Яаж энэ 3-г ажилтай болгож стрессгүй амьдрах вэ зөвлөөч

Би түүнтэй хар багадаа л танилцсан. Тэгж явсаар 23 насандаа гэр бүл болцгоосон одоо охин хүү 2-той. Тулгараад байгаа асуудал гэвэл тэр 3 бүр арай л аймаар гэр буулгах юм аа. Тэгээд юу ч хийхгүй майсаагаад л байж байна. Ядаж байхад нөхөр гэж юм яг л хүүхэд шиг 2 хүүхэдтэйгээ нийлээд гэр буулгаад байх юм.

Яахав мэдээж бид 2 2-лаа ажил төрөл хийдэг мөнгө санхүү бол гайгүй л байна. Гэхдээ л гэр орноо цэвэрлэсээр байтал орой амарч ч чадахгүй юмаа. Үйлчлэгч авья гэхээр нөхөр хүүхдүүд ажилгүй болчихно гээд зөвшөөрөхгүй юм. Тэглээ гээд би энэ гэрт үйлчлэгч шиг л байна.

Нөхрийн хийдэг юм гэвэл оройдоо хоол л хийнэ. Дараад нь аягаа ч угаагаад өгчихгүй би л угаана. Энэ 3 хоолоо идчээл яг буудалд байгаа юм шиг тоглоол буулгаал байхаас өөр ид шид алга. Бараг салчихмаар л байна даанч манай хүн уг нь үнэхээр сайхан хоол хийж бас санхүүгээ ч дажгүй зохицуулчихдаг. Яаж энэ 3-г ажилтай болгож стрессгүй амьдрах вэ зөвлөөч. Муулахгүй байхыг хүсье…

32 Comments

  1. Singleman. says:

    Ухаантай зөвлөгөө өгсөн ухаалаг бүсгүйтэй танилцах юмсан. Емэйл байхгүй утсаа бичиж болохгүй яамаар ч юм.

  2. быбыб says:

    хүүхэд л буулгаж байгаа байх. тэрийг байнга чам шиг цэвэрлээд байж амжихгүй. цэвэрлээд байвал чам шиг уур хүрнэ биз. манай эхнэр бас тэгж тэнэгтээд байдаг юм. том болоод мэдээж гайгүй болно ш дээ

  3. Заяа says:

    Хоол хийнэ хүүхдүүдтэйгээ тоглоно 🙄
    Манайд надаас орлого муутай, хоол хийхгүй, хүүхдүүдэн тоохгүй орой зурагт үзээд хэвтчихнэ. Дээрээс нь хартай. Ийм хүн байна.
    3 н хүүхэдтэй салая салах хэцүү. Ийм л байна даа.

  4. Brinden says:

    Тэнэг гэдэг үг ч чамд гоёдохоор юм байна. Чам шиг эргүү хүүхнүүд л иймэрхүү хэрэгтэй хэрэггүй юм ярьж байж гэр бүлээ үгүй хийдэг юм ш дээ. Жаргалтай газар хүн тогтохгүй ээ гээд хүмүүс зөндөө коммент бичсэн байгааг харж ухаараасай билээ

  5. Anynomous says:

    tng hun bn chi

  6. 777 says:

    Нөхөр хүүхдээсээ хол хэдэн сар байгаад үзэхгүй юу даа. Гэр орон цэвэрхэн, чимээ шуугиангүй нам гүм эмо орчин таалагдаж байвал сална л биз. Ер нь бол уурга нь хугархай аяга сэтэрхий яваарай гэж ерөөдөг билүү. Зариа ухаалаг эхнэрүүдийн хувьд чиний зовлон гээч бол хүсээд ирэхгүй жаргал юм байна даа. Арай л биш байна шүү чи…. Хүссэн юм хүзүүгээр гэдэг шүү.

  7. Bat says:

    Jargaltai gazar hun togtohgui. Uwstei gazar mal togtohgui gj. Chamd uchir bn. Gertee huuhduudteigee togoldog hool sain hdeg ger buldee tsag gargadag uneheer oldohgui hun bn aldaw teneg mine.

  8. zochin says:

    Би ийм өнөр өтгөн, бужигнасан жаргалтай амьдрал хүсдэг.. Даанч надад нөхөр байхгүй.. 40 гарах нь. Нөхөр хүүхдүүдээ надад өгчих ккк /наргиа шүү/ Гэр чинь ямар дэлгүүр биш дээ үргэлж цэгцтэй байх алба уу? Хүүхдүүд чинь жаргалтай байгаа шинж шүү дээ, аавтайгаа тоглож үзээгүй нүдэнд нь гуниг хурсан маш олон хүүхдүүд бий.. Нөхрөө гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож цагийг өнгөрөөж байгаад нь баярла айн. хараад л жаргаад суу л даа.. боломжийн орлоготой юм бол ажил хөнгөвчлөх цахилгаан бараанууд авчих.. Чи өөрөө маш их стресстэй байна даа.. тэрийгээ тайлах арга чарга бод!

    • Ганаа says:

      Өөртэй чинь танилцвал болох уу.

      • Singleman. says:

        Ухаантай зөвлөгөө өгсөн ухаалаг бүсгүйтэй танилцах юмсан. Емэйл байхгүй утсаа бичиж болохгүй яамаар ч юм.

    • Ганаа says:

      Өөртэй чинь танилцвал болох уу

  9. Хохо says:

    Ёооё дарлагдсан хүүхнүүд монголд дарлах ёстой гэсэн эрчүүд битүү. Битгий хуц гэрийн ажил маш стресстүүлдэг. Гэртээ буудалд бгаа юм шиг бх зүгээр үү тээ. Нөхөр мөнгө олдог хоол хийдэг байлаа гэж юу гэж үүрэг нь биз дээ. Хүн бүр тус тусын үүрэгтэй байх ёстой. Dishwasher ав. Тэгээд наадуулдаа хийх ёстой зүйлийг нь хийлгэ. Чанга бай. Бүүр 1 хямдхан амьдрлаа жаргал гээд бодцон. Амьдрал аялаж зунаалах хоббидоо цаг гаргах зөндөө юм бий. Амь зогоохоо жаргаж бна гэж бүү эндүүр

  10. emchid och says:

    chi yag uuruu uvchtein bn sht. geree tseverlehgui bl uhehgeed bdg chn uvchin shu. nuhur bl huuhedteigee togloj hool hj bn mungu sanhuu sain bl muuundag er bn.. chi uuruu emchid och okey

  11. Btchpls says:

    Жаргалтай газар хүн тогтохгүй гэж нээрээ. Байхгүй болсон хойгуур нь ухаардаг юм дөө.

    • Fycufy says:

      Сайхан аз жаргалтай гэр бүл байна. Насан туршийн аз жаргал хүсье!

  12. kai says:

    ur huuhduud hoid etsgiin hajuud ineed hoorgui aidastai amidrahni tgeed chamd jargaluu

  13. zaya says:

    salmaarch gh shig erguu gichiiw jargal daahghui erhiin balai teneg huuhen be amidral medehgui

  14. A says:

    Zail um be. Teneg jargal daahgui erguu huuhen bna daa. Nuhur huuhduudteigee toglood geree delbelj bsan ch ehner az jargaltai geree tseverledeg. Yagaad gevel ger bul ni eleg buten bna. Buten ger bultei geed gaihuulaad bgaamuu

  15. Болороо says:

    ямар сайхан аз жаргал вэ. гэхдээ гэртээ бяцхан дүрэм зохиож энгийн хөгжилтэй аргаар гэрийнхнээ ажилд оруулж болно ш дээ

  16. haha says:

    t1 awgai l gj helida ger buld
    chine bish chamd l asuudal bn

  17. Zochin says:

    Жаргалаа би зовлонтой эдүүрээд Замын дунд сэгсэрч орхио юу гэдэг дуу санаанд орох юм. Хүн жаргалтай газар тогтдоггүй гэдэг үгийг өөр дээрээ ойлгов доо бүсгүй минь

  18. Baagii says:

    Жаргалаа би зовлонтой эдүүрээд Замын дунд сэгсэрч орхио юу гэдэг дуу санаанд орох юм. Хүн жаргалтай газар тогтдоггүй гэдэг үгийг өөр дээрээ ойлгов доо бүсгүй минь

  19. WTF says:

    Yo-yo ter chin teed SEX tei yamar hamaatain? SEX l bichildee

  20. Нөхөр says:

    Сайхан жаргалтай гэр бүл байна. Нөхөр бас хоолоо хйидэг хүүхдүүдтэйгээ цаг гаргаж тоглодог. Үүнээс илүү сайхан зүйл юу байхав. Удахгүй хүүхдүүд чинь том болоод тэртээ тэргүй нам гүм болно шүү дээ.

    Амьдралыг харах өнцөгөө өөрчилнө байгаа.

  21. Бат says:

    хүүхдүүдтэйгээ тоглож тэд нартаа хайртай байна гэдэг чинь гэр амьтай хэзээч гэр бүлээ орхиж өөр хүн дагаж явахгүй гэсэн үг сайн эр хүн байна бас хоолоо хийчдэг гэж банйа. Монголд хоолоо хийх байтугай гэр орноо цэврэлдэг эр хүн хэд байдаг гэж чи бодож үзсэн үү? ёстой жинхэнэ жаргал даахгүй зовлон гэдэг чинь болоод байгаам бишүү. Нөхөр чинь оройн хоолоо хариуцаад чи аяга угаах юмнуудаа хураах ажлаа хариуцаад тэнцүү л байгаам бишүү. Гэр бүл үр хүүхдийн аз жаргалыг мэдрээгүй мэддэггүй хүүхэн бэ чи хар бага нас чинь гэр бүлийн хэрүүл дунд хайр халамж бага орчинд өссөн байна.

  22. Saruul says:

    Өмнүүр нь орж хийхээ л больчих,
    Гэр цэвэрхэн байх ёстой гэсэн дүрмийг өөрөө гаргачаад өөрөө бухимдаад байлгүй, нөгөө 3таа ойлгуул
    Нөхөр чинь хоолоо хийсэн бол аяга тавгаа угаахад бухимдалгүйгээр өөрөө хийхэд яахав дээ.
    Байгаа зүйлдээ талархаж, эерэг талаас нь харахыг хичээ
    Бохир заваан болно л биздээ, ийм байж болохгүйн байна гэдгээ өөрсдөө ухаараад янзлана шдээ.
    Өөртөө цаг гаргаад адилхан хөгжилдөх л хэрэгтэй.
    Хүүхдүүддээ үүрэг хариуцлага өгч, хийлгэж сур, монголчууд хүүхдүүдээ хаан мэт, харц боол мэт байлга гэдэг чинь бас учиртай л байсан байгаан. 5-12 хүртэл нь ойр зуур юм хийлгээд сураад 12-с хойш юм хийлгэе гсн ч найз мэт байх үе нь хүрчихнэ.
    Өөрөө сайн бод, гомдоллоод бцхимдах зүйл огт биш. Бүх хүн туулаад явж байгаа

  23. Saruul says:

    Гэр бүлээрээ тойрч суугаад хүүхдүүддээ ажлыг нь хуваарьлаж өгөөд хийлгэх талаар ярилцаад, хийх юмаа хийтэл нь өөрөө оролцохгүй цэвэрлэхгүй бай. Бас эрэгтэй, эмэгтэй хүний онцлог байна. Тэг ингэ гээд олон юм дараалуулаад хэлбэл алийг нь хийх ёстойн бол гээд хүү бол бухимдаад эхлэнэ. Охидууд бол сонсоод эхнээс нь хийгээд эхлэдэг. Нөхөр чинь хоолоо хийдэг бол оройн хоолны дараах аяга таваг угаахыг өөрийн ажил болгоод л авчихад бухимдах зүйлгүй. Өөрөө цэвэрлэж, бухимдаж байснаас өөрийнхөө дуртай юмыг хийгээд адилхан хөгжилтэй бай, танай гэр цэвэрхэн байх ёстой гэдэг дүрмийг өөрөө л гаргаад, гаргасан дүрмээ бусаддаа ойлгуулахгүйгээр эд нар ингэсэнгүй тэгсэнгүй гэж бухимдахын оронд өөрөө адилхан хөгжилд.
    Гэхдээ хүүхдүүдээ ажилд сургая гэж бодвол өөрөө өмнүүр нь орж хийлгүй, одоо хамтдаа ингэе, тэгьеэ гээд үзүүлж харуулаад хийлгэ. Муухан хийсэн ч загналгүй магтаж урамшуул.

  24. ERO says:

    Жаргал даахгүй нь зовлон юмдаа

  25. bi says:

    Ямар даварчихсан хүүхэн бэ, энэнээс илүү аз жаргал гэж хаана ч байхгүй шүү_ үр хүүхэд чинь хамгийн жаргалтай өсөж байна. дээр нь нөхөр чинь хоолоо хүртэл хийгээд өгчихөж байна. Битгий давар л гэж хэлье

  26. баагий says:

    арай өөр өнцгөөс хараад үзээч хөө. миний харж байгаагаар бол их л аз жаргалтай амьдарч байгаа юм байна. би лав хүүхэдтэйгээ хангалттай их тоглох завгүй л амьдарч байна даг. хүүхдүүдэд чинь насан туршдаа дурсах хамгийн жаргалтай дурсамжууд үлдэж байгаа шдээ. тэр талаас нь бодоод үзээрэй. амжилт

    • Sugarmaa says:

      Салаачээ, хурдхан сал…наадуул чин засрахгүй. Салж байж л гоё болно

  27. bitii davar says:

    davartsan huuhen be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.