Их дээд сургуулийн бэлгийн дарамтын талаар ярилцья

Сайн байцгаана уу? Би төгсөх курсын оюутан байхад, нэг эрэгтэй багш би зүв зүгээр байхад надтай нийт ангийнхны дунд, хөвгүүдийн хажууд муухай доромжилж харьцдаг байсан. Бүр албаар намайг олны дунд эвгүй байдалд оруулахыг хүссэн юм шиг. Миний хувьд бол үг дуу цөөтэй, даруухан, амьтан хүний дургүй хүргэсэн ааш зангүй бас миний араас хөвгүүд залуус их гүйдэг дур булаам гэж ойлгож болно.

Би тэр багшийн бие даалтыг хоцроосны төлөө намайг төгсгөхгүй, жил ухраана гээд бүр царайгүй. Тэгсэн хэрнээ манай ангийн бас нэг бие даалт хоцроосон залууг болохоор хүлээж аваад, дүнг нь тооцчихсон байсан. Ерөнхийдөө багш нар тиймэрхүү жижиг сажиг алдаан дээр гайгүй л ханддаг байсан. Нээх улираагаад унагаагаад байхгүй, бүүр болохгүй бол 60 ч болтугай тавиад тэнцүүлчихнэ. Тэр багшийн хичээл манай мэргэжлийн дагуу ч биш байсан.

Би бүр хөлөө өвдтөлөө тэр багшийн суудаг өрөөгөөр гүйж, хоцроосондоо уучлалт гуйж гувшина. Тэр нөхөр багш нарын өрөөнд бусад багш нарын хажууд юм ярихгүй, ‘Үүдэнд хүлээж бай гэнэ’. Бусад багш нарынхаа хажууд, инээж хөхрөөд тоглоом хийсэн өнгө аястай их сайхан аашилна. Багш нарын өрөөний үүдэнд гарч ирчихээд, нөгөө л төмөр нүүрээ гаргана. Мөнгө авах гээд байгаа юм бол уу гэсэн бас янзгүй. Үнэхээр бүр маш хэцүү байсан. Би найзууддаа энэ талаар ярихад, манай нэг эрэгтэй найз хэлэхдээ бэлгийн дарамт байх шиг байна гэж байсан. Охидууд арга мухардахаараа унтах хэвтэх дээрээ тулдаг юм байлгүй. Нэг ёсондоо эмэгтэй хүн өөрөө санал гаргахад хүргэсэн нилээн нарийссан арга юм байх.

Сүүлдээ миний тэвчээр барагдаж уур хүрч, өөр оюутныхыг тооцчихоод, намайг шалгалтанд оруулахгүй зовоогоод ялгаварлаж хандаж байгааг нь дурдаж, оюутны албанд хандахаа мэдэгдэж, багш нарын өрөөнд тэнхимийн эрхлэгч болон бусад багш нарын дэргэд ууртай гэгч нь аргагүй хэрэлдсэн. Гэтэл яг тэр өдрөө тэр багш манай ангийн 4 хүүхэд рүү мессеж бичиж, өрөөндөө дуудаж, тэд нарыг миний эсрэг мэдүүлэг өгүүлэхээр сүрдүүлсэн юм билээ. Энэ мэтчилэн тэр багш манай ангийнхан болон тэнхмийнхээ багш нараар хүчээ зузаатгаж, би ээжтэйгээ тэр их сөрөг хүчтэй тэмцсээр, эцэст нь тэр тэнхимийн эрхлэгч болох эмэгтэй багш надаас шалгалт авахаар болж нэг юм төгсч байж билээ.

Угаасаа надад атаархаж үхэх гэж байсан манай ангийн хэдэн хөдөөний халтар охидын хувьд бол намайг гүжирдэж мэдүүлэг өгөх алтан боломж олдсон шиг байгаа юм. Тэд миний хүнд хэцүү цаг үеийг далимдуулан бахаа хангаж, бүр намайг бүлэглэж хүртэл зодсон. Тэрнээсээ болж тэд цагдаад дуудагдаж, нэг нь улаан диплом авах байснаа хусуулсан. Одоо хүртэл миний шилбэ рүү өшиглөсний хонхорхой нь байдаг. Эмч, цагдаа нар бүр ‘Ямар балиар зэрлэг новшнууд вэ?’ гээд л халаглацгааж байсан. Хэрэг бүртгэж байсан цагдаа нар эмэгтэй хүүхэд зодуулсан хэрэг бүртгүүлэхэд, ‘Эмэгтэй хүн зодоод байгаа юм уу? Эрэгтэй хүн зодоод байгаа юм уу?’ хэмээн гайхаж байлаа. Хөөрхий ээж минь охиныхоо төлөө хөлөө зулгартал явсан даа.

