Онлайн тоглоомуудыг хаачихдаггүй л юм байхдаа

Сайн байцгаана уу? Энэ 1xbet гэж мөрийтэй тоглоомонд нөхөр маань бүүр донтож дотор нь ороод живчихлээ. Хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй өөдөөс хэрэлдээд бараг л гарт нь үрэгдэхээсээ өмнө үр хүүхдүүдээ аваад салая гэж бодогдох боллоо.

Таних танихгүй хүмүүсээс яасан ч их мөнгө зээлдэг юм бэ бурхан минь. Чатыг нь уншихаас ч айдас хүйдэс. Яасан муухай бузартай юм бэ дээ. Үр хүүхдээ бодохгүй ийм хөсрийн тоглоомонд донтоод, амар хялбар аргаар мөнгө олно гэж боддог ёстой өрөвдөлтэй санагдсаан.

Энэ онлайн тоглоомуудыг хаачихдаггүй л юм байхдаа. Олон сайхан залуу гэр бүлүүд салж байгаа нь харамсалтай. Мянга ойлгохгүй хүнтэй амьдарснаас хүүхдүүдээ аваад ганцаараа амьдарсан нь дээр. Надтай адил ийм хүн энд байгаа л байх даа…

9 Comments

  1. Маn says:

    Би нэг хэсэг пиав автомат покер машинд донтчихсон байлаа. Цалингаа аваад тоглоод алга болно пиавыг өдөр болгон согтотлоо ууна. Манай эхнэр хэдэн жил уйгагүй хөөцөлдсөн дөө миний араас. Нэг л өдөр би дахиж хэзээ ч мөрийтэй тоглоом тоглохгүй пиав уухгүй гээд хоёуланг нь зэрэг хаясан. Түүнээс хойш огт амсаагүй тоглоогүй 14 жил болж байна. Хүний нутагт хоёулхнаа байж нэгнээ зовоогоод яахав гээд өөртөө ам тангараг тавиад тэрэндээ хүрсэн. Одоо огт бодогдохоо байсан. Хүнээсээ л шалтгаална. Өөрийгөө татаад авдаг сэтгэлийн тэнхээтэй хүн байхад татаж авч чаддаггүй хүмүүс зөндөө байгаа

  2. ganx ctr says:

    маш цэвэрхэн, өвчингүй, дажгүй царайтай, ариун цэвэр сайн сахьдаг залуу бна, хөхөх охин байвал ganx ctr facebook хаягаар холбогдоорой, Мэдээж мөнгө өгнө! GL&HF! Элдэв хогийн ааш зан байхгүй

  3. Гал ба Ус says:

    Мөрийтэй тоглоом аюултай шүү. Ерөнхийдөө хайр халамж багадаа авч байгаагүй хүүхдүүд том болоод элдэв юманд донтдог гэж сэтгэл зүйд үздэг. Эхнэр нь байж ойлгож хүлээж аваарай, наад хүнээ. Салах ч байсан гэсэн. Би бас нэг онлайн юманд донтонгоо алдсан. Нэг мэдэхэд мөнгөө бариад зогсдог юм билээ. Тэгээд юу хийж байнаа гээд л больсон.

  4. ХҮЛЭГ says:

    Хаясан нь дээр дээ. Би худлаа нэрэлхүү зангаасаа болж асар алдагдал үүрч бсн. Одоо ч төлж бгаа. Гэхдээ эхнэртээ хэлж бгаагүй, хэлээд салсан нь хэн хэндээ дээр бж уу ч гэж боддог шүү

  5. Bob says:

    Yag muriitei togloomiin huvid bol hetsuu baih l daa. Chinii amidarlaar amidarch uzsen bish bi bolon busad humuus medku shde ungutshun tuhain medremjeeree l zovlogoo ugnu.
    Busgui mine huuhduudiinhuu tuluu uuriin ehluulsen, songoson, buteesen amidarliinhaa tuluu hicheegeed zasaj zalruulah geed zaaval etsSiig n uzeerei amidral mash baylag gaihamshigaar duuren shuu. Nud uzeegui chih sonsoogui tiim saihan belegiig chamd beldsen bga shu.
    Buur hamgiin etsSiin shiidver n salah shuu
    Ger bulee buren buten avch uldej ger buleeree az jargaltai ineed bayar huur duuren amidrahiih husen yruuy. Anhnii hairlaj durlaj yvsan tsag hugatsaagaa bodooroi
    Amjilt

  6. Ах says:

    Хашуулж байж л тараад явчихдаггүй, ташуурдуурж байж хөдөлдөг мал биш дээ, бид чинь. Өөрийн гэсэн толгойгоор өөрийгөө хариуцна гүйцээ. Тэгэхээр донтчихсон байна, СЭМҮТ дуудаад хүчээр эмчлүүл. Тэгэхгүй бол дааж давшгүй өрийг нь чи үүрэлцэх болох нь байна.

  7. Bob says:

    Ug n hunii hani ijil gedeg chine aldahad n tusheed avdag bolohoos tulheed yvdaggu l yumda. Tugs hun gej ene delhiin hna ch bhgu hezee negen tsag hugatsaand ymar neg baidlaar aldaa dutagtal chamd taalagdagui uildel gargana chi ch gsn mun adil nuhurtuu tiim medremj ugsun esvel ugnu.
    Neg asuudal garahaar l eldev shaltag toochij salahgui l bol bolohgui met bolj huvirah yumaa huuhnuud tgd uursdiiguu umuuruul busdiig buruutgaad l uursduu neg l tugs amitad shig l aashlah yumda.
    Huuhdiinhee tuluu yu ch hiihed belen gej yridag avch ymar ch zolios gargaj chadahgui l haragdah yum bugdiig uuriinhuu huseld niitsuuleh amidrah huseltei nuhriinhuu setgel zurhruu ungiij harj bgaa yu busguichuud minee.
    Huuhedtei bolson l bol chi mash tom hariutslaga uureh yostoi huuhed 18 nas hurtel aav n zaaval hajuud n hamt baih yostoi. Huuhdiin setgelzui uurtuu itgeltei hun boloh geed buh mash olon talaaraa huuhed buren duuren usch humuujne.
    Chinii uuriig nuhur chine joohon hurgelee geed huuhed amidarlaaraa hohiroh yosgui shuu muusain uhaan muutai dutuugiin komplexnuudaa. Teneg teneg sociol infulcer nertei teneguudiin hud story, vlogiig uzej tarhi tolgoin ergesen durakuud

  8. ХАЯСАН ДЭЭР ДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.