С.Молор-Эрдэнэ: Шинэ жил гэж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд орох чинь солиорол

Шинэ жил дөхөхтэй зэрэгцэн байгууллагын шинэ жил, найзуудын шинэ жил гэх мэтээр албан ёсны арга хэмжээнүүд олноор зохион байгууллагдаг нь Монголд ёс мэт болжээ.

Эр хүн та хамтрагчаа дур тавиулж чадаж байна уу? Эсвэл хар амиа бодсоор л уу…

Энэ талаар философич С.Молор-Эрдэнэ “Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс худалдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна. Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.