Салмаар байгаа ч 5 сартай жирэмсэн

Сайн байна уу би одоо 25тай 2 настай охинтой, 5 сартай жирэмсэн яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй юм. Нөхөртэйгээ анх 2017 онд танилцаж 2020 онд хүүхэдтэй болж байсан. 2017-2020 дунд нь 1 жилийн хугацаатай салахад нэг охинтой үерхэж хүүхэдтэй болсон байсан тэгээд буцаж нийлсэн ч тэр охин нь хэл ам хийж фб нтр зураг тавьж аав ээж рүү минь хүртэл утсаар ярьж байсан. Одоо манай хүний аав ээж нь сар болгон хүүхдийн тэтгэмжийг нь өгөөд явдаг. Манай хүн 2016-2019он хүртэл дотоодын цэрэгт ажилладаг байсан.

Надтай танилцахаасаа өмнө аав ээждээ цалингийн зээл гээд 10 саяыг аваад өгцөн байсан. 2019 онд ажлаасаа гараад солонгос 3 сараар явж ирээд явж ирэхдээ нээх их мөнгө нтр хурааж чадаагүй ээ тэгээд ирээд ажилгүй энд тэнд очиж ажил хийж явсаар байгаад би 6.30 нд төрсөн юм. Уг нь хотод төрнө гэж бодож байтал төрхөөсөө өмнө хадмындаа очсон чинь нутагтаа очиж төрнө биз дээ тэр нь амар байлгүй нтр гээд олон юм яриад байхаар нь өөрийн төрсөн гэртээ байж байгаад төрсөн.

Намайг төрөхөд хадмууд яаж байна ийж байна төрсний дараа ч надтай яриагүй тэгээд би 7 цаг тасралтгүй өвдөж төрсөн нөхөр ээж 2 минь гадаа хүлээж байсан дараа нь сонсох нь ээ нөхөр намайг төрөх гээд өвдөж байхад машин дотроо унтаж байсаан гэж ээж минь хэлсэн. Тэгээд бид 2 охиноо 6 сартай болтол нь хөдөө манай гэрт байсан тэр хугацаанд нөхрийг минь аав самар түлээ нтр ойр зуурын ажилд дагуулж явсаар байгаад цалингийн зээлийг нь дарсан би уг нь охиноо 1 нас хүртэл нь хөдөө аав ээжийнхээ дэргэд байе гэж бодож байтал нөхөр их сонин2 зан гаргаж эхэлсэн.

Би аав ээжийг чинь алахад охиноо 18 нас хүрэхэд нь гараад ирж чадна шүү нтр гэж уурлахаараа тэгж ярьдаг болсон. Аргаа бараад охиноо аав ээждээ үлдээгээд хотод ирээд бид 2 ажил хийж эхэлсэн удалгүй бид 2 маргалдаж байгаад намайг нэг удаа алгадаад гараад явсан. 3 хоног байхгүй байж байгаад ирээд уучлалт ч гуйхгүй тэгээд өнгөрсөн. Удалгүй төмөр замд ажилд орж налайх руу явж би хотод үлдсэн. Удалгүй намар болж аав ээж минь хөдөөний хүмүүс учир ажил ихтэй хадам ээжийг хүүхэд хараад өгөөч гэж гуйтал за тэгье очоод 1 сар хараад өгье гэж хэлээд хадам аав ээж би нөхөр буурал эмээ гээд эхлээд цуг очоод хадам ээжийн ажил нь арай болдоггүй гээд буурал ээжийг үлдээсийн 70 гарсан хүн байдгийн тэгсэн буурал ээж бороотой өглөө манай аав ээж хоёр үнээгээ саачаад ороод ирсэн чинь манай охин шалдан галаа түлээгүй даарцан сууж байсан гэсэн.

Тэгээд тэр өдөр нь хадам аав гэх хүн залгаад буурал ээж 5 ангийн хүүхэд 2 үлдсэн байсан очиж авах гэсэн гэхээр нь гол аймар үерлэчихсэн байгаа одоо яанаа гэсэн чинь л манай аав ээжийг элдвээр хэлээд танай охин чинь л гуйсан болохоор наа хүүхдийг чинь харах гэж байгаа юм хүүхэд гол гаргаж өг нтр гэж ярьсан гэсэн тэгээд тэр өдөр нь нөхөр амарчихсан бид 2 цуг байгаан тэгсэн хадам аав баахан юм яриад л байх шиг байна аа, тэгсэн нөхөр тэгүүл би энэ гичийгээс нь салахад болох юм биш үү гэж утсаар хэлж байсан. Тухайн үед би 2 сар гарантай жирэмсэн байсан болохоор тэгээл хэрүүл болоол 2 талын аав ээжүүд сал нтр гээл тухайн үедээ стресс ихтэй байсан болоод ч тэрүү би 2 сартай жирэмсэн байхдаа өсөлтгүй болсон байсан. Энэ явдлаас хойш хэрүүл маргаан бараг л өдөр болгон гарч нөхөр хэрэлдээд л гараад явна, маргааш юу ч болоогүй юм шиг орж ирдэг. 

