Би 25 настай. Төрийн байгууллагад мэргэжлээрээ 4 жил ажиллаж байна. Сүүлийн үед ажлаасаа их халшраад, ажлаа солих тухай нухацтай бодож эхэллээ. Сургуулиа төгсөөд шууд ажилласан болохоор өөр орчинд очвол яах бол гэсэн айдас бас байна.
Гадаадад сурах боломж гарч байгаа ч үнэндээ сурах хүсэл тийм ч их төрөхгүй байгаа. Сүүлийн 1 жил ер нь нэг л идэвхгүй, гацсан мэдрэмжтэй явж байна. Магадгүй хэсэг хугацаанд амарч, өөрийгөө цэгцэлж байгаад дараагийн алхмаа шийдэх хэрэгтэй ч юм шиг.
Найз залуутайгаа 6 сар хамт амьдарч байна. Хэрвээ гадагшаа явбал гэр бүлийн визээр хамт явах боломжтой. Гэхдээ гэрлэлтээ батлуулах нь яг зөв шийдвэр мөн үү гэдэг дээр бас эргэлзээ байна.
Байрны урьдчилгаа цуглуулж байгаа, удахгүй захиалга өгөх бодолтой. Машин авсан ч одоогоор бараг унахгүй, сул зогсож байгаа.
Аав, ээж маань ажлаасаа гарч хэрэггүй л гэдэг. Харин би өөрөө илүү суралцаж, хөгжих боломжтой орчинд ажилламаар санагдаад байдаг.
Ер нь яг юу хийхээ мэдэхгүй, нэг л гацчихсан юм шиг санагдаад байна. Та нар байсан бол яах байсан бэ? Дүүдээ зөвлөж байгаа юм шиг сэтгэлээсээ бодлоо хуваалцаач…
2 Comments
ah ni chinii orond bsan bol 1t naad nuhruusuu salna 2t ajlaasaa garna 3 t gadagshaaa ywna hayaanaasaa holdoj uzeegui hunii bdl ni bosgoo dawdaggui gj biee daasan bhgui bol chi busdad hen ch bish neeree shuu
Оюун санааны хувьд тусгаар тогтнох, алдах байсан ч өөрийнхөөрөө алдаж үзэх хэрэгтэй байгаа юм шиг санагдлаа. Амжилттай байсан ч тэр нь хүний шийдвэрээр яваад гарсан амжилт бол тийм хоосон мэдрэмж төрүүлнэ.