Би 35 настай, гэр бүлтэй, тогтвортой ажил төрөлтэй залуу. Сүүлийн үед өөрийгөө нэг л өөр хүн шиг мэдрээд байна. Урьд нь сексийн хүсэл гэдэг зүйл маань хяналттай, боломжийн байсан бол сүүлийн хэдэн сар байнга сэрэлтэй, бие организм өөрөө хүсээд байх боллоо.
Хамгийн сонин нь, эхнэртэйгээ хамтдаа байгаа ч тэр мэдрэмжээ бүрэн хангаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Ажил, хүүхэд, ачаалал гээд бидний дотно харилцаа долоо хоногт нэгээс хэтрэхгүй болсон. Гэтэл миний дотор өдөр бүр л сэрэл хөдөлж, бодол минь өөрийн эрхгүй явчих гээд байна.
Нэг хэсэг гар хангалгаар шийдэх гэж оролдсон ч сэтгэл ханахгүй, бүр илүү их хүсэл төрүүлээд байх шиг. Заримдаа өөр хүнийг хүсэх бодол ч орж ирэх болсон нь намайг өөрөө ч айлгаж байна.
Энэ мэдрэмжийг яаж зөвөөр зохицуулж, харилцаандаа халуун дулааныг буцааж авчрах вэ? Үүнтэй адил зүйл туулж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зөвлөгөөг сонсохыг хүсэж байна.
5 Comments
40 гарсан ах нь байнаа… Миний л туршлагаар эрэгтэй хүн ер нь 33-38 насныхаа үед иймэрхүү зүйлтэй нүүр тулдаг. Би ч тулж л байсан. Яаж давах вэ гэхээр:
– Эхнэртэйгээ маш сайхан ярилцаж ойлголцох хэрэгтэй.
– Юу хүсч байгаагаа шууд илэрхийлж, тодорхой ярилцах хэрэгтэй. Гэхдээ мэдээж эв дүйтэй, үнэхээр л секс хиймээр байгаа юм чинь жаахан айлгүйтсэн маягтай ч юм уу тэ… Ямартай ч нухацтай ярьж байна гээд хөмсгөө зангидаад албан уулзалт шиг байж болохгүй гэсэн үг шүү.
– Аль аль нь маш их ядралттай яваад байгаа байх. Энэ насан дээр хүүхдүүд, зээл хуй, амьдрал ахуй гээд маш их ачаалалтай ажилладаг. Дээрээс нь найз нөхдүүд, ажлын хамт олны шоу цэнгээн гээд маш их ядардаг. Тэгэхээр бусад бүх зүйлийг яаж ийж байгаад хаяаад эхнэртэйгээ 2уулханаа хаашаа ч хамаагүй, эрээн ч хамаагүй гадагшаа яв. Тэнд очоод сайхан унт, амар, гоё юм ид, сексд тэгээд дахиад л ярилц. Гол нь хэд хоног ч гэсэн өдөр тутмын ахуйгаасаа холдох хэрэгтэй.
– Дасгал хөдөлгөөн хий! Долоо хоногт ядаж 2-3 удаа сайхан хөлсөө гаргаад наад байж ядаад байгаа энергиэ өөрийн булчиндаа зориул.
– Эрүүл мэндийн цогц шинжилгээнд ор, эрдэс минералын дутагдал байна уу үз.
– Эхнэрээ урамшуул, эхнэрээ өөрийнхөө хүссэнээр урла. Тэгэхийн тулд одоо л чиний эр хүний 13 мэхний хэрэг гарна. Ер нь эмэгтэй хүнийг эхнэрээ болгож авахад ганц л мэх хангалттай. Аан харин эцэг байх, өрхийн тэргүүн байх, сайн нөхөр, сайн амраг байхын тулд нилээн хэдэн мэх хэрэгтэй болдог юм шиг санагддаг шүү.
– Өөр эмэгтэй нтэртэй яваад хэрэггүйдээ. хичнээн сайхан хүүхэн байсан ч шал дэмий. Эхнэрийг гүйцэх эмэгтэй гэж ер нь байдаггүй л байх. Хэрэвээ эхнэрийг чинь гүйцэх эмэгтэй чамд харагдаад, тэрэнрүү гүйчмээр санагдаад байгаа бол чи эхнэрээ “маш хангалтгүй” хайрлажээ л гэсэн үг! Эхнэрээ хуурлаа гээд гол нь чиний наад асуудал чинь шийдэгдэхгүй, харин ч улам чангараад, улам олон хүүхэнтэй холбогдоод эхлэх байх. Тийм болохоор анхнаас нь л тэгэх хэрэггүй.
– За тэгээд ер нь бол эмэгтэй хүнийг сайхан услаад байхад сайхан л ургаад байдаг цэцэг л гэсэн үг шүү дээ… Ярилцахдаа эхлээд чи эхнэрээ яриулаад түүнийг сонсоод, сэтгэлийг нь бүүр сайхан онгойтол яриулж, сонсох шаардлагатай шүүүүүү. Тэгээд дараа нь өөрийнхөө бодлыг, хүслийг сайхан ярьж хэлнэ биз.
– Өө тийн, эхнэртэйгээ 7 хоногт ганц хийдэг мөртлөө өдөр бүр хүсээд байгаа бол өдөр болгон л хийгээд байлдаа 🙂 асуудал юу байна?
Нөхрийн чалх нь муудаад харилцаа маань нүдэн дээр сүйрч байна. Яах ёстойгоо мэддэггүй ээ
Dutuugaa noholtsiildoo
Dutuugaa noholtsiildoo
Ehnerteigee yrij bgad hoyr biyndee anhaaral tsag zartsuulaad 7 honog dahi 1iigee chanartai bolgooroi. Cosplay/durd huvirah gh met hiij bolnoshdee. 7 honog bolgon shine ym turshij uzvel goy bh