Нэг л амархан юм шиг бодох юм

Би ганц бие 23-тай эмэгтэй. Өмнө нь бодитоор хосууд шиг үерхэж байсангүй. Болзсон юмнууд нь шөнийн зугаа төлөвлөсөн юмнууд л байсан. Тэрийг нь мэдээд л больдог байлаа. Тэгээд нэг их ач холбогдол өгдөггүй за яахав дэндүү залуу юм чинь гээд тоодоггүй хүүхэд шиг зантай байлаа.

Бас хааяа нэг залуутай болзоод уулздаг болохоор их дасаад салж чадахгүй байх юм. Саяхан нэг залуугаас салж үзсэн. Бас л дассан байсан, үгүйлээд бас мартаж чадахгүй юм. Хүмүүс болохоор март, өөр юм хий, өөрийгөө хөгжүүл гэх юм. Нэг л амархан юм шиг бодох юм.

Мэдээж эрэгтэй хүнд хэт дасах нь буруу л даа. Гэхдээ би мэдрэмжээ салгаж чадахгүй юм тэр хүнээ үхтлээ үгүйлээд, гуниглаад байх юм, өөр хүмүүсийг харахаас дургүй хүрмээр. Би яах ёстой вэ?

3 Comments

  1. Дурлаагүй эмэгтэй says:

    Дурлаж ба хүнд хайртай болж үзээгүй эмэгтэй хүний хувьд хэлэхэд эрчүүд тэжээлгэх гэсэн янхан бас байдаг гэдгийг ойлгоход болно.

  2. ❤️ says:

    💝

  3. Ккккк says:

    Завтай хүүхэн бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.