Тэгээд 12 сард би дахиад жирэмсэн болсноо мэдээд 3 сар хүртэл хордлого их өгч байсан нэг өдөр маргалдаж байгаад аав ээжийнх нь талаар ярьж хэрэлдээд тэгсэн зүгээр л намайг толгой руу хэд хэдэн удаа хүчтэй цохиж миний дух хавдсан байсан тэгснээ гэртээ хэвтэж аятайхан байж чадахгүй нтр би жирэмсэн хордлого өгөөд 1 сар л гэртээ зүгээр байж байгаан шдээ Цагаан сараар манайд очиж шинэлэхээр болоод очоод байж байтал манай эрэгтэй дүүтэй гэрт зодолдоод аав ээжид загнуулаад аав ээж яв гэсэн чинь л тэр чигтэй гараад явчихсан.

Би хотод ирээд удаагүй байхад залгаж яриад уулзая гэсэн тэгсэн юу ч болоогүй юм шиг л байсан одоо охинтойгоо угаасаа утсаар ярьдаггүй тэгээд хагас бүтэнсайнд ирчихээд явдаг. Ажил 5 өдөр утас нтр ярьж барьдаггүй хүний урманд бие чинь яаж байна гээд ч ярьдаггүй. Намайг Налайхад ирд цуг байхгүймуу гээл байгаан би яг үнэндээ салмаар байгаа ч 5 сартай жирэмсэн аав ээждээ ч хэлээгүй байгаа эсвэл одоо хүүхдээ авахуулаад салсан дээр үү яах ёстой юм бол оо?

14 Comments

  1. hi says:

    avahuulaad salsan deer

  2. Бархас says:

    Ямар арчаагүй амьдралгүй хүүхэн бэ? Хайран хүүхдүүдийн ирээдүй. Яаж жирэмсэнээс хамгаалахаа мэддэггүй юм уу?

  3. Sisi says:

    Бичсэн зүйлийн чинь найруулга гэж авах юм алга. Цэг таслал тавьж сурсан бол …
    Өөрөө өөрийгөө л зовоох аргаа төгс олоод явдаг хүн байна. 5 сартай хүүхдэд аборт хийх эмч олдохгүй. Тэгэхээр ирж яваа үрээ хайрла. Ухаантай бай. Жирэмслэлтээс хамгаалах гэж юм бас байдаг юм шдээ.Өөрт нь хайргүй хүнд салж хагацахгүй наалдаал, эр болгоноос жирэмсэн болоод явдаг яг чам шиг хүүхнүүд байдаг. Одоо чиний бодох зүйл хоёр хүүхэд чинь л байна. Гэхдээ чи наад нэг юмаасаа салсан ч дахиад нэг балай юмтай нийлээд л хүүхэд цувуулаад л явах байхдаа. Чамд нэг л итгэл төрөхгүй байна. Гэхдээ сайн сайхан бүхнийг хүсэе.Зоригтой байж,хоёр хүүхдээ сайн өсгөхийг бодоорой.

    • М says:

      Eee Зүгээр эртхэн амьдралаа бодсон нь дээр юм биш үү дээ. Миний дүү. Хайран сайхан залуу нас. Ийм сэтгэлгүй хүмүүстэй ойр байж яах юм. Төрөөгүй хүүхдээсээ салж, хагацаад эргүү тэнэг залуугаасаа салж охинтойгоо Сайхан амьдар. Чиний аав ээж бол бурхад юм. Ийм сайхан аав, ээжтэй байхад гүлдийсэн эргүү тэр нэг юмыг царай алдаж амьдарч яадаг юм. Ээжтэй нь аавтай нь тэр цаана байгаа хүүхэдтэй нь хөөгөөд л явуулаач

  4. Bbbbb says:

    Sal shuud sal. Har elegiin hun gehed bi unendee chamaig uruvduj bn. Aav eejee bod. Shuud sal. Yun zoduulah durtai yum be? Ohinoo aav eej deeree uldee. Naad huuhdee gargaad shuud ug esvel avhuul. Tegeed ajil hii eej aav chin sain humuus bn

  5. аа says:

    ЯМАР ЗОВЖ АМЬДРАХ ДУРТАЙМБЭЭ , ЗҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ БОД ХҮҮХДҮҮДЭЭ БОДОЖ БИТГИЙ ИЙМ ТЭНЭГ АМЬДАРЛААР АМЬДАР МАЛ МИНЬ

  6. B says:

    Wtf chamd uurt chin asuudal bn ugiin chamd hairguim bnshdee ygd oir oir huuhed olood bdin 5 sartai avhuulna gj bhgue 2 huhedteigee sallaa ghd dahia dhoid etsgiin baraa haruulj huuhed tamlahnee yamar medrel huuhen be

  7. Zochin says:

    Hetsvvhen l ym baina. Ydaj baihad yun ch ih hvvhed oldog ym be ydaj hamgaalj baigaach de. 1 hvvhed onchrvvlehgvi odoo tegeed 2 boloh ni baina shdee bas l hariutslaggvi ym aa

  8. Яах гэж ийм хүнтэй хамт байгаад байдаг юм тарийг нь таньсан бол эртхэн холдохгүй яасын зүгээр зугтаач дээ

  9. Okay says:

    Unshij baramgui urt ch nas adilhan hunii zovlon yum gd guriigeed duustal ni unshlaa. Gehdee chamd uurt chine ingej bodogdohgui bna uu, hairan 25 nas gd. Nuhur ch bish yadaj naiz ch bish bur hair ch bish banz ch bish hachin haltar hariltsaanaas ehleed uuriinhuu zaluu nasiig daraa ni huuhdiinhee bolomj nuhtsul baidliig zgr l neg hedhen sexeer solij bna shd. Ta 2 ugaasaa neeh hamt mamt ch bdagq yum bna hair mair bol yariad ch heregq bhoo iim gachin orgoo busgaa oron gertee togtdoggui eriig irenguut ni enger zoruulsen bolood jiremsen bolson bolooguin dunduur wtf yaj amidraad bgaan be. Naad zaluu chn odoo yamar zeus uu lol amraltiin udruudeer shunu duluur uzegdej neg sexdcheel duraaraa yum be chamd ch tolgoi gej alga odoo yaaltai iim buten sureg humuusiin huuhduudtei minii huuhduud ireeduid neg niigemd zeregtseed chiheldeed yavna bhdaa. Deedeh tolgoi chn ajillagaa muutai bol doodhoo zahirch surna uu, mun ene dashramd helehed buh emiin san 24 tsag ajilladag buguud belgevch gej bdag.

  10. za says:

    ymar sonin ur huuhdee boddogui hunii unergui har lalar we ter chin bich gsn nyalh ohintoi hun ter nyalh urd ymrch buruu bhguishde ur huuhdee boddogui yaatsan lalar we ter odo

  11. Gerelmaa says:

    Salah tuhaid bol ystoi medhgui ymrtaich aaw eejdee heleed hamt huvaaltsh hergtei harin negent huuhed chn bur 5 sartai bolsn bol awahuulj edr hergguidee daraani harmsaad hetsuu shuu

  12. k says:

    чи чин бүр орчин агт амьдардаггүй тас хөдөө охин бна даа.Зоргоороо юмаа. Өөрөө секс хийчхээд зоргоороо , төлөвлөөгүй байж хүүхэдтэй болчоод .Ядаж хурим хийж өөрийгөө хадамууддаа хүлээн зөвшөөрүүлээгүй байж хайрлагдах, хүндлэгдэх гээд алба ууууу???. Койноор цалингаа авдаг болсон одоо цагт 1920 оны уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй бол ёстой Тэнэг гэхээс өөр хэлэхэв..чи өрөвдөлтэй биш , чи зүгээр л дүүрчихсэн тэнэг бна. 20 хэдтэй байж сайхан сурч, боловсорч, дэлхийн ядаж 10 орноор аялаад өөрийгөө бүтээчихээд ингэж тэнэгтсэн бол хамаа алга. Одоо юундаа уйлдагийн хөдөө нутагтаа очиж мал хариул, ээж аавдаа тусал, ногоо тариалж фермерийн аж ахуй эрхэл. Хотод худалдагч нар хэрэггүй .Ийм боломжит цаг үед амьдарч байж .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.