Тээр жил 1 охинтой танилцаж билээ. Үнэндээ тэр охиныг одоо хайсаар байна. 10-н хэдэн жилийн өмнө юм болов уу. Тэр охиныг Номин гэдэг. Тухайн үед сэрүүлэг дээд сургуулийн англи хэлний ангид 3 бил үү 4 дүгээр курсэд сурч байсан гэж санаж байна. Хороололд нэг дэлгүүрт ээжийнхээ лангуун дээр зогсдог байхад нь бид анх удаа уулзаж байсан.
Тухайн үед хүйтэн өвөл байсан болохоор анх уулзахдаа би дулаан явбал 1000 лан гэдэг шиг би чамд 2000 лан бэлэглэж байна гээд 2 зузаан оймс бэлэглэж байж билээ. Бас би түүндээ өөрийн гараар бичсэн хавтас дүүрэн хуулан бичлэгээ өгч байсан. Ингэж л бид 2 бие биедээ таалагдаж, бие биенээ л хүлээж байсан юм шиг тийм нандин учрал байсан. Яг л soulmate гэж ийм л байдаг гэмээр, ааш зан, царай зүс, хүмүүжил гээд бүх зүйл нь үнэхээр таалагдсан. Зөвхөн миний хувьд ч биш, тэрний минь хувьд ч тийм байсан гэдэгт би итгэдэг. Гэсэн ч би гэдэг тэнэг амьтан буруу зүйл хийж түүнийгээ гомдоож өөрөөсөө түлхсэн юм.
Тэр минь сургуулиа төгсөөд Америкт байдаг аавруугаа явсан байх. Бас одоо тэр минь 91 оных болохоор 34 настай хүний сайхан эхнэр, хүүхдүүдийн сайхан ээж болсон болов уу. Гэхдээ л сэтгэлийн минь гүнд орших тэр нэгэн бүсгүйг одоо ч би маш ихээр үгүйлэх юм. Бүх зүйлээрээ таарч тохирч байсан тэр л мэдрэмжийг дахиж нэг ч удаа аваагүй юмдаг. Тэгсэн ч одоо ч чи минь Soulmate-ээ олоогүй санагддаг бол надтай холбогдоорой. Чи минь намайг маш сайн мэдэж байгаа гэдэгт би итгэж байна. Би чамайгаа хүлээсээр. Түүнийг минь таньж мэддэг найз нөхөд нь байвал энэхүү захидлыг минь уламжлаад өгөөрэй. Баярлалаа.
Intense serious woman ready to fight for love. Focused good-looking european female model in stylish red loose sweater, standing in boxing pose with raised clenched fists, frowning, ready to defense.
6 Comments
butsaxdaa zalax geed bgaamu
Yugaach sanaxgui baijeej haha
Tiimee Chamaigaa ch bas mash ih sanaj bn
chi mun bl nadruu holbogdooroi.
Yaanaa Nana hugshin avgai chin hardahwiidee esvel huntei suutsan biluu haha
Тэр минь 1993 оных байсан юм байна. 1991 оных гэж буруу бичжээ. Анх танилцсан хугацаагаа 2012-2015 оны хавьцаа болов уу гэж санаж байна.
2018 ond uulzsiishdee hairaa you remember haha