Гэр бүлийн амьдрал

Гэр бүлийн амьдралын талаар өөрийнхөө ажигласан зүйлсийнхээ талаар бичмээр санагдлаа. Мэдээж хэрэг эргэн тойрон бөөн гэр бүлүүд л байна, таньдаг таньдаггүй гэдэг нь л ялгаатай болохоос биш. Хамгийн ойрын жишээ бол манай аав ээж хоёр тэгээд л ах, эгч нар, дүүгийн гэр бүл гээд л жагсаалт цувраад явчихна. Цаашилбал найз нөхөд, ангийн хүүхэд, зүгээр гудамжинд зөрөөд өнгөрсөн хүмүүсийн гэр бүл гээд л…

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

Эрэгтэй эмэгтэй хоёр хүн эхлээд ямар нэг байдлаар бие биедээ татагдана, яагаад тэгэж их танихгүй хүнд татагдаад байгаагийн учрыг нэг их сайн олдоггүй юм, нэг тийм далдын хүч нөлөөлөөд байдаг шиг байгаам. Би бодохдоо тэр хүчийг урд насных нь үйлийн үр, ерөөл барилдлага байх гэж ойлгоод байдаг юм. Өөрийн хүсэл сонирхол зан аашнаас тэс өөр хүнтэй, эсвэл бүр эсрэгээр яг өөртэйгээ адилхан хүнтэй гэр бүл болсон тохиолдлууд байдаг, ихэнхдээ. Нөхөр нь дуугай байхад эхнэр чалчаа байдаг, эсвэл хоёулаа дуугайвтар, эсвэл хоёулаа нийлж байгаад хүнийг үгээрээ булж өгдөг тийм хосууд байх жишээний. Гэхдээ он цаг улирах хирээр нэг нэгэндээ аажим уусаад ав адилхан болдог ч байх.

Ер нь тэгээд гэр бүлийн амьдрал гэдэг их ярвигтай шигээ. Хоёр өөр ертөнц нэг дор зохицож амьдрана гэдэг дээд зэргийн тэсвэр тэвчээр, ухаарал, ойлголцол, уучлал гэх мэт сэтгэл зүйн асар олон үйл явцыг шаарддаг шиг. Нэгэнт л анхнаасаа айл гэрдэж тоглоё гэж өөр хоорондоо тохиролцож амлалт өгцгөөсөн бол дуустал тоглоомын дүрмээ баримтлах хэрэгтэй байх, гэхдээ энэ мэдээж амаргүй залхмаар урт амьдралын замд.

Монголд байхад дүү эхнэртэйгээ хамт нэгсэг надтай байсан юм. Нэг харахад сайхан инээж хөхрөөд эрхлэлдээд байсан хүмүүс хэдхэн минутын дараа муудалцчихсан сууж байдгийн, заримдаа бүр бэр охин явна, сална гэж дөвчигнөнө. Хүүхэд нь гарцан, батлуулж амжаагүй байжийж сална байхдаа ч яахав. Хүн түр зуурын юманд бухимдаж уурлаж болно, тэглээ гээд тийм хэлж боломгүй үгийг амны зоргоор хэлнэ гэдэг яавч зөв сонголт биш. Би өөрөө хэдий эмэгтэй хүн ч гэсэн айлын эхнэр болчихсон эмэгтэй хүмүүсийн тэр занг ердөөсөө ойлгодоггүй юм. Анх дургүй байхад нь хүчээр богтолж авчраад наачихсан биш, нэг л их үнэд орж уньж туньсан хүмүүс харагддын. Хоёулаа нэг нэгэндээ таалагдсан болоод л тэр тоглоомыг эхлүүлдэг байх даа, бодвол.

Нэг иймэрхүү нөхцөл байдлаас өөр дээрээ ургуулж бодно, тэндээс сургамж авахыг хичээнэ, ирээдүйн гэр бүлийнхээ хүнтэй харилцах ерөнхий чиглэл гаргаж авна. Хүний эхнэр болох тэр цагт яг одоогийн санаж байгаагаас өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ хийх гэж байгаа үйлдэлдээ ялангуяа хувь заяаны асуудлыг шийдэж байгаа иймэрхүү зүйл дээр асар хариуцлагатай хандаж сайтар бодож, тунгааж, бүгдийг тооцоолж байвал хожим алдаагүй, алдсан ч хохирол, харамсах зүйл багатай амьдрах болов уу. Үгүйдээ л гэхэд тухайн нэг хоромд хэлэх үгээ цэнзүүрдэж чадах байх.

Өглөө бүр нөхрөө ажилдаа явахад нь зангиаг нь зангидаж, халуун үнсэлтээ хаа нэгтэй нь үлдээгээд, орой ирэхэд нь дотно тэврэлтээр угтаж, хувцасыг өлгүүрт өлгөж өгч байгаарай манай ангийн эхнэр болцон эмэгтэйчүүдээ. Гэр бүлд гол нь халуун дулаан харилцаа их чухал, ийм байхын тулд нэгнийгээ ойлгох, хүндлэхээс л эхлэх байх.

Аавдаа адуу манахыг заана гэдэг шиг юм болчивуу яав, гэхдээ илүүдэхгүй байх :-).

minii-nvdeer.blogspot.com/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.