Энэ бүхний дараах ээжийн маань онол бол: ‘Наад атаархуу хүүхнүүд чинь л анхнаасаа тэр багш болон миний дунд хов хутгаж, тэр багшийг надад дургүй болгосон байх. Учиргүй тэр багшийн талд орохыг бодоход, өөрсдөө ч тэр багштай явалддаг байж мэднэ’ гэж байлаа. Одоо бодоход бага залуугаасаа их л зовлон үзэж дээ. Ийм явдал хэр их тохиолддог юм бол? Өөрсдийн мэддэг үзсэн харсан тохиолдлуудаа хуваалцаач! Бэлгийн дарамт ер нь ямар байдлаар явагдаж байсан бэ? Дур булаам охин/залуу байх ямар байдаг вэ?

12 Comments

  1. гхл says:

    Хүний эрхийн коммист гомдол гаргаач.

    • Zahianii ezen says:

      Harin tiimee. Tuhain uydee medegdeh heregtei bsn bh. Tendees yamar arga hemjee avdag yum bol? Her udaan shiidverledeg yum bol?

  2. Оюутан байсан says:

    ХААИС ийн нэг шар сэмжилсэн хүүхэмсэг өвгөн багшыг хэдэн хөвгүүд нийлж байгаад гоё чадаж байлаа.Нэг баньдийн үерхэдэг охиныг эргүүлээд дүнгээр нь шантаачлаад эрхэндээ оруулах гээд байсан юм л даа бид хэд ярьж байгаад харьж явхад нь барьж авч дарамтлах уу за дэмий биднийг таних юм чинь зуугаад төгсгөхгүй ээ өөр юм бодож олёо. Дараа өдөр нь их завсарлагаанаар бгш нар цайндаа гарсан өрөө онгорхой хэн ч байхгүй байхэд бэлгэвч задалж сунгаад дотор нь молоко хийгээд амын зангидаад ширээний шургуулганд нь хийчхээд гарцгаасан тэгээл чахав хэд хоног сураг тавиал хүлээж байсан чинь өрөөнд нь цуг ажилдаг ааш муутай эмэгтэй багш олж харчаад сургуулийн захиргаанд мэдэгдээд мань эр ёсзүйн арга хэмжээ авхуулаад жинхэнэ дэгэндээ орсон доо хөөрхий.

  3. Сайнаа says:

    Мубис ийн сэтгэл судлалын багш хормойн донтой амьтан охидыг өдөж хоргоогоод машиндаа суулгаад хүчирхийлдэг зэвүүн амьтан байж билээ муу новш эхнэр хүүхэдтэй байж охид хүүхнүүдрүү их хандардаг. Чатруу их эелдэг2 юм бичиж толгой эргүүлэнэ хоолонд орье, аялья, хурал семнарт явья гээд хуцаж өгдөг за юу:((
    Зарим азгүй охиьууд итгээд очино тэгээд харамсана. Тэр новшийг иймийг мэдээд харах болгонд аймаар сэжиг хүрдэг байсан.:(

  4. https://www.cekc.mn/2010/11/сургууль-сургуулиараа-багш-нь-багшаа says:

    https://www.cekc.mn/2010/11/сургууль-сургуулиараа-багш-нь-багшаа

  5. Jinjii says:

    tiimerhuu archaagui novshnuudiig shuud zahirald ni medegdeed, tsagdaad uguud zad uzeltsej bh heregtei, tehgui bol uuruu hooson tolgoi bj ee tooson bdg. manai mergejliin bagsh gej uuriiguu aimeer mundag, nadaas uur ene onoliin hicheeliig hen ch zaaj medehgui gej shaadag urchger uvgun bjivlee kkkk

  6. Бавуу says:

    Манай ангийн 1 хичээлдээ тааруу цайрайлаг бие хаа сайтай охиныг тэнхимийн эрхлэгч өрөөндөө оруулаад хаалгаа дотроос нь цоожилж байсан цаг гарны дараа нөгөө охин уйлсаар гарч ирж л байсан. Уйлсны бүү асуу гэгчээр юу болсныг асуугаагүй.

    • zahianii ezen says:

      Daraa taaraldval asuuh l heregtei dee. Ene talaar neelttei yariltsaj, medeelel tugeej bvl olon huniig hamgaalna shuu dee.

    • Залуу says:

      Өрөөндөө оруулж байгаад чамайг төгсгөхгүй гэж айлгаж байгаал дээш нь харуулаад, алыг нь нүхлээл, үрийн шингэнээ шахаж хаячихаал явуулж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.