Та нар сонсож байсан уу?

За би өвөөгөөсөө сонссон нэг сонин түүхийг та нартай хуваалцая. Миний өвөө цагдаагийн байгуулагаас тэтгэвэрт гарсан 70 шүргэж байгаа буурал бий. Ач зээ нараа очиход баярладаг бас жаахан хатуу ундаа горьддог буянтай өвгөн. Тэр үед цагдаа гэдэггүй сэргийлэгч гэдэг байсан гэнэ. Одооны энэ АШУҮИС-ийг Анагаах ухааны дээд сургууль гэж нэрлэдэг байж. Энэ сургуульд нэгэн хичээл номондоо сайн, сагсан бөмбөг сайн тоглодог даруухан томоотой залуу мэс заслын эмч болохоор шамдан сурдаг байж л дээ.

Тэр залуу бас Анагаах ухааны соёлч дунд сургууль гэдэг сургуулийн оюутан нэгэн охинтой хайр сэлгэлийн холбоотой бие биедээ ууссан сайхан хос байсан юм байжээ. Тэр сургууль нь одоогийн Петровис Ник байдаг тэр байр байсан юм байна. Одоогийн бензин оруулдаг компани чинь хуучин бага эмч бэлддэг сургуулийн байрыг эзэгнэдэг юм байна шдээ. За тэр ч яахав өнгөрсөн хорвоо. Гэтэл нэг гайтай өдөр далчигнасан 3 эр нөгөө охиныг орцонд барьж аваад дараалан хүчиндэж орхиж. Амьтай үлдээсэн нь их юм болсон бололтой. Нөгөө охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдэж хүндхэн өдрүүд үргэлжилж арай гэж гайгүй болж.

Гэхдээ л үе үе цочиж унадаг болж багагүй сандаргаж л дээ. Энэ хэцүү үед нь найз залуу нь хажуунаас нь огт холдолгүй асарсан гэдэг. Тэгээд ч хөөрхий эр бүтэн өнчин ганцаар амьдардаг хүн гэнэ. Харин хэрэгтэн гурвын нэг нь нийслэлийн прокурорын удирдах ажилтаны хүү нь юм. Хэдэн сарын дараа шүүх хурал болж нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгож нөгөөгийн нь захиргааны шийтгэл хүлээлгэж торгоод үлдсэн гол буруутныг хагас шилээр тэнсэн харгалзах ялаар шийтгээд явуулж дээ. Үнэхээр дэндүү байгаа биз. Энэ үед л охины найз залууд өс хонзон бугшаад тэсэрсэн бололтой. Шүүх хурлаас хойш 4-хөн хоногийн дараа орой үдшийн цагаар ганцхан цагийн зайтай 3 хүн гэмтэлийн эмнэлэгт нэг нэгээрээ цувж хүргэгдэж ирсэн байна. Бүгд нэг төрлийн гэмтэлтэй. Хэн нэг нь нэг нэгээр нь араас аман дээр нь алчуураар дарахад л хоолой нь хорсоод ухаан алдсан гэнэ.

Тэгээд сэрэхэд нь доод эрхтэн нь хорсоод шалгаад үзтэл төмсөгнүүд нь байдаггүй. Агтлаад зассан байх нь тэр. Өмд нь өмсөөстэй тэлээ нь татаастай бүрэн бүтэн ердөө төмсөгнүүд байхгүй. Цагдаагийхан шалгаад үзтэл энэ гурван өвчтөн хүчингийн хэрэг хийсэн нөгөө гаж гарууд байх нь тэр. Шархыг нь шалгатал эмнэлэгийн хурц багажаар зүссээд эцэст нь мэс заслын оёос тавиад халдваргүйжүүлэх бодисоор ариутгаад яг л эмч хүн хийсэн шууд танигдаж л дээ. Цагдаа нар цаг их зарцуулсанүй маргааш нь л оюутан залууг баривчилсан байна. Залуу ч нууж хаасангүй шууд л хэргээ хүлээж болсон үйл явдалыг дэлгэрэнгүй хэлжээ.

Үнэндээ яг ингэж хийх санаагаа сайн төлөвлөж эмнэлэгээс унтуулагч эфирийн шингэн хулгайлж, сургуулиасаа мэс заслын хутга, пенцепт, оёдол тавих багаж зэргийг бэлдсэн байна. Нэг хүн дээр арваадхан минут л зарцуулсан гэжээ. Одоогийн Баянзүрх дүүргийн хажууханд Найрамдал кафе гэж хотыхон сайн мэддэг зоогийн газарт нөгөө гурав архидаж инээлдэж байхад мань залуу хажууханд нь бас 100 тавьчихаад үгийг нь сонсоод буруу хараад хүлээгээд сууж байж. Тэгээд нэгийг нь зоогийн газрын ОО-д бариад авч. Араас нь аман дээр нь эфиртэй алчуураар дарж ухаан алдуулаад өмдийг нь тайлж бяцхан мэс ажилбар хийж засаад эргүүлээд хоёр оёдол тавиад өмдийг нь татаад товчлоод ердөө 10 минут.

Нэгийг нь харанхуй орцонд гар чийдэнгийн гэрэлд сүүлийхийг байрных нь гадаа цонхны гэрэлд ажлаа дуусгах нь тэр. Шүүх хурлаар залууд 4 жилийн ял оноосон гэдэг. Харин найз охиных нь аав ээж нь араас хөөцөлдөж зарга хийж залуугийн төлөө их л гүйсэн гэнэ лээ. Найз охин нь ч яадаг ч байсан түүнийгээ л хүлээнэ гэсэн гэдэг. Үнэндээ залуугийн төлөө гүйх аав ээж хамаатан садан бараг байгаагүй юм байж. Тэгээд шоронгоос салгаж авч чадсан уу үгүй юү бүү мэд. Өвөө түүнийг санахгүй байгаа юм. Харин нөгөө гурав будаа. Эр ч биш эм ч биш хүмүүс болоод үлдэцгээсэн гэнэ лээ. Нөгөө прокурорын хүү амиа хорлох гэж оролдоод ээж нь зовж байж болиулсан гэсэн. Би дөнгөж 22 настай эхнэр хүүхэд ч байхгүй одоо яах юм бэ гээд л уйлаад байсан гэсэн. Нэг ийм хачин хэрэг 40 гаран жилийн өмнө болсон гэнэ лээ. Та нар сонсож байсан уу? Сонин байгаа биз дээ?

6 Comments

  1. ganx ctr says:

    маш цэвэрхэн, өвчингүй, дажгүй царайтай, ариун цэвэр сайн сахьдаг залуу бна, хөхөх охин байвал ganx ctr facebook хаягаар холбогдоорой, Мэдээж мөнгө өгнө! GL&HF! Элдэв хогийн ааш зан байхгүй

    • T says:

      Зайл пизда минь. Элэнцэгний өвчингүй мөнгө өгнө энэ тэр. Бөөн балиар өвчний уурхай болсон юм байж. Бас чиний мөнгө өгдөг гэж түй ч байхгүй. Хулхи баагий

  2. Кккккк says:

    Дуучин Бат-эрдэнэ Баясгалантай самбаганаж байж бас явалддаг дамбын хишгээ гэдэг халаасны хулгайчид нь засуулсан л гэдэг юм ккк

  3. curt says:

    Маш зөв арга хэмжээ авсан байна.

    • kkkk says:

      hairan tumsug, gehdee gemt hereg hiisen bol er hun shig bj chaddag, etseg eh ni ar uvriin halga hereglej bgaa ni zewuun

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.