Эр хүн хайртай мөртлөө залхана гэж байх уу?

Надаас залхаад, хэрүүл хараал ерөөл хэмлэлтээс залхаад хүсэхээ ч байсан гэрлүүгээ яардаггүй, гадуур ууж эсвэл айлд байхыг боддог, хамт унтдаггүй, үнсэлцдэггүй намайг юман чинээ боддоггүй нөхрөө яаж эргүүлэн татах вэ?

Бид 2 дундаасаа 1 настай хүүхэдтэй, би одоогоор салах бодолгүй бас зориглохгүй байна. Бидний хувьд 30 гарч яваа хосууд. Миний хувьд асар үглээ, ууртай, стресстэй, усан нүдэлсэн хөмсөгөө зангидсан авгай л болчиж. Би чамааас чиний яншаа зангаас залхаад байна аа гээд зугтаад байгаа. Ер нь бол хүүхэддээ хоргодоод юм уу эсвэл очих газаргүй болохоор байгаад байгаа юм уу бүү мэд. Эр хүн хайртай мөртлөө залхана гэж байх уу? Намайг ямар их гомдоосноо уг нь өөрөө мэдэж баймаар юм…

1 Comment

  1. Үнэн says:

    Сайн байна уу?

    Youtube -ээс TSATSAA PODCAST гээд хайгаад эхнээс нь сонсоод үз.
    Энд чиний бичсэн бүх зүйлийг төгс тайлбарлаж өгсөн байгаа.

    Хүн угаас байгалиасаа өөрийгөө өмөөрөх хандлагатай байдаг.
    Буруу эхлээд бусдаас биш өөрөөсөө хайгаад үзээрэй.

    Чиний нөхцөл байдал бол чи л хичээж чадвал асуудалгүй шийдэгдэнэ. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.