САРЫН ТЭМДГИЙН ҮЕД СЕКС ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Сарын тэмдгийн эхний өвдөлттэй үеийг өнгөрөөх хэрэгтэй. Өвдөлттэй байна гэдэг нь цус их хэмжээгээр алдаж байгаа гэсэн үг. Цус их алдалттай үед тийм ч таатай байхгүй болов уу? Мөн эхлээд орны даавуу, алчуур , салфетка зэргийг урдчилан бэлдээрэй. Эрэгтэй нь дээр байрлалыг сонговол тааламжтай бөгөөд хэвтэж байхад цус алдалт хамаагүй бага хэмжээтэй байдаг.

Хэрвээ эмэгтэй нь дээрээ бол доошоо цус алдалт их болох ба сарын тэмдгийг зогсоож магадгүй. Орчин цагийн анагаах ухааны мэргэжилнүүд сарын тэмдгийн үед хосууд ариун цэврийг сайн хангасан үед ямар ч аюулгүй гэж зөвлөж байна. Гэвч цус бол гадны өвчин үүсгэгч микроб өсөн үржих, амьдрах нэн таатай орчин гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдгийн үед савнаас эндометрия гэх хальсанцар гуужиж гадагшилдаг байна. Зохих цагт нь гадагшлуулахгүй бол эндометриоз өвчин үүсэж болзошгүй юм. Үүнийг эмчлүүлэхгүй явбал өвдөлт мэдрэгдэж сарын тэмдгийн бус өдөр цус үзэгдэх цаашилбал үргүй болох аюултай. Гэхдээ энэ нь сексээс шалтгаалахгүйгээр үүсдэг тохиолдол ч бас бий.

Сарын тэмдгийн үеэр хэвлий ууцаар нь их өвддөг эмэгтэйчүүдэд секс өвчин намдаах үйлчилгээ үзүүлж ч болох аж. Мөн энэ үеийн секс эмэгтэй хүний сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.