Бага мөнгөөр сайхан болзоог бүтээх нь

Чи үнэхээр сайхан бүсгүйтэй танилцаад түүнийгээ оройн хоолонд урьж сайхан виногоор дайлмаар байвч санхүү хүрэхгүй байна уу? Найз минь чиний зовлонг ойлгож байна. Тайвшир, их мөнгө зарцуулдаггүй ч бүсгүйчүүдийн сэтгэлд нийцдэг болзооны хувилбаруудыг санал болгож байна. Бүсгүйчүүдийн 83% нь мөнгө үрсэн болзооноос илүү хөгжилтэй хямд төсөр болзоо таалагддаг хэмээжээ.

Урлагийн үдэш

Жүжиг, баллет, уран зургийн үзэгслэн элдэв тайлан тоглолт сүүлийн жилүүдэд асар их нэмэгдсэн. Та хоёр хоёул урлагийг үнэлж ойлгодог бол энэ болзоо тохиромжтой. Хэрэв тийм биш бол өршөөгөөрэй. Бусдын анхаарлыг татахгүй тавтай яриа өрнүүлж болох амьд хөгжимтэй газар сууж ярилцаж болно.Та хоёр хэт урлагийн хорхойтой хүмүүс бол галлерей эсвэл музей үзээрэй.

Явган аялал

Энэ бол эрч хүчтэй эрчүүдэд санал болгох болзоо. Та хоёр байгалийн сайханд хамтдаа хөлөрч /хөлсөө гартал алхаж/ өдрийг өнгөрүүлнэ. Түүнийг хангалттай харж яриа өрнүүлэх боломжтой. Хэрэв юм ярихыг хүсэхгүй бол байгалийн сайхныг ширтэж ч болно. Олны хөлөөс зайдуу байх нь зарим зүйлсийг бага зэрэг халуухан бас гүнзгий харилцаа үүсгэх боломж олгодог. Хэн ч та хоёрыг мэдэхгүй.

Хоол хийх

Хоёр хүн нэг зорилгын төлөө ажиллавал тэд хамтдаа хүссэнээ авч чаддаг. Чи хоол хийж чаддагаа түүнд харуулснаар түүнээс өндөр оноо авна. Чамайг гал тогооны өрөөнд байхад болзоот бүсгүй чинь хоол хийхэд оролцвол санаа зоволтгүй. Өөрийгөө бүжгийн талбайд байна гэж бодоорой

Спортын тэмцээн

Спорт арга хэмжээ нь спортод дургүй хүмүүст ч гэсэн хөгжилтэй байдаг. Онцгойлон сагсны тухайд. Шар айраг ууж ярилцангаа тэмцээн үзэж болно, гэхдээ түүнээс их ууж болохгүй шүү. Өөрийнхөө дэмждэг багийн тоглолтыг цуг үзээд хэрэггүй болов уу?

Бовлинг

Бовлинг зөвхөн хөгшин хүмүүст зориулагдсан зүйл биш шүү. Энгийн бөгөөд хөгжилтэй бие биетэйгээ харилцахад хялбар болзоо юм. Чи үргэлж бүгдийг нь унагаж мундаг байхад нь “түүнд туслах” заль гаргаарай.Тэр инээмсэглэх болно.

Дээрх болзооны хувилбаруудыг өөрийнхөөрөө баяжуулаад анхны болзоогоо мартагдахын аргагүй бөгөөд хэмнэлттэй өнгөрүүлээрэй.

1 Comment

  1. Bottom G says:

    хөлөрч /хөлсөө гартал алхаж/ 💀💀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.