Энэ киног заавал үзээрэй, нөхөртэй хамт

Алдарт жүжигчин Charles Theron-ы тоглосон “Tully” киног үзээд өөрийгөө харах шиг, өрөвдөх шиг болов. Кинонд нэгэн эмэгтэй 3 дахь хүүхдээ гаргасны дараагаас л асуудал ундарч байгаагаар эхлэнэ. Шөнийн нойр, хүүхдүүдийн хоол унд, сургууль, цэцэрлэг, гэр орон дээр нь хүүхдийн хүмүүжил гээд бүх асуудал ээж хүний нуруун дээр ирнэ. Юун өөрийгөө арчлах гоё ганган байх…

Эр хүн та хамтрагчаа дур тавиулж чадаж байна уу? Эсвэл хар амиа бодсоор л уу…

Аав ажил ажил гээд гэрийн ажил үр хүүхэд, эхнэрээ хайхрахгүй, өглөө гараал орой ирнэ. Аав ажлаа тараад ирэхэд хоол бэлэн хүүхдүүд сэргэлэн цовоо инээж тоглоод, эсвэл унтсан байна. Өдөр хэрхэн өнгөрсөн, хүүхдүүд ямар ааш араншин гаргасан ээж ямар ачаалал авч байгааг мэдэх ч үгүй. Мөнгө оллоо ар гэр хүүхдүүд асуудалгүй ок байна л гэж харна.

Би яг ийм замаар 4 хүүхдээ өсгөж байгаагаа анзаарлаа. Манай аав бүр хамт байхаасаа байхгүй нь их. Хөдөө гадаа ажил гээд яваад өгнө. Юун сэтгэл санаа хямрах, ядрах хүүхдүүдээ өсгө, хүмүүжүүл чи өөрөө л энэ хүүхдүүдийг гаргасан биздээ хэндээ ялархах гээд байгаа юм. Хариуцлагаа үүр чамаас өөр чиний хүүхдийг харах хүн байхгүй гэж өөртөө байнга хэлсээр ядарч байгаагаа сэтгэл хямарч байгаагаа ч тэссээр иржээ.

Гэтэл эмэгтэй хүнд сэтгэлээ уудлах ярих, ганц өдөр өөртөө цаг гаргах хэрэгцээ ямар их байдаг гэж санана. Яг өнөөгийн нийгэмд ийм гэр бүлүүд маш их. Том тэрэгтэй хөдөө ажилладаг, уурхайд ажилладаг, гадаадад сурч ажиллаж байгаа залуусын ар гэрт яг л ийм үйл явдлууд өрнөж байгаа.
Хүүхэд зэрэг зэрэг өвдөх, хэдэн өдөр дараалж нойргүй хонох бол хамгийн хэцүү даваа. Гэсэн ч эмэгтэйчүүд болгоод л тэсээд л чадаад л байдаг. Тиймээс хажуудаа байгаа ханийгаа хааяа ч гэсэн анзаарч байгаарай эрчүүдээ. Өдөр хэрхэн өнгөрсөн, хүүхдийн чинь үг яриа хүмүүжил ямархуу байгааг тогтоод нэг ажиглачихаж байгаарай.

Монголд төрөхийн хямрал, төрсөний дараах сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүрийг ойлгодог хүлээж авдаг болтол хол байгаа ч хүн бүр ойр тойрныхондоо тэр дундаа нялх биетэй, олон хүүхэдтэй ээжүүдээ ойлгож сонсоод, туслаад сурчихвал хамгийн том тус тэр л болно доо…

Дээр нь энэ киног заавал үзээрэй, нөхөртэй хамт.

1 Comment

  1. Sugarmaa says:

    Хэндээ ялархаад байгаа юм бэ. Араа даахгүй юм бол үхсэн ацаа хийж баахан хүүхэд цувуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.