Намайг 14 настай байхад ээж минь нас барсан юм. Хойд аав маань энэ явдлаас хойш дүү бид хоёрыг орхиж болох л байсан. Гэхдээ тэр дүү бид хоёрыг юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд гурван ажил зэрэг хийж, хоногт ердөө л 4 цаг унтаж, бүх хүчээ дайчилж амьдарсан.
Эхэндээ биднийг хэзээ орхих бол гэж байнга айдаг байсан ч, аав минь орой бүр инээмсэглэсээр орж ирдэг байсан юм. Нэг өдөр хөрш маань аавыг минь “тэнэг амьтан” гэж хэлэхийг сонсож билээ. Би түүнд хандан та ингэж хичээх хэрэггүй, бид таны төрсөн хүүхэд чинь биш шүү дээ гэж хэлэхэд тэр над руу хараад
– “Үгүй дээ хонгор минь би ээжтэй чинь гэрлэнэ гэж шийдэхэд та хоёр хэзээний миний хүүхдүүд болсон байсан, ээжийг чинь амь тавихаас өмнө би түүнд та хоёрыг хэзээч орхихгүй гэж амласан. Гэхдээ тэрнээс ч чухал нэг зүйл бол би та хоёрт хайртай” гэж хэлсэн юм.
Намайг коллежоо төгстөл тэр хорт хавдартай гэдгээ биднээс нууж, эрүүл болж жүжиглэсэн нь магадгүй намайг сургуулиа орхино гэж бодсоноос болсон байх л даа. Тэр хорт хавдрын эмчилгээндээ хангалттай хүрэлцэх мөнгийг дүүгийн минь коллежийн төлбөр болгон хадгалсан байсан. Тэр тэнэг амьтан биш ээ, харин амласан л бол хэлсэн дээ хүрдэг, хайрласан л бол дуустлаа хайрлаж чаддаг жинхэнэ эр хүн байсан юм.
8 Comments
Гадны сайтаас орчуулсан, фбээр нэг тарчихсан юмыг нийтэлсэн байхад гарууд итгээд шаагаад бхымаа. Копи пасте хийгээд хайгаад үз дээ.
Ээж чинь үнэхээр сайн хүнийг сонгож гэрлэжээ. Тэр хүн жинхэнэ эцэг хүн байна. Ер нь хүний өөрийн гэлгүй эцэг хүний үүргийг биелүүлнэ гэдэг хамгийн хүнд шүү дээ. Мөнгө өгөхөөс илүүтэйгээр жинхэнэ хайрыг мэдрүүлж, үүрэг хариуцлагыг ухамсарлан түүнийгээ мэдрүүлж байгаа эцэгүүд хүүхдүүдийнхээ заяаг зөв засаж байдаг юм. Охидууд аавынхаа нөлөөгөөр эрчүүдийг өөрийн мэдэлгүй сонгож, хэмжиж байдаг. Ийм сайхан хайрыг мэдэрсэн хүмүүс, хүнийг хайрлаж чаддаг сэтгэлийг сонгох байх даа.
Hoid aavdaa bavuulah yumsan
Hood aaw ni bolii zuer chat Gr Dokk face chat
https://m.me/gegeehadid
сурагч хувцастай хийх аав байх
ygaad iim uram uhaan hairlasan zuil oruuldaggui yum be? comment ni ch gsn shn bgaasai.
би яг чиний хойд эцэг шиг чинь хүн байхын төлөө зүтгэнэ
Их сайн буянтай хүн байжээ хөөрхий.