Сайн гэргийн талаар…

Айл гэрийн эзэгтэй бүрт энэ зан чанар зайлшгүй байгаасай гэж би сүслэн гуймаар санагддаг юм. Энэ юу вэ гэвэл эр нөхрөө дээдлэн хүндэтгэх гэргий хүний мөн чанар. Таны эр нөхөр ерөнхийлөгч эсвэл дарга, эмч, гагнуурчин, барилгачин, бүр гуталчин ч бай хамаагүй энэ бол таны сонголт та л тэр эр хүнийг энэ амьдралын минь түшиг тулгуур минь гэж бүсгүй эмзэг заяа тавилангийнхаа тал орон зайндаа хүлээж авсан бол эр нөхрөө дээдлэн хүндэл.

Учир нь та эр нөхөр хэмээх гудиггүй хээгүй бас хатуу ертөнцийг зөөллөх гэж эм хүмүүн болж төрсөн юм. Яаж зөөллөх нь таны байгаль эхээс заяасан ялдам сэтгэл, хайр уясалд оршиж байгаа. Хэрвээ энэ бүхэн бүсгүй танаас гарахгүй бол бүдүүн баараг эр хүнээс эхэлж гарна гэж үү? Ус чулууг мөлгөр чулуу болгодог шиг бүсгүй та эр нөхрөө эр нөхөр болгодог юм. Энгийн нэгэн харилцаанаас авч үзье…

Эсрэг талаас нь: Эр хүн өдөржин ажиллаад орон гэртээ амар тайвныг хүсэж орж ирдэг гэтэл авгай нь хөмсөг зангидаж ташаа тулан угтана энэ болохгүй байна тэр ингээд байна гэж яншана эр нөхрөөсөө тэр ховор байдаг саятны амьдралыг шаардана, хөөрхий олсон зөөснийг нь зөв зарцуулж чадаагүй мөртлөө чамтай суугаагүй бол би ингэж явах байсан тэгэх байсан гэж ирээд л арчаагүй новш хүний оронцог минь гэж даналзаад л…

Эр нөхөр гэртээ харихаас халширч эхлэх тэр үеээс орон гэрээсээ олж чадаагүй тэр амар амгаланг өөр зүйлээс хайж эхэлнэ дээ тэр нь ихэвчлэн архи л байдаг харамсалтай нь архи гуай таны эр нөхөртөө өгөөгүй тэр зүйлийг түр зуур ч гэсэн орлуулаад байдаг юм шиг ингээд айл гэр уруудан доройтхын эхлэл тавигдана.

Эерэг талаас нь: Эр нөхөр нь гэртээ орж ирэхэд гэргий нь гэрэл цацартал инээж цайгаа дээжлэн угтана миний хань ядарвуу зүдэрвүү хоолоо сайн идээрэй бид хэд дажгүй байнаа ажлаар чинь сонин юу байна жаахан ядраа юу даа миний хүүхдүүд аавыгаа битгий ноол өө цалин чинь буусан юм уу баярлалаа чамд цамц авхаар болсон байна билээ цахилгааныхаа мөнгийг маргааш өгчихье гэх мэт ийм гэргий рүү эр хүн яардаг ийм гэргийн төлөө эр хүн бүхнийг хийхийг хичээдэг. Хайрт гэргийдээ үүнээс илүүг би яаж хийх вэ гэж бодно. Хэрвээ эрчүүд бүр ингэж боддог болчихвол улс эх орон өөдлөн дэвжинэ. Энэ эх орныг сайхан гэргийнүүдтэй өрхийн тэргүүнүүд л өөднө татна. Тэгэхээр бүсгүй танаас их зүйл шалтгаалж байгаа биз дээ.

Орчлонгийн сайхан хүүхнүүүд
Ээжийн ээжийн ээжүүд гэж…

9 Comments

  1. chariutugie says:

    unenii ortoi l zuil bichij, neg heseg ni eree chamlaj suuhad nuguu heseg ni nuhur ch ugui, nuhur ch ugui bolohoor huuhed ch ugui 50 shurgeed shaarigdaj yavna doo

  2. Uchirgui deedleh ni ch yu yum emegtei hun bas hamag ar amidrliig ni hariutsaj yawaashde huuhdude osgoj bn, ger oron tsewerhen bh, hool und hiih, huwtsas hunar ugaaj archih,
    Harin eregtei hun bi l mongo olj irj bga gesen shig orj ireed yalarhad , ingesengui tegsengui ged shaardlaga tawiad , urgelj mongo yariad bwal daramttai !emegtei hun shig huuhed owdoj torylj , shono noirgui honoj huuhde osgoj , hezee ch duusdaggui geriin ajluudtai odorjin zuuraldaj uzegui bolhoro yu ch hiidgyi zugeer gert suudag meteer ehnertee handaj harin 100% oortoo focusluulah geed .
    Yag adilhan ajil hiiged yawlaa gehed 50,50%tai l bh hergtei ger orniho ajliig huwaagad, huuhduude eeljilj asraad tiim medremjtei eregtei hunii derged bol amidrad l bnshu

  3. Bogi says:

    Manai nuhur sard 500k l oldog, bi bair mashintaigaa suusan, odoo ch nuhruy tejeegeed 2 huhdee usguj bna. Sex hideggui mungu olddogui murtlyu araar tavidag novshig deedelhuu te?

    • Ххх says:

      Хувь хүний сонголт шүү дээ хэрвээ хүсэхгүй бол хүндлэхгүй байж болно. Эр эм хүнд олон үзүүлэлт байгаа өнгөц харж сууж одоо яая гэхэв.

    • Nn says:

      Nuxuriin uurex achaag exner hun uureed baixaar nuxur chin zalxuu mongo olox ermelzelgui, uurtuu itgex itgelgui bolj bgamds

      • Ххх says:

        Нэг айлын 4 бэр дөрвүүлээ ажил хийхгүй хүүхдээ асардаг энэ нь хүүхдэд тустай. Бэрүүдийн ээжүүд нь ажил хийдэг чадна гэсэн үг гэвч тэдэнд тэгэх шаардлага байхгүй нөхрүүд нь нийгэмд эзлэх байр суурьтай юу ч хийсэн хамаагүй гэр бүлээ аваад явах чадамжтай эрчүүд. Эсрэг талдаа нэг айлын 3 хүү гурвуулаа эхнэрээрэй тэжээлгэдэг эхнэрүүд нь хүссэн хүсээгүй амьдрахийн тулд тэмцдэг стресддэг хүүхдүүдийн хүмүүжил хойш тавигддаг. Энэ нь суурь хүмүүжил, хувь хүний хөгжил, удам судартай холбоотой тэрнээс насанд хүнийг эхнэр нь хүлээд байна гэж байхгүй гэж бодож байна.

    • setgel zuich says:

      өөрөө ч гэсэн араар тавиач хха

    • baaguu says:

      bogii mail bicheerei One901@yahoo.com

    • zochin эла says:

      Asbirar Lleno gesen haygaar orood ireech busgui mini

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.