Сэрэмжлүүлэг

19 онд нэг найзтайгаа бүжгийн тэмцээнд орчихоод орой 9-н үед харьж явсан юм. Өвөл эрт бүрэнхий болчихдог ч гэсэн мань 2-н гэр ойрхон болохоор эцэг эхийгээ дуудахгүй шууд алхахаар шийдсэн л дээ. Тэр нь ч буруудсан. Бид 2-н гэр 19-д манай бүжгийн тэмцээн болохоороо зайсанд болж байсан санагддаг. Гүүр даваад алхаж байх үеэс л далангаас өндөр том биетэй хар урт куртиктай 2 ах дагаад бид 2 мэдээж сэжиг аваад нэлээн алхаж байгаад оргил орсон чинь араас дагаад яг нэг хэмд алхаад ирдэг юм.

Тэгэхээр нь урд явж байсан нэг эхнэр нөхөр 2-т хэлсэн чинь нөхөр нь үхсэндээ хүүхдүүд айлгаж ичээлгээд байгаа юм зайлцгаа гээд уурласан чинь чигээрээ зам гараад гүйгээд явчихдаг юм. Тэгэхээр нь за ашгүй гээд яван явсаар 120-д ирээд 67-гийн нарийхан гудмаар орох гээд явж байсан чинь ард хүн алхах чимээ гараад эргээд харсан жаахан зайтай нөгөө 2 ах гараад ирдэг юмдаа. Өмссөн гутал куртик нь яаг адилхан нь шонгийн гэрэлд аймаар тод харагдаад бид 2 шок. Өөдөөс нэлээн ойртоод гүйгээд ирэхээр нь сэхээ аваад найзыгаа угз татаад нарийн гудамны яг хажуугийн ганц шар байp луу гүйгээд ядахнаа өнөөхийнх нь орцны тог тасарчихсан хаалга нь цоожгүй яарж гүйгээд 4-н давхар луу нь ухасхийгээд авга ахийнхаа хаалгыг нүдэж өгсөөн.

Манай ах зурагтаа аймаар чанга дээр нь тавьсан кино үзээд суугаад байгаа нь хаалганы цаанаас сонсогдоод тэгсэн доороос хаалга саваад хөлийн чимээ аймаар түр тар хийж гараад 1 давхараас эхлүүлээд хайгаад байгаа нь сонсогдоод ёо бүр нулимс урсаад хоёул хоёулаа нэгнийгээ тэврээд шал нь дээр суучихсан. Манай давхарт ирээд хайгаад яг бид 2 луу ойртоод байж байсан чинь 6 давхарт юм унах чимээ гараад нэг нь андаа дээр шааж байгаа юм биш үү, хэдэн км араас нь алхсан ашгүй 2 гичийг барьчлаашт, мань эхлэнэ шүү гээд яаг урд маань зогсоод хэлдэг юм даа.

Тэгээд ахиад аймаар хурдан түр тар хийгээд өгсөөд би бүр айгаад хөл дээрээ зогсож чаддаггүй суугаагаараа хаалгыг нь нэг сайн нүдээд тэсэлгүй цурхирж уйлаад тэгсэн 6-н давхараас буцаад бууж ирж байгаа нь сонсогдоод байж байтал ах маань хаалгаа нээгээд мөлхөх нь холгүй яг найзыгаа оруулаад араас нь би ороод хаалгаа хаав уу гүү юү манай давхарт хөлийн чимээ гараад хараал урсгаж байгаа нь тод сонсогдсон. Ах маань нус нулимсандаа холилдсон бид 2-оос яасан ийсэнг асуугаад маргааш нь камер шүүж явах гэсэн ч нотолгоо байхгүй камерны чанар муу болохоор хаясан даа. Охидууддаа хэлэхэд болгоомж илүүдэхгүй шүү, сэрэмжтэй байгаарай. Бас шөнө оройн цагаар хамаагүй гадуур яваад байх аюултай юм байна лээ.

Source: Facebook

3 Comments

  1. ganhuu says:

    facebook-n bidend tohioldson aimshigt yavdal deer bichegdsen post-g zahidal bolgood niitelchihdeg aihtar ym a…

  2. Bolgoomjil says:

    Dagaj bgaa novshnuud bol etssee hurtel dagadag yum blee. Heden tsag ch bolson hamaagui. Hen negen dagaj bgaag medersen bol haruul hamgaalagchtai bai shin dotor esvel olon huntei gazar ochood ger buleesee tosuulj av! Amerikd namaig neg meksik dagasan. Delguur luu orohod zeregtseed orj irj bgaag n anzaarsan. Neg l hudlaa zorilgogui alhaad bsn. Minii oroh delguur haatsan bsn tul bi garaad hajuugiin hoolnii gazar orson chn bas ter orj ireed oor neg nuuree bandagaar halhaltsan huntei yum yariad bsn. Gantsaaraa bish bololtoi. Hoolnii gazar haah gd bhd bi idej duusaagui l bsn. Tgsn chn ter bas bgd l bsn suuldee yag hajuugiin shireend hureed irsen. Tegeed bi aigaad, garsaniihaa daraa hurdan hurdan alhaj holdoh gtl ter yag adilhan hemnelteigeer hajuud zeregtseed alhaj bhaar n zam garch bsnaa butsaj ergeed hund helehed, oirhon bgaa security tei kino teatr luu orohiig zuvlusun. Azaar hun ihtei hotiin tuv gudamj bsn. Yag ter uyd nuguuduhiig harsan chn zamiin tsaad tald zogsoj l bsn. Tegeed bi ergej ch haraagui um humgui kino teatr luu guij orood nz zaluugaa duudsan. Mongold 3 udaa daguulsan. Neg udaa gegeen tsagaan udur huuhdiin 100 iin tend heden evgui hulgian bandi nar egchiihee ajliin gazar luu oroh hurtel, bas haranhui boltson uyd neg heviin bish gemeer eregtei hun MUIS aas dagaj hunsnii 20 deerees avtobusand suuh hurtel, 3 dah n geriin oirhon yavj bhd orts ruu dagaj huuj utas bulaagaad guisen. Gertee yumuu ayulgui gazar orj amjaagui l bol ted zamaasaa uhrahgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.