar bodit bdlaa medku bljil taaraa gd zongoor ursgalaa amidrdg .uuruusuu iluu shn aidruulna shu gj bddgu .bi ingeed ossn iim l bn gd.bi gantshn huutei dahij huhdtei bolj nuhurtoi daramt nolohgu gd olon jil hamgaalsn odoo jiremsn ene uuhde gragaad dahij turhgu .buh um nuhriin nuruun fr olsnhed.n.hureltsehgu orowdmoor bdg um .huuhdtei u bga hed bhn ymr hamaatain be .iim zaluus olon boloosoi

  5. Зочин1 says:

    Сургууль цэцэрлэгийн ачааллаа дийлэхгүй байж хүүхэд гаргавал хүнс нэмнэ ч гэх шиг, төр засаг нь одон медалиар шагнаж, найз нөхөд ах дүү нар нь дахиад нэгийг гарга, хэрэг болно ч гэх энэ балиар юм аа болимоор юмаа. Одоо цагт нэг л амьдрахын хооронд өөртөө цаг гаргаж, хариуцлага хүлээх үеийг нэлээн хойгуур тавьж, хүн болж төрсөн юм гээд нэг хоёр хүүхэд хугацаа нь болсон цагтаа төлөвлөж гаргадаг болсон цаг залуусаа. Өрөвдөх юм. тэгээд дараа нь хүүхэдүүдтэй болчихоод ийм байна тэгээд байна, гээд салж саринаад гоншигноод байх юм.

  6. mmm says:

    yasan sonin ehner ve? chinii bichij bga bugd zuv

  7. гарц says:

    1. сарын тэмдгийн аль үед хийхэд жирэмсэлдгүй болохыг сайн судлаад хий 2. эхнэрээрээ ажил хийлгүүл, орлого олуул 3. Хэрэв өөрийгөө үхвэл ямар байдалд гэр бүл хүрэхийг сайн ойлгуул

  8. Цагаан Будаа says:

    Эхнэр дээрээ ороо нь хашааны банхар шиг мордохоо больчих хөгшөөн гарын алга эрхтнийхээ толгойг эвэрштэл нь гар хангалга хийгээд явж бай эсвэл гомо бол

  9. bat says:

    Тэвчих л болж, хүн нэмэгдэхээр хүнс нэмэгднэ гэж ардын маань үг бий. Мөнгийг олж болно. Эхнэртээ итгэ. Харин дахиж ийм алдаа битгий гаргаарай. Амжилт азтай залуу минь

  10. zochinn says:

    ene dund oligtoi commend tunn tsoohn bnda, zaluu min 100% chinii zow. olon yum yrimaar bga ch zgr l shuud l heley, eregteixhiudikn ch gej haigaal ali ng gazar n ochool mongoo tolool uriin suwgaa boolgochih, ydah yum erooso bhgui, amjilt

  11. нэгэн эр says:

    Эхнэрийнхээ сарын тэмдгийн мөчлөгийг сайн бичиж тэмдэглэ. Энэ талаар унш судал. Санаатай бай. Амжилт чамд маш ойрхон байна. Дараа нь эхнэрийнхээ хүслийг биелүүлж одонтой болгоорой. Чи чаднааа. Үүр цайх мөчид хамгийн харанхуй байдгийг сана, нар гарна аа

  12. Nara says:

    Sainu. Uriin suvgaa boolgox ymar ch asuudal bxgui. Bi evropt amidardag. End xuuxed xusexgui bol uriin suvgaa boolgochixdog 400€ orchim bdag. Mgld xediin buu med. Xerev xuuxedtei bolmoor bval butsaal neelegchine asuudalgui. Xusexgui bol boolgoson n deer. Ymar ch ovdold bxgui 1 minutin ajil bdag gesen shuu

  13. sanhuu mongonii asuudal onoo uyd uusej bgan oilgomjtoi ger bulee henii ch amidralas dooguur bhgui gd zutgej bgn chi ih sn etseg bololtoi chinii onoodoriin zowlon hojmin jargal gj ug bii gol ni ursed chini ger buliin haluun dulaan uur amisgal ehnert chini tushij tulaj bui er hunii nomor noolog bga bolhor shinehen nom met bn bichij bui bdlas chini harhad tanai ger buld horson setgel bish haluun dulaan uur amisgal ihel medregdej bn chi oro ch ih sn etseg bh gj bodoj bn ursee zow hun bolgowol chinii ner garhas gadna chamaig ged hureeleh ihel olon hun bh ni de

  14. Abortion ? says:

    ehner chine Christian ? burhnii husel chih shig

  15. E says:

    Erguu har ats ve? Zailaarai chimuu.

  16. Ккк says:

    Avgaichuud khugshirch 30 khol garch 40 khurekh gej baij nokhoi gakhai shig khuukhed tsuvuulakh yuma plzda
    Tegeed khunii umnuus jiremselj khunii umnuus khuukhed gargachiksan yum shig jiremsneeree khuukhdeeree turuu bariad baidag avgaichuud delkhiigees zailval taarna

  17. d says:

    Эхнэр чинь ямар хий хоосноос хүүхэд олоод байгаа биш дээ. Мэдээж бүх юмны үүсэл чамтай холбоотой байна. Олон юм хуцалгүй үрийн сувгаа боолго за заа эргүү гар вэ.

    • busdiin beleg ch gh shg, lol says:

      tenegt bsda min, nuhriin buyannaar jirmee bolj bj, terniigee burhanii beleg gej gutsahaa bolino uu. ter chin nuhriin beleg shvv, burhanii beleg bish. Za.

    • Үнэн says:

      Улаанбаатарт төрөлтийг хязгаарлах хэрэгтэй төрмөөр байнаа бол хөдөө очиж амьдраад хүссэн тоогоороо цувуул
      УБд 2 хүүхэдтэй байх хууль батлах хэрэгтэй

  18. zuv says:

    Yadarch tuidaj baina gej bodoj baival chinii zuv. Chi yadarch tuildaj bna. Hezee negen tsagt urs maani tom bolood bid 2-iig jargaana gej bodoj baival bas l chinii zuv. Chi jargana.

  19. Boogii says:

    29 tei mash dajgui zaluu uulzah hos haij bnaa 88823780 dugaarluu msj uldeegeerei bayrlalaa

  20. Emegt says:

    Uneheer oilgoj bnaa bi chin 3dahi dree l ugee helsen tomdooch sn tsag gargaj chadku neg tm gemtei bdg , yg unendee olon huuhed ch huseh zuil bish mi chadal l tm bn, mergejliin emchid handsan dr shu, olon huuhed toruulj sn ezegtei eej blaach gsn bs ajil hiij niigemd bair suuria olj bga emegtei bol bas ylgaaguie iluu ih charmailt huch bg ym bnlee

  21. Хөөрхий says:

    Халуухан шөнө байхгүй гэчихээд яаж 5н хүүхэдтэй болсын? Аан бас илүү хүүхэд гэж хүний хүүхэд тэжээх гээд байгаам уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.