ХӨВГҮҮДИЙН ШОДОЙГ АРЧЛАХ ЗААВАР

Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэн – ШОДОЙ нь түүний толгойг хамгаалах үүрэгтэй тээрхийн арьсаар хучигдсан байдаг. Тээрхийн арьс нярайн 10 орчим хувьд л шамрагддаг. 90 гаруй хувь нь 5-10 насанд, улмаар өсвөр насанд /10-16 насанд/ байгалийн жамаараа буюу жилээс жилд тээрхийн арьс сунаж тэлэгдэхийн хэрээр, ялангуяа шодойн толгойтой нягт наалдсан тээрхийн арьс 3-10 насанд салж эхлэн 10-16 насанд бүрэн салах үед шодой бүрэн шамрагддаг байна.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Харин эцэг эхчүүдийн дунд “Хөвгүүдээ усанд оруулахдаа эрхтний үзүүрийг хойш нь шамлах ёстой юу?” гэсэн асуултыг байнга тавьдаг.

Гэхдээ, та шамлах оролдлогоо буруу хийвэл энэ нь бүр аюултай үр дагаварт хүргэх болно гэж урологийн эмч нар анхааруулдаг.  Учир нь хэт нарийссан хэсгээр эрхтний толгойг гаргачихвал цусны эргэлтийг хааж, эрхтний толгойд цус хуралдаж парафимоз үүсэх ба энэ нь яаралтай мэс ажилбар хийхээс аргагүйд хүргэнэ. Эрхтний толгойд олон тооны мэдрэлийн төгсгөл байдаг тул өвдөлттэй, мөн хүү 3-4 нас хүрчихсэн бол сэтгэлзүйн цочиролд хүртэл ордог аж.

Хэрхэн аюулгүй шамлах вэ?

– Хүүгээ усанд оруулж, угаалгыг нь дуусаад усанд байх үед нь,

– Маш болгоомжтойгоор, тухайн үеийн боломжит хэмжээгээр шамлана,

– Хамгаалтын арьсыг хойш нь болгох,

Усанд ийнхүү аажим аажмаар шамлах нь хүүхдэд ямар нэг зовиур, өвдөлт үүсгэдэггүй.

Эрхтний толгойн хүзүү хэсэгт хамгаалалтын арьс нийлж буй тэр хэсэгт олон тосны булчирхай байх бөгөөд байнга шүүрэл ялгардаг.  Эрхтний толгойг ил гаргаж чадахгүй бол арьс толгойн хэсэгт наалдаж, наалданги үүснэ. Хүүхэд хэдий том болно наалданги төдий чинээ зузаарах тул, наалдангийг салгахад улам өвдөлттэй хэцүү болдог. Фимоз болон наалдангийн улмаас боожгойн толгой ил гараагүй тохиолдолд тосны булчирхайн ялгадас хуримтлагдан эрт орой хэзээ нэг цагт үрэвсэлд хүргэдэг бөгөөд энэ үрэвслийн үед хүүхэд шээхэд хүндрэлтэй заримдаа бүр шээж ч чадахаа больдог.

Энэ үед дараах арга хэмжээг авч болох бөгөөд нэн түрүүнд эмчид хандахыг зөвлөнө.

– 1,5-2 цаг тутамд фурациллин эсвэл марганцтай бүлээн ваннд суулгана.

– Уулгах шингэний хэмжээг нэмнэ.

Эрхтний толгой тэг дундаа хүртэл, цаашид бүрэн гаргачихвал тухайн хэсгийг сайхан угаагаад буцаагаад хамгаалалтын арьсыг урагшлуулж толгойг хучиж байх учиртай.

Шамласны дараа авах арга хэмжээ:

Балжингарма буюу Камилла (дүрдэг цай хэлбэрээр) цайг  5-8 ширхэгийг 1-1,5 литр халуун усанд идээшүүлээд хандыг ванн руу нь хийж усны хэмийг тохируулаад хүүхдээ суулгана.

Төлжүүлэх болон антисептик үйлчилгээтэй Депантол тосыг  эрхтний үзүүр улайсан үрэвссэн бүх үед түрхэж болно. Өдөрт их улайсан үед 4-6 цаг тутамд гайгүй бол 6-8 цаг тутамд түрхэж болно.

Смегма буюу цагаан юм гэж юу вэ?

Тээрхийн арьс болон шодойн толгойн завсар гуужсан эс бага багаар хуримтлагдан цагаан өнгийн “ээдэм/аарц” мэт зүйл тээрхийн арьсны цаанаас нэвт гэрэлтэн харагддаг. Үүнийг анагаах ухаанд СМЕГМА/SMEGMA гэнэ. Манайхан “ЦАГААН ЮМ” гэж орчуулжээ. Смегма нь тээрхийн арьсны цаана хуримтлагдан наалдцыг хөндийрүүлж салахад чухал үүрэг гүйцэтгэдэг.  Зарим эцэг эхчүүд энэ талын мэдлэггүйн улмаас хүүхдийнхээ эрхтний үзүүрт байх смегма хараад бэлгийн замын элдэв өвчин тусаж хэмээн айж балмагддаг. Гэтэл смегма нь ХЭВИЙН зүйл бөгөөд хүүхдэд ямар ч зовиургүй, хүүхэд том болох тусам тээрхийн арьс шамрагдахын хэрээр энэхүү хуримтлагдсан смегмаг угааж цэвэрлэх боломжтой болно. Тэр болтол түүнийг оролдох шаардлагагүй.  Цаашид насан туршид смегма үүсэх бөгөөд хүүхдийн шодой шамрагддаг болмогц усанд орохдоо шодойгоо шамлаж угаахыг зааж өгөх ёстой.

Харин усанд орох явцад бохир, савантай ус орох, бохир гараараа шодойгоо барихад бохирдох, элс, шороон дээр тоглоход тэр нь орж үрэвсэж болно. Үүнээс болж бактери үржин идээ шиг үнэртэй шингэн зүйл гарна. Шодой хавдаж улайна. Энэ тохиолдолд шодойг шувтарч идээ шиг зүйлийг угааж цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж зөвөлгөө авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.