Одоо салах уу?

Нөхөр найзуудтайгаа тоглож байна 3 цагийн дараа ирнэ гэсэн ч 8 цагийн дараа ирэв. Писиний газраа үргэлжлүүлж тоглосон итгэхгүй бол камер шүүлгэ гэнэ ээ. Хардсан юм алга, хэлсэндээ хүрээгүйд чинь асуув гэсэн өөдөөс 8 жилийн өмнө өөртэй нь цуг хооллоно гэснээ найз охидтойгоо уулзсаныг минь, 6 жилийн өмнө мөнгө нийлүүлж юм авна гэснээ өөр юманд үрээд түүнийг ганцааранг нь авахуулсанаа, бас бус жишээг он сар өдөртэй нь хэлж намайг хэлэх үггүй болголоо.

Яг энэн шигээ юм санахдаа гаргууд, мартана гэж байхгүй. Өөрлүү нь уурласныг, хий хардсаныг гэх мэтээр минй бүх алдааг санадаг, уучлаж чаддаггүй, тэрийгээ хэлдэг. Өөрөө бол сайнаар бол томоотой, муугаар бол хийгүй, дэндүү санаатай хүн. Секс, шоу, архи ер нь сонин биш их прагматик хүн. Ажилсаг. Ганц зугаа нь писи тоглоом.

Саяхан муудсан чинь чамтай суусан нь алдаа болсон гээд надад зориулсан бүх хүчин чармайлт, зарцуулсан мөнгөө хүртэл хэлээд миний өмнөх бүх алдааг хэлж над руу орилсон. Чи харин надад юу зарцуулав гэж орилсон. Одоо саллаа гэхэд өөрийнх нь хөрөнгийг авч, хүүхдийн тэтгэмж гэж холгоно, намайг савны хавдар болж үхээрэй гэж хараасан. Нүд нь яг галзуу хүн шиг эргэлдээд, салгалж байсан. Би үнэхээр айсан.

Уг нь би тэр хүнийг хуураагүй, тэсэхийн аргагүй ч ааштай биш, цөөн хэдэн удаа уурласан, бас шинэ дээрээ хардсан нь үнэн. Гэтэл энэ хүн ганцхан дуугаа өндөрсөхөд л шазуур зууж занаад үлдэх юм. Энэ янзаараа хойшдоо яаж амьдарна аа. Дундаасаа 7 настай ганц охинтой. Одоо салах уу? Эрчүүд зөвлөөч…

9 Comments

  1. buuk says:

    asuudal chamd bnaa chi itgel daahgui hun bna heterhii teneg itgel bhgui bol er hund ymarch une tsene bhgui zugeer geriiin muhart bdg boownii heregluur ehleed uuruu oligtoo hun bolchih daraa ni gonshigno.

  2. Enhee says:

    Чи өөрийгөө анзаарахгүй өрөвдөөд бга болохоос сайн ажиглаад үзвэл нөхрөө өдөр бүр дийлж хүчирхийлдэг хүүхэн бна тэгээл дийлдэхээрээ өөрийгөө зөв болгох гэж эсэн бусын юм бодоол аливаа юм өгөөтэй аваатай байдаг шүү.Энэ өвөө мөвөө яах гэж бгаан худлаа өрөвдсөн царайлаад ам руу чинь боовоо чихэх далд санаатай сда нууд бгаа шүү

  3. эр хүн says:

    салая гэж шийдсэн шийдвэр дээрээ эндээс дэмжлэг хайгаад байгаа юм шиг байна даа өөрөө.

  4. Uur zaluu says:

    Chi uurtuu zuulun handaj bgaa shigee ter hundee bas zuulun handval yaasii. Uurandaa helchihsiin blguidee gej bodood unguruhiig husehgui l bgazde. Asuudal uusgehguig hicheesendee hii gargadaggui l yum bna. Anhnaasaa iim bsan uu? Esvel chinii hed heden novshiin zangiin daraa iim bolsnuu ergeed neg haraarai.

  5. Хамуг says:

    Уул даваагүй дээр эртхэн салсан дээр дээ. Үнэн бүтэхгүй нөхөр байна.

  6. ggggggg says:

    Насны залууд салаад дараагийн амьдралаа бодсон нь дээр байхаа…

  7. gg says:

    Насны залууд салаад дараагийн амьдралаа бодсон нь дээр байхаа…

  8. Өвөө нь says:

    Донтой болчихож. Энэ дон нь бараг эдгэхгүй л байх. Донтой болж гэдгээ хүлээн зөвшөөрсөн үед л арга хэмжээ авч байж эдгэрэх магадлалтай. Миний охин хүүхдээ аваад өөрийн дураар зовсон нь дээр байх даа. Өвөө нь та 2 ийн өмнөөс ихээхэн харамсаж байна.

    • Нийтлэлийн эзэн says:

      Би буруу бичжээ. Манай нөхөр тоглоомд донтоогүй, 1-2 сардаа ганц тоглуул тоглоно. Ер нь тэгж амьдралаа алдахаар хүн биш. Харин дэндүү тооцоотой гэхиймүү хонзогнуур ч гэхүү, гомдомхой гэхүү нэг тийм сонин ааштай. Өөрлүү нь уурласан, шудрага бус хандсан гэж үзсэн юмыг мартахгуй үргэлж дотроо хураадаг. Эмэгтэй хүн чинь амьдралын туршдаа хааяа бухимдаж, туних, хэлснээсээ буцах энэ тэр юм гарна биздээ тэрийг уучилдаггүй. Тухайн үедээ хэлээгүй юмаа хэдэн сар жилийн дараа гаргаж ирдэг. Жишээлбэл, телевизийнхээ дууг багасгаач гээд чангахан хэлсний минь төлөө, миний дуртай нэвтрүүлгээ үзэх үед чангалснуудыг зөндөө олон удаа бүртгээд, миний ганц удаа 50 дээр үзхэд зандардаг байж өөрөө 60 дээр сард 8 удаа үздэг биз чи гэж жилийн дараа уурлах жишээний. Өөрөө барагтайд хий гаргахгуй л дээ, яг л тагнуул шиг амьдардаг. Дотроо үргэлж ингэж тооцоо бодож, харьцуулж амьдардаг. Сүүлдээ энэ хүнд юм хэлхээс халгадаг боллоо. Нас явах тусам л миний үйлдэл бүрт муу санаж, улам үзэн ядаж дайсагнах болтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.