Хэрүүл маргаанаас болоод нөхөртэйгээ секс ч хиймээргүй санагддаг боллоо

Би та нараасаа зөвлөгөө авмаар байна. Нөхөртэйгөө гэр бүл болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд халамжтай эхнэр сайн бэр байх гэж хичээсээр ирсэн. Сүүлийн үед нөхөртэйгөө байнга хадмуудаасаа болж муудалцах боллоо. Хүний нутагт ажиллаж олсон мөнгөө хадам аавын өрийг дарахад зарцуулдаг боллоо. Эхний хэдэн удаа бол би дуугүй л байсан үнэхээр хэцүү байхад нь туслалгүй яахав гэж бодоод тусалдаг байсан.

Одоо бол нөхөр цалингаа буунгуут шууд л монгол руу бүгдийг нь явуулдаг болсон. Нөхөртөө ингэж болохгүй бид ч гэсэн амьдралтай мөрөөдөлтэй мөрөөдлийнхөө төлөө бид хүний нутагт ирж өдөрт 12-13 цаг ажиллаж зовж олсон мөнгөө ингэж бүгдийг нь өгч болохгүй гэхээр би олсон мөнгөө аав ээж гэрийхэндээ чамаар заалгахгүй зарцуулах болно гээд л бөөн хэрүүл болно. Манай гэрийхэн хэзээ ч надаас мөнгө нэхэж мөнгө явуул нтр гэж ерөөсөө ярьдаггүй.

Хадмууд цалин буудаг өдөр хэзээ мөнгөө явуулах гэж байна гээд л залгана. Би яах ёстойгоо ч ойлгохгүй байна. Мөнгөний төлөө танай манай гэж ярьж хэрүүл хийхээс ч ичиж байна. Нөхрийгөө хүртэл ойлгохгүй байна. Эхнэр хүүхдээ бодохгүй аав ээж дүүгээ л гэх юм. Би эсвэл энэ асуудлыг хүндээр тусгаж аваад байгаа юм болуу? Хэрүүл маргаанаас болоод нөхөртэйгээ секс ч хиймээргүй санагддаг боллоо. Үргэлж ийм байдалтай байвал би л лав дасан зохицож амьдарч чадахгүй юм шиг байна. Яах ёстой юм болоо та нар минь надад зөвлөөч…

12 Comments

  1. womm says:

    Гэртээ хүнс авахгүй, хүүхдийн хэрэгцээнд мөнгө гаргахгүй тэсээд үзэхгүй юу? Нөхөр чинь олсон мөнгөө яасан гэж асуувал гэрийнхэндээ өгсөн гэж хэлээд үз. Монгол эмэгтэйчүүд минь хүүхэд төрүүлнэ, өсгөнө, хүмүүжүүлнэ, дээрээс нь нөхөр гал голомтоо авч явна гээд ямар их ачаа үүрдэг юм бэ? Өрхийн санхүү ядаж талаас илүү хувийг нөхөр олох ёстой байдаг шүү.

  2. Би says:

    Гэр бүл гэдэг нандин зүйл тиймээс тэвчээд бие биенээ бодит мэдрэмж өгтөл хайрлаад бай аяндаа цаг хугацаа тайлагдаагүй бүх зүйлийг нээж өгнө

  3. Tulga says:

    Yaah yu bhav dee salah l heregtei shdee. Iim huntei udaan bgaad demii dee erthen shig holdson deer shuu neeree. Ene humuus neeh hudlaa zuvluguu ugdug garuud boltson, bolio ta nar zugeer.

  4. Хүү says:

    бизнес хийнэ гэдэг чинь аймшигтай зүйл шүү манайхан арай хөнгөхөн ойлгодог. Манайд дампуурлын хууль ч юм уу цагаадах боломж бдггүй. Жишээ нь Анодын Энхтөр ах бн, 64тэй насаараа хаашаа я явах эрхгүй.

  5. түвшин says:

    аав ээжийнхөө их өрийг ганцаараа дарж өгсөн хүнд эцэг эх нь орон байр үл хөдлөх хөрөнгүүдээ өвлүүлж үлдээх нь бол ойлгомжтой шүү.

  6. түвшин says:

    чи бас нөхрийнхөө оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй хэрвээ чиний эцэг эх чамайг үнэхээр их хайрлаж халамжиж эрхлүүлж өсгөсөн байхад аав ээж чинь өрөнд ороод орон байраа алдаж гудманд гарах дээрээ тулвал чи ажил хийж олосон орлогоо харамлаад гудамжинд гаргаж чадах уу? Халх монголчууд чинь эцэг эхийн хайр халамжинд эрхлэж өсцгөөдөг улсууд тэр чинээгээрэ аав ээжийн тухай дуу дуулцгааж амьд бурхан гэж хүртэл хэлцгээдэг тэрний давуу тал нь гэвэл дайн болоход хайртай бүхнээ хамгаалах эр зориг, эрэмгий хурц ухаан ард үлдсэн гэр бүлээдээ үнэхээр их хайртай залуусаас гардаг юм шүү монголчуудын дайчин чанар үүнтэй ч холбоотой.япон солонгост бол дээр үед хөгширсөн эцэг эхээ ууланд аваачаад хаячдаг байсан уламлжлал байдаг кинонууд нь хүртэл байдаг да. европчууд бол 18 нас хүрлээ гүй юу эцэг эхээсээ зугтааж гэрээсээ маш их залуус явдаг тэд чинь маш тооцоотой эцэг эх дээрээ очих болоход хүртэл өөрсдөө хоол ундныхаа юмыг авцгаадаг аав ээж нь хөгширлөө халамжын газарлуу өгдөг хажуудаа байлгах дургуй хүмүүс. Нөхөр чинь бол аав ээчийнхээ ачийг хариулж байгаа л залуу байна. Өр шир нь 1-3 жилийн дотор дарагдаж дуусах байлгүй дэ тэгээд мөнгө шилжүүлэхээ зогсоох биз. харин чи ажил хийж олсон орлогоо сайн цуглуулж л байхгүй юу. би ч гэсэн нөхөрийн чинь оронд байсан бол аав ээжийгээ гудаманд гаргаж чадахгүй байх байсан.

