Мунхаг хүний хүүхэд болж төрсөн би ч бас мунхаг гэсэн үг үү?

Сайн байна уу. Миний бичсэн зүйл урт болж магадгүй учир тэвчээртэй уншаад зөвөлгөө өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Би 19 настай оюутан эмэгтэй. Аав ээж маань албан ёсоор салаад 8 сар болж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хамт амьдарсаар байгаа. Гэр гэдэг газар маань ямар ч уур амьсгалгүй болоод бараг жил болжээ. Зун ч яхав аав маань гэртээ үзэгдэх нь багасаж дураараа жиргэсэн. Амьдардаг жижигхэн байраа надад үлдээхээр ээж аав маань тохиролцоод миний нэр дээр шилжүүлцгээсэн. Би ч мэдээж ээжтэйгээ л амьдрана.

Харин аав маань байраа шилжүүлэхийн өмнө миний машиныг зараад тал мөнгийг нь байр түрээслэж амьдарна гээд авсан юм. Би мэдээж аавыгаа гэр оронгүй гудамжинд гараасай гэж хүсээгүй учир мөнгөө тэр даруй нь шилжүүлсэн. Гэхдээ үнэхээр гомдмоор тэр мөнгийг хэдхэн хоногт үрээд л хүрээд ирсэн. Удахгүй карентин ч эхэлж бид 3 гэртээ хамт түгжигдэв. Ингээд аймшигт амьдрал эхэлсэн. Гэнэт ээжид маань хайртай дуртай гээд хардаад хаа явсан газар дагах болсон. Согтохоороо хамгийн аймшигтай. Сүүлийн 2 сард 5 удаа бид 2-т агсам тавьж зовоосноос 3-т нь цагдаа дуудсан.

Эхнийх дээр эрүүлжүүлэхдээд нь тавьсан. Хоёр дахь нь ээжийг өшиглөж, түлхэж унагааж, гэрт оруулахгүй гэж гарыг нь хаалганд хавчаад “ална шүү би чамайг” гээд л дайрч чичирнэ. Нэг эрэгтэй хүний эсрэг хоёр эмэгтэй хүн хэзээ ч хүч хүрэхгүй юм байна лээ. Эцэс сүүлд нь жаазтай зургийг гараараа цохиод манай гэрээр дүүрэн цус нөж, тэр үед л би анх удаагаа айсандаа дагжин чичирж үзсээн. Шээс хүрч байгаа юм шиг мэдрэмж төрж хөлдөж үхэх гэж байгаа юм шиг чичирдэг юм билээ. Цагдаа ирээд энэ цар тахалын үед эрүүлжүүлэх аваачихмааргүй байна гээд эмээгийн гэрлүү хүргэж өгсөн. Би аавыг ээжлүү дайрч байхад нь маажчихсан юм л даа. Тэрэндээ харамсаад маргааш сорвины тос авч өгнө л гэж бодсон.

Гэтэл аав маань алнаа гээд буцаад хүрээд ирдэг байгаа. Гэртээ оруулалгүй цагдаа дуудаад дахиад аваад явсан. Маргааш нь ч үхэх гэж байгаа юм шиг уучлалт гуйгаад дахиж тэгэхгүй амлаж байна гээд бөөн юм болоод ээж маань өрөвдөөд гэртээ оруулж цагдаад гомдолгүй гэж бичиж өгсөн. Гэхдээ хүн өөрчлөгддөггүй юм байна лээ. Өнөөдөр дахиад л агсам тавиж цагдаад баригдаад явлаа энэ удаа цагдаа нар баривчилж магадгүй гэж бодож байна. Яах ёстойгоо үнэхээр ойлгохгүй юм. Юм л болвол ална тална гээд хутга барьж дайрна…

Ээжийгээ л их өрөвдөх юм даа. Бие нь ойрын үед муу байгаа ч, өдөр шөнөгүй ажлаа хийсээр л байгаа. Ингэж зовох ёсгүй хүн юм байгаа юм. “Чамайг заавал ална, харж байгаарай” гээд ээжлүү зөндөө муухай мсж бичсэн байна лээ. Ингэж байгаад ээжийгээ алдчихвал яах юм бэ? Айлын ганц надад өөр хэн ч байхгүй шдээ. Аав өөрөө болохоор элдэв хүүхэн шуухантай уулзаад л яваад байгаа сурагтай, тэгснээ миний ээжийг өөр хүнтэй боллоо гэж дайрч яралзана. Ямар юмны өөр хүн байхав дээ. Миний л төлөө ажлаа хийж сургалтын төлбөр, байр хоолны мөнгө гээд амьдралаа өөд нь татах гээд явж байгаа гэмгүй ЭМЭГТЭЙ ХҮН шүү дээ.

