Энэ өдрийн мэнд. Нөхрийн маань хөдөө зэргэлдээ өссөн айлын охин байсхийгээд л манайд ирдэг. Би ч хамт өссөн улс гээд тоодоггүй байлаа. Гэтэл намайг байхад нөхөрт маань маск тавьж өгөх, иллэг массаж хийж өгөх нтр гээд л нялуун ч юм шиг үйлдэл ажиглагдаад л байдаг байлаа. Нээх тоосончгүй.
Сүүлдээ бүр нэг гэрийн эзэн шиг болоод. Заа яахав айлын эрх хүүхэд ингэж байгаа байх гэж бодоод чимээгүй л байлаа. Манайд угаасаа хотод ажилтай байгаа гээд ирээд сар гаран болж байна. Би эзгүй үед нэг өрөөнд нэг орон дээр унтах, нөхрийн маань хувцаснаас өмсөх гээд л. Утсаар ярихад иймэрхүү зүйл ажиглагдаад л байсан. Бид 2 хүүхэдгүй бас хамт амьдраад жил л болж байна. Би ростерын ажилтай болохоор ирж очин л байдаг.
Өглөө ярихад цаана нь нөхрийн шортыг өмсчихсөн зогсож байсын. Сая нөхөртэйгөө ярьтал нөхөр нөгөө шортоо өөрөө өмсчихөж, гэнэт жаахан уур хүрээд чамд өөр өмсөх хувцас олдсонгүй юу. Ганц шорт ээлжлээд өмслөө гэсэн чинь одоо байтлаа хардахнуу. Би тийм хүн биш. Чиний надад итгэдэггүйнх гээд бөөн хэрүүл. Би эсвэл хэт эмзэг хүлээж аваад байгаа юм болов уу? Уурандаа нөхрөө блоклочихлоо. Хэсэгтээ хол байдаг ч юм уу? Бүр бухимдал төлөөд харьцахаас дургүй хүрээд байна…
3 Comments
Сандраад шортоо сольж өмсжээ.Ажил гэж хөдөө гадаа явдаг хээгүй ажлын төлөө хүн бололтой.Наад залуу чинь ч хогийн эр байна.Наад мал адгуус шиг юмнуудаа барахгүй л болов уу.Хөөгдөж ч магадгүй.Өөрийгөө бодож юмаа цааш нь хийж байх хэрэгтэй.Хэдэн цаасан дээр тар нь танигдана.
Наад 2 чинь шалбартал шаалцаж байгаа 150% -н баталгаатай шүү
юу солиороод байгаан. наад хүүхэн чинь чиний орыг эзлэхийг хүсч атгаг зальжин байдлаар ажиллаж байна. магадгүй нөхөртэй чинь аль хэдийнээ өвөртөө оруулсан байна. битгий ийм гэнэн тэнэг байгаачээ. Энэ гэрийн албан ёсны эзэгтэй, энэ залуу миний эр нөхөр гэдгийг наад айхтар шулмын хүүхэндээ ойлгуулаад, хөөж явуул