Нөхрөөсөө салаад нэг хүнтэй 8 жил хамт амьдраад дундаасаа 1 охинтой. Сүүлийн жил 6 сар хоорондоо жижигхэн үл ойлголцлоос болоод тусдаа байсан. Хааяа ирж охинтойгоо уулздаг байсан.
Гэтэл сая сарын өмнө ирээд бид 2-той хэд хоноод явсан. Би бүгдийг уучлаад хамтдаа амьдрах юм байна гэж итгэл төртөл өөр хүнтэй батлуулаад одоо 7 сартай жирэмсэн гэнэ. Тэгээд яагаад бид 2 дээр ирсийн гэсэн чинь та 2-тоо жинхнээсээ хайртай надад хань олдохгүй юм байна гээд урд нь уулздаг байсан хүүхэнтэйгээ суучихсан гэнэ ээ.
Тэгээд одоо байнга яриад мсж бичээд хайртай гээд, би өөрөө бас их хайртай. Үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй юм аа. Аргаа бараад хүнд үзүүлтэл цаад хүүхэн нь биений юм аа улаан дарсанд хийгээд ховсдчихсон байна гэсэн. Энэ нээрээ үнэн гэж үү? Хайртай хүнээ өрөвдөөд байх юм, хүчээр хүний хажууд байгаа гэж бодохоор. Би яах ёстой вэ? Зүгээр л яриад л, уулзаад л байж байх уу?