Ядаж би эрэгтэй хүүхэд байсан бол ээжийгээ ааваас хамгаалж чадна даа гэж үргэлж бодох юм. Одоогоор би эрэгтэй хүнийг үнэн сэтгэлээсээ жигшдэг хэзээ ч хүнтэй суухгүй гэж өөртөө амалсан. Ер нь эрэгтэй хүн яагаад ингэж өөрөөсөө хүч дутуу эмэгтэй хүнийг дээрэлхдэг юм бэ?  Хэдий хүртэл ээжийнхээ араас санаа зовж суух юм бэ?? Ийм хүний нэрээр овоглож байгаадаа хүртэл ичих ёстой юм уу? Мунхаг хүний хүүхэд болж төрсөн би ч бас мунхаг гэсэн үг үү? Би яах ёстой вэ? Яаж ээжийгээ хамгаалах вэ? Ээжийгээ хамгаалж ааваас бүр мөсөн салгаж чадах юм бол үлдсэн амьдралаа зөвхөн ээждээ зориулья… 🙏 Ах эгч нараа надад туслаач…

14 Comments

  1. sdsdsd says:

    ааль дээр байсан юм дахиад ороод ирсэн байх юм

  2. Шаацан лалар вэ says:

    Зөвлөгч гэнүү?
    БИТГИЙ ШАА!!!
    Чам шиг юм юугаараа зөвлөгөө мэдэж зөвлөгөө өгдөг юм.Үхсэн баас

  3. Tyc says:

    Ээжтэйгээ ярьж байгаад хөдөө хүнд хэлэлгүйгээр нүүчих

  4. Адилхан амьдрал туулсан хүн says:

    Би яг чиний амьдралыг туулсан хүн байна оо. Одоо 30 тай эрэгтэй. Эртхэн ээжтэйгээ хол явсан дээр шүү. Ааваасаа хол өөр газар очоод очсон газраа хүнд хэзээ ч бүү хэл ор сураггүй болж ааваасаа холбоо тасрах хэрэгтэй. Хүмүүс яахав ааваа уучил этр гэдэг л юм. Чиний миний амьдралаар 7 хоног ч хамт амьдарч мэдрээгүй байж худлаа зөвөлгөө өгч их мэдэгч царайлдаг хүмүүс хамаатнуудаас чинь эхлээд зөндөө бдаг юм шүү. Эцэст нь архинаасаа болж үхсэндээ. Өнгөрснөөс нь хойш би сэтгэл тайван унтаж байгаа ээжийг минь зодох зовоох хүнгүй гэхээр үнэхээр сайхан байдаг. Өмнө нь бол үнэхээр сэтгэлийн там блаа шүү дээ. Гар хүрч болохгүй хүрхээр хүүхэд чинь ингэсэн гжжд ээжийг байнга зодно бүр хүлж байгаад зодно, хутга авч дайрна. Сүүлдээ бүр хичээл ном хийх ч хэцүү байдаа. Гадагшаа явж сурсан ч байнга ээжтэйгээ ярьна согтуу аав чинь уучихсан согтуу байна гэж хэлнэ. Үнэхээр хэцүү байдаг юм оо. Эртхэн тэр цагдаад нь өгөөд шоронд нь явуулоо. Тэхдээ олон жилийн шоронд явуулахгүй бол гарч ирээд дахиад алнаа гээд явах байх шүү. Тэгхээр тэрийгээ сайн бодож байгаад шийдээрэй. Миний хэлэх ганц зүйл бол ааваасаа маш хурдан холдох хэрэгтэй. Ээжийгээ алдахаас өмнө холдож авсан дээр шүү.