    • zaluu says:

      Өрөнд орох чинь басл ялгаагүй зүйл. мөнгө зээлээд үрээд идчихсэн гэсэн үг. Байраа алдах дээрээ тулвал гэр хороололд гэр бариад л амьдарна биздээ. Аав ээждээ өгөх ёстой гээд үр хүүхдээ үл огоорох тэгээд зөв үү. Байранд амьдрах аав ээжийн хүслийн золиосонд үр хүүхэд чинь боловсролд зарцуулах мөнгөө үрэх нь зөв юмуу. Ач хариулах алба ч байхгүй эцэг эх чинь өөрсдөө хүсээд хүүхэдтэй болсон. Чи бас үр хүүхдээсээ ач нэхэж дарамталж мэдэхээр тэнэг байна. Чи хүүхэдээ өсгөж хүмүүжүүлж хооллож ундлах үүрэгтэй. Харин үр хүүхэд чинь насанд хүрэхээрээ хэнд ч өргүй. Учир нь насанд хүрсэн хүн болгон өөрийгөө авч явах үүрэгтэй. Хөгшин настай хүмүүс ч ялгаагүй.

      • түвшин says:

        Их хэмжээний зээлсэн мөнгөө зүгээр идээд дуусгадаг хүн гэж байх уу? хөрөнгө оруулалт, бизнес хийгээд л дампуураа биз. байр саваа зээлийг нь төлж өгсөн хүүгийнхээ л нэр дээр шилжүүлнэ биз угаасаа. тэгэхээр нээх алдагдал байхгүйшд. Эцэг эхийн хайр халамжинд өссөн хүн л аав ээжтэйгээ байх тэднийгээ баярлуулж байх сайхан зүйл гэдгийг ойлгоно. Хүүхэд гэдэг чинь хамгийн сайхан зүйл тэдэнтэйгээ тоглож инээж байгааг нь харахад өөрийн эрхгүй адилхан аз жаргалтай болж инээмсэглэдэг тэр их баяр баяслыг ямар ч эд хөрөнгөтэй зүйрлэшгүй. Хэрвээ би хүүхэдтэй болвол мэдээж ач зээгээ нэхнэ учир нь хамгийн их аз жаргал гэрэл гэгээг эрч хүчийг мэдрүүлдэг юм чинь эгч дүүгийн хүүхдүүд ирэхэд үнсэж үнэрлэж хамт тоглож хоол ундыг нь хийж өгдөг би өөрөө ч тэрэндээ жаргалтай байдаг 2 хүүхэд нь хүртэл миний нэрийг хэлж хэлд орж байсын манайд ирэхээр муу авгаасаа салахгүйшдээ. хүүхэд гэдэг сайхаан сайхан, сайхан аав ээжтэй байх бүр сайхан шүү. Эд хөрөнгө бол яахвээ залуу эрч хүчтэй байгаа дээрээ олж болно тэгээд ч материаллаг зүйл зүгээр харахаас цаашгүй шд.

  7. bolor says:

    boobniis bolj 2 jil ashiggui shaachje hahaha

  8. Эр хүн says:

    Аав ээжийгээ харж үзэлгүй л яахав гэхдээ арай дэндүү нөхөр байна шүү. Ийм зүйл дээр ямар ч эхнэр тэвчихгүй шүү дээ. Тэнэг нөхөр байна даа аминч зантай яамаар ч юм бэ дээ бүсгүй минь.

  9. Гүнтүшиг says:

    Манай гэр бүлийн найзтай ижил санагдав. Аав нь бизнес хийдэг, банкнаас зээлтэй ч авлагуудаа авч чадахгүй байгаа тул сар сард төлөлт хийхээс аргагүй.
    Өөрсдөө мачийгаад валют олоод байдаг хамаг юм нь өр лүү яваад байна гээд эхнэр нь ярьж байсан. Эхнэр бол өөрийн нөхөр хүүхдээ бодоод гэр бүлээрээ тухтай сайхан амьдрах гэдэг бол нөхөр харин алсаа бодоод л гүрийгээд байх шиг байдаг. Угаасаа авлагаа авна, буцаад бизнесээ босгоно.
    Хоорондоо сайн ярилцах л хэрэгтэй байх.

  10. Анна says:

    Яг манай экстэй адил юм. Давааням гэдэг байсан. Гадаадад 3жил болчоод хурааж хуримтлуулсан юмгүй Гэрийхэндэ өгөөд таардаг . Өөрийн толгойгүй тэнэг залуу байсан . Бас болоогүй ээжийх нь эгчийн хүүхэд болроо гээд гичий шиг хүүхэн үргэлж хамаатныхаа амьдралд дураараа оролцсоор байгаад, би ч ингэж насаараа амьдрана гэж юу байхав гээд хаясандаа сда . Хайран 2жилийг минь алдуулсандаа. Одоо харин салсандаа баярлдаг.сескдээ ч олигтой байгаагүй том боовноос цаашгүй сда

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.