Сэтгэлээ нээж, та бүхнээс ухаалаг зөвлөгөө, тусламж авах гэсэн юм аа. Би амьдралдаа урт хугацааны турш хэнтэй ч үерхэж, үерхлийн харилцаанд орж үзээгүй хүн байгаа юм. Одоо өөрийгөө харахаар хэтэрхий их хаширлаад байгаа ч юм шиг, эсвэл хэтэрхий дотогшоо (introvert) зантай болоод байна уу, ерөөсөө өөрийгөө ойлгохоо болилоо.
Хэн нэгэнтэй чөлөөтэй, нээлттэй харилцааг яаж анхнаас нь зөв бий болгохоо үнэхээр мэдэхгүй байна. Намайг сонирхож харилцдаг эрчүүд дандаа л “Чи өөрийгөө дэндүү нуугаад байна, дотогшоо байна” гэж хэлдэг. Жич нь би өөрөө эмэгтэй хүн л дээ.
Миний дотор нэг л тийм хаалт, хамгаалалт үүсчихсэн юм шиг, хүнд шууд итгэж өөрийгөө нээхээс айгаад байдаг болчихож. Ийм үед өөрийгөө яаж өөрчилж, бусадтай сонирхолтой, чөлөөтэй харилцаа үүсгэж сурах вэ? Над шиг ийм асуудалтай тулгарч байсан бүсгүйчүүд байна уу, эсвэл эрчүүд маань ийм хаалттай охидыг хараад юу гэж боддог вэ? Надад сэтгэгдлээрээ урам хайрлаж, зөвлөгөө өгөөч…
3 Comments
Orondoo aimar shaaltsdag shd duugai ohid
Dotogshoo naiz oxintoi baij ezseen , ayugui hetsuu oilgomjgvui baidag baisaan , hariltsaa uragshaa yawj ogdoggui. Chat bichij gants neg tsug alxaxaas oor ym hiideggui
Tgel yawj baigaal neg durgui hureel bolisondoo. Dotogshoo yumu gexeer naiznartaigaa ix dotno baidag hargdsaan. Uulna terenshigee l baidag boloo
neelttei bsnaarch bas onood bdg ym bish l dee balance bh ni l chuhal bh tgj chdhgui bol ugaasaa chin togloom bolood duusna togloom bolsnoos barag haalttai bsna ni deer bzdee