    • Dolingor says:

      Тэгээд ээжийг чинь одоо хэн шааж бна. Хэн алыг нь баярлуулах уу чи өөрөө юу тэ. Аавыгаа шороонд булчихаад чи өөрөө ээжийгээ жаргааж бгаа биз. Чи аавыгаа засаж авхын оронд түлхээд хаясан хогийн лалар бнаа тэ. Тэгээд одоо ээж чинь өөр эрийн дор чарлан цэнгэл эдлэж бгаа юу. Усан тэнэг боов бнаа чи. Нэгнийхээ толгойг залгичихаад одоо өөр эрийг залгихаар зэхэж бгаа чиний ээж чөтгөр шуламруугаа тонилог.

      • zaluu39 says:

        dolingor gene uu nohoin baas chine yugaa hutsaad baigaa yum. zaaval emegtei huniig zodoj daramtalj baih yostoimuu nohoin golog mine. chi harin tamruugaa tonilno gedegt itgeltei baina. manai aav eej 2 lav evtei saihan utulsun buurainuud bii. huchirhuulel dund usuud teriigee zuv gej boddog cham shig malnuud tsoorood uhej dald orj baival busdad ni buyan boldog yum.

      • Барс says:

        Ээжийг нь хэн шаахын тэгүүл хэлчих пизда минь. Хэн шаахы. Эм хүн чинь хөгширсөнч шаалгуулж бх ёстой бдын за тэнэг бөөс өө.

    • Халтайсан боов бэ яадаг says:

      Барс гэнүү, балай сда вэ сда чинь.
      Халтайсан боов минь өмхий амаа хамхи.Балай бөбөчин лалар вэ

  5. Зөвлөгч says:

    Залуу байгаам чинь гадагшаа гарч сурахгүй юу дө тэгээд ээжийгээ өөр дээрээ татчих. Аавыгаа үзэн ядаж дотроо гомдоод бол хэрэггүй эцэг эхийнхээ аль нэгийг үзэн ядаж гомдоогоод эхэлвэл мах цусныхан тасархай болохоор бүр цаанаасаа л өөрийгөө үзэн ядах өөртөө дургуй болж эхэлнэ тэр нь чамд маш том хор хөнөөлтэй буруу явах буруу замаар орох эхлэл болдог юм. Аав чинь бол амьдралд алдаж яваа л хүн байна дотроо уучлаад өнгөрөөчихөө сэтгэл чинь хөнгөрнө.

    • Зөвлөгч says:

      Солонгосруу барьцаа хөрөнгө шаарддаггүй хэлний бэлтгэлийн төвүүд байдаг хагас жилийн төлбөр нь байр нтр нь ороод 6-8сая болж байсан цагийн ажлыг нь сургалтын төвөөс нь олоод өгчихдөг юм байнлээ. Европын орнуудруу бол төлбөр нь өндөр байсан доод тал нь 20-25 сая байлуу да. Залуу юм чинь хэл сураад биеээ дагаад сурна ээжийгээ татаад хажуудаа авчирчина тэр нь дээр байхаа.

    • Эмэгтэй says:

      iim hunii ugend biti ororoi. Buh etseg eh sn bish setgetsiin uwchtei hunee bsn muu etseg eh bdg. Holdoh l heregtei. Ymrch bsn tuhai burt n tsagdaad mash sn ugch temdegluulj hashraaj bh heregtei. Yg iim humuus mash aimhai bdg ymaaa. Ta 2g aih tusam chn ulam dawarna surduulne zailahgvi. Urgelj tsagdaad uguud chms aihgvi shu shorond chn hiine shu gj shuud shiidemgii hel. Uuruu aigaad zailn. Mash aimhai bdg teriigee uuruusuu sul doroid n deerelhej gargadag. Bur bolku bol bairaa tureesleed uur gazar tur ter munguuruu bair tuseesleed heseg holdchih.

    • Зөвлөгч says:

      За тэгээд аавыгаа ч юм уу ээжийгээ ч юм уу үзэн яддаг гомдоосон хүн олигтой явж байгаа тохиолдолыг бол үзээгүй шүү.

      • zaluu39 says:

        tegeed aav ni ehner huuhdee zovoogood uzen yadaad baih ni zugeeruu te. erguu mal shig yum bichih yumaa

      • Шаацан лалар вэ says:

        Зөвлөгч гэнүү?
        БИТГИЙ ШАА!!!
        Чам шиг юм юугаараа зөвлөгөө мэдэж зөвлөгөө өгдөг юм.Үхсэн